Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­123

 

 

 

 

 

    2023               09                 07                                                     2023/ШЦТ/123                                         

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч: П.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт П-ийн Т-д холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дугаар сургуульд мэдээлэл технологийн багш ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг, 7 дугаар гудамжны 5-б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х  овогт П-ийн Т /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Түмэннасанг Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Математик, Байгалийн ухааны сургуулийн D202022950 дугаартай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Нийслэлийн Ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар математикийн багшаар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын тушаалаар 2022 оны 8 сараас эхлэн математикийн багшаар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар мэдээлэл зүйн багшаар тус тус ажилд орж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Түмэннасан мэдүүлэхдээ: ‘’Гэм буруугаа ойлгож байна. Шүүхийн шийдвэрийг хамгийн багаар шийдэж өгөөрэй. Би одоо 10 сартай хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй  байгаа.’’ гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Солонго гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Шүүгдэгч Түмэннасангийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Түмэннасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч П.Түмэннасангийн гэмт хэргийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын хяналт болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Түмэннасанд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч П.Түмэннасан нь цагдан хоригдсон хоноггүй хууль бусаар олсон орлого болох 4,5,6 дугаар сарын цалин буюу 2,135,696 төгрөгийг шүүгдэгч П.Түмэннасангаас гаргуулах эд мөрийн баримтаар хураагдсан дипломыг зохих байгууллагад шилжүүлэх мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч П.Түмэннасанд урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна.’’ гэв. 

                  Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/4489 тоот албан бичгээр ирүүлсэн өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн ажлын хэсгийн тушаал, шалгалтын удирдамж, танилцуулга, холбогдох мэдээллийн хуулбар /1-р хавтаст хэргийн 8-52 дахь тал/,

                 Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хамтарсан албан даалгавар /1-р хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

                  Дипломд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 77-79 дэх тал/,

                 П.Түмэннасангийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 80-85 дахь тал/,

                 Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын авьяас сургуулийн захирлын тушаал, анкет, дипломын хуулбар, /1-р хавтаст хэргийн 90-104 дэх тал/,

                 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын тодорхойлолт, тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 106-107 дахь тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Олонбаярын өгсөн “...манай байгууллагын зүгээс дээрх багш нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдаж хэрэг нь шийдэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа... Боловсролын яамны зүгээс гол баримталж байгаа зүйл нь хэрэг тус бүрд зохих шатны ажиллагаа явуулж хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Анхтуяагийн өгсөн “...Мэдэж байгаагүй. Цагдаагийн байгууллагаас залгах хүртэл хугацаанд мэдээгүй байсан. Тэрнээс хойш мэдсэн...П.Түмэннасан манай сургуульд тодорхой хугацаанд ажиллахдаа ажлынхаа хөлсийг л авсан. Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалаас гаргасан мөнгөн зардлыг улс нэхэмжлэх үгүйг нь мэдэхгүй байна...Надад ямар нэгэн байдлаар гомдох, ^нэхэмжлэх зүйл байхгүй байна...Манайх гомдол гаргаагүй учир хэргийн материал болон шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 123-125 дахь тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Түмэнжаргалын өгсөн “...Уг хүнтэй холбогдуулан манай байгууллагад учирсан хохирол байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Ажлаас чөлөөлөгдөх үед нь тойрох хуудсаар бүх өр авлагыг шийдсэн байдаг учраас тухайн хүнтэй холбоотой өр авлага манай сургуульд байхгүй....Шүүх хуралд суухгүй...Хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 131-133 дахь тал/,

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Энх-Амгалангийн өгсөн “...БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлыг хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан... манай байгууллагад Esis, Hemis гэсэн үндсэн 2 программ ашигладаг юм. Тухайн Hemis программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан харин Е818 программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм... ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Нэг, хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдэж байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-өөр 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр, Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, Их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүртгэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Доржхуягийн өгсөн “...Тухайн үед БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан юм... ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй, заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа... манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн... ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 172-176 дахь тал/,

               Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Я.Номинцэцэгийн өгсөн “...энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан... шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэд мэдэгдэхүйц засварласан, тамга тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан, мөн тухайн төгсөгчдийн дэбээ мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 145-147 дахь тал/,

                    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Батхангайн өгсөн “...Боловсролын сайдын А/87 дугаартай тушаалаар өмчийн хэлбэрийг үл харгалзан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш нарын боловсролын баримт бичгийг шалгасан... тус шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эхлүүлж 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан санаж байна... ДБ мэдээ гэдэг нь дээд боловсролын төгсөлтийн нэрсийн жагсаалтыг хэлж байгаа юм. Магадгүй ЕSIS, НМЕS системд бүртгэлгүй тохиолдолд ДБ-д бүртгэлтэй байгаа нэрсийн жагсаалттай тулгаж үзэж болно гэсэн үг юм... системээс олдоогүй гэх зөрчлийг архивын ерөнхий газрын ДБ мэдээнээс тодруулж шалгалтын ажиллагааг явуулсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 150-152 дахь тал/,

                    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Оюунбилэгийн өгсөн “...Боловсролын сайдын тушаалаар ажлын хэсэгт орж ажилласан... тус ажил нь орон нутгаас багш нарын дипломыг РDF файлаар авах ажил удааширсан.... тус шалгалтыг 2022 оны 03 дугаар сард хийж гүйцэтгэн ажлын хэсгийн нарийн бичигт хүлээлгэн өгсөн. Миний бие Өмнөговь аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 1000 гаруй дипломыг нэг бүрчлэн шалгасан... нарийвчилсан шалгалт хийж 20 зөрчлийг авсан байдаг. Өмнөговь аймагт дипломын дугаар давхардсан, улсын бүртгэлд байхгүй дипломын дугаартай диплом, тамга тэмдгийн зөрчилтэй, мөн багш биш мэргэжилтэй мөртлөө боловсролын байгууллагад ажиллаж байгаа зөрчил бүртгэгдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 155-157 дахь тал/,

                    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Анхзаяагийн өгсөн “...Боловсролын салбарт Еsis буюу боловсролын салбарын мэдээллийн систем болон Hemis буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем гэсэн хоёр мэдээллийн системийг ашигладаг... Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг нэвтрүүлэх үндсэн зорилго нь дээд боловсролын хөдөлгөөн үйл ажиллагааг цахимжуулах, ялангуяа салбарын статистикийн мэдээг цахимжуулах нь уг системийн гол зорилго байсан... Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй, шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 165-168 дахь тал/,

                    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Танан-Эрдэнийн өгсөн “...тухайн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бол бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх.... өөрийн ажил үүргийнхээ дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, Е818 программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн... Е818 систем бол багш нарын боловсролын баримт бичгийн бүртгэл мэдээллийн систем, Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь өөрөө Монгол Улсад их, дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем. Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний ДБ маягт гэдэг нь төгсөгчдөд диплом болгосон тайлан буюу жил бүр их, дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн рdf өргөтгөлтэй файл юм... ЕSIS бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх, Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж зөрчлүүдийг илрүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 193-195 дахь тал/,

                    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Цэдэвсүрэнгийн өгсөн “... одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн нь суралцаж төгссөн үнэн байна харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна..., ...Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ бол элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа..." гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 200-201 дэх тал/,

                   Монгол Улсын боловсролын их сургуульд нэр бүхий иргэдийг төгссөн эсэх мэдээллийг авахаар явуулсан албан бичиг, хариуны хуулбар /1-р хавтаст хэргийн 205-220 дахь тал/,

                   Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч П.Түмэннасангийн өгсөн “... би саяхан 4 сарын дундуур таныг дуудах үед л диплом маань хуурамч болохыг мэдсэн... ажилд орохдоо эх хувийг нь харуулаад дараа материал өгөхдөө хуулбарыг нь л өгч байсан... дипломыг хуурамч болохыг мэдээгүй... өөрийн гэм буруугаа хүлээж байна...нэмж хэлэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 250 дахь тал, /1-р хавтаст хэргийн 250 дахь тал, 2-р хавтаст хэргийн 1 дэх тал/,

                   Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Анхтуяагийн “...П.Түмэннасан нь манайд тодорхой хугацаанд ажиллахдаа ажлынхаа хөлсийг л авсан...Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалаас гаргасан мөнгөн зардлыг улс нэхэмжлэх үгүйг нь мэдэхгүй байна...Манайх гомдол гаргаагүй учир хэргийн материал болон шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ганжаргалын “... би энэ талаар мэдээгүй байсан. Улаанбаатар хот Нийслэлийн цагдаагаас над руу ярьж мэдэгдсэн юм. Би тэгээд Түмэннасанг дуудаж уулзахад лавлагаа нь гарч ирээгүй тул боловсрол шинжлэх ухааны яам руу холбогдож асуухад энэ дипломын дугаар нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй байна гэсэн...Хохирол учраагүй...Гомдол байхгүй...Ажилдаа их сайн, үүрэг даалгавар сайн биелүүлдэг, тэмцээн уралдаанд явж амжилт гаргадаг, төлөв томоотой даруухан залуу юм...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 40 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 Шүүгдэгч П.Түмэннасанг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

          Шүүгдэгч П.Түмэннасан нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Математик, Байгалийн ухааны сургуулийн D202022950 дугаартай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар математикийн багшаар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын тушаалаар 2022 оны 8 сараас эхлэн математикийн багшаар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар мэдээлэл зүйн багшаар тус тус ажилд орж, ашигласан үйл баримт тогтоогдож байна.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Түмэннасан мэдүүлэхдээ: ‘’Гэм буруугаа ойлгож байна. Шүүхийн шийдвэрийг хамгийн багаар шийдэж өгөөрэй. Би одоо 10 сартай хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй  байгаа.’’ гэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Солонго гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Шүүгдэгч Түмэннасангийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Түмэннасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч П.Түмэннасангийн гэмт хэргийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын хяналт болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Түмэннасанд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч П.Түмэннасан нь цагдан хоригдсон хоноггүй хууль бусаар олсон орлого болох 4,5,6 дугаар сарын цалин буюу 2,135,696 төгрөгийг шүүгдэгч П.Түмэннасангаас гаргуулах эд мөрийн баримтаар хураагдсан дипломыг зохих байгууллагад шилжүүлэх мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч П.Түмэннасанд урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна.’’ гэв. 

                  Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/4489 тоот албан бичгээр ирүүлсэн өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн ажлын хэсгийн тушаал, шалгалтын удирдамж, танилцуулга, холбогдох мэдээллийн хуулбар /1-р хавтаст хэргийн 8-52 дахь тал/,

                 Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хамтарсан албан даалгавар /1-р хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

                  Дипломд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 77-79 дэх тал/,

                 П.Түмэннасангийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 80-85 дахь тал/,

                 Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын авьяас сургуулийн захирлын тушаал, анкет, дипломын хуулбар, /1-р хавтаст хэргийн 90-104 дэх тал/,

                 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын тодорхойлолт, тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 106-107 дахь тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Олонбаярын өгсөн “...манай байгууллагын зүгээс дээрх багш нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдаж хэрэг нь шийдэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа... Боловсролын яамны зүгээс гол баримталж байгаа зүйл нь хэрэг тус бүрд зохих шатны ажиллагаа явуулж хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Анхтуяагийн өгсөн “...Мэдэж байгаагүй. Цагдаагийн байгууллагаас залгах хүртэл хугацаанд мэдээгүй байсан. Тэрнээс хойш мэдсэн...П.Түмэннасан манай сургуульд тодорхой хугацаанд ажиллахдаа ажлынхаа хөлсийг л авсан. Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалаас гаргасан мөнгөн зардлыг улс нэхэмжлэх үгүйг нь мэдэхгүй байна...Надад ямар нэгэн байдлаар гомдох, ^нэхэмжлэх зүйл байхгүй байна...Манайх гомдол гаргаагүй учир хэргийн материал болон шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 123-125 дахь тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Түмэнжаргалын өгсөн “...Уг хүнтэй холбогдуулан манай байгууллагад учирсан хохирол байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Ажлаас чөлөөлөгдөх үед нь тойрох хуудсаар бүх өр авлагыг шийдсэн байдаг учраас тухайн хүнтэй холбоотой өр авлага манай сургуульд байхгүй....Шүүх хуралд суухгүй...Хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 131-133 дахь тал/,

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Энх-Амгалангийн өгсөн “...БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлыг хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан... манай байгууллагад Esis, Hemis гэсэн үндсэн 2 программ ашигладаг юм. Тухайн Hemis программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан харин Е818 программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм... ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Нэг, хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдэж байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-өөр 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр, Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, Их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүртгэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

                    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Доржхуягийн өгсөн “...Тухайн үед БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан юм... ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй, заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа... манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн... ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 172-176 дахь тал/,

                    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Я.Номинцэцэгийн өгсөн “...энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан... шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэд мэдэгдэхүйц засварласан, тамга тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан, мөн тухайн төгсөгчдийн дэбээ мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 145-147 дахь тал/,

                    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Батхангайн өгсөн “...Боловсролын сайдын А/87 дугаартай тушаалаар өмчийн хэлбэрийг үл харгалзан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш нарын боловсролын баримт бичгийг шалгасан... тус шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эхлүүлж 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан санаж байна... ДБ мэдээ гэдэг нь дээд боловсролын төгсөлтийн нэрсийн жагсаалтыг хэлж байгаа юм. Магадгүй ЕSIS, НМЕS системд бүртгэлгүй тохиолдолд ДБ-д бүртгэлтэй байгаа нэрсийн жагсаалттай тулгаж үзэж болно гэсэн үг юм... системээс олдоогүй гэх зөрчлийг архивын ерөнхий газрын ДБ мэдээнээс тодруулж шалгалтын ажиллагааг явуулсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 150-152 дахь тал/,

                    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Оюунбилэгийн өгсөн “...Боловсролын сайдын тушаалаар ажлын хэсэгт орж ажилласан... тус ажил нь орон нутгаас багш нарын дипломыг РDF файлаар авах ажил удааширсан.... тус шалгалтыг 2022 оны 03 дугаар сард хийж гүйцэтгэн ажлын хэсгийн нарийн бичигт хүлээлгэн өгсөн. Миний бие Өмнөговь аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 1000 гаруй дипломыг нэг бүрчлэн шалгасан... нарийвчилсан шалгалт хийж 20 зөрчлийг авсан байдаг. Өмнөговь аймагт дипломын дугаар давхардсан, улсын бүртгэлд байхгүй дипломын дугаартай диплом, тамга тэмдгийн зөрчилтэй, мөн багш биш мэргэжилтэй мөртлөө боловсролын байгууллагад ажиллаж байгаа зөрчил бүртгэгдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 155-157 дахь тал/,

                    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Анхзаяагийн өгсөн “...Боловсролын салбарт Еsis буюу боловсролын салбарын мэдээллийн систем болон Hemis буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем гэсэн хоёр мэдээллийн системийг ашигладаг... Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг нэвтрүүлэх үндсэн зорилго нь дээд боловсролын хөдөлгөөн үйл ажиллагааг цахимжуулах, ялангуяа салбарын статистикийн мэдээг цахимжуулах нь уг системийн гол зорилго байсан... Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй, шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 165-168 дахь тал/,

                    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Танан-Эрдэнийн өгсөн “...тухайн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бол бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх.... өөрийн ажил үүргийнхээ дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, Е818 программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн... Е818 систем бол багш нарын боловсролын баримт бичгийн бүртгэл мэдээллийн систем, Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь өөрөө Монгол Улсад их, дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем. Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний ДБ маягт гэдэг нь төгсөгчдөд диплом болгосон тайлан буюу жил бүр их, дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн рdf өргөтгөлтэй файл юм... ЕSIS бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх, Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж зөрчлүүдийг илрүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 193-195 дахь тал/,

                    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Цэдэвсүрэнгийн өгсөн “... одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн нь суралцаж төгссөн үнэн байна харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна..., ...Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ бол элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа..." гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 200-201 дэх тал/,

                   Монгол Улсын боловсролын их сургуульд нэр бүхий иргэдийг төгссөн эсэх мэдээллийг авахаар явуулсан албан бичиг, хариуны хуулбар /1-р хавтаст хэргийн 205-220 дахь тал/,

                   Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч П.Түмэннасангийн өгсөн “... би саяхан 4 сарын дундуур таныг дуудах үед л диплом маань хуурамч болохыг мэдсэн... ажилд орохдоо эх хувийг нь харуулаад дараа материал өгөхдөө хуулбарыг нь л өгч байсан... дипломыг хуурамч болохыг мэдээгүй... өөрийн гэм буруугаа хүлээж байна...нэмж хэлэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 250 дахь тал, /1-р хавтаст хэргийн 250 дахь тал, 2-р хавтаст хэргийн 1 дэх тал/,

                   Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Анхтуяагийн “...П.Түмэннасан нь манайд тодорхой хугацаанд ажиллахдаа ажлынхаа хөлсийг л авсан...Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалаас гаргасан мөнгөн зардлыг улс нэхэмжлэх үгүйг нь мэдэхгүй байна...Манайх гомдол гаргаагүй учир хэргийн материал болон шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ганжаргалын “... би энэ талаар мэдээгүй байсан. Улаанбаатар хот Нийслэлийн цагдаагаас над руу ярьж мэдэгдсэн юм. Би тэгээд Түмэннасанг дуудаж уулзахад лавлагаа нь гарч ирээгүй тул боловсрол шинжлэх ухааны яам руу холбогдож асуухад энэ дипломын дугаар нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй байна гэсэн...Хохирол учраагүй...Гомдол байхгүй...Ажилдаа их сайн, үүрэг даалгавар сайн биелүүлдэг, тэмцээн уралдаанд явж амжилт гаргадаг, төлөв томоотой даруухан залуу юм...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 40 дэх тал/ мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан” гэх гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байна.

 Шүүгдэгч П.Түмэннасан нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Математик, Байгалийн ухааны сургуулийн D202022950 дугаартай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл математикийн багшаар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын тушаалаар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл математикийн багшаар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар мэдээлэл зүйн багшаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилд орохдоо ашиглаж, улмаар ажилласан идэвхтэй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

        Шүүгдэгч П.Түмэннасан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

   Ашигласан үйлдлийн тухайд уг баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж тодорхой хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрч, ашиг шимийг хүртсэн байгааг үргэлжилсэн үйлдэл гэж үзэж, тухайн баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзнэ.

               Шүүгдэгч П.Түмэннасан нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Математик, Байгалийн ухааны сургуульд математикийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй, уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, хор уршигт зориуд хүргэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Түмэннасан нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Иймд шүүгдэгч П.Түмэннасанг “D202022950” дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр ашигласныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

           Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч П.Түмэннасанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

                Шүүгдэгч П.Түмэннасанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                Шүүгдэгч П.Түмэннасан нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 54 дэх тал/

Шүүгдэгч П.Түмэннасан нь чин санаасаа гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

                 Улсын яллагчийн зүгээс “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал дүгнэлт гаргав.

                 Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч П.Түмэннасангийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Түмэннасанг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

                  Шүүгдэгч П.Түмэннасангийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

       Хэрэгт авагдаж шинжлэн судалсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн картаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 сар хүртэл хугацаанд авсан нийт цалин болох 21,369,662.22 /хорин нэгэн сая гурван зуун жаран есөн мянга зургаан зуун жаран хоёр төгрөг хорин хоёр мөнгө/-н төгрөгийн цалин хөлс авсан болох нь тогтоогдож байна.

       Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч П.Түмэннасан нь Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар математикийн багшаар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын тушаалаар 2022 оны 8 сараас эхлэн математикийн багшаар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар мэдээлэл зүйн багшаар ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэ хугацаанд авсан нийт цалин болох 21,369,662.22 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого гэж үзэх үндэслэлтэй байна.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 21,369,662.22 төгрөгийг шүүгдэгч П.Түмэннасангаас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “D202022950” дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

           Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцсон болно.

           Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Түмэннасанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Хонин онход овогт Пүрэвдоржийн Түмэннасанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “D202022950” дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           2. Шүүгдэгч П.Түмэннасанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Түмэннасанд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Түмэннасан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 21,369,662.22 /хорин нэгэн сая гурван зуун жаран есөн мянга зургаан зуун жаран хоёр төгрөг хорин хоёр мөнгө/-н төгрөгийг шүүгдэгч П.Түмэннасангаас гаргуулж улсын орлого болгосугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “D202022950” дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалсугай.   

          7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

          8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Түмэннасанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Түмэннасанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ