Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2020/00006/и |
Дугаар | 142/ШШ2020/00169 |
Огноо | 2020-01-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2020/00169
МОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух ******* овгийн *******-ын ******* /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух ******* овгийн *******-гийн ******* /регистрийн дугаар /,
Хариуцагч: тоотод оршин суух ******* овгийн О-ийн Х /регистрийн дугаар / нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг 32 500 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
*******үүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч нарын өмгөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...******* овогтой ******* нь ******* овогтой *******-тай 2017 оны 5 дугаар сарын 25-ний өдөр зээлийн гэрээ байгуулж *******ОК-ийн үйлдвэрээс 200.000 долларын үнэлгээтэй З00 м дулааны шугам солих ажил авч өгнө урьдчилгаа 5 хувь өг гэж хууран мэхэлж надаас 25 сая төгрөг нэхсэн. *******и ажилтай болох юм байна гэж ойлгоод өөрийн эзэмшлийн 2 өрөө байраа сарын 4% хүүтэйгээр хувь хүнд барьцаалж зээл аваад *******-д 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг түүний данс руу тухайн үед шилжүүлсэн. Түүнд би сарын 4% хүүтэйгээр байраа барьцаалсан гэхэд тэр асуудал байхгүй 200.000 долларын ажил чамд орж ирэхээр наадах чинь юу ч биш гээд намайг мунхруулсан. *******этэл цаг хугацааны явцад намайг хууран мэхэлсэн болох нь илэрсэн. Цагдаагийн байгууллагаар түүнийг шалгуулахад тэр хуурч худлаа ярьж мөнгө авснаа хүлээн зөвшөөрч надад цувуулж 25 сая төгрөг өгсөн боловч үндсэн зээлээ төлж чадалгүй мөнгө хүүлэгчид сар бүүр хүү төлдөг байсан нь Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно. Мөн сүүлдээ мөнгө хүүлэгч мөнгө төл гэж шаардаад чадахгүй болоод байраа хүнээс түр мөнгө зээлж чөлөөлөөд Хаан банканд барьцаанд тавьсан болно өнөөдрийг хүртэл хугацаанд байраа Хаан банкнаас авч чадахгүй хүү төлбөр дээр хохирсоор явж байна. Хэдийгээр түүний эхнэр Х 20 сая төгрөг өгнө гэж нотариатчаар баталгаа гаргаж 2019 оны 02 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд огт мөнгө өгөлгүй зугтсаар байна. Хэргийг хаалгахын тулд эхнэр нь хүртэл хууран мэхлэх ажиллагаанд нь оролцсон. Цаашид хэчнээн хүнийг хууран мэхэлж залилж явж байгааг таашгүй юм. Энэ гомдлоо Нийслэлийн *******аянгол дүүргийн прокурорт болон Улсын Ерөнхий прокурорт өгсөн боловч залилах гэмт хэргийн шинжгүй гэсэн гомдлын хариу авлаа. *******и энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Иймээс одоо төлөх хүү 20 000 000 /хорин сая/ төгрөг, алданги нь Иргэний хуулийн 232.4 үндэслэн үндсэн зээлийн 50 хувь буюу 12 500 000 /Арван хоёр сая таван зуун мянган/ төгрөг нийт 32 500 000 /гучин хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч ******* болон нараас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320 450 /гурван зуун хорин мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “******* нь ******* надад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие *******-тай зээлийн гэрээ байгуулж 25 сая төгрөг авсан. *******и түүний орон сууцыг барьцаанд тавь гэж хэлээгүй, 4 хувийн хүүтэй мөнгө зээл гэж хэлээгүй. Түүнийг орон сууцаа барьцаанд тавьсныг ч мэдээгүй. Анх надад мөнгөний хэрэгцээ байсан тул миний бие зээл хүссэн, үүний дагуу ******* нь надад зээлсэн. Тиймээс ч зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Зээлсэн мөнгийг нь эргүүлж төлөх гэтэл миний бие боломжгүй болсон. Өөрөө ч тухайн зээлийг боломжтой болохоороо төлөөрэй гэсэн. *******этэл ажил байвал болно гэхээр нь миний бие тендерийн ажил олж өгөхийг бодъё гэж хэлсэн. *******этэл ажил ч болоогүй. Тиймээс миний бие түүний Хаан банкны дансанд зээлж авсан 25 сая төгрөгийг эргүүлэн төлсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “******* нь надад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие *******-тай зээлийн гэрээ байгуулаагүй, түүнээс мөнгө хүлээж аваагүй. Харин миний нөхөр ******* түүнээс мөнгө зээлж аваад төлсөн байсан. Үүнийг миний бие хожим олж мэдсэн ба баталгаа бичиж өгч байх үед нөхөр маань цагдан хорих байранд байх үед нь зээлсэн мөнгөө төлөөгүй юм байна гэж ойлгоод бичиж өгсөн. *******этэл хожим нь нөхөр цагдан хорих байрнаас суллагдаад төлсөн гэдгээ хэлсэн. Тиймээс миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие өөрөө шүүх хуралдаан болон шүүхийн ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах хүсэлтэй байна...” гэжээ.
*******үүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг гэж 32 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
*******, ******* нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 25,0 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулагджээ.
Хэдийгээр зээлийн гэрээ нэртэй дээрх гэрээ байгуулагдсан боловч, талуудын хооронд угтаа зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Учир нь ******* нь 25,0 сая төгрөгийг *******д *******ОК-с 200 000 $-ын үнэлгээтэй 300 м шугам солих ажил авч өгнө гэсний дагуу урьдчилгаа болгон өгсөн, энэ ажил нь бүтсэн тохиолдолд 25,0 сая төгрөг дээрээ нэмж мөнгө өгөх ёстой байсан талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан бөгөөд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн уг мөнгийг зээлж аваагүй, харин энэ мөнгийг *******-д ажил олж өгөөч гэж зуучлалын маягаар өгсөн. Хэн хэндээ мөнгө өгч авалцаж байгаа юм чинь гээд баримт болгох үүднээс зээлийн гэрээ байгуулсан гэж талуудын төлөөлөгч нар тайлбарласан.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгчийн дээрх тайлбаруудаас үзэхэд талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Энхтайванаас зээлсэн мөнгөний хүүг ******* төлөхөөр тохиролцоогүй, өөрийнхөө байрыг барьцаанд тавиад мөнгө зээлж авсан гэдгийг ******* мэдэж байгаа. ******* нь мессежээр хүүг өгнө гэдэг байсан. 20,0 сая төгрөгийн хүү нэхэмжилж байгаа, алданги 12 500 000 төгрөг, нийт 32 500 000 төгрөг гаргуулна. Хариуцагч нар нь нэг гэр бүлийн хүмүүс учир хоёулангаас нь нэхэмжилнэ... гэсэн.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд ******* нь *******-д 25,0 сая төгрөг шилжүүлсэн байх ба, 25,0 сая төгрөгийг *******-т ******* нь буцаан төлсөн болох нь нотлогдож байна, талууд энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь хүү гэж 20,0 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд, үүнийгээ байраа барьцаанд тавьж зээл авсан зээлийн хүү гэж тайлбарлаж байх ба уг зээлийн хүүг ******* төлөх талаар зохигчид тохиролцоогүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өөрийнх нь тайлбараар нотлогдож байна. Мөн алданги 12 500 000 төгрөг шаардсан бөгөөд энэ нь зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал талуудын хооронд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд, уг зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байх ба, хариуцагч ******* нь өөрийн авсан 25,0 сая төгрөгийг *******т буцаан төлсөн байна.
Нэхэмжлэгч нь -ыг 20,0 сая төгрөгийг төлнө гэсэн баталгаа бичиж өгсөн, мөн *******-ын дансанд -ын данснаас мөнгө шилжиж орж ирсэн гэж хамтран хариуцагчаар татсан тухай тайлбарласан бөгөөд, ******* болон нарын хооронд ямар нэгэн эрх үүргийн харилцаа үүсээгүй байна. Учир нь нь тухайн үед /нөхөр *******-гыг хоригдож байх үед/ *******-т: ...өөрийн нөхөр *******-гын өгөх 20,0 сая төгрөгийг төлж барагдуулна... гэсэн баталгаа /бичиг/ хийж өгснөөр түүний өмнө үүрэг үүссэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл уг бичгийг хийж өгснөөр хэн нэгний өмнө үүрэг хүлээж, *******-ын өмнөөс хариуцлага хүлээнэ гэсэн үг биш юм. Тиймээс -аас шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр *******, нараас 32 500 000 төгрөг гаргуулах *******-ын нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТО*******ТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1., 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан *******, нараас 32 500 000 төгрөг гаргуулах *******-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 320 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. *******ийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАР*******АЛА*******Ч, *******ҮҮ*******Ч *******.ХИ*******И*******ДА*******АА