Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­126

 

 

 

 

        2023            09                 15                              2023/ШЦТ/­­­­126                                               

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч: Н.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ын Б холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Дайлангийн хишиг тээвэр ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо Энгэр шандын 7-6 тоотод оршин суух хаягтай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Боржигон овогт Нанзадын Батболд /РД:НР69101471/.

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Н.Батболд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум нүүрс тэврийн 33 дахь километрт байрлах дугуй засварын газраас 2023 оны 06 дугаар сарын 22-нд түлш авахдаа 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батболд мэдүүлэхдээ: ‘’Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажил төрөлтэй үлдчихвэл банкныхаа өрийг дараад явж байвал гэж санагдаад байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Миний үйлчлүүлэг Н.Батболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогддог. Мөн Н.Батболдын гэрчээр авагдсан мэдүүлэг яллагдагчийн мэдүүлэг дээр өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэг гэм бурууг бүрэн дүүрэн хүлээж ирсэн. Эд хөрөнгийн хохиролтой холбоотойгоор 2,000,000 төгрөгийн үнэлгээ гарсан байдаг бөгөөд хохирогч Б.Даваахүүтэй харилцан тохиролцож эвлэрснээр 1,650,000 төгрөгийг түүний аавын дансанд хийж хохирогчид төлөх төлбөргүй болсон байгаа. Эрүүгийн хуульд зааснаар төгс үйлдэгдсэн байгаа учраас дээрх зүйлд зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Солонго гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон эрүүгийн 2329000000149 Н.Батболдод холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Боржигон овогт Нанзадын Батболд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум нүүрс тэврийн 33 дахь километрт байрлах дугуй засварын газраас 2023 оны 06 дугаар сарын 22-нд түлш авахдаа 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд хохирогч Б.Даваахүүгийн мэдүүлэг, гэрч М.Золзаяа, Ц.Отгонбаяр нарын мэдүүлэг, Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1425 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Н.Батболдын мэдүүлэг, Б.Даваахүүгийн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь зөрүүгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогчийн эрх ашгийг зөрчөөгүй тул үнэн зөв баримт гэж үнэлж байна. Мөн шүүгдэгч Н.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.Батболд нь бусдад төлөх төлбөргүй болно.” гэв.

                 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-15 дахь тал/,

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Даваахүүгийн өгсөн “... би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цогтцэций сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн 33 дахь километрт би хувиараа дугуй засвар ажиллуулдаг ба ачааны машины дугуй засвар, гагнуур хийдэг. Би 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өглөө үүрээр нэг машинтай ах гэрийн гадаа ирээд хаалга нүдсэн ба түлш авъя гэхээр нь би 20 литр түлш өгч явуулсан. Түлш худалдан авсан ах 40 орчим насны ах байсан ба бараан өнгийн хувцастай, малгайтай бага зэргийн халимаг үстэй, бор царайтай, намхан, махлаг дуу, тухайн хүн нарийн дуутай, түлш аваад тооцоог дансаар шилжүүлсэн. Тус дансны хуулга нь байгаа. Түлш авсан ах, бас нэг хүнтэй хамт явж байсан ба бараан хувцастай туранхай, нас ойролцоо хүн байсан. Тухайн хоёр нэр усаараа бие биеэ дуудаж байгаагүй. Ногоон өнгийн пронтер маркийн хуучин дуу машинтай явсан. Ачаан дээрээ 4-5 дугуй байрлуулсан байсан. Тус дугуйнууд бага зэргийн хуучин байж магадгүй. Улсын дугаарыг нь санахгүй байна. Түлш авсан ах манай засварын газраас хэдэн муу дугуйны олгой хаймар авчих уу гэхээр нь тэг тэг гэж хэлсэн ба засварын газрын хажууд байх муу хэрэггүй болсон олгой хаймраас аваад байсан ба би гэртээ орчихсон хойгуур засварын газрын гадаа байршуулсан дугуйнуудаас 4 ширхэг дугуй аваад явсан байсан. Яагаад энэ хүнийг сэжиглэж байгаа бэ гэхээр нь тодорхой энэ хүмүүсийг ирэхээс өмнө дугуйнууд байсан ба энэ хүмүүсийг явахдаа аваад явсан. Өөр хүмүүс ирээгүй. Би гэртээ орчхоод нээх удаагүй гарч ирсэн чинь энэ хүмүүс яваад өгсөн байсан. Их сэжиг бүхий явсан. Тухайн хулгайд алдагдсан дугуй нь дундын дугуйнууд байсан ба бага зэргийн эдэлгээтэй байсан. Нэг дугуйг 600.000 төгрөгөөр үнэлж байна. 4-н дугуйг нийт 2.400.000 төгрөгөөр бодож үнэлэх болно. Энэ дугуйнууд миний дугуйнууд байгаа юм. Би засварын газарт ажиллаж байхдаа зарим хүмүүст зарж борлуулдаг байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023.07.05-ны өдрийн дахин өгсөн “...Түлш авахаар ирсэн ах хүү надаас дугуй авна гэж гуйсан зүйл байхгүй. Надаас олгой хаймар авч болох уу гэхээр нь болно оо гэж хэлсэн. Тэрнээс дугуй аваарай гэж огт хэлээгүй. Дугуй авч яв гэсэн бол би яах гэж араас Цагдаа сэргийлэх болох билээ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Золзаяагийн өгсөн “... 2023 оны 06 дугаар сарын 22-ны өглөө түлш авахаар пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр ах ирсэн ба манай нөхөр тэр хоёр хүнд түлш өгчхөөд буцаж гэртээ орж ирсэн. Манай нөхрийг гэрт орж ирэх хойгуур нь манай засварын ажлын гадаа байсан дугуйнаас аваад явсан байсан. Түлшнийхээ мөнгийг дансаар шилжүүлсэн. Тус данс 5749975505. Энэ данснаас миний данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Отгонбаярын өгсөн “... 2023 оны 06 дугаар сарын 21-ний өглөө Цогтцэций сумын нүүрс тээврийн зам дагуу явж байгаад түлш авахаар нэг засварын газраас түлш авсан, 20 литр түлш аваад мөнгөө Батболд дансаар өгсөн санагдаж байна. Батболд засварын залуугаас олгой хаймар авч болох гэж асуусан чинь нөгөө залуу нь олгой хаймар авч болно гэж хэлээд 10 ширхэг олгой хаймар ачсан. Би олгой хаймраас нь ачиж өгсөн. Бас дугуй ачихад бас ачиж өсгөн.Дугуй ачихдаа би ачиж болох юм уу гэж асуухад болно болно, би асуусан юм гэж надад хэлээд ачсан. Би засварын залууг ач гэсэн юм байна гэж бодоод Батболдод туслаад 4-н ширхэг дугуй ачсан. Тухайн 4-н ширхэг дугуй нь буудсан хүнд хэрэггүй болсон дугуй байсан ба шинэ дугуй байгаагүй. Тухайн дугуйнууд нэлээн элэгдэлтэй юм шиг санагдсан.-.Батболд тухайн дугуй засварын залуугаас асуусан эсэхийг би мэдэхгүй. Миний хажууд бол асууж байгаагүй. Дугуй засварын залуугаас миний хажууд бол асуугаагүй ба би нэг хэсэг машинд сууж байгаад буцаад гараад иртэл наашаа машинаа дөхүүлээд ир гэхээр нь машинаа дөхүүлээд аваачсан юм тэгээд олгой хаймар ачсан ба дугуй засварын газрын эргэн тойронд энэ тэндгүй хаясан дугуйнаас 4-н ширхэг дугуй ачсан. Батболд бол засварын залууг ав гэсэн гээд машиндаа ачсан. Би Батболдын машины улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Тухайн машин Батболдын эзэмшлийн машин байгаа юм.Би бол зорчигчоор явж байсан юм...Би Батболдыг яах гэж авсныг мэдэхгүй байна. Машин тэрэгт ашиглахад хэцүү дугуй байсан. Надад ямар зорилгоор ашиглах гэж байгаа талаараа хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

                  Хас үнэлгээ ХХК-ийн 2023-ны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1425 дугаартай “2.000.000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.Батболдын өгсөн “... би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

     Шүүгдэгч Н.Батболдыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.Батболд нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

   Шүүгдэгч Н.Батболд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум нүүрс тэврийн 33 дахь километрт байрлах дугуй засварын газраас 2023 оны 06 дугаар сарын 22-нд түлш авахдаа 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батболд мэдүүлэхдээ: ‘’Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажил төрөлтэй үлдчихвэл банкныхаа өрийг дараад явж байвал гэж санагдаад байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Миний үйлчлүүлэг Н.Батболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогддог. Мөн Н.Батболдын гэрчээр авагдсан мэдүүлэг яллагдагчийн мэдүүлэг дээр өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэг гэм бурууг бүрэн дүүрэн хүлээж ирсэн. Эд хөрөнгийн хохиролтой холбоотойгоор 2,000,000 төгрөгийн үнэлгээ гарсан байдаг бөгөөд хохирогч Б.Даваахүүтэй харилцан тохиролцож эвлэрснээр 1,650,000 төгрөгийг түүний аавын дансанд хийж хохирогчид төлөх төлбөргүй болсон байгаа. Эрүүгийн хуульд зааснаар төгс үйлдэгдсэн байгаа учраас дээрх зүйлд зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Солонго гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон эрүүгийн 2329000000149 Н.Батболдод холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Боржигон овогт Нанзадын Батболд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум нүүрс тэврийн 33 дахь километрт байрлах дугуй засварын газраас 2023 оны 06 дугаар сарын 22-нд түлш авахдаа 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд хохирогч Б.Даваахүүгийн мэдүүлэг, гэрч М.Золзаяа, Ц.Отгонбаяр нарын мэдүүлэг, Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1425 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Н.Батболдын мэдүүлэг, Б.Даваахүүгийн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь зөрүүгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогчийн эрх ашгийг зөрчөөгүй тул үнэн зөв баримт гэж үнэлж байна. Мөн шүүгдэгч Н.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.Батболд нь бусдад төлөх төлбөргүй болно.” гэв.

                 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-15 дахь тал/,

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Даваахүүгийн өгсөн “... би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цогтцэций сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн 33 дахь километрт би хувиараа дугуй засвар ажиллуулдаг ба ачааны машины дугуй засвар, гагнуур хийдэг. Би 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өглөө үүрээр нэг машинтай ах гэрийн гадаа ирээд хаалга нүдсэн ба түлш авъя гэхээр нь би 20 литр түлш өгч явуулсан. Түлш худалдан авсан ах 40 орчим насны ах байсан ба бараан өнгийн хувцастай, малгайтай бага зэргийн халимаг үстэй, бор царайтай, намхан, махлаг дуу, тухайн хүн нарийн дуутай, түлш аваад тооцоог дансаар шилжүүлсэн. Тус дансны хуулга нь байгаа. Түлш авсан ах, бас нэг хүнтэй хамт явж байсан ба бараан хувцастай туранхай, нас ойролцоо хүн байсан. Тухайн хоёр нэр усаараа бие биеэ дуудаж байгаагүй. Ногоон өнгийн пронтер маркийн хуучин дуу машинтай явсан. Ачаан дээрээ 4-5 дугуй байрлуулсан байсан. Тус дугуйнууд бага зэргийн хуучин байж магадгүй. Улсын дугаарыг нь санахгүй байна. Түлш авсан ах манай засварын газраас хэдэн муу дугуйны олгой хаймар авчих уу гэхээр нь тэг тэг гэж хэлсэн ба засварын газрын хажууд байх муу хэрэггүй болсон олгой хаймраас аваад байсан ба би гэртээ орчихсон хойгуур засварын газрын гадаа байршуулсан дугуйнуудаас 4 ширхэг дугуй аваад явсан байсан. Яагаад энэ хүнийг сэжиглэж байгаа бэ гэхээр нь тодорхой энэ хүмүүсийг ирэхээс өмнө дугуйнууд байсан ба энэ хүмүүсийг явахдаа аваад явсан. Өөр хүмүүс ирээгүй. Би гэртээ орчхоод нээх удаагүй гарч ирсэн чинь энэ хүмүүс яваад өгсөн байсан. Их сэжиг бүхий явсан. Тухайн хулгайд алдагдсан дугуй нь дундын дугуйнууд байсан ба бага зэргийн эдэлгээтэй байсан. Нэг дугуйг 600.000 төгрөгөөр үнэлж байна. 4-н дугуйг нийт 2.400.000 төгрөгөөр бодож үнэлэх болно. Энэ дугуйнууд миний дугуйнууд байгаа юм. Би засварын газарт ажиллаж байхдаа зарим хүмүүст зарж борлуулдаг байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023.07.05-ны өдрийн дахин өгсөн “...Түлш авахаар ирсэн ах хүү надаас дугуй авна гэж гуйсан зүйл байхгүй. Надаас олгой хаймар авч болох уу гэхээр нь болно оо гэж хэлсэн. Тэрнээс дугуй аваарай гэж огт хэлээгүй. Дугуй авч яв гэсэн бол би яах гэж араас Цагдаа сэргийлэх болох билээ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Золзаяагийн өгсөн “... 2023 оны 06 дугаар сарын 22-ны өглөө түлш авахаар пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр ах ирсэн ба манай нөхөр тэр хоёр хүнд түлш өгчхөөд буцаж гэртээ орж ирсэн. Манай нөхрийг гэрт орж ирэх хойгуур нь манай засварын ажлын гадаа байсан дугуйнаас аваад явсан байсан. Түлшнийхээ мөнгийг дансаар шилжүүлсэн. Тус данс 5749975505. Энэ данснаас миний данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Отгонбаярын өгсөн “... 2023 оны 06 дугаар сарын 21-ний өглөө Цогтцэций сумын нүүрс тээврийн зам дагуу явж байгаад түлш авахаар нэг засварын газраас түлш авсан, 20 литр түлш аваад мөнгөө Батболд дансаар өгсөн санагдаж байна. Батболд засварын залуугаас олгой хаймар авч болох гэж асуусан чинь нөгөө залуу нь олгой хаймар авч болно гэж хэлээд 10 ширхэг олгой хаймар ачсан. Би олгой хаймраас нь ачиж өгсөн. Бас дугуй ачихад бас ачиж өсгөн.Дугуй ачихдаа би ачиж болох юм уу гэж асуухад болно болно, би асуусан юм гэж надад хэлээд ачсан. Би засварын залууг ач гэсэн юм байна гэж бодоод Батболдод туслаад 4-н ширхэг дугуй ачсан. Тухайн 4-н ширхэг дугуй нь буудсан хүнд хэрэггүй болсон дугуй байсан ба шинэ дугуй байгаагүй. Тухайн дугуйнууд нэлээн элэгдэлтэй юм шиг санагдсан.-.Батболд тухайн дугуй засварын залуугаас асуусан эсэхийг би мэдэхгүй. Миний хажууд бол асууж байгаагүй. Дугуй засварын залуугаас миний хажууд бол асуугаагүй ба би нэг хэсэг машинд сууж байгаад буцаад гараад иртэл наашаа машинаа дөхүүлээд ир гэхээр нь машинаа дөхүүлээд аваачсан юм тэгээд олгой хаймар ачсан ба дугуй засварын газрын эргэн тойронд энэ тэндгүй хаясан дугуйнаас 4-н ширхэг дугуй ачсан. Батболд бол засварын залууг ав гэсэн гээд машиндаа ачсан. Би Батболдын машины улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Тухайн машин Батболдын эзэмшлийн машин байгаа юм.Би бол зорчигчоор явж байсан юм...Би Батболдыг яах гэж авсныг мэдэхгүй байна. Машин тэрэгт ашиглахад хэцүү дугуй байсан. Надад ямар зорилгоор ашиглах гэж байгаа талаараа хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

              Хас үнэлгээ ХХК-ийн 2023-ны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1425 дугаартай “2.000.000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.Батболдын өгсөн “... би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Батболд амар хялбар аргаар мөнгө олж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр бусдад мэдэгдэлгүйгээр бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу амбаарт нэвтрэн орж хууль бусаар бусдын өмчлөх эрхэнд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг үйлдэгдэж дууссанд тооцогддог.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдэж хохирогчид хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Батболдын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус  заажээ.

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1425 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 4 /дөрөв/ ширхэг дугуйн зах зээлийн үнэ цэнийг 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр тогтоожээ. /хавтаст хэргийн 49 дэх тал/,

           Шүүгдэгч Н.Батболд нь хохирогч Б.Даваахүүгийн хохирол төлбөрт 1,650,000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлсөн нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 121 дэх тал/

           Хохирогч Б.Даваахүү нь шүүхэд “... 2,000,000 төгрөгөөр үнэлэгдсэнээс 1,650,000 төгрөг авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. 1,650,000 төгрөгийг аавынхаа 5180573863 тоот данс Мишигдорж дансаар авсан.” гэх   хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

           Хохирогч Б.Даваахүү нь ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Н.Батболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “... шүүгдэгч Н.Батболд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын явцад хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр өөрөө үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугүйн талаар маргахгүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д дахь заалтад зааснаар оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгээс “... хариуцлагын тухайд улсын яллагчийн гаргаж байгаа санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бол хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг оруулж байна. Өмгөөлөгчийн хувиас бол 7.1 дүгээр зүйлийн хүлээн зөвшөөрч байна. Хугацааны хувиар 6 сараар тэнсэж өгөөч гэсэн саналыг оруулж байна. Яагаад гэхээр 17.1 дүгээр зүйлийн 1-д бол 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно гэж заасан учир 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч ...” гэх саналыг

Шүүгдэгч Н.Батболдоос “... архинаас гарах гэж байгаа. Ажил төрлөө хийгээд өр ширээ дармаар байна. Өөр хэлэх юм байхгүй.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

   Шүүгдэгч Н.Батболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүх хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Батболдын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батболдод хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батболд нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.  

Эрүүгийн дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Батболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Боржигон овогт Нанзадын Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батболдод хоёр зуун дөчин /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батболд нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

         4. Эрүүгийн дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1,650,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч ямар нэгэн гомдол санал байхгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Батболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАТМӨНХ