Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 18

 

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би Д.Т-ын нэхэмжлэлтэй ОАЖС-ийн ИТХ-д холбогдох “ОАЖС-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”, ОАЖС-ийн ЗД-д холбогдох “ЖСЗД-ын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/67 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2018/0011/з дугаарын индекстэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Г.Б, Б.З нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... 1. ОАЖС-ийн ИТХ тогтоол гаргах, ЖСЗД захирамж гаргаж, иргэн Д.Т-т Жаргалант сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт дахь маргаан бүхий газрын буюу Агропаркийн хашаанаас төв замын эсрэг талд төв замын дагуу 1 га газрыг эзэмшүүлэх гэрчилгээг 15 жилийн хугацаатай гаргаж өгөх, холбогдох газар эзэмших гэрээ байгуулахаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

2.Нэхэмжлэгч Д.Т дээрх эвлэрлийн гэрээнд заасан тохиролцоог хариуцагч тал хүлээн зөвшөөрснийг баталж, шүүгч захирамж гаргахад татгалзах зүйлгүй гэв.... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь ОАЖС-ийн ИТХ-д холбогдуулан “ОАЖС-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ОАЖС-ийн ЗД-д холбогдуулан “ЖСЗД-ын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/67 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ бичгээр байгуулж ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Г.Б, Б.З нарын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр ... 1. ОАЖС-ийн ИТХ тогтоол гаргах, ЖСЗД захирамж гаргаж, иргэн Д.Т-т Жаргалант сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт дахь маргаан бүхий газрын буюу Агропаркийн хашаанаас төв замын эсрэг талд төв замын дагуу 1 га газрыг эзэмшүүлэх гэрчилгээг 15 жилийн хугацаатай гаргаж өгөх, холбогдох газар эзэмших гэрээ байгуулахаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэж эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыгудирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Г.Б, Б.З нарын эвлэрлийг баталж, 119/2018/0011/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                    П.УУГАНЦЭЦЭГ