Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­155 

 

 

 

 

 

     2023            11                 09                                 2023/ШЦТ/­­­­155                                               

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Н,  

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т /томилолтоор/,  

Шүүгдэгч, хохирогч: Ц.Б,

Шүүгдэгч, хохирогч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Ц-ын Б, М овогт Б-ийн Э нарт холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймаг, Сант сум, 1-р баг, Давст гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тогтоолынхон овогт Цэндсугарын Баасанжав /Регистрийн дугаар: ЙЛ75011012/.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ундрага-Од” ХХК-ийн туслах ажилтан ажилтай, ам бүл 1, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 10-р багийн 21-р гудамж, 12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Бат-Эрдэнийн Эрдэнэбат /Регистрийн дугаар: ЙГ97030919/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Ц.Баасанжав, Б.Эрдэнэбат нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:                                                            

  Шүүгдэгч Ц.Баасанжав, Б.Эрдэнэбат нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-16 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Баасанжавын “... кемпийн амрах байранд Н.Баяртогтох, Б.Эрдэнэбат бид гурав 0.75 граммын хараа архи мөн 0.75 граммын тал соёрхол архийг хувааж уусан. Амрах гэж байхад Б.Эрдэнэбат агсан тавиад зодооныг эхлүүлсэн. ... би дийлэхгүй байсан тэгээд хуруу гар хазаад байхаар өөрийгөө хамгаалах зорилгоор хутгаар зүүн гуянд нь 1 удаа зүссэн тэгээд хоорондоо ноцолдож байгаад 4 удаа зүссэн байсан. ... надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Баяртогтохын “... намайг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын урд байдаг нүүрс тээврийн 6 дахь км-т “Ундрага-Од” ХХК-ийн кемпийн амрах байранд материалын инженер Б.Эрдэнэбат бид хоёрыг байж байхад гаднаас Ц.Баасанжав ганцаараа орж ирсэн. Тэгээд амрах байрандаа Б.Эрдэнэбат, Ц.Баасанжав бид гурав гэрт байсан 0.75 граммын дундуур соёрхол, нэг 0.75 граммын хараа нэртэй архийг хувааж ууж байхад Б.Эрдэнэбат, Ц.Баасанжав хоёр хоорондоо хэрүүл маргаан хийх гээд байхаар нь би “одоо больцгоо битгий хоорондоо маргалдаад бай одоо амарцгаа, өглөө ажилтай” гэж хэлчхээд би орондоо ороод амрах гэж байхад гэнэт л Б.Эрдэнэбат орилоод намайг дуудахаар би сэрээд хартал Б.Эрдэнэбат гэрийн хойд талын орны хажууд газарт уначихсан Ц.Баасанжав баруун гартаа нэг жижиг хутга барьчихсан хутганы ир хэсэг харагдаж байсан тэгээд хажууд нь зогсож байхаар би босоод Ц.Баасанжавыг баруун талын ор луу түлхчээд хажуу гэр лүү гүйж ороод Болд, Б.Түшиг нарыг дуудсан. Тэгээд бид гурав буцаад гэр лүү ороход Б.Эрдэнэбат гэрийн голын орон дээр хэвтчихсэн, Ц.Баасанжав үзлэгийн 2 тоот өрөө баруун талын орон дээр сууж байсан хутга нь байхгүй байсан. Тэгээд Б.Эрдэнэбатыг сумын эмнэлэг рүү аваад явсан. ... архи ууж байгаад энэ 2 хоорондоо зодолдоод байсан Ц.Баасанжавын уруул хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Түшигийн “... намайг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны орой Өмнөговь аймаг, Цогтцэций сумын урд байдаг нүүрс тээврийн 6 дахь км-т “Ундрага-Од” ХХК-ийн кемпийн амрах байранд амарч байхад Н.Баяртогтох сандарсан байдалтай гэрт орж ирээд “Б.Эрдэнэбат хутгалуулчихлаа, босоорой” гэж хэлэхээр би сэрээд хамт унтаж байсан Б.Баттулгыг сэрээгээд Н.Баяртогтохын гэрт ороход Б.Эрдэнэбат гэрийн хойд талын орон дээр атиралдсан байдалтай ёолоод хэвтэж байсан. Би тэгээд юу болсон талаар асуухад Б.Эрдэнэбат юм хэлж чадахгүй байсан тэр үед гэрийн баруун талын орон дээр нэг танихгүй залуу сууж байсан. Тэгээд бид нар Б.Эрдэнэбатыг гэрээс авч гараад Б.Баттулгын машинд суулгаад сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тэгээд эмч үзээд Б.Эрдэнэбатын биед 5 удаагийн зүсэгдсэн шарх гэмтэлтэй байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Баттулгын “... намайг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны орой Өмнөговь аймаг, Цогтцэций сумын урд байдаг нүүрс тээврийн 6 дахь км-т “Ундрага-Од” ХХК-ийн кемпийн амрах байранд амарч байхад Болдоо ах орж ирээд Эрка хутгалуулчихлаа хурдан сумын эмнэлэг рүү авч явъя” гэж хэлсэн би тэгээд босчхоод Б.Эрдэнэбатыг гэрт нь ороход Б.Эрдэнэбат гэрийн хойд талын орон дээр атиралдсан байдалтай ёолоод хэвтэж байсан. Би тэгээд юу болсон талаар асуухад Б.Эрдэнэбат юм хэлж чадахгүй ёолоод байсан тэр үед гэрийн баруун талын орон дээр нэг танихгүй залуу сууж байсан. Тэгээд бид нар Б.Эрдэнэбатыг гэрээс авч гараад миний машинд суулгаад сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тэгээд сумын эмч биеийг нь үзээд Б.Эрдэнэбатын биед 4-5 удаагийн зүсэгдсэн шарх гэмтэлтэй байна гэж хэлсэн. Зүүн суганы доод хэсгээс цус гарсан байсан мөн баруун хөлийн хавьд цус гарч өмд бохирлогдсон байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 406 дугаартай “1. Ц.Баасанжавын биед дух, зүүн чих, зүүн 5-р хуруунд шарх, нүүрэнд зулгаралт, нүүрэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Ц.Баасанжавын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Ц.Баасанжавын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 405 дугаартай “1. Б.Эрдэнэбатын биед цээж, зүүн гуя, баруун шилбэнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг үүсгэгдсэн байх боломжтой. 3. Б.Эрдэнэбатын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Б.Эрдэнэбатын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Эрдэнэбатын “... миний биед Ц.Баасанжав ах хутгаар зүсэж гэмтэл учруулсан. Зүүн суганы дотор хэсэгт 2 удаа, зүүн бүдүүн гуян дээр 1 удаа, зүүн шилбэний урд хэсэгт 1 удаа, баруун хөлийн тойгны хэсэгт 1 удаа зүсэж гэмтээсэн. Би 5 газарт 5 оёдол тавиулсан биеийн байдал одоо хэвийн байна. Цээж рүү хавж орсон цээж рүү нэвтрээгүй байна гэж эмч хэлсэн. Би одоо босоод явж байгаа. ... кемпийн амрах байранд Н.Баяртогтох ах, Ц.Баасанжав бид гурав 0.75 граммын архи, мөн 0.75 литрийн тал соёрхол архийг хувааж уусан байсан. ... бид 2 эхлээд маргалдаж байгаад зодолдсон би Ц.Баасанжавын биед халдаж 2-3 удаа цохиж авсан тэгээд болиод дахиад маргалдаж байгаад Ц.Баасанжавыг амар гэж хэлээд гэрийн хойд талын орон дээр хоёр мөрнөөс гараараа дартал намайг хугалчихсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэрийн 19 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Ц.Баасанжавын “... би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг Цагаан хад суурьшлын бүсэд байдаг хоолны гэртээ байж байхад манай хамаатан Б.Эрдэнэбат зарын групп дээр “ажилд хүн авна” гэсэн зар тавьсан байхаар би Б.Эрдэнэбатын дугаар луу залгаад ямар хүн ажилд авах гэж байгаа талаар асуухад тиймээ туслахаар хүн ажилд авна гэхээр би тэр ажилд чинь оръё гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөртөө явж Цогтцэций сумын урд байдаг “Ундрага-Од” ХХК-ийн кемп дээр орой 18 цагийн үед ирээд Б.Эрдэнэбаттай уулзах гээд амрах гэрт нь ороход Б.Эрдэнэбат, хүнтэй хоёулаа унтаж байхаар Б.Эрдэнэбатыг дуудахад архи уусан халамцуу байдалтай байсан. Гэрийн ширээн дээр ууж байсан 0.75 граммын шилтэй хугас архи байсныг түүнээс нь Б.Эрдэнэбат, Н.Баяртогтох бид гурав хувааж уучхаад тэгээд тэр Н.Баяртогтохтой танилцахад кемпийн инженер ажилтай хүн гэж танилцсан. Тэгээд тэр хоёр архийг хувааж уучхаад гэрээсээ гараад явчихсан тэр үед би хажуу талын гэр лүү ороод тэнд байсан хүмүүстэй юм яриад сууж байхад Б.Эрдэнэбат, Н.Баяртогтох хоёр гэртээ ирэхээр би гэрт нь ороход тэр хоёр нэг шил 0.75 граммын хараа нэртэй архи, 1 ширхэг ундаа авчирсан байсныг бид гурав хувааж уугаад архийг тал хүртэл уучхаад одоо амарцгаая гэж Н.Баяртогтох хэлсэн. Тэр үед Б.Эрдэнэбат Н.Баяртогтохыг унтуулахгүй байхаар би Б.Эрдэнэбатыг наад хүнээ унтуулаа гэж хэлсэн чинь Б.Эрдэнэбат над руу хүрч ирээд миний нүүр толгой руу цохиж зодоод байхаар би өөрийгөө хамгаалах зорилгоор цүнхний хажуу талын хармаанд байсан жижиг хутгыг аваад Б.Эрдэнэбатын зүүн гуяны хавьд нэг удаа хутгалсан тэгээд дахиад ноцолдож байгаад өөр газарт нь зүссэн байх тэр үед гэрт харанхуй тог байхгүй гар утсаны гэрэлд байсан. Тэгээд Б.Эрдэнэбат “намайг хутгалчихлаа” гэж хэлтэл Н.Баяртогтох босож ирээд “намайг хүн хутгалчихлаа” гэж хэлээд гэрээс гараад явсан удаагүй кемпийн ажилтан гэж 2 хүн орж ирээд гэрийн хойд талын орон дээр хэвтэж байсан Б.Эрдэнэбатыг сумын эмнэлэг рүү аваад явсан би тэгээд Б.Эрдэнэбатыг аав, ээжид нь болсон зүйлийг хэлсэн. ... архи ууснаас болж хоорондоо хэрүүл маргаан болсон бусдаар бол ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй ... тухайн үед Б.Эрдэнэбат намайг орон дээр унтаж байхад учир зүггүй цохиж зодоод, хуруу гарыг хазаад байхаар би өөрийгөө хамгаалах зорилгоор аргагүй эрхэнд цүнхэнд байсан хутгыг аваад зүсэж гэмтэл учруулсан. Би тэр үед өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй би дийлэхгүй байсан. Би өөрийн гэм буруугаа сайн ойлгож байна. Би санаатай хутгалаагүй, өөрийгөө хамгаалах зорилгоор биед зүсэж гэмтэл учруулсан. ... хэрүүл маргаан Цогтцэций сумаас урд байдаг 6 дахь км-т кемпийн гэрт нь шөнийн 22 цагийн орчимд болсон байх ... миний хоёр шүд хиймэл юм тэгээд мах идэхээр бол хутгаар жижиглэж иддэг юм. ... би эмчилгээний зардалд нийт 750,000 төгрөг өгсөн байгаа. Бид хоёр хоорондоо эв зүйгээ олсон байгаа манай дүү охины хүүхэд нь байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Эрдэнэбатын “... бид хоёр эхлээд маргалдаж байгаад зодолдсон би Ц.Баасанжавын биед халдаж 2-3 удаа цохиж аваад дахиад маргалдаж байгаад би Ц.Баасанжавыг амар гэж хэлээд гэрийн хойд талын орон дээр хоёр мөрнөөс нь гараараа дарж аваад дээрээс цохиж байхад намайг хутгалчихсан юм. Тэгээд зууралдаж байгаад миний биеийг хутгаараа зүссэн байх ... архи ууснаас болж хоорондоо хэрүүл маргаан болсон бусдаар бол ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй ... би Ц.Баасанжавыг цохиж зодсон нь үнэн. Бид хоёр хоорондоо эвлэрсэн байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүгдэгч Ц.Баасанжав, Б.Эрдэнэбат нар нь бие биеийнхээ эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл байна. Уг гэмт хэрэг нь бодит хохирол шаардах хөнгөн гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Ц.Баасанжав, Б.Эрдэнэбат нарыг өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

         Шүүгдэгч Ц.Баасанжавын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Эрдэнэбатын бие, эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол болон шүүгдэгч Б.Эрдэнэбатын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ц.Баасанжавын бие, эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь хоорондоо тус тус шалтгаант холбоотой байна.

  Шүүгдэгч Ц.Баасанжав, Б.Эрдэнэбат нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Ц.Баасанжав нь хохирогч Б.Эрдэнэбатын бие эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал төлбөрт 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Эрдэнэбат, шүүгдэгч Ц.Баасанжавын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч Ц.Баасанжав нь шүүгдэгч Б.Эрдэнэбатаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч нар ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

 

             Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.  

   Шүүгдэгч Ц.Баасанжавт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Ц.Баасанжав нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 77 дахь тал/

   Шүүгдэгч Б.Эрдэнэбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 78 дахь тал/

   Иймд, шүүгдэгч Ц.Баасанжав, Б.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн иштэй, ажлын хэсэг нь 6 см, ишний урт 9 см, 15 см урттай жижиг модон иштэй хутгыг шүүгдэгч Ц.Баасанжав нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Тогтоолынхон овогт Цэндсугарын Баасанжав, Монгол овогт Бат-Эрдэнийн Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баасанжав, Б.Эрдэнэбат нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баасанжав, Б.Эрдэнэбат нарт оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй. 

  5. Шүүгдэгч Ц.Баасанжав нь хохирогч Б.Эрдэнэбатын эмчилгээний хохирол төлбөрт 750,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ц.Баасанжав нь шүүгдэгч Б.Эрдэнэбатаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч нар ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

  6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн иштэй, ажлын хэсэг нь 6 см, ишний урт 9 см, 15 см урттай жижиг модон иштэй хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Баасанжав, Б.Эрдэнэбат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ