| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00411/и |
| Дугаар | 142/шш2020/00562 |
| Огноо | 2019-04-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 142/шш2020/00562
МО*******ГОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******эхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
охин *******-тэй уулзуулж байхыг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******эхэмжлэгч *******- шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******- би 2015 оноос хойш тасралтгүй тэтгэлэг, тэтгэмжээ төлсөөр, 2019 онд 3 шатны шүүхээр явж охин *******-гийнхээ асрамжийг өөрчлүүлэх гэж явсан билээ. Шинжээчийн хамтарсан баг томилуулж тус баг эцгийнх нь талд шийдвэр гаргасан боловч шүүх ээжийнх нь талд гаргасан. Тэтгэлэг тэтгэмжээ авч байгаа мөртлөө охинтой минь уулзуулахгүй, яриулахгүй аав, охин хоёрын эрхийг зөрчиж байна. *******-г цагдаагийн газраас архины хамааралтай гэж үзсэн нотлох баримтууд тогтоолд тусгасан байгаа. Иймд намайг охинтойгоо чөлөөтэй уулзуулж байхыг *******-д даалгаж өгнө үү. Би охинтойгоо 7 хоног бүрийн 2 дахьд аваад 3 дахьд хүргэж өгөх, 5 дахьд аваад бүтэн сайнд хүргэж өгөх хуваарийн дагуу уулзах боломжтой. Хуваарийн дагуу уулзах явцад аав нь ээжид нь хүргэж өгөх, авах гараас гарт өгөлцөж авах хүсэлтэй байна. 3 дахь ч хүн оролцуулахгүй байхаар байна. Хэн нэг нь хувь болон хувьсгалын ажлаар хөдөө, хот, гадаад явахад хуваарь харгалзахгүй үлдсэн нь /аав, ээж/ иртэл нь охиноо харж хандаж байх. Ирэхээр нь хуваарийн дагуу үргэжлүүлээд охиноо авч, өгч байх хүсэлттэй байна. Учир нь *******- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, байнга охиныг орхиж ийш тийшээ явдаг, хүүхэд үл хайхардаг юм. Дээрх асуудлууд байгаа тул энэ бүхнийг шийдвэрлэж өгч охины минь сэтгэл санааг амрааж өгнө үү. ... Урьд нь охины асрамжийг өөрчлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаж байсан. Тэгээд 3 шатны шүүхээр яваад хүүхдийн асрамжийг ээж дээр нь үлдээсэн. Хүүхдийн асрамжийг тогтоолгох хамтарсан баг томилж өгнө үү гэх хүсэлт тавихад хамтарсан баг миний талд дүгнэлт гаргасан. Ээж нь эрүүлжүүлэхэд орж байсан, удаа дараа баар, буудалд агсам согтуу тавьж байсан гэх албан бичиг Цагдаагийн байгууллагаас ирсэн. Тэгэхэд шүүх ээжийнх талд шийдвэрлэсэн. Одоо миний хүсэж байгаа зүйл охинтойгоо уулзахад албан ёсны хуваарь байвал зүгээр байна. Ээж нь охиныг аваад явахаар ээж дээрээ орхичихоод хаяад алга болчихдог. Би охиныхоо аюулгүй байдал, ирээдүйг бодсондоо л ингэж шийдэж байгаа. *******- өөрөө ирэхгүй гэж байсан. Өчигдөр зам хаасантай холбогдуулаад худлаа шалтаг хэлж байна л гэж ойлгож байна. Манай охинд ээж дээрээ байхад хэцүү байдаг. *******ад дээр ирээд ааваа би хоолгүй байсан гэдэс өлсөөд байна гээд маш хэцүү, хэцүү зүйлүүдийг надад ярьдаг. Тэгэхээр надад долоо хоногийн 2 дахь өдрийн орой аваад 3 дахь өдрийн өглөө хүргэж өгнө, 5 дахь өдрийн орой над дээр ирээд амралтын өдрүүдэд аавтайгаа байж байгаад бүтэн сайн өдрийн орой хүргэж өгнө. Би энэ хүүхдийн сайн сайханы төлөө л энэ бүгдийг хийж байгаа. Би тэртээ тэргүй хуулиа биелүүлээд энэ хүүхдэд тэтгэлэг төлдөг. ... хүүхдийн тэтгэлэгээс гадна бүх зүйлийг би хариуцаж байгаа. *******нгийн багш нь хүртэл мэддэг. Сар болгон хүүхдийнхээ шүдийг эмнэлэгт үзүүлдэг. Би энэ хүүхдийн сайн сайхны төлөө л ингэж яваа. Би өөртөө гавъяа шагнал хүртэх гэсэндээ ингэж яваагүй. *******өгөө талд очихоор ээж нь архи уугаад агсам согтуу тавьдаг, эрэгтэй дүү нь архи уугаад ажлаасаа хөөгдсөн, аав нь цагдаагийн байгууллагад бүртгэлтэй зах дээр архи уудаг хүн байдаг. *******рай гайгүй нь эмэгтэй дүү нь л байна. Тийм газар миний охин хүүхэд байна гэхээр эцэг хүний хувьд надад маш их хэцүү байдаг. Тэд нар архиа ууж байгаад охиныг минь янз бүрийн юм болгочих болов уу гээд айдастай л байдаг. Охин над дээр ирэхээрээ ааваа би өлссөн, шөнө *******риунболд ах архи ууж орж ирээд агсам тавиад унтуулаагүй гээд хэцүү, хэцүү юм ярьдаг. Тэрнээс би тэтгэлэг төлдөг юм чинь надад ямар ч хамаагүй гээд уулзахгүй, өөрийнхөө амьдралыг хөөгөөд явбал явна. Энэ охин хүүхдийн ирээдүйг бодсондоо ингэж явж байгаа. *******адад тэр хүмүүстэй ингээд зууралдаад байх ямар ч шаардлага байхгүй. Эмэгтэй хүүхдийг Монгол улсад хэрэгтэй хүн болгоод хүмүүжүүлье, эмэгтэй хүүхдийг нэг айдас хүйдэсгүй өсгөчих юмсан л гэж бодсон. Охиныг надтай байх хугацаанд ч надаас мөнгө төгрөг нэхдэг. Би хотод ингэж шоудаж байна мөнгө шилжүүлчих гэхээр нь өгөхгүй гэвэл ээж рүүгээ залгаад охиныг очоод ав гэдэг. Тэгээд охин би явахгүй ааваа гэж уйлаад бөөн юм болдог. Тэгэхгүйн тулд би албан ёсны шүүхийн шийдвэр барьж очоод ямар ч асуудалгүй охиноо авмаар байна. Яагаад ингээд 7 хоногийн өдрүүдийг сөөлжлөөд байна гэхээр нэг өдөр аав дээрээ ирээд сайхан усанд ороод, хоол унд идээд, тайван унтаж амраад яваг л гэж бодсон гэв.
Хариуцагч *******- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч *******-ын харгис хэрцгий зан авираас болж 2015 онд тус тусдаа амьдрах болсон. 2018 оноос *******- охин ******* өөр дээрээ авах гэж удаа дараа шүүх хурал хийсэн боловч хуурамч нотлох баримт бүрдүүлсэн нь нотлогдож гурван шатны шүүхийн тогтоолоор охиныг минь ээжээс нь холдуулах шаардлага байхгүй, эх хүнийхээ үүргийг сайн биелүүлдэг болохыг нотолсон. *******- нь охинтойгоо байнга уулзаж байгаа бөгөөд одоо ч хамт байгаа. Би Улаанбаатар хотод ажиллахаар ирсэн, охиноо *******-т хариуцуулан үлдээсэн. *******-ын уг цагийн хуваарийг хүлээн зөшөөрөх боломжгүй болно. Энэ хуваарь нь 7 хоногийн 5 өдрийг өөртэйгөө байлгахаар бичсэн байна. Монгол улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу охин маань ээжтэйгээ байна, эцэг *******-тай эрхийнх нь дагуу уулзуулна. Ингэхдээ 7 хоногт 1 удаа, 1 сард 4 удаа уулзуулж байх болно. Миний бие Улаанбаатар хотод ажилтай байгаа тул шүүх хуралд оролцож амжихгүй тул миний хүсэлтийн дагуу хуваарийг шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
Ү*******ДЭСЛЭХ нь:
*******эхэмжлэгч *******- нь хариуцагч *******-д холбогдуулан охин *******-тэй 7 хоног бүрийн 2 дахь өдөр аваад 3 дахь өдөр хүргэж өгөх, 5 дахь өдөр аваад бүтэн сайнд хүргэж өгөх гэсэн хуваарийн дагуу уулзуулж байхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч *******- охин *******-г эцэг *******-тай уулзуулж байхыг хүлээн зөвшөөрч, 7 хоногт 1 удаа, сард 4 удаа гэсэн хуваарийн дагуу уулзуулж байх тайлбарыг гаргасан байна.
Шүүхээс иргэний хэрэг үүсгэж хариуцагч *******-д нэхэмжлэлийн хувь гардуулж хариу тайлбар гаргаж ирүүлэх хугацааг 2020 оны 04 сарын 03-ны өдрийн дотор гэж тогтоосон боловч тэрээр шүүхийн заасан хугацаанд хариу тайлбараа гаргаж ирүүлээгүй, 2020 оны 04 сарын 14-ний өдөр шүүгчийн туслах руу фейсбүүк хаягнаасаа тайлбар явуулсныг хэрэгт хэвлэж хавсаргасан байна.
Хариуцагч *******- нь 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 14.00 цагт товлогдсон шүүх хуралдаанд ажил явдал гарсан шалтгаанаар хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 1000 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэж хариуцагч *******-д шүүх хуралдааны товыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдсэн хэдий ч тэрээр Улаанбаатар хотод хөл хорионд орсон шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй, өөрийнхөө эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
*******эхэмжлэгч *******-, хариуцагч *******- нар нь 2009 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдөр охин *******- төрсөн байх ба, тэд 2013 оноос эхлэн тусдаа амьдарсан байх ба, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 903 дугаартай шийдвэрээр охин *******-г эх *******-гийн асрамжинд үлдээж, эцэг *******-аас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1117 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******-ын хариуцагч *******-д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг шийдвэр давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянагдаж хүчин төгөлдөр болсон байна.
*******эхэмжлэгч *******- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Тэтгэлэг тэтгэмжээ авч байгаа мөртлөө охинтой минь уулзуулахгүй, яриулахгүй аав, охин хоёрын эрхийг зөрчиж байна. ... хүүхдийн тэтгэлэгээс гадна бүх зүйлийг би хариуцаж байгаа...сар болгон хүүхдийнхээ шүдийг эмнэлэгт үзүүлдэг... охины тэтгэлэгээс гадна *******- надаас мөнгө нэхдэг, нэхсэн мөнгийг нь өгөхгүй болохоор охиныг надтай уулзуулахаа больчихдог, тийм учраас би албан ёсны шүүхийн шийдвэрээр хуваарь гаргаж тогтоолгоод түүнийхээ дагуу охинтойгоо уулзаж баймаар байна... гэсэн ба хариуцагч хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ ...гурван шатны шүүхийн тогтоолоор охиныг минь ээжээс нь холдуулах шаардлага байхгүй, эх хүнийхээ үүргийг сайн биелүүлдэг болохыг нотолсон. *******- нь охинтойгоо байнга уулзаж байгаа бөгөөд одоо ч хамт байгаа. Би Улаанбаатар хотод ажиллахаар ирсэн, охиноо *******-т хариуцуулан үлдээсэн. *******-ын уг цагийн хуваарийг хүлээн зөшөөрөх боломжгүй гэсэн.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд шүүхийн шийдвэрээр охин *******-г эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэсэн боловч охин ихэнхидээ эцэг *******-ын асрамжинд байдаг, одоо ч эцгийнхээ асрамжинд байгаа болох нь тогтоогдож байна.
Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ тусдаа амьдарч байгаа хүүхдийн тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг Хүүхдийн эрхийн тухай хуулиар баталгаажуулсан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан.
Мөн хуулийн 10-р зүйлд хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эхийн хүлээх үүргийг нэг бүрчлэн хуульчилж өгсөн байх ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд *******-ыг охин *******-тэй уулзах хугацаа тогтоож, хуваарийн дагуу уулзуулж байх шаардлагатай байгаа болох нь нэхэмжлэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч *******-ын *******-д холбогдуулан гаргасан хүүхэдтэйгээ уулзуулж байхыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, охин *******-г эцэг *******-тай 7 хоног бүрийн 2 дахь өдөр аваад 3 дахь өдөр хүргэж өгөх, 5 дахь өдөр аваад бүтэн сайнд хүргэж өгөх хуваарийн дагуу уулзуулж байх хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ыг охин *******-тэй 7 хоног бүрийн 2 дахь өдөр аваад 3 дахь өдөр хүргэж өгөх, 5 дахь өдөр аваад бүтэн сайнд хүргэж өгөх хуваарийн дагуу уулзуулж байхыг хариуцагч *******-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-гаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
Д*******РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ