Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 133-А

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2012/0134/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ё.Ринзаан, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгчид Ц.Цэндсүрэн, С.Банди, Ж.Шагдар,

нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Н.Н.А- түүний өмгөөлөгч Н.Баттунсаг /0-310/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Н.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000163 дугаартай хэргийг Давж заалдах шатны шүүхээс 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.А- /РД: / 1972 оны 11 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй гэх, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ********** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Н.Н.А- нь 2012 оны 02 дугаар сарын 21-ний Дархан-Уул аймгийн Дархан сум ********** тоотод 23 цагийн орчим иргэн С.С.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар С.С.Э-ы баруун нүдийг галын дэгээ төмрөөр цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Н.А- шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шөнө 04 цагийн үед Улаанбаатараас эхнэрийн ах Б-, найз С.Э- нар вагоноор ирлээ гээд орж ирсэн. Танайд цагаан сар өнгөрөөе гээд авчирсан нэг шил архиа хувааж уугаад унтацгаасан. Маргааш орой 20 цагийн үед битүүрнэ гээд авгай хоол, цай хийж байхад Б- ах гаднаас Сэрүүн гээд нэртэй 0.75 литрийн архитай орж ирээд С.Э-тай хувааж уусан. 21 цагийн алдад Б- ах ахин гараад Даяар Монгол гээд нэртэй 0.75 литрийн архи авчраад С.Э-тай уусан. Архиа дуусаагүй байхад кароеке дуулахаар болсон. Дуулж байх хооронд миний төрсөн ах А- орж ирээд үлдсэн архиа С.Э-, Б-, А- ах гурав хувааж уусан. А- ах гарч яваад 0.5 литрийн Дархан-Сэлэнгэ нэртэй архи авчраадтэр гурав хувааж уусан. Маргааш цагаан сар гээд амрая гээд амрахаар болоод манай эхнэр А- ахыг хүргэж өгөх гээд цуг гарсан. Би С.Э- Б- ахад ор засаж хэвтүүлж өгсөн. Би ширээ сандал хойшлуулж байсан. Тэгээд С.Э- ах

 

 

Н.Н.А- 96.1 шийтгэх тогтоол №133-А

босоод ирэхээр нь та унт гээд нуруун дээр нь дарахад өөрөө зуух руу унасан. Баруун талын нүднээс нь цус гарсан. Тэр хооронд эхнэр орж ирсэн. Эхнэр боох юм хайж байгаад цагаан сар болж байхад цус нөж боллоо гээд уурлаад үглээд байсан. ...Зуухны бариул дээр унасан байх, би гэмтэл учруулаагүй. Надаас мөнгө л авах гэж байгаа байх. Үнэнээр шийдэж өгнө үү“ гэв.

 

Хохирогч С.С.Э-ы мэдүүлэг /хэргийн 16-18 дугаар тал/,

Гэрч С.О-, С.Б- нарын мэдүүлгүүд /хэргийн 21-22, 23-24 дүгээр тал/,

Шүүх сэтгэц гэм судлалын 16/2012 тоот магадлагаанд Н.Н.А- нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ.  /хэргийн 28 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3182 тоот актын дүгнэлт /хэргийн 35 дугаар тал/,

Хохирогч С.С.Э-ы өвчний түүх /хэргийн 39-54 дүгээр тал/,

Хохирогч С.С.Э-, гэрч С.О- нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 19-20 дугаар тал/,

Шинжээч эмч Б.У- мэдүүлэг /хэргийн 57-60 дугаар тал/,

 

Н.Н.А- **********оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 76 дугаар тал/,

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 79 дүгээр тал/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 80 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч Н.Н.А- нь 2012 оны 02 дугаар сарын 21-ний Дархан-Уул

аймгийн Дархан сум ********** тоотод 23 цагийн орчим иргэн С.С.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар С.С.Э-ы баруун нүдийг галын дэгээ төмрөөр цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

            хохирогч С.С.Э-ы “...Н.А- галын дэгээ төмөр барьж босож ирээд цохих гээд далайхаар нь би баруун гараараа хамгаалсан. Миний баруун гарын бугуй орчим нэг удаа цохьсон. Баруун гар өвдөхөөр нь би зүүн гараараа баруун гараа барьтал тэр дэгээ төмрөөрөө миний баруун нүд рүү нэг удаа цохьсон. Цохиулсны дараа миний нүднээс ягаан өнгийн шүүс шиг зүйл гараад байсан. Тухайн үед би халамцуу байсан болохоор тоогоогүй. Н.А-гийн эхнэр миний нүдийг марл давхарлаад боож өгсөн. Тэгээд би унтаад өгсөн. Маргааш өглөө сэрэхэд нүднээс шүүс гараад байхаар нь Дарханы эмнэлгийн хүлээн авах дээр үзүүлсэн. Эмч нар нүдний цөцгий бяцарсан байна, Улаанбаатар руу яв гэсэн. Тэр өдрөө Улаанбаатар руу яваад оройтож ирсэн болохоор Энхбат ахынд очиж хоноод маргааш эмнэлэгт очиж үзүүлэхэд шууд хагалгаанд ор гээд оруулсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 16-18 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3182 тоот актын дүгнэлтэд: 1. С.С.Э-ы биед баруун нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх, солонгон бүрхэвч хавчуулагдалт, нүдний алимны хөндий дэх цус хуралт, баруун гарын бугуйны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн улмаас баруун нүдний агуулагдахууныг авахуулах мэс засал хийлгэсэн байна. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65%-иар тогтонги алдагдуулах хүнд зэргийн гэмтэл болно гэжээ. /хэргийн 35 дугаар тал/,

гэрч С.О- “...биеэ засчихаад гэртээ орж иртэл гэрийн баруун талд Б- ах С.Э- ах хоёр босоод зэрэгцээд суучихсан Н.А- гэрт зүүн талд сууж байсан. С.Э- ахын баруун хөмсгөн дээрээс цус гарч байсан ба би нөхөртөө уурлаад сар шинэ болж байхад юун цус нөж вэ гээд маргаж эхэлсэн. Нөхөр уурандаа ээжийндээ очлоо гээд гараад явсан. Би С.Э- ахын цус гарч байсан баруун нүдний зовхийг боож цэвэрлэж өгсөн. ...маргааш нь С.Э- ах цагдаа дагуулаад ирсэн“ гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар тал/,

 

гэрч  С.Б-ын “...нэг сэрсэн дүү С.О- та энэ дагуулж ирсэн хүнээ аваад яв хүний нүд ам гэмтээчихлээ гээд уйлаад марл барьчихсан С.Э-ы нүдийг боож өгч байсан. Тэр оройноо хоночихоод маргааш өглөө нь би С.Э-ыг дагуулаад явсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр тал/,

Хохирогч С.С.Э-, гэрч С.С.О- нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд: Тухайн үед Н.А-, С.Э-, С.О-, Б- нар нь  хэр зэрэг согтуу байсан юм бэ? гэхэд

хохирогч С.С.Э-аас: миний хувьд тэгтлээ их айхтар согтуу байгаагүй, болсон үйл явдлыг бүхнийг санаж байна. Н.А-, Б-, С.О- бид дөрөв 2 шил Ерөөл архийг бид 4 тойрч сууж байхдаа адилхан хуваагаад уусан гэхэд

гэрч С.О-ээс: Өдөр Б- С.Э- ах хоёр манайхаас гарч яваад нилээн согтуу орж ирсэн. Гэртээ Н.А- архи уугаагүй эрүүл байж байгаад задлаад өгсөн архинаас Н.А- уухгүй гээд татгалзаад тэгж байгаад архи өгөөд байхаар нь 2 удаа уусан. Өөр уугаагүй. Миний хувьд өгсөн архинаас амсаад өгөөд байсан. Н.А- бид хоёр нэг их согтуу бол байгаагүй ээ. Б- ах нилээн согтуу байсан. Сүүлийн А- ахын авчирсан архийг С.Э- ах Б- хоёр л хувааж уусан. А- уугаагүй ээ. А- ахад чамайг танихгүй гээд маргаан үүсээд би эгчийг чинь танина гээд С.Э- ах А- ахад хэлсэн. Үүнээс болж А- ахтай С.Э- ах маргах гээд байхаар нь суудлаар яв вагоны цаг чинь болчихлоо гээд би А- ахыг гаргаж өгөөд гэрт орж ирэхэд С.Э- ахын баруун нүд гэмтчихсэн байсан. Тэгээд би С.Э- ахын баруун нүдийг боож өгсөн/хэргийн 19-20 дугаар тал/,

Шинжээч эмч Б.У- “С.С.Э-ы баруун нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх, солонгон бүрхэвч хавчуулагдалт, нүдний алимны хөндий дэх цус хуралдалт, торлог ховхролт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт баруун гарын бугуйны зөөлөн эдийн няцрал, цус хуралтын гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлийн улмаас баруун нүдний агуулагдахуунын авахуулсан мэс засал хийлгэсэн байсан. Энэ нүдний гэмтлийг тухайн нүд рүүгээ хатуу мохоо зүйлээр цохиулсанаас үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Нэмэлт: Ер нь нүдний нэвтэрсэн шарх нь ямар нэгэн зүйлээр нүд рүүгээ цохиулсанаас үүсдэг гэмтэл юм“ гэсэн мэдүүлэг /хэргийн 57-60 дугаар тал/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Н.А-г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Ийнхүү ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирол төлбөрийг төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хохирогч С.С.Э- нь нотлох баримтаа бүрдүүлж, нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Н.А-г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зїйлийн 96.1-д зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч Н.А-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар энэ хэрэг шүүгдэгч Н.Н.А- цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1.3-д зааснаар хохирогч С.С.Э- нь нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР

 

ШҮҮГЧИД                                                       Ё.РИНЗААН

 

                                                                                    Я.ТУУЛ