Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2013/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0079/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт ******* д холбогдох 201309000036 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Орхон аймаг, Баян-Өндөр сумын .. дугаар баг ..г хороолол 1.. дүгээр байрны .. тоотод оршин суух, 1994 онд Багануур дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 3 жил хорих ял, 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Багануур дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 4 жил хорих ял, 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Багануур дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, Б  овогт *******  /УГ...../

 

Шүүгдэгч *******  нь 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах G-999 нэртэй кафены тусгай өрөөнд үйлчлүүлж байхдаа хамт байсан Д.Ч тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Д.Ч ын эрүү рүү цохиж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаасаа буугаад Д.Ч тай уулзаад архи уусан. Бид хоёр микрт архи ууж буудалд хоноод G-999 нэртэй газар орж дахин ууж байгаад Д.Ч  эхнэртээ хоол өгчихөөд ирье гээд яваад ирсэн. Тооцоо хийх гээд мөнгө дутахаар нь би картаа өгөөд 30000 төгрөг аваад ир гээд явуулсан. Д.Ч  нилээн удаж байгаад ирээд 70.000 төгрөг аваад тооцоо хийчихлээ шүү гэсэн. Би тэр үедээ уур хүрээд чи намайг ашиглаад байгаа юм бишүү гээд нэг удаа цохисон. Тэгээд уучлаарай гээд бид хоёр тэндээсээ гараад намайг Д.Ч  авто вогзал дээрээс Улаанбаатар

 

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool Yu.Batdelgersaikhan 98.1.doc

 

руу суулгаж өгсөн. Маргааш нь над руу утасдаад миний эрүү хугарчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би эмчид үзүүлээдэх гээд мөнгө шилжүүлсэн. Хохиролд нийт 1.090.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.     

 

Шүүгдэгч *******  нь 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах G-999 нэртэй кафены тусгай өрөөнд үйлчлүүлж байхдаа хамт байсан Д.Ч тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Д.Ч ын эрүү рүү цохиж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

-Шүүгдэгч ******* ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тэр үедээ уур хүрээд чи намайг ашиглаад байгаа юм бишүү гээд нэг удаа цохисон. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг,

-Хохирогч Д.Ч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би таньдаг ах Б тай G-999 кафед тусгай өрөөнд архи уугаад сууж байхад Б  ах миний эрүү рүү юу ч болоогүй байхад цохиод авсан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ? гэсэн чинь за за ахыгаа уучлаарай гэсэн. Тэгээд бид хоёр тэндээс гараад би Б  ахыг Улаанбаатар хотын машинд суулгаж өгөөд би гэрлүүгээ харьсан. Тэгсэн чинь миний зүүн талын хацар хавдаад эхэлсэн. Би тухайн үед булчирхай нь цочоод хавдаж байгаа юм байна гэж бодоод гэртээ хариад унтсан юм. Тэгээд 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өглөө босоход миний ам хаагдахаа больсон байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод эрүүнийхээ зургийг авахуулахад миний зүүн талын эрүү хугарсан байсан. Тэгээд шууд 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би эмнэлэгт хэвтээд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эрүүний хагалгаанд ороод 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эмнэлэгээс гарсан юм. Намайг *******  40000 төгрөг аваад ир гэж явуулсан юм. Тэгэхээр нь би 70.000 төгрөг аваад очсон юм. Тэгсэн чинь уурлаад намайг цохиод авсан. Би гомдолгүй, надад хагалгаанд орох 400.000 төгрөг хэрэгтэй байна гэх мэдүүлэг /хэргийн 5-6 дахь тал/,    

- Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би Номин худалдааны төв дээр ажил дээрээ байж байхад манай найз залуу Ч  Сайханаа ахтай цуг байж байгаад ирлээ, Б  ахыг хот руу суулгаж өгчихөөд ирлээ гэж байсан. Тэгээд Ч  ярихдаа Б  ах миний эрүү рүү цохичихлоо, юм идэж чадсангүй гэж байсан. Тэгээд би орой ажлаа тараад гэртээ хариад орой нь Ч  унтаж чадахгүй эрүү нь өвдөөд байна гэж байсан. Тэгэхээр нь өвчин намдаах эм уулгаад унтуулсан. Тэгээд өглөө босоод харсан чинь Ч ын эрүү нь хавдсан байсан. Тэгээд би ажил руугаа яваад Ч  эмнэлэг рүү явсан. Тэгээд ойролцоогоор 1 цагийн дараа миний гар утас руу залгаад миний эрүү хугарсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б  руу залгаад юу болсон талаараа хэлээрэй гэж Ч т хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дахь тал/,

            - Хохирогч Д.Ч ын биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 1 дүгээр сарын 14ий өдрийн 84 дугаартай актад:Д.Ч ын биед доод эрүүний зүүн хэсгийн хугарал, хагалгааны дараах байдал, нэг шүдний үгүй байдал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Уг гэмтэл нь 2012 оны 10 дугаар сарын 16-нд буюу тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хэргийн 13 дахь тал/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *******  нь 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах G-999 нэртэй кафены тусгай өрөөнд үйлчлүүлж байхдаа хамт байсан Д.Ч тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Д.Ч ын эрүү рүү цохиж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч *******  нь урьд Багануур дүүргийн шүүхийн 1994 оны 174 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 3 жил хорих ял, Багануур дүүргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор   Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн   123 дугаар зүйлийн

 

 123.3-т зааснаар 4 жил хорих ял, Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж, 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ялаа эдэлж суллагдсан байна.

            Шүүгдэгч ******* ы ялтай байдал нь Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2009 оны 7 сарын 9-ны өдрийн/ 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар өршөөлд хамрагдсан байх тул  шүүгдэгч ******* ыг анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч Д.Ч ын хохирол төлбөрт мөрдөн байцаалтын шатанд 1.090.000 төгрөг өгсөн байх бөгөөд хохирогчоос хохирол төлбөрт дахин 400.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн тайлбар ирүүлсэн боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогчийн хохирол төлбөр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

            Иймд шүүгдэгч ******* ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэлтэй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан хугацаанд түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт ******* ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Б  овогт ******* ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар  шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Д.Ч  нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар ******* д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ******* д хяналт тавихыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д мэдэгдсүгэй.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* д бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.      

 

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ