Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 00205

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: **** ХХК-д холбогдох

223658791 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х /онлайн/, хариуцагч М.Т, А.Жайнагүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 18-94 тоотод оршин суух, 1992 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хууль, тусгай активын өр барагдуулах мэргэжилтэн ажилтай, Боржигон овогт Алтансүхийн Хаас /РД:*/ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **** ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016/70/26 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 200000000 /хоёр зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр зорголон хавтангийн үйлдвэр төслийн зориулалтаар зээлсэн. Энэ хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 23320050 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 27264959 төгрөг, нийт 50585009 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй удаа дараа зөрчиж байсан бөгөөд зээлийн хугацаа 856 хоног хугацаа хэтэрч байна. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааны төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.1 хувийн алданги тооцсон бөгөөд алдангид 46313144 төгрөгийг нэхэмжилнэ. Нийт 223658791 төгрөгийг **** ХХК-иас нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Хариуцагч  *оршин суух, 1965  оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 55 настай,  эрэгтэй, **** ХХК-ний  захирал ажилтай,  Молкы овогт Мугражийн Тээс /РД:*/ шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх  сангаас  2016 оны 05 дугаар сарын 13-ны  өдөр  200  сая  төгрөгийг  5 жилийн   хугацаатай  жилийн 5 хувийн хүүтэйгээр зээлж  авсан. Зээлийн  гэрээгээр  230836169  төгрөгийг   буцааж  төлөх  үүрэг хүлээсэн. Үүнээс  манай  компани  50  сая  төгрөг   төлсөн.  Миний   бодлоор

 

бол 180 сая төгрөгийн үлдэгдэл байх ёстой гэж үзэж байна. Үндсэн хүүгийн 50 хувиас хэтрэхгүй 15 сая төгрөгийн хүү алданги тооцогдох ёстой гэж үзээд нийт 195000000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хүү алдангийн хувьд 20 сая төгрөгийн зөрүү гарч байна. Иймд энэ тал дээр анхаарч үзнэ үү гэж хүсч байна гэв.

 Хариуцагч Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Дэнжийн хэсэгт оршин суух, 1972 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, **** ХХК-д менежер ажилтай, Арган овогт Ахмедийн Жайнагүлээс /РД:МР72043002/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай захирал сая тодорхой ярьлаа. Зээлээ төлж чадахгүй саатал гарсан шалтгаан гэвэл Мандал сумын Түнхэл тосгонд 2017 онд гал түймэр гарснаас болж ажлын нөхцөл буурсан явдал юм. Иймд алдангийн хувьд харгалзаж үзээч гэж хүсч байна. Уул нь бид зээл авсны дагуу л үйл ажиллагаа явуулж байгаа юм гэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** ХХК-иас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн № 2016/70/26 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 176679949 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 648198 төгрөг, зээлийн алданги 46313144 төгрөг, нотариатын зардал 17500 төгрөг, нийт 223658791 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч **** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн алданги 46313144 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч **** ХХК нь ****гаас 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2016/70/26 дугаартай зээлийн гэрээ байгуулан 200000000 /хоёр зуун сая/ төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар Зорголон хавтангийн үйлдвэр төслийн зориулалтаар **** ХХК-ний өмчлөлийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгонд байрлалтай 19.7 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1307007443 дугаартай, № 000400999 дугаарын гэрчилгээтэй ажилчдын байрны зориулалттай байр, тус хаягт байрлалтай 561 мкв талбайтай, нэгж талбарын 18630391132831 дугаартай, № 000315396 дугаарын гэрчилгээтэй газар, **** ХХК-ний өмчлөлийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл  тосгоны төвд байрлалтай 201.3 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1307007444 дугаартай, № 000401000 дугаарын гэрчилгээтэй үйлдвэрийн зориулалттай байшин, тус хаягт байрлалтай 276 мкв талбайтай, нэгж талбарын 18630391049788 дугаартай, № 000315399 дугаарын гэрчилгээтэй газар, **** ХХК-ний өмчлөлийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Дэнжийн хэсэгт байрлалтай 180.6 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-1307007445 дугаартай, № 000401501 дугаарын гэрчилгээтэй оффисийн зориулалттай байр, тус хаягт байрлалтай 284 мкв талбайтай, нэгж талбарын 18630391133815 дугаартай, № 000315397 дугаарын гэрчилгээтэй газар, Т.Асжарханы өмчлөлийн Төв аймаг Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг, Будаатолгойн 2 дугаар гудамж, № 66 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-1403000726 дугаартай, № 000208863 дугаарын гэрчилгээтэй  хувийн сууц, нэгж

талбарын 18629362848383 дугаартай, № 0263174 дугаарын гэрчилгээтэй газар, М.Т, Т.Асжархан нарын өмчлөлийн Төв аймаг Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг, Будаатолгойн 2 дугаар гудамж, № 66 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-1403000374 дугаартай, № 000096834 дугаарын гэрчилгээтэй 200мкв талбайтай фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалж зээлж авсан ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан № 2016/70/26 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан № Б2016/70/26 дугаартай зээлийн барьцааны гэрээгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч **** ХХК-ний захирал М.Т нь Хүнс, хөдөө аж ахужй хөнгөн үйлдвэрийн яам Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр № 2016/70/26 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр № Б2016/70/26 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулахд А.Жайнагүл нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан байх ба Иргэний хуулийн 156, 166 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн № 2016/70/26 дугаартай зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2-д Зээлдэгч зээлийг хуваарийн дагуу төлөөгүй бол зээлийн гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлахаар, мөн зээлийн гэрээний 6 дугаар зүйлд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.1 хувийн алданги тооцохоор тус тус заажээ.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

Хариуцагч **** ХХК нь байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гал түймрийн улмаас зээлийг хугацаандаа төлж чадаагүй тул алдангийг харгалзаж үзээч гэж хүссэн боловч 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн № 2016/70/26 дугаартай зээлийн гэрээнд байгалийн болон гэнэтийн давагдашгүй хүчний улмаас эрсдэл учирвал хэрхэх талаар заагаагүй, мөн хавтаст хэрэгт энэ талаар холбогдох нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй тул алдангийг хуульд заасны дагуу нэхэмжлэгч талд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүх нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Жижиг, дунд үйлдвэрийн хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн № 2016/70/26 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,  хариуцагч **** ХХК-иас үндсэн зээлийн төлбөрт 176679949 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 648198 төгрөг, алданги 46313144 төгрөг, нотариатын зардалд 17500 төгрөг, бүгд 223658791 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдэрийн яам Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгох, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд **** ХХК-ний өмчлөлийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгонд байрлалтай 19.7 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1307007443 дугаартай, № 000400999 дугаарын гэрчилгээтэй ажилчдын байрны зориулалттай байр, тус хаягт байрлалтай 561 мкв талбайтай, нэгж талбарын 18630391132831 дугаартай, № 000315396 дугаарын гэрчилгээтэй газар, **** ХХК-ний өмчлөлийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл  тосгоны төвд байрлалтай 201.3 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1307007444 дугаартай, № 000401000 дугаарын гэрчилгээтэй үйлдвэрийн зориулалттай байшин, тус хаягт

байрлалтай 276 мкв талбайтай, нэгж талбарын 18630391049788 дугаартай, № 000315399 дугаарын гэрчилгээтэй газар, **** ХХК-ний өмчлөлийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Дэнжийн хэсэгт байрлалтай 180.6 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-1307007445 дугаартай, № 000401501 дугаарын гэрчилгээтэй оффисийн зориулалттай байр, тус хаягт байрлалтай 284 мкв талбайтай, нэгж талбарын 18630391133815 дугаартай, № 000315397 дугаарын гэрчилгээтэй газар, Т.Асжарханы өмчлөлийн Төв аймаг Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг, Будаатолгойн 2 дугаар гудамж, № 66 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-1403000726 дугаартай, № 000208863 дугаарын гэрчилгээтэй хувийн сууц, нэгж талбарын 18629362848383 дугаартай, № 0263174 дугаарын гэрчилгээтэй газар, М.Т, Т.Асжархан нарын өмчлөлийн Төв аймаг Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг, Будаатолгойн 2 дугаар гудамж, № 66 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-1403000374 дугаартай, № 000096834 дугаарын гэрчилгээтэй 200мкв талбайтай фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан зарж борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч **** ХХК нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ****гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэл хангагдсан учир хариуцагч **** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 1276244 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр  зүйлийн 281.1,  282 дугаар зүйлийн  282.3, 232 дугаар  зүйлийн  232.4,  232.6  дахь  хэсэгт  заасныг  баримтлан хариуцагч  ****  ХХК-иас  үндсэн  зээлийн төлбөрт 176679949 төгрөг, зээлийн  хүүгийн төлбөрт  648198  төгрөг,  алданги  46313144 төгрөг,   нотариатын   зардалд 17500

 

төгрөг, бүгд 223658791 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдэрийн яам Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдэрийн яам Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 1276244 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг мандал сумын төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулсугай.

4. Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч **** ХХК нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох **** ХХК-ний өмчлөлийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгонд байрлалтай 19.7 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1307007443 дугаартай, № 000400999 дугаарын гэрчилгээтэй ажилчдын байрны зориулалттай байр, тус хаягт байрлалтай 561 мкв талбайтай, нэгж талбарын 18630391132831 дугаартай, № 000315396 дугаарын гэрчилгээтэй газар, **** ХХК-ний өмчлөлийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл  тосгоны төвд байрлалтай 201.3 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1307007444 дугаартай, № 000401000 дугаарын гэрчилгээтэй үйлдвэрийн зориулалттай байшин, тус хаягт байрлалтай 276 мкв талбайтай, нэгж талбарын 18630391049788 дугаартай, № 000315399 дугаарын гэрчилгээтэй газар, **** ХХК-ний өмчлөлийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Дэнжийн хэсэгт байрлалтай 180.6 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-1307007445 дугаартай, № 000401501 дугаарын гэрчилгээтэй оффисийн зориулалттай байр, тус хаягт байрлалтай 284 мкв талбайтай, нэгж талбарын 18630391133815 дугаартай, № 000315397 дугаарын гэрчилгээтэй газар, Т.Асжарханы өмчлөлийн Төв аймаг Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг, Будаатолгойн 2 дугаар гудамж, № 66 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-1403000726 дугаартай, № 000208863 дугаарын гэрчилгээтэй хувийн сууц, нэгж талбарын 18629362848383 дугаартай, № 0263174 дугаарын гэрчилгээтэй газар, М.Т, Т.Асжархан нарын өмчлөлийн Төв аймаг Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг, Будаатолгойн 2 дугаар гудамж, № 66 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-1403000374 дугаартай, № 000096834 дугаарын гэрчилгээтэй 200мкв талбайтай фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан зарж борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

                                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.