| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2012/0084/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/76 |
| Огноо | 2013-04-17 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2013/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0084/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт ******* д холбогдох 201309000152 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн төмөртэй уурхайд диспетчр инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. тоотод оршин суух хаягтай, одоогоор Дархан сумын .. дүгээр баг .. дугаар байрны .. тоотод түр оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, И овогт ******* /РД: ДЮ..../
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2013 оны 3 дугаар сарын 05-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутагт байрлах “Евро” кафед бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Б.Х гийн эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 3 дугаар сарын 5-ны орой 9 цагийн үед манай 2 найзууд дуудаад “Евро”-д сууж байгаад 3-4 пиво уусан. Тухайн үед согтсон учир юу болсныг санахгүй байна. Х гээд зөөгч эмэгтэйтэй маргалдсан. Пиво барьсан гараараа цохисон санагдаад байгаа юм. Буруу юм хийсэндээ гэмшиж байна. Хохирогчоос уучлал гуйсан. Хохирол төлбөрт 800.000 төгрөгийг сайн дураараа өгсөн. Би эхнэр, бага насны хүүхэд, ээжтэйгээ хамт амьдардаг. Эхнэр маань ажилгүй хэцүү байна. Удахгүй ажилдаа ороод дахин алдаа зөрчил гаргахгүй гэж бодож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2013 оны 3 дугаар сарын 05-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутагт байрлах “Евро” кафед бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Б.Х гийн эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Шүүгдэгч ******* аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед согтсон учир юу болсныг санахгүй байна. Х гээд зөөгч эмэгтэйтэй маргалдсан. Пиво барьсан
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Batjargal 181.2.1.docx
гараараа цохисон санагдаад байгаа юм. Буруу юм хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Х гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 3 дугаар сарын 5-ны орой 23 цаг 30-40 минутын орчим ажлаа хаах гээд манайхаар үйлчлүүлж байсан 3 залууг манайх хаах боллоо гээд халахад Б нь намайг танилцъя, нэг пиво аваад хамт суучих гэж хэлсэн. Тэгэхэд нь үгүй, баярлалаа, би нөхөр хүүхэдтэй гэж хэлсэн юм. Тэгэхэд өөдөөс тэр залуу хэл амаар доромжилж эхэлсэн. Ингээд 00 цаг болоод манйх хаахад тэр залуучууд ууж байсан шилтэй Тайгар нэртэй пивонуудаа аваад гарах гээд явцгаасан. Б үүдний модон хаалга, төмөр хаалга хоёрын хооронд байрлах жижиг зайн дээр эргэж хараад намайг барьж аваад тэр зай руу шахаад тэнсэнээ бөгсөөрөө хөдлөөд оцгоноод байсан. Тэгэхэд нь би тэр залууг цааш нь түлхсэн чинь эргэж хараад гартаа барьж байсан пивоны шилээр миний толгойн орой хэсэгт 2 удаа цохиж аваад 3 дахь удаагаа цохихдоо болохоор миний баруун нүдний доор цохисон. Тухайн үед Б гэх залуу гартаа шилтэй пиво барьж яваад тэгээд л цохисон. Гэхдээ гараараа цохисон уу пивоны шилээрээ цохисон эсэнийг би сайн хэлж мэдэхгүй байна. Магадгүй гараараа цохисон байхыг би үгүйсгэхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 5-6, 8 дахь тал/,
-Гэрч Н.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 3 дугаар сарын 5-ны орой Б тэр хүүхнийг доромжлоод байсан. Тэгээд гарах үед Б түрүүлээд хаалган дээр очоод барьж явсан пиво цацсан чинь Баянбат руу цацарч байсан. Б эргээд тэр хүүхэн рүү цацах гэж байгаад л Баярбат руу цацчих шиг болсон” гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дахь тал/,
-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б хаалга руу очоод тэгээд араас нь бармен хүүхэн очиж хаалга тайлж өгсөн. Тэгээд би араас нь яваад очиход Б тэр хүүхэн рүү гартаа барьж явсан шилтэй пивоо цацчих шиг болсон” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дахь тал/,
- Гэрч Б.Я-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр орой 21 цагийн орчим утас нь дуугараад Б гарчихаад ирье гээд гараад явсан. Ингээд шөнө 00 цаг өнгрч байхад гэртээ ирэхдээ жаахан согтуу ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/
- Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б гээд залуу Х г элдвээр хэлээд доромжилж эхэлсэн. Х тэр хүмүүсийг гаргаж өгөх гээд хаалга руу яваад орилохоор нь харахад пиво цацарч байгаа харагдсан. Тэгэхээр нь би шууд гүйгээд очиход Х доошоо суучихсан байсан. Тэгээд Х дээшээ харсан чинь баруун нүднийх нь орчим шууд овойгоод хавдаад эхэлсэн. Миний сууж байсан байрнаас шууд харагдаж байсан. Х гээс би яагаад цохичихвоо? гээд асуухад Б хаалганы завсар оруулж над руу нохой шиг оцгонохоор нь түлхсэн чинь намайг цохисон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,
- Шүүх эмнэлэгийн 227 дугаар дүгнэлтэд: “Б.Х гийн биед тархи доргилт, баруун нүдний доод цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” /хэргийн 21 дэхь тал/ гэх дүгнэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ******* нь согтуугаар 2013 оны 3 дугаар сарын 05-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутагт байрлах “Евро” кафед бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Б.Х гийн эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч ******* ыг бусдын илтэд үл хүндэтгэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 34 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 800000 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзан түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт ******* ыг бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч ******* д 3 /гурав/ жил 3 /гурав/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 3 жил 3 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 800000 төгрөг төлсөн, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар ******* д оногдуулсан 3 жил 3 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ******* д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д мэдэгдсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ