| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0080/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/75 |
| Огноо | 2013-03-29 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2013/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0080/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Б.Сүрмандах,
Хохирогч П.Н ,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг,
Шүүгдэгч ******* , Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт ******* , Б овогт Д.Т нарт холбогдох эрүүгийн 2013090000119 тоот хэргийг 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: 1.Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дархан сумын ..-р баг ..-р байрны үйлчлэгч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг ..-р байрны ..-р орцны подвальд оршин суудаг,
улсаас авсан гавьяа шагналгүй,
1993 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 жил хорих ял, 1994 онд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жил 6 сар хорих, 1997 онд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил 4 сар хорих, 2000 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жил хорих, 2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих, 2005 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байгаад 2008 оны 4 сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 5 жил 8 сар 18 хоногийн хорих ялаас хуулийн тэгшитгэлээр суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Л Б /УС-64091110/,
2. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг .-р байрны .. тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д.Т /ТВ-.../
Шүүгдэгч ******* , Д.Т нар нь бүлэглэн, 2013 оны 2 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Сүлжээ-1” хүнсний дэлгүүрээс 250.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* эс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал Д.Т манайд ирээд нэг шил архи уугаад
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Bat Erdene Tumurbaatar nar-145.2.doc
дахиад уух гээд архи өндөр үнэтэй, мөнгө хүрэхгүй байсан. Тэгээд болъё гээд манай гэрт хоолгүй байсан болохоор махаа авъя гээд гарсан. Гэтэл Д.Т дэлгүүрээс хайрцагтай юм авчихсан байсан. Тэр хайрцаганд нь 200 гаруй мянган төгрөг байсан юм шиг байна лээ. Тэгээд надад 100.000 төгрөгийг нь өгсөн. Манайх хоол ундгүй байсан учир авахгүй гэж хэлж чадаагүй авчихсан. Одоо харамсаж байна. Бид хоёр дэлгүүр орохоосоо өмнө ярилцсан зүйл байхгүй. Д.Т ыг мөнгө авч байхыг би хараагүй. Хохирол төлбөрөө төлсөн.” гэв.
Шүүгдэгч Д.Т аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ******* тэй хамт нэг шил архи уугаад дахиад архи авахаар гарсан. Дэлгүүрээс нэг хайрцагтай юм авсан. Мөнгө байна гэж бодоогүй. ******* намайг дэлгүүрээс юм авсныг мэдээгүй. Байшингийн хойно гараад үзэхэд дотор нь мөнгө байсан. Гаргаад тоолоход 210.000 орчим төгрөг байсан. Хохирол төлбөрт 250.000 төгрөг төлсөн. Бид хоёр анхнаасаа дэлгүүрээс хулгай хийх бодолтой ороогүй. ******* мах аваад зогсож байх үед мөнгийг хараад авсан.” гэв.
Хохирогч П.Н гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 2 дугаар сарын 15-ны өдөр айлд оччихоод ирэхэд манай дүү дэлгүүрт сууж байсан. Тэгээд хайрцагтай орлогын мөнгөө алдчихсан байсан. Хайрцаганд 2 өдрийн орлого 250.000 төгрөг байсан юм. Илүү ч байсан байж магадгүй, би тэр дэлгүүрийг түрээслэж өөрсдөө дэлгүүртээ зогсдог болохоор нарийн тооцоо хийдэггүй. Одоо надад гомдол санал байхгүй, 250.000 төгрөгийг авсан.” гэв.
Шүүгдэгч ******* , Д.Т нар нь бүлэглэн, 2013 оны 2 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Сүлжээ-1” хүнсний дэлгүүрээс 250.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
-Шүүгдэгч ******* эс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Д.Т дэлгүүрээс хайрцагтай юм авчихсан байсан. Тэр хайрцаганд нь 200 гаруй мянган төгрөг байсан юм шиг байна лээ. Тэгээд надад 100.000 төгрөгийг нь өгсөн. Одоо харамсаж байна.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Д.Т аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Дэлгүүрээс нэг хайрцагтай юм авсан. Мөнгө байна гэж бодоогүй. ******* намайг дэлгүүрээс юм авсныг мэдээгүй. Байшингийн хойно гараад үзэхэд дотор нь мөнгө байсан.” гэх мэдүүлэг,
-Хохирогч П.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэгээд хайрцагтай орлогын мөнгөө алдчихсан байсан. Хайрцаганд 2 өдрийн орлого 250.000 төгрөг байсан юм. Одоо надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,
-Насанд хүрээгүй гэрч П.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 2 сарын 15-ны өдөр эгчийнхээ дэлгүүрт ганцаараа байж байхад гаднаас хоёр ах орж ирээд нэг намхан нүдний шилтэй ах нь мах авъя гээд надаас ямааны ууттай мах авсан. Эрээн ороолттой өндөр, хар малгайтай /кепиг/ ах нь цаагуур яваад байсан. Тэгээд нөгөө хоёр ах гараад явсан хойно удалгүй би лангуун дээр байсан мөнгөнөөс авч наймаа хийх гэтэл байхгүй байсан, тэгээд эгчдээ мэдэгдсэн. Тухайн үед хайрцаганд 250.000 орчим төгрөг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 32 дахь тал/,
-“Сүлжээ-1” хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 13 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч ******* , Д.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь өрхийн орлого багатай, амьдралын нөхцөл байдал хүнд болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон учир эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2005 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байгаад 2008 оны 4 сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 5 жил 8 сар 18 хоногийн хорих ялаас хуулийн тэгшитгэлээр суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал нь Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2009 оны 7 сарын 9-ны өдрийн/ 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар өршөөлд хамрагдсан, мөн шүүгдэгч Д.Т нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 51 дэх талд/ байх тул шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч П.Н нь “хулгайд алдсан 250.000 төгрөгийг хүлээж авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгч байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл болж байна.
Иймд шүүгдэгч нарт улсын яллагчийн санал болгосны дагуу хорих ял оногдуулж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулаагүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр байхгүй байх тул шүүгдэгч *******-ийн шарп маркын өнгөт зурагт, саратов маркын хөргөгч, шүүгдэгч Д.Т ын haier маркын хөргөгч, jenlepe маркын өнгөт зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Х-ийн 2013 оны 3 сарын 20-ны өдрийн 277 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээх нь зүйтэй үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Л Б , Б овогт Д.Т нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г овогт Л Б , Б овогт Д.Т нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* , Д.Т нарт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй Си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *******ат-Эрдэнийн шарп маркын өнгөт зурагт, саратов маркын хөргөгч, шүүгдэгч Д.Т ын haier маркын хөргөгч, jenlepe маркын өнгөт зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Х-ийн 2013 оны 3 сарын 20-ны өдрийн 277 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ******* , Д.Т нарт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ******* , Д.Т нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* , Д.Т нарт мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* , Д.Т нарт бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл ******* , Д.Т нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ