Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­143

 

 

 

  

    2023          10               19                                                2023/ШЦТ/­­­­143                                                 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Н

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г /томилолт/,

Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Б-н О холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн **** дугаар хороо, Дамбадаржаагийн **** дугаар гудамж, **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлтэй,

Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 466 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн, Боржигон овогт Балганжавын Одонтуяа /РД:ХЖ73050502/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Б.Одонтуяа нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх нэртэй газар иргэн Д.Энхболдын эзэмшлийн хаан банкны 5721596880 дугаарын данснаас түүний зөвшөөрлийн дагуу интернэт банкаар гүйлгээ хийх явцдаа интернэт банкны нууц үгийг мэдэж авсан, улмаар хохирогч Д.Энхболдыг унтаж байх үед нь түүний гар утасны интернэт банкыг ашиглаж, хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5037686669 дугаарын данс руу 1,509,999 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Одонтуяа мэдүүлэхдээ: ‘’Боржигон овогт Булганжавын Одонтуяа миний бие нь  1973 оны 05 сарын 05-нд төрсөн. 2020 онд Өмнөговь аймаг Цогтцэций сумаас урагшаа 12 дахь километр гэр гуанзанд нэг сарын 600.000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцоод 300.000 төгрөгөөр такси барьж энд ирж ажиллаж байсан. Таксины мөнгийг миний цалингийн мөнгөнөөс суутгасан нэг сар ажиллаад буцах болоход дундаа хэрэглэсэн цалин мөнгө өгөхгүй гээд байхаар нь муудалцаад би өөрийнхөө юмнуудыг аваад гарсан. Тэгээд замд явж байхад Энхбаатар гэдэг цагаан тэрэгтэй ах хүү зогсож хот руу явах унаа Цагаан хаднаас явдаг юмаа гээд би үнэн учир түүхээ ярьж өгөхөд тэр ах надад чамд тусалъя дажгүй ажилтай залуу байгаа Тэр чамд туслах байх гээд намайг Цагаан хад гэдэг газар руу дагуулаад дугуй засвар ажиллуулдаг ах дүү 2 той танилцуулсан. Тэр өдөр бид нар пиво уугаад архи уусан. Би архинаас нь бол уугаагүй пиво уусан. Тэгэхэд Энхболд гэдэг залуу надад санал тавьсан. Нэгэнт хүний газар ажил хийх гэж ирээд улаан мөнгөгүй гэр рүүгээ харьж байсны оронд бид 2-той цуг амьдраад нэг сар амьдраад бид 2-ын хоол ундыг хийж хувцсыг угааж өгөөд оройдоо бид 2-той унтаад нэг сар болчих оо тэгэхэд 2,3 сая төгрөгтэй буцна шүү дээ чи мөнгө сайн хийгээд буцна гэж санал тавихад эхний удаа би зөвшөөрөөгүй. Тэгээд намайг нэлээн ядарсан биз дээ ямар ч байсан чамд зардал мөнгө урьдчилгаа болгоод хийж өгье өө гээд Орой 09 билүү 10 цагийн хавьцаа байх тэр залуу над руу 150.000 төгрөг хийлээ шүү гэж хэлсэн. Хохирогч Энхболдын гар утсанд бол нэг ч удаа хүрээгүй нь үнэн болно. Тэгээд бид нар хамт архи дарсаа ууж дуусгасны дараа шөнө нэлээн орой болсон хойно дүү нь дахиж яваад 2 пиво авчирч нэмж уусан. Тэгээд шөнө Энхболд бид 2 цуг унтсан тэр шөнө надтай 3 удаа бэлгийн харьцаанд орсон тэгээд өглөө 8 цаг өнгөрч байхад босоцгоосон. Бүгд сэрж босоцгоогоод урагшаа гэр хорооллын нэг айлаас очиж дахиж архи авчирч ууцгаасан. Би өглөөний архинаас бол нэмж уугаагүй цай уугаад жоохон боорцог идсэн тэгээд Энхболд утсаа шалгасан. Утсаа шалгахад яагаад миний данснаас 1.500.000 төгрөг гарчхав аа гэсэн. Тэр үедээ би яагаад гэвэл өөрөө хийгээгүй 1.500.000 төгрөг аваагүй байсан учраас надад санаанд ороогүй. Хаан банкны мэдээлэл ирэхэд явуулсан дансны эхний 4 оронтой тоо гардаг тэр нь 50 37 гэсэн байсан. Бид зургаа долуулаа байсан. Тэгээд юу болов яав ийв. Цөмөөрөө ер нь явж шалгуулна явъя гээд би бас саналыг нь дэмжээд Ханбогд руу явж үзнэ дээ гээд бодоод байж байтал 5037 Хаан банкны дансны эхний 4 орон гарч ирэхэд над руу 150.000 төгрөг шилжүүлнэ гэж байсан хүн маань явуулахдаа 1.500.000 төгрөг хийчихсэн байсан. Тэгээд би хүүе энэ чинь миний данс байна шүү дээ гээд нэг хэлэх гэснээ тэд нар маш их ууртай согтуу байцгаасан учраас би айгаад Тэгэхэд Цагаан хаднаас нэг залуу ирсэн Өвөрхангайгаар дамжаад хот руу явлаа гэсэн нэг залуу ирчихсэн байсан тэр залуутай намайг явуулахаар ярьж тохирч байсан учраас би тэр залууг гуйгаад хамт явъя гээд бүгд согтуу учраас согтоод өгсөн хойгуур нь би тэр залуутай хамт яваад Цагаан хаднаас том тэргэнд суугаад Цогтцэций орсон би нэг хэлэх гэж бодсон боловч маш их айсан. Яагаад гэвэл бүгд согтуу тэгээд л маш их ална тална ямар хүн байдаг юм Ингэхээр ганц эмэгтэй байсан учраас юу ч болоо гээд айгаад яаж ийгээд л эндээс явъя л гэсэн ганцхан тийм ахархан бодлоосоо болоод ийм үйлдэл хийж энэ дээр би маш их харамсаж байгаа. 2020 онд би нөхрөөсөө салсны дараа миний хувьд хэцүүхэн он жилүүд байсан. Би ч өөрөө тэрнээсээ болоод өөрийнхөө биеэ барьж чадахгүй гав ганцаараа үлдсэн учраас архийг сайн уудаг болсон. Гудамд гарчхаад уугаагүй ч гэсэн маш сайн уудаг. Өөрийн тэнэг алхмаас болоод ийм алдаа хийсэндээ маш их харамсаж байна. би 06 сараас хойш архийг маш их багасгаж 08 сарын 28-аас хойш нэг ч удаа архи уугаагүй архинаас гарч байгаа тамхийг багасгаж тамхиа хүртэл хаяж байгаа 100-гийн талыг насалчхаад ингэж яваад өөрөөсөө маш их ичиж та бүхэнд ч гэсэн чирэгдэл учруулсандаа маш их харамсаж байгаагаа илэрхийлье.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.Ган-Эрдэнэ гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Одонтуяад холбогдох 2129000240870 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.

Шүүгдэгч Б.Одонтуяа нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх нэртэй газар иргэн Д.Энхболдын эзэмшлийн Хаан банкны 5721596880 дугаарын данснаас түүний зөвшөөрлийн дагуу интернэт банкаар гүйлгээ хийх явцдаа интернэт банкны нууц үгийг мэдэж авсан, улмаар хохирогч Д.Энхболдыг унтаж байх үед нь түүний гар утасны интернэт банкийг ашиглаж Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5037686669 дугаарын данс руу 1.509.999 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Уг гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь хувь хүний шунахайн сэдлээс гадна хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан хохирогч Д.Энхболдын мэдүүлэг, Д.Энхболдын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Д.Батболд, Д.Отгонбаяр нарын мэдүүлэг, Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5595/04 дугаартай тоотоор ирүүлсэн Д.Энхболдын хаан банк дахь 5721596880 дугаартай дансны хуулга, Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5595/03 дугаартай Б.Одонтуяагийн Хаан банкин дахь 5037686669 дугаарын дансны хуулга зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байхын зэрэгцээ Б.Одонтуяа нь иргэн Д.Энхболдын эзэмшлийн Хаан банкны 5721596880 дугаарын данснаас түүний зөвшөөрлийн дагуу интернэт банкаар гүйлгээ хийх явцдаа нууц үгийг мэдэж авсан, улмаар хохирогч Д.Энхболдыг унтаж байх үед нь түүний гар утасны интернэт банкийг ашиглаж, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5037686669 дугаарын данс руу 1.509.999 төгрөгийг шилжүүлэн авч, хулгайлсан үйл баримтыг тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог. Шүүгдэгч Б.Одонтуяа нь дээрх үйлдэлдээ санаатай хандсан, уг үйлдлийн улмаас Д.Энхболдод 1.509.999 төгрөгийн хохирол учирсан болох нь хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Одонтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байна. Б.Одонтуяагийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Энхболдод 1.509.999 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Одонтуяа нь нөхөн төлөөгүй тус 1.509.999 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Энхболдод олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Одонтуяагийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Одонтуяаг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан. Шүүгдэгч Б.Одонтуяад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх Шударга ёсны зарчмыг удирдлага болгож шүүгдэгч Б.Одонтуяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Одонтуяа нь өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялаар 2 удаа шийтгүүлж байсан ч засарч хүмүүжин нийгэмшээгүй дахин хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн болон хохирлын хэр хэмжээ, хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй буюу хохирлыг бүрэн барагдуулаагүй байгаа нөхцөл байдлыг нь харгалзан түүнд хорих ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.Одонтуяагийн нас, хүйс, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ зэрэг байдлыг харгалзан түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Б.Одонтуяа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцоогүй, шүүгдэгч Б.Одонтуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Энхболдын “... Энхбаатар нэг танихгүй хүнтэй хамт манайд ирсэн юм. Бид нар тухайн үед 2 литрийн савалгаатай Сэрүүн нэртэй пиво 3 ширхэг болон, 2 ширхэг 0.75 литрийн Хараа нэртэй архийг бид 4 хувааж уусан юм. ...өглөө босоход миний бие муу байсан тул гэртээ хэвтэж, манай дүү хажуу айлд машин янзалж байсан. Энхбаатар нь цуг дагуулж ирсэн хүнтэй манай гэрт байж байгаад явсан юм. Би утсаа асаагаад хартал миний 5721596880 дугаарын данснаас 1.599.000 төгрөгийн зарлага гарсан байсан бөгөөд өөр хүний данс руу орсон байсныг 14 цагийн үед мэдсэн. Тухайн үед миний дансанд байх мөнгийг өөр хүний данс руу шилжүүлсэн байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Энхболдын гэрчээр өгсөн “... тэгээд өдөр унтаж байгаад босоод ирсэн чинь Энхбаатар ахтай ирсэн эмэгтэй босоод явчихсан байсан. Тэгээд миний утас сим блоклочихсон байсан. Тэгэхээр нь машинаасаа сим картын үүрээ аваад утсаа нээхэд миний Хаан банкны 5721596880 дугаарын данснаас 1.509.900 төгрөг гарсан байсан. Тэгээд Хаан банкны лавлах утас руу ярихад таны данснаас гарсан мөнгө 5037686669 дугаарын данс руу орсон байна гэсэн. ...бид нар архи ууж байхад манай эгч залгаад 60.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би тэр эмэгтэйгээр шилжүүлсэн санагдаад байгаа” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Батболдын “... тэгээд өглөө босоод цайгаа ууцгаагаад байж байсан чинь Энхболд ах ахынх нь данснаас 1.500.000 төгрөг гарчихсан байх юм сонин юмаа гэсэн. Тэгэхээр нь би үгүй байлгүй дээ, та тэгж ихээр нь хүнд өгчхөөгүй биз дээ гэхэд юу гэж өгөхөв дээ гэсэн. ...би манайд байсан эмэгтэй авчихсан байх гэж бодоод байсан юмаа. ... тухайн үед манай нэг найз над руу залгаад 30.000 төгрөг өгөөч гэхээр нь ахад хэлэхэд ах тэр эмэгтэй хоёр орон дээр зэрэгцээд сууж байгаад манай найз руу шилжүүлсэн. Тэгэхэд манай найз над руу буцаж залгаад чи андуурчихлаа 30.000 биш 300.000 төгрөг хийчихлээ гэсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй өө уучлаарай 300.000 төгрөг шилжүүлсэн байна гэж байсан” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Отгонбаярын “... нөгөө эмэгтэй эхлээд захиргааны байр орсон. Тэгээд тэндээсээ Юнителийн төв орж симээ сэргээсэн. Тэгээд сим картаа миний утсанд хийж байгаад манай ахын Хаан банкны данс руу буюу миний ашигладаг 5603107319 данс руу 1.560.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд намайг Хаан банкны АТМ-аас аваад өгөөч гээд бэлнээр мөнгөө аваад АТМ-ийн хажууд байх Уянга нэртэй дэлгүүрээс утас авна гээд үлдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

    Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5595/04 дугаартай Д.Энхболдын Хаан банкин дахь 5721596880 дугаарын дансны хуулга, /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

 Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5595/03 дугаартай Б.Одонтуяагийн Хаан банкин дахь 5037686669 дугаарын дансны хуулга, /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

     Шүүгдэгч Б.Одонтуяаг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Одонтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

   Шүүгдэгч Б.Одонтуяа нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх нэртэй газар иргэн Д.Энхболдын эзэмшлийн хаан банкны 5721596880 дугаарын данснаас түүний зөвшөөрлийн дагуу интернэт банкаар гүйлгээ хийх явцдаа интернэт банкны нууц үгийг мэдэж авсан, улмаар хохирогч Д.Энхболдыг унтаж байх үед нь түүний гар утасны интернэт банкыг ашиглаж, хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5037686669 дугаарын данс руу 1,509,999 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Одонтуяа мэдүүлэхдээ: ‘’Боржигон овогт Булганжавын Одонтуяа миний бие нь  1973 оны 05 сарын 05-нд төрсөн. 2020 онд Өмнөговь аймаг Цогтцэций сумаас урагшаа 12 дахь километр гэр гуанзанд нэг сарын 600.000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцоод 300.000 төгрөгөөр такси барьж энд ирж ажиллаж байсан. Таксины мөнгийг миний цалингийн мөнгөнөөс суутгасан нэг сар ажиллаад буцах болоход дундаа хэрэглэсэн цалин мөнгө өгөхгүй гээд байхаар нь муудалцаад би өөрийнхөө юмнуудыг аваад гарсан. Тэгээд замд явж байхад Энхбаатар гэдэг цагаан тэрэгтэй ах хүү зогсож хот руу явах унаа Цагаан хаднаас явдаг юмаа гээд би үнэн учир түүхээ ярьж өгөхөд тэр ах надад чамд тусалъя дажгүй ажилтай залуу байгаа Тэр чамд туслах байх гээд намайг Цагаан хад гэдэг газар руу дагуулаад дугуй засвар ажиллуулдаг ах дүү 2 той танилцуулсан. Тэр өдөр бид нар пиво уугаад архи уусан. Би архинаас нь бол уугаагүй пиво уусан. Тэгэхэд Энхболд гэдэг залуу надад санал тавьсан. Нэгэнт хүний газар ажил хийх гэж ирээд улаан мөнгөгүй гэр рүүгээ харьж байсны оронд бид 2-той цуг амьдраад нэг сар амьдраад бид 2-ын хоол ундыг хийж хувцсыг угааж өгөөд оройдоо бид 2-той унтаад нэг сар болчих оо тэгэхэд 2,3 сая төгрөгтэй буцна шүү дээ чи мөнгө сайн хийгээд буцна гэж санал тавихад эхний удаа би зөвшөөрөөгүй. Тэгээд намайг нэлээн ядарсан биз дээ ямар ч байсан чамд зардал мөнгө урьдчилгаа болгоод хийж өгье өө гээд Орой 09 билүү 10 цагийн хавьцаа байх тэр залуу над руу 150.000 төгрөг хийлээ шүү гэж хэлсэн. Хохирогч Энхболдын гар утсанд бол нэг ч удаа хүрээгүй нь үнэн болно. Тэгээд бид нар хамт архи дарсаа ууж дуусгасны дараа шөнө нэлээн орой болсон хойно дүү нь дахиж яваад 2 пиво авчирч нэмж уусан. Тэгээд шөнө Энхболд бид 2 цуг унтсан тэр шөнө надтай 3 удаа бэлгийн харьцаанд орсон тэгээд өглөө 8 цаг өнгөрч байхад босоцгоосон. Бүгд сэрж босоцгоогоод урагшаа гэр хорооллын нэг айлаас очиж дахиж архи авчирч ууцгаасан. Би өглөөний архинаас бол нэмж уугаагүй цай уугаад жоохон боорцог идсэн тэгээд Энхболд утсаа шалгасан. Утсаа шалгахад яагаад миний данснаас 1.500.000 төгрөг гарчхав аа гэсэн. Тэр үедээ би яагаад гэвэл өөрөө хийгээгүй 1.500.000 төгрөг аваагүй байсан учраас надад санаанд ороогүй. Хаан банкны мэдээлэл ирэхэд явуулсан дансны эхний 4 оронтой тоо гардаг тэр нь 50 37 гэсэн байсан. Бид зургаа долуулаа байсан. Тэгээд юу болов яав ийв. Цөмөөрөө ер нь явж шалгуулна явъя гээд би бас саналыг нь дэмжээд Ханбогд руу явж үзнэ дээ гээд бодоод байж байтал 5037 Хаан банкны дансны эхний 4 орон гарч ирэхэд над руу 150.000 төгрөг шилжүүлнэ гэж байсан хүн маань явуулахдаа 1.500.000 төгрөг хийчихсэн байсан. Тэгээд би хүүе энэ чинь миний данс байна шүү дээ гээд нэг хэлэх гэснээ тэд нар маш их ууртай согтуу байцгаасан учраас би айгаад Тэгэхэд Цагаан хаднаас нэг залуу ирсэн Өвөрхангайгаар дамжаад хот руу явлаа гэсэн нэг залуу ирчихсэн байсан тэр залуутай намайг явуулахаар ярьж тохирч байсан учраас би тэр залууг гуйгаад хамт явъя гээд бүгд согтуу учраас согтоод өгсөн хойгуур нь би тэр залуутай хамт яваад Цагаан хаднаас том тэргэнд суугаад Цогтцэций орсон би нэг хэлэх гэж бодсон боловч маш их айсан. Яагаад гэвэл бүгд согтуу тэгээд л маш их ална тална ямар хүн байдаг юм Ингэхээр ганц эмэгтэй байсан учраас юу ч болоо гээд айгаад яаж ийгээд л эндээс явъя л гэсэн ганцхан тийм ахархан бодлоосоо болоод ийм үйлдэл хийж энэ дээр би маш их харамсаж байгаа. 2020 онд би нөхрөөсөө салсны дараа миний хувьд хэцүүхэн он жилүүд байсан. Би ч өөрөө тэрнээсээ болоод өөрийнхөө биеэ барьж чадахгүй гав ганцаараа үлдсэн учраас архийг сайн уудаг болсон. Гудамд гарчхаад уугаагүй ч гэсэн маш сайн уудаг. Өөрийн тэнэг алхмаас болоод ийм алдаа хийсэндээ маш их харамсаж байна. би 06 сараас хойш архийг маш их багасгаж 08 сарын 28-аас хойш нэг ч удаа архи уугаагүй архинаас гарч байгаа тамхийг багасгаж тамхиа хүртэл хаяж байгаа 100-гийн талыг насалчхаад ингэж яваад өөрөөсөө маш их ичиж та бүхэнд ч гэсэн чирэгдэл учруулсандаа маш их харамсаж байгаагаа илэрхийлье.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.Ган-Эрдэнэ гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Одонтуяад холбогдох 2129000240870 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.

Шүүгдэгч Б.Одонтуяа нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх нэртэй газар иргэн Д.Энхболдын эзэмшлийн Хаан банкны 5721596880 дугаарын данснаас түүний зөвшөөрлийн дагуу интернэт банкаар гүйлгээ хийх явцдаа интернэт банкны нууц үгийг мэдэж авсан, улмаар хохирогч Д.Энхболдыг унтаж байх үед нь түүний гар утасны интернэт банкийг ашиглаж Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5037686669 дугаарын данс руу 1.509.999 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Уг гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь хувь хүний шунахайн сэдлээс гадна хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан хохирогч Д.Энхболдын мэдүүлэг, Д.Энхболдын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Д.Батболд, Д.Отгонбаяр нарын мэдүүлэг, Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5595/04 дугаартай тоотоор ирүүлсэн Д.Энхболдын хаан банк дахь 5721596880 дугаартай дансны хуулга, Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5595/03 дугаартай Б.Одонтуяагийн Хаан банкин дахь 5037686669 дугаарын дансны хуулга зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байхын зэрэгцээ Б.Одонтуяа нь иргэн Д.Энхболдын эзэмшлийн Хаан банкны 5721596880 дугаарын данснаас түүний зөвшөөрлийн дагуу интернэт банкаар гүйлгээ хийх явцдаа нууц үгийг мэдэж авсан, улмаар хохирогч Д.Энхболдыг унтаж байх үед нь түүний гар утасны интернэт банкийг ашиглаж, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5037686669 дугаарын данс руу 1.509.999 төгрөгийг шилжүүлэн авч, хулгайлсан үйл баримтыг тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог. Шүүгдэгч Б.Одонтуяа нь дээрх үйлдэлдээ санаатай хандсан, уг үйлдлийн улмаас Д.Энхболдод 1.509.999 төгрөгийн хохирол учирсан болох нь хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Одонтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байна. Б.Одонтуяагийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Энхболдод 1.509.999 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Одонтуяа нь нөхөн төлөөгүй тус 1.509.999 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Энхболдод олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Одонтуяагийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Одонтуяаг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан. Шүүгдэгч Б.Одонтуяад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх Шударга ёсны зарчмыг удирдлага болгож. Шүүгдэгч Б.Одонтуяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Одонтуяа нь өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялаар 2 удаа шийтгүүлж байсан ч засарч хүмүүжин нийгэмшээгүй дахин хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн болон хохирлын хэр хэмжээ, хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй буюу хохирлыг бүрэн барагдуулаагүй байгаа нөхцөл байдлыг нь харгалзан түүнд хорих ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.Одонтуяагийн нас, хүйс, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ зэрэг байдлыг харгалзан түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Б.Одонтуяа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцоогүй, шүүгдэгч Б.Одонтуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Энхболдын “... Энхбаатар нэг танихгүй хүнтэй хамт манайд ирсэн юм. Бид нар тухайн үед 2 литрийн савалгаатай Сэрүүн нэртэй пиво 3 ширхэг болон, 2 ширхэг 0.75 литрийн Хараа нэртэй архийг бид 4 хувааж уусан юм. ...өглөө босоход миний бие муу байсан тул гэртээ хэвтэж, манай дүү хажуу айлд машин янзалж байсан. Энхбаатар нь цуг дагуулж ирсэн хүнтэй манай гэрт байж байгаад явсан юм. Би утсаа асаагаад хартал миний 5721596880 дугаарын данснаас 1.599.000 төгрөгийн зарлага гарсан байсан бөгөөд өөр хүний данс руу орсон байсныг 14 цагийн үед мэдсэн. Тухайн үед миний дансанд байх мөнгийг өөр хүний данс руу шилжүүлсэн байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Энхболдын гэрчээр өгсөн “...тэгээд өдөр унтаж байгаад босоод ирсэн чинь Энхбаатар ахтай ирсэн эмэгтэй босоод явчихсан байсан. Тэгээд миний утас сим блоклочихсон байсан. Тэгэхээр нь машинаасаа сим картын үүрээ аваад утсаа нээхэд миний Хаан банкны 5721596880 дугаарын данснаас 1.509.900 төгрөг гарсан байсан. Тэгээд Хаан банкны лавлах утас руу ярихад таны данснаас гарсан мөнгө 5037686669 дугаарын данс руу орсон байна гэсэн. ...бид нар архи ууж байхад манай эгч залгаад 60.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би тэр эмэгтэйгээр шилжүүлсэн санагдаад байгаа” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Батболдын “...тэгээд өглөө босоод цайгаа ууцгаагаад байж байсан чинь Энхболд ах ахынх нь данснаас 1.500.000 төгрөг гарчихсан байх юм сонин юмаа гэсэн. Тэгэхээр нь би үгүй байлгүй дээ, та тэгж ихээр нь хүнд өгчхөөгүй биз дээ гэхэд юу гэж өгөхөв дээ гэсэн. ...би манайд байсан эмэгтэй авчихсан байх гэж бодоод байсан юмаа. ...тухайн үед манай нэг найз над руу залгаад 30.000 төгрөг өгөөч гэхээр нь ахад хэлэхэд ах тэр эмэгтэй хоёр орон дээр зэрэгцээд сууж байгаад манай найз руу шилжүүлсэн. Тэгэхэд манай найз над руу буцаж залгаад чи андуурчихлаа 30.000 биш 300.000 төгрөг хийчихлээ гэсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй өө уучлаарай 300.000 төгрөг шилжүүлсэн байна гэж байсан” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Отгонбаярын “...нөгөө эмэгтэй эхлээд захиргааны байр орсон. Тэгээд тэндээсээ Юнителийн төв орж симээ сэргээсэн. Тэгээд сим картаа миний утсанд хийж байгаад манай ахын Хаан банкны данс руу буюу миний ашигладаг 5603107319 данс руу 1.560.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд намайг Хаан банкны АТМ-аас аваад өгөөч гээд бэлнээр мөнгөө аваад АТМ-ийн хажууд байх Уянга нэртэй дэлгүүрээс утас авна гээд үлдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

    Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5595/04 дугаартай Д.Энхболдын Хаан банкин дахь 5721596880 дугаарын дансны хуулга, /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

 Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5595/03 дугаартай Б.Одонтуяагийн Хаан банкин дахь 5037686669 дугаарын дансны хуулга, /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Одонтуяа нь амар хялбар аргаар мөнгө олж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр бусдад мэдэгдэлгүйгээр бусдын өмчлөх эрхэнд халдаж, бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг үйлдэгдэж дууссанд тооцогддог. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдэж хохирогчид хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Одонтуяагийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.Одонтуяагийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл байх бөгөөд үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Одонтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус  заажээ.

Шүүгдэгч Б.Одонтуяа нь хохирогч Д.Энхболдын эзэмшлийн 5721596880 дугаарын хаан банкны данснаас 1,509,999 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одонтуяагаас 1,509,999 /нэг сая таван зуун есөн мянга есөн зуун ерэн ес/-н төгрөгийг гаргуулан хохирогч Д.Энхболдод олгохоор шийдвэрлэлээ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Б.Одонтуяад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “... 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Одонтуяагаас “... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

   Шүүгдэгч Б.Одонтуяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 Шүүх хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Одонтуяагийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одонтуяаг 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одонтуяад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад /эмэгтэй/ эдлүүлэхээр тогтоов.

 Шүүгдэгч Б.Одонтуяа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одонтуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.  

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг зохицуулжээ.

Шүүгдэгч Б.Одонтуяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Одонтуяа нь учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байна.

Шүүгдэгч нь хохирлыг төлөх эх сурвалжаа тодорхойлоогүй байх тул түүнийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овогт Балганжавын Одонтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одонтуяаг 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одонтуяад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад /эмэгтэй/ эдлүүлэхээр тогтоосугай.

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одонтуяагаас 1,509,999 /нэг сая таван зуун есөн мянга есөн зуун ерэн ес/-н төгрөгийг гаргуулан хохирогч Д.Энхболдод олгосугай.

          5. Шүүгдэгч Б.Одонтуяа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одонтуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАТМӨНХ