Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­125

 

 

 

 

 

       2023            09                 14                                                     2023/ШЦТ/­­­­125                                               

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч: П.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт П.А холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст 1 дүгээр баг, Бумбан овоогийн 1-2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт П-ын А /РД:*******/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч П.Амьдралсайхан нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн 32 дахь километрт байрлах Тэнүүн Говийн Анир ХХК-ийн кемпийг тойруулан босгосон шонг 2023 оны 06 дугаар сарын 22-оос 23-ны шилжих шөнө 78-95 ДУА улсын дугаартай пургон маркийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.170.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Амьдралсайхан мэдүүлэхдээ: ‘’Би хэрэг үйлдсэндээ өөртөө маш их харамсаж байна. Ийм болчимгүй асуудал гаргасан намайг өршөөгөөрэй өөрөө өөрийгөө буруутгаж байна эхнэр хүүхдээ орхиод явчихмааргүй байна дахиж хэзээ ч ийм алдаа гаргахгүй. Эхнэр нэг хүүхдийн хамтаар гурвуулаа Цогтцэций сумаас хувийн тэргээрээ ирсэн. Эхнэр маань машин тэргээ унаж чадахгүй. Хорих ял оногдуулахгүй байж болох уу торгуулийн хэмжээг төлөхөд би бэлэн байна. Та бүгд минь гэр бүлтэй минь халуун дулаан амьдрахад тусалж ялыг маань зөөллүүлж өгнө үү гэж хүсэж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна дахиж би гэр бүлдээ хор хөнөөл учруулахгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Солонго гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Шүүгдэгч П.Амьдралсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар 6.5 дугаар зүйлийн 1.1 буюу тохиолдлын шинжтэй буюу нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид шууд буюу хохирлыг нөхөн төлсөн байдал Эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүндрүүлэх тогтоогдохгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын хяналтын явцад өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөрөө үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа байдал хохирогчид хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан 1 жилийн хугацаагаар хорих саналыг гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгох мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болно.” гэв.

         Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 10-18 дахь тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бямбадоржийн өгсөн “... Тэнүүн говийн анир” ХХК-нд тээвэр хариуцсан менежер ажилтай. 2023 оны 06 дугаар сарын 22-оос 23-ны шилжих шөнө манай компанийн тээвэр зохицуулагч Дашлхагва над руу утсаар холбогдоод манай ажлын газрын хашааны шонг авч байна, шонг нь сугалж авч байхыг харлаа. Би тухайн үед шууд цагдаагийн байгууллагад хандсан. Манай ажлын залуу Дашлхагваас тухайн хулгай хийсэн байж болзошгүй этгээдийг, тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч нар саатуулсан гэж надад хэлсэн. Мөн тухайн машин дотор нэг ширхэг төмөр шон байна. Тус төмөр нь манай байгууллагын гадаа байршуулсан, хашаа шон мөн байна гэсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...Тус байгууллагаас хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргуулан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ц.Ганнягтын өгсөн “...Энэ хүн Говийн бүсийн салбарын тээвэр механизм хэсгийн суудлын автомашины жолооч хийдэг юм. Салбар нь Өмнөговь аймаг Цогтцэций суманд байрлаж Тавантолгой, Оюу толгойн дэд станцын ажилтнуудын ээлж солих үүрэг гүйцэтгэдэг юм. Манай ажилд ороод 5 дахь жилдээ ажиллаж байгаа хүн юм байна...Цогтцэций сумын салбарт 78-95 ДУА улсын дугаартай Пургон Iркын тээврийн хэрэгсэл байдаг юм. Жолооч нь сумандаа амьдардаг юм... Би энэ талаар сайн мэдэхгүй байна Амьдалсайхан өөрөө хэлэхдээ албаны машинаар хүмүүсээ Оюутолгойд хүргэж өгчхөөд буцаж явахдаа замдаа хээр байсан төмрийг машиндаа ачиж яваад цагдаад баригдсан гэж хэлсэн...Хүнд их тусархуу, ажилдаа сайн хамт олондоо нэр хүндтэй хүн байгаа юм. өөрийн болгоомжгүй хэнэггүй байдлаасаа болж хэрэгт холбогдлоо...Байхгүй шүүх хуралд суухгүй гомдол санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Дашлхагвын өгсөн “...Би Тэнүүн говийн анир ХХК-нд тээврийн зохицуулагч ажилтай. Би 2023 оны 06 дугаар сарын 22-аас 23-ны шилжих шөнө "Тэнүүн говийн анир" ХХК нь дээр албан ажилтай байхад цагаан өнгийн фургон авто машин манай кемпийн гадуур тойруулан босгосон кемпийн төмөр шонг сугалж аваад машиндаа ачаад яваад өгсөн. Тус үйл явдал болсон газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн 32 дах километрт энэ үйл явдал болсон. Тус квадрат төмрийг авсан хүнийг холоос харсан, манай кемпийн хашаанаас машинтайгаа гараад явж байсан. Тус машины дугаар нь 78-95 ДУА улсын дугаартай байсан. Би тус машиныг дагаж явсан ба ямар шалтгаанаар араас явсан бэ гэхээр манай хашаанаас эд зүйл авсан байж магадгүй гэж бодоод хардлага төрөөд дагаж явсан. Тус машин нь нүүрс тээврийн замаар Цогтцэций сум руу чиглэлтэй явж байгаад 25 дахь километр дээр замын хажуу тал руу гараад зогссон. Би тус машины зогссон газар очоод тухайн машин дотор юу байгаа юм бол манай аж ахуй нэгжээс эд зүйл, хулгайлсан байж магадгүй гэж бодоод тухайн машины цонхоор харахад манай кемпийн хашаа барьсан квадрат төмрийг машин дотроо ачсан байсан ба тус төмөр шороо тоос болсон дөнгөж газраас сугалж авсан төмөр байсан учраас цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулахаар болсон. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба цагдаагийн алба хаагч нар ирэх хүртэл тухайн машин тус газраа хөдлөөгүй зогсож байсан ба би тухайн машиныг холоос цагдаа нар иртэл харж байсан. Цагдаа нар ирээд үзлэг шалгалт явуулсан. Машин дотор ачиж явсан төмрийг шалгахад манай кемпээс алдагдсан төмөр мөн байсан. Машин дотор нэг ширхэг төмөр байсан...Тухайн аж ахуй нэгж хяналтын камергүй. Өмнө бас нэг удаа хулгай гарч байсан учраас тэрнээс хойш дандаа би сахиж хонодог болсон. Өмнө 2023 оны 06 дугаар сарын 20-оос 21-ний шилжих шөнө 16 ширхэг квадрат төмөр алдагдаж байсан энэ үеэс эхлээд кампанийн зүгээс намайг харж хандаж бай гэж үүрэг өгсөн... Манай байгууллагаас алдагдсан эд зүйл, квадрат төмөр нь тус кемпийг тойруулсан хашааны шонг маягаар босгож хийсэн төмрийг хулгайлсан. Хятад улсаас орж ирсэн төмөр байгаа. Анхнаасаа хашаа босгох гэж тухайн төмрийг зориулж хийсэн юм. 1 ширхэг үнэ хэд гэдгийг мэдэхгүй...2О23 оны 06 дугаар сарын 22-оос 23-ны шилжих шөнө 23-00 цагийн болсон. Би тухайн үйл явдлыг 200 метр орчмоос харсан. Цагаан өнгийн машин гэдэг нь гэрэлд харагдсан. Тэгээд араас нь дагаж явсан. Манай хашааны гадаа зогсоод төмөр шонг сугалж аваад явсан байсан. Тус машин дотроо 3-н хүнтэй байсан, эхнэр хүүхдийн хамт. Машин дотор байсан хүмүүсийг танихгүй. Машины дугаар номерыг мэднэ. Шөнө байсан боловч гадаа юм харагдаж байсан. Тухайн хэсэгт бага зэргийн мэр сэр гэрэл гэгээтэй байдаг. Цахилгаан гэрэл хаяа нэг шон байгууллагын кемп дээр байдаг учраас юм харагдаж байсан. Таг харанхуй биш...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Гантөмөрийн өгсөн “...П.Амьдралсайхан ах квадрат хэлбэртэй, нэг тал нь 4-н хуруу, нөгөө тал нь мөн адил 4-н хуруу байх шиг байсан ба илүүч байж магадгүй...П.Амьдралсайхан ах нэлээн хэдэн квадрат төмөр ачиж ирсэн. Ямар ч гэсэн 10-аас олон байсан. Тухайн төмрийг Цогтцэций сумын 4 дүгээр багт оршин суух гэрт нь буюу 3-н давхар байшингийн ард буюу хашаа дагуулан хураасан. Би уг төмрийг Амьдралсайхан ахтай хамт буулгасан. Энэ буулгасан хашаандаа П.Амьдралсайхан ах эхнэр хүүхдийн хамт байдаг ба тус байгаа хашаа нь өөрийнхөн хашаа биш кампанийн ажилчдын хашаа гэж байсан ба харж хандаж байгаа гэсэн...Өөр гаднын хүн байгаагүй. П.Амьдралсайхан ах ганцаараа машинаар ачиж ирсэн...Тус төмрийг фургон маркийн тээврийн хэрэгслээр ачиж ирсэн. Улсын дугаарыг харж амжаагүй. Хараагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

                 Хас үнэлгээ ХХК-н 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1416 дугаартай “1.170.000” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-60 дахь тал/,

                 Ашил билгүүн ХХК-н 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1001476 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан /фургон 78-94 ДУА 10.000.000 үнэлгээтэй /хавтаст хэргийн 62-72 дахь тал/,

        Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч П.Амьдралсайханы өгсөн “... би 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг Цогтцэций сумын төвд байдаг Дэд станц дээр байж байхад Оюутолгой руу ажилчид хүргэж өг гэж хэлсэн. Би тэгээд албаны 78-95 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр станцын 4 ажилтныг аваад Оюутолгой руу явж Оюутолгойн ХХК-ний хажууд байдаг станц дээр хүргэж өгчхөөд буцаад Цогтцэций сум руу Ганцаараа явж байгаа нүүрс тээврийн 33 дахь км-т засмал замын хойд талд нурсан хашааны хажууд очиж зогсоод сул байсан 17 ширхэг төмрийг машиндаа ачаад сум руу орсон. Тэгээд намайг гэртээ байж байхад сумын цагдаа нар ирсэн... Тэр төмрүүд нь хашааны шон хийж болохоор харагдсан болохоор хашааны шон хийх гэж авсан юм....Уртаараа 2 метрийн урттай, дөрвөлжин хэлбэртэй төмрүүд газарт түгжсэн байсныг сугалж авсан юм...Би 17 ширхэг төмрийг хулгайлж авсан юм...Хүн байгаагүй эзгүй хашаа байсан...Тийм төмрүүд зөндөө байсан зарим шонгийн төмрүүд алга байхаар би тэнд байсан 17 төмрийг нь авсан юм...Би хохирлоо төлөхөд бэлэн байгаа би ийм хэрэг хийсэндээ их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

      Шүүгдэгч П.Амьдралсайханыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч П.Амьдралсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч П.Амьдралсайхан нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн 32 дахь километрт байрлах “Тэнүүн Говийн Анир” ХХК-ийн кемпийг тойруулан босгосон шонг 2023 оны 06 дугаар сарын 22-оос 23-ны шилжих шөнө 78-95 ДУА улсын дугаартай пургон маркийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.170.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Амьдралсайхан мэдүүлэхдээ: ‘’Би хэрэг үйлдсэндээ өөртөө маш их харамсаж байна. Ийм болчимгүй асуудал гаргасан намайг өршөөгөөрэй өөрөө өөрийгөө буруутгаж байна эхнэр хүүхдээ орхиод явчихмааргүй байна дахиж хэзээ ч ийм алдаа гаргахгүй. Эхнэр нэг хүүхдийн хамтаар гурвуулаа Цогтцэций сумаас хувийн тэргээрээ ирсэн. Эхнэр маань машин тэргээ унаж чадахгүй. Хорих ял оногдуулахгүй байж болох уу торгуулийн хэмжээг төлөхөд би бэлэн байна. Та бүгд минь гэр бүлтэй минь халуун дулаан амьдрахад тусалж ялыг маань зөөллүүлж өгнө үү гэж хүсэж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна дахиж би гэр бүлдээ хор хөнөөл учруулахгүй.” гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Солонго гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Шүүгдэгч П.Амьдралсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар 6.5 дугаар зүйлийн 1.1 буюу тохиолдлын шинжтэй буюу нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид шууд буюу хохирлыг нөхөн төлсөн байдал Эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүндрүүлэх тогтоогдохгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын хяналтын явцад өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөрөө үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа байдал хохирогчид хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан 1 жилийн хугацаагаар хорих саналыг гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгох мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болно.” гэв.

           Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 10-18 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бямбадоржийн өгсөн “... Тэнүүн говийн анир” ХХК-нд тээвэр хариуцсан менежер ажилтай. 2023 оны 06 дугаар сарын 22-оос 23-ны шилжих шөнө манай компанийн тээвэр зохицуулагч Дашлхагва над руу утсаар холбогдоод манай ажлын газрын хашааны шонг авч байна, шонг нь сугалж авч байхыг харлаа. Би тухайн үед шууд цагдаагийн байгууллагад хандсан. Манай ажлын залуу Дашлхагваас тухайн хулгай хийсэн байж болзошгүй этгээдийг, тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч нар саатуулсан гэж надад хэлсэн. Мөн тухайн машин дотор нэг ширхэг төмөр шон байна. Тус төмөр нь манай байгууллагын гадаа байршуулсан, хашаа шон мөн байна гэсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...Тус байгууллагаас хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргуулан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ц.Ганнягтын өгсөн “...Энэ хүн Говийн бүсийн салбарын тээвэр механизм хэсгийн суудлын автомашины жолооч хийдэг юм. Салбар нь Өмнөговь аймаг Цогтцэций суманд байрлаж Тавантолгой, Оюу толгойн дэд станцын ажилтнуудын ээлж солих үүрэг гүйцэтгэдэг юм. Манай ажилд ороод 5 дахь жилдээ ажиллаж байгаа хүн юм байна...Цогтцэций сумын салбарт 78-95 ДУА улсын дугаартай Пургон Iркын тээврийн хэрэгсэл байдаг юм. Жолооч нь сумандаа амьдардаг юм... Би энэ талаар сайн мэдэхгүй байна Амьдалсайхан өөрөө хэлэхдээ албаны машинаар хүмүүсээ Оюутолгойд хүргэж өгчхөөд буцаж явахдаа замдаа хээр байсан төмрийг машиндаа ачиж яваад цагдаад баригдсан гэж хэлсэн...Хүнд их тусархуу, ажилдаа сайн хамт олондоо нэр хүндтэй хүн байгаа юм. өөрийн болгоомжгүй хэнэггүй байдлаасаа болж хэрэгт холбогдлоо...Байхгүй шүүх хуралд суухгүй гомдол санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Дашлхагвын өгсөн “...Би Тэнүүн говийн анир ХХК-нд тээврийн зохицуулагч ажилтай. Би 2023 оны 06 дугаар сарын 22-аас 23-ны шилжих шөнө "Тэнүүн говийн анир" ХХК нь дээр албан ажилтай байхад цагаан өнгийн фургон авто машин манай кемпийн гадуур тойруулан босгосон кемпийн төмөр шонг сугалж аваад машиндаа ачаад яваад өгсөн. Тус үйл явдал болсон газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн 32 дах километрт энэ үйл явдал болсон. Тус квадрат төмрийг авсан хүнийг холоос харсан, манай кемпийн хашаанаас машинтайгаа гараад явж байсан. Тус машины дугаар нь 78-95 ДУА улсын дугаартай байсан. Би тус машиныг дагаж явсан ба ямар шалтгаанаар араас явсан бэ гэхээр манай хашаанаас эд зүйл авсан байж магадгүй гэж бодоод хардлага төрөөд дагаж явсан. Тус машин нь нүүрс тээврийн замаар Цогтцэций сум руу чиглэлтэй явж байгаад 25 дахь километр дээр замын хажуу тал руу гараад зогссон. Би тус машины зогссон газар очоод тухайн машин дотор юу байгаа юм бол манай аж ахуй нэгжээс эд зүйл, хулгайлсан байж магадгүй гэж бодоод тухайн машины цонхоор харахад манай кемпийн хашаа барьсан квадрат төмрийг машин дотроо ачсан байсан ба тус төмөр шороо тоос болсон дөнгөж газраас сугалж авсан төмөр байсан учраас цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулахаар болсон. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба цагдаагийн алба хаагч нар ирэх хүртэл тухайн машин тус газраа хөдлөөгүй зогсож байсан ба би тухайн машиныг холоос цагдаа нар иртэл харж байсан. Цагдаа нар ирээд үзлэг шалгалт явуулсан. Машин дотор ачиж явсан төмрийг шалгахад манай кемпээс алдагдсан төмөр мөн байсан. Машин дотор нэг ширхэг төмөр байсан...Тухайн аж ахуй нэгж хяналтын камергүй. Өмнө бас нэг удаа хулгай гарч байсан учраас тэрнээс хойш дандаа би сахиж хонодог болсон. Өмнө 2023 оны 06 дугаар сарын 20-оос 21-ний шилжих шөнө 16 ширхэг квадрат төмөр алдагдаж байсан энэ үеэс эхлээд кампанийн зүгээс намайг харж хандаж бай гэж үүрэг өгсөн... Манай байгууллагаас алдагдсан эд зүйл, квадрат төмөр нь тус кемпийг тойруулсан хашааны шонг маягаар босгож хийсэн төмрийг хулгайлсан. Хятад улсаас орж ирсэн төмөр байгаа. Анхнаасаа хашаа босгох гэж тухайн төмрийг зориулж хийсэн юм. 1 ширхэг үнэ хэд гэдгийг мэдэхгүй...2О23 оны 06 дугаар сарын 22-оос 23-ны шилжих шөнө 23-00 цагийн болсон. Би тухайн үйл явдлыг 200 метр орчмоос харсан. Цагаан өнгийн машин гэдэг нь гэрэлд харагдсан. Тэгээд араас нь дагаж явсан. Манай хашааны гадаа зогсоод төмөр шонг сугалж аваад явсан байсан. Тус машин дотроо 3-н хүнтэй байсан, эхнэр хүүхдийн хамт. Машин дотор байсан хүмүүсийг танихгүй. Машины дугаар номерыг мэднэ. Шөнө байсан боловч гадаа юм харагдаж байсан. Тухайн хэсэгт бага зэргийн мэр сэр гэрэл гэгээтэй байдаг. Цахилгаан гэрэл хаяа нэг шон байгууллагын кемп дээр байдаг учраас юм харагдаж байсан. Таг харанхуй биш...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Гантөмөрийн өгсөн “...П.Амьдралсайхан ах квадрат хэлбэртэй, нэг тал нь 4-н хуруу, нөгөө тал нь мөн адил 4-н хуруу байх шиг байсан ба илүүч байж магадгүй...П.Амьдралсайхан ах нэлээн хэдэн квадрат төмөр ачиж ирсэн. Ямар ч гэсэн 10-аас олон байсан. Тухайн төмрийг Цогтцэций сумын 4 дүгээр багт оршин суух гэрт нь буюу 3-н давхар байшингийн ард буюу хашаа дагуулан хураасан. Би уг төмрийг Амьдралсайхан ахтай хамт буулгасан. Энэ буулгасан хашаандаа П.Амьдралсайхан ах эхнэр хүүхдийн хамт байдаг ба тус байгаа хашаа нь өөрийнхөн хашаа биш кампанийн ажилчдын хашаа гэж байсан ба харж хандаж байгаа гэсэн...Өөр гаднын хүн байгаагүй. П.Амьдралсайхан ах ганцаараа машинаар ачиж ирсэн...Тус төмрийг фургон маркийн тээврийн хэрэгслээр ачиж ирсэн. Улсын дугаарыг харж амжаагүй. Хараагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

                 Хас үнэлгээ ХХК-н 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1416 дугаартай “1.170.000” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-60 дахь тал/,

                 Ашил билгүүн ХХК-н 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1001476 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан /фургон 78-94 ДУА 10.000.000 үнэлгээтэй /хавтаст хэргийн 62-72 дахь тал/,

        Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч П.Амьдралсайханы өгсөн “... би 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг Цогтцэций сумын төвд байдаг Дэд станц дээр байж байхад Оюутолгой руу ажилчид хүргэж өг гэж хэлсэн. Би тэгээд албаны 78-95 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр станцын 4 ажилтныг аваад Оюутолгой руу явж Оюутолгойн ХХК-ний хажууд байдаг станц дээр хүргэж өгчхөөд буцаад Цогтцэций сум руу Ганцаараа явж байгаа нүүрс тээврийн 33 дахь км-т засмал замын хойд талд нурсан хашааны хажууд очиж зогсоод сул байсан 17 ширхэг төмрийг машиндаа ачаад сум руу орсон. Тэгээд намайг гэртээ байж байхад сумын цагдаа нар ирсэн... Тэр төмрүүд нь хашааны шон хийж болохоор харагдсан болохоор хашааны шон хийх гэж авсан юм....Уртаараа 2 метрийн урттай, дөрвөлжин хэлбэртэй төмрүүд газарт түгжсэн байсныг сугалж авсан юм...Би 17 ширхэг төмрийг хулгайлж авсан юм...Хүн байгаагүй эзгүй хашаа байсан...Тийм төмрүүд зөндөө байсан зарим шонгийн төмрүүд алга байхаар би тэнд байсан 17 төмрийг нь авсан юм...Би хохирлоо төлөхөд бэлэн байгаа би ийм хэрэг хийсэндээ их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

      Шүүгдэгч П.Амьдралсайхан нь амар хялбар аргаар мөнгө олж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр бусдад мэдэгдэлгүйгээр бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу амбаарт нэвтрэн орж хууль бусаар бусдын өмчлөх эрхэнд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

      Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг үйлдэгдэж дууссанд тооцогдоно.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдэж хохирогчид хохирол учруулсан гэж үзнэ.

       Шүүгдэгч П.Амьдралсайханы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

       Иймд шүүхээс шүүгдэгч П.Амьдралсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус  заажээ.

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1416 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2.30 см урттай 17 ширхэг квадрат төмрийн зах зээлийн үнэ цэнийг 1,170,000 /нэг сая нэг зуун далан мянга/ төгрөгөөр тогтоожээ. /хавтаст хэргийн 59 дэх тал/,

           “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1001476 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр 2015 онд үйлдвэрлэгдсэн 78-95 ДУА тээврийн хэрэгслийг /пургон автомашин/ 10,000,000 /арван сая/ төгрөгөөр тогтоожээ. /хавтаст хэргийн 64 дэх тал/, 

 Шүүгдэгч П.Амьдралсайхан нь хохирогч “Тэнүүн говийн анир” ХХК-ийн хохирол төлбөрт 1,170,000 /нэг сая нэг зуун далан мянга/ төгрөгийг нөхөн төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 136 дахь тал/ 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч П.Амьдралсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан 1 жилийн хугацаагаар хорих саналыг гаргаж байна..” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч П.Амьдралсайханаас “... хорих ял оногдуулахгүй байж болох уу торгуулийн хэмжээг төлөхөд би бэлэн байна. Та бүгд минь гэр бүлтэй минь халуун дулаан амьдрахад тусалж ялыг маань зөөллүүлж өгнө үү гэж хүсэж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

   Шүүгдэгч П.Амьдралсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч П.Амьдралсайхан нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 111 дэх тал/

 Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Амьдралсайханыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Амьдралсайханд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.  

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан фургон маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч П.Амьдралсайханы хувьд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулахаар, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Амьдралсайхан нь хохирогч “Тэнүүн говийн анир” ХХК-ийн хохирол төлбөрт 1,170,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Амьдралсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Тайж Нар овогт Пүрэвжавын Амьдралсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.Амьдралсайханд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Амьдралсайханд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан фургон маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч П.Амьдралсайханы хувьд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулсугай.

             5. Шүүгдэгч П.Амьдралсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Амьдралсайхан нь хохирогч “Тэнүүн говийн анир” ХХК-ийн хохирол төлбөрт 1,170,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Амьдралсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАТМӨНХ