| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0072/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/62 |
| Огноо | 2013-03-28 |
| Зүйл хэсэг | 146.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2013/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2013/0072/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Г.Яндаг,
Иргэний нэхэмжлэгч Э.Сэрэглэнбаатар,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч *******., *******.,*******. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******., Б овогт *******., Э овогт*******. нарт холбогдох 201309000099 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 3 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: 1. Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Батцэнгэл суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, Техникийн коллежийн барилгын цахилгаан техникчийн 2... ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 3 сарын 10-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 621 дугаар зүйлийн 621.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 6 сар 10 хоног хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Б овогт *******. /АА-..../,
2. Монгол Улсын иргэн, Увс аймгийн Хяргас суманд 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Сөүл хаус” нэртэй солонгос хоолны газарт зөөгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Б овогт *******. /ОС-..../,
3. Монгол Улсын иргэн, Ховд аймагт 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өндөр хүчдэлийн цахилгаанчин мэргэжилтэй, “ДСЦТС” ХК-нд дуудлагын цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ..-р байр .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Э овогт*******. /ПЮ-.../
Шүүгдэгч *******., *******.,*******. нар нь бүлэглэн 2013 оны 2 дугаар сарын 20-ний шөнө 00 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг .. байрны орчим иргэн П.О-йн цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр булааж, эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын үнэлгээгээр 1245000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Erdenenbat-146.2.docx
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******.аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 2 дугаар сарын 20-ны орой Н.Б. над руу яриад мөнгөний хэрэг байна гэсэн. Надад бас мөнгөний хэрэг байсан. Тэгээд Микр ороод З.той таараад бид гурав хуучин хороолол орсон. Тэндээс хүнээс мөнгө авахаар тохирсон байсан юм. Тэгээд алхаад консулын хажуугаар гараад 1б байрны хажууд явж байхад хохирогч П.О. таарсан. Хохирогчийн цүнхийг булаах санааг анх би гаргасан. Тэгээд би булаагаад *******. бид хоёр зугатаагаад 5-4 байрны орцонд ороод цүнхний доторх эд зүйлийг нь аваад цүнхийг нь хаясан. Би утсыг нь аваад *******. 30000 төгрөгийг нь авсан. Хохирогчийн цүнхийг булаах гээд явж байх үед З. ард зайтай явж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүгдэгч *******.оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 2 дугаар сарын 20-ны орой *******. бид хоёр микр ороод, 9 давхар ороод тэндээсээ алхаад хуучин хороолол орчихоод 1б байрны хажуугаар явж байгаад хохирогчийн цүнхийг авсан. *******. бид хоёр цүнхийг нь булаачихаад зугатаад Дархан их дэлгүүрийн хажуугаар гараад 5-4 байрны грашийн дээвэр лүү цүнхийг нь шидээд юмыг нь авсан. Уг нь *******. бид хоёр хуучин хороололоос хүнээс мөнгө авахаар тохирсон байсан юм. Гэтэл нөгөө ярьсан хүн утсаа авахгүй байсан Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч*******.гоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 2 дугаар сарын 20-ны орой ажлаасаа тараад *******., *******. хоёртой таараад хүнээс юм авах гэж байгаа гээд хуучин хороолол ороод тэндээсээ наашилж байгаад урд явж байсан хохирогчийг хараад *******., *******. хоёр түрүүлээд гүйж очоод булаасан. Цүнхийг нь шүүрч авсныг би харсан. Би ард нь 10-аад метрийн зайтай явж байсан. Тэгээд шөнө 01 цагийн үед *******. манай гэрт ирээд болсон үйл явдлыг ярьсан. Энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна” гэв.
Шүүгдэгч *******., *******.,*******. нар нь бүлэглэн 2013 оны 2 дугаар сарын 20-ний шөнө 00 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1б байрны орчим иргэн П.О.ийн цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр булааж, эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын үнэлгээгээр 1245000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-Шүүгдэгч *******.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тэгээд алхаад консулын хажуугаар гараад 1б байрны хажууд явж байхад хохирогч П.О. таарсан. Хохирогчийн цүнхийг булаах санааг анх би гаргасан. Тэгээд би булаагаад *******. бид хоёр зугатаагаад 5-4 байрны орцонд ороод цүнхний доторх эд зүйлийг нь аваад цүнхийг нь хаясан. Би утсыг нь аваад *******. 30000 төгрөгийг нь авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч *******.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хуучин хороолол орчихоод 1б байрны хажуугаар явж байгаад хохирогчийн цүнхийг авсан. *******. бид хоёр цүнхийг нь булаачихаад зугатаад Дархан их дэлгүүрийн хажуугаар гараад 5-4 байрны грашийн дээвэр лүү цүнхийг нь шидээд юмыг нь авсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч*******.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хуучин хороолол ороод тэндээсээ наашилж байгаад урд явж байсан хохирогчийг хараад *******., *******. хоёр түрүүлээд гүйж очоод булаасан, Энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна” гэх мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч Э.Сэрэглэнбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би *******.аас хохирол 50000 төгрөгөө авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
-Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 5 дахь тал/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-8 дахь тал/,
-*******.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаархи тэмдэглэл /хэргийн 10-11 дэх тал/,
-Эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын үнэлгээ /хэргийн 11 дэх тал/,
-Хохирогч П.О.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2013 оны 2 сарын 20-ны орой 00 цаг 30 минутын орчим Дархан сумын 10-р баг консулын ард байдаг гражид автомашинаа тавьчихаад Дархан сумын 10-р баг 1б байранд байх гэртээ орох гээд 1бб байрны буланд явж байсан чинь араас 3 залуу ирж яваа харагдсан юм. Би тэгээд харанхуйд явж байсан чинь нэг нь арай түрүүлж гүйж ирээд зүүн гартаа барьсан байсан бор өнгийн гар цүнхийг булааж аваад зугтсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,
-Гэрч Э.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 2 сарын 24-ны орой гэртээ байж байсан Э. гэх найз маань манай гэрт орж ирээд надад мөнгөний хэрэг байна, үүнийг худалдаж авах уу? гээд нокиа 8800 маркын гар утас үзүүлэхээр нь “тэгье, худалдаж авъя” гэж хэлээд төмөр замд байдаг Хонгороо гэх ахаасаа 50000 төгрөг авч, Э.ад өгч гар утсыг нь худалдаж авсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *******., *******.,*******. нар нь бүлэглэн 2013 оны 2 дугаар сарын 20-ний шөнө 00 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1б байрны орчим иргэн П.О.ийн цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр булааж, эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын үнэлгээгээр 1245000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Г-ын зүгээс “шүүгдэгч*******. нь гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж мэтгэлцэж байх боловч энэ нь шүүгдэгч *******.ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Н.З. булаалтын гэмт хэрэг үйлдэнэ гэдгийг мэдэж байсан. Мөн тухайн эмэгтэйн цүнхийг авахад хажууд байж байсан.” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч *******., *******.,*******. нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө булаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******. нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 3 сарын 10-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 621 дугаар зүйлийн 621.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 6 сар 10 хоног хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялтай байдал нь дууссан байна.
Шүүгдэгч *******.,*******. нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй /51, 69 дэх тал/ байх тул шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч П.О. нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа “булаалгасан эд зүйлээ тоо ёсоор нь буцааж олж хүлээн авлаа. ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн, шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Э.Сэрэглэнбаатар “50000 төгрөгөө авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн тайлбар өгч байх тул шүүгдэгч нарыг шийтгэх тогтоол гарах үед хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт *******., Б овогт *******., Э овогт*******. нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө булаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар шүүгдэгч Б овогт *******.ад 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих, Б овогт *******.т 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар хорих, Э овогт*******.д 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *******.ад оногдуулсан 3 жил 6 сар хорих, шүүгдэгч *******.т оногдуулсан 3 жил 4 сар хорих, шүүгдэгч*******.д оногдуулсан 3 жил 2 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар *******.ад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих, *******.т оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар хорих,*******.д оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, *******.ын хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жил, *******.ын хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар,*******.гийн хянан харгалзах хугацаагаар 1 /нэг/ жилээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан *******., *******.,*******. нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *******., *******.,*******. нарт мэдэгдсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******., *******.,*******. нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ