| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0056/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/90 |
| Огноо | 2013-05-23 |
| Зүйл хэсэг | 150.3., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2013/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0056/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Ё.Ринзаан, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч С.Банди, Д.Ганболд Ц.Цэндсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Б.Сүрмандах,
Иргэний нэхэмжлэгч Д.Ц , М.М ,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг,
Шүүгдэгч ******* , Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г. овогт ******* , С овогт Б.М нарт холбогдох 201209000591 тоот эрүүгийн хэргийг 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: 1. Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 19.. оны.. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ..банкны төв тооцооны төвд ахлах теллер ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн . сумын .. . дугаар баг ..тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Г. овогт ******* /ИЭ-...../
2. Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ..банкны хэрэглээний зээлийн тооцооны төвд ахлах . ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. дугаар байр ... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, С овогт Б.М /ТЗ-.../
Шүүгдэгч ******* , Б.М нар нь Дархан-Уул аймгийн *** банкинд ахлах теллерээр ажиллах үедээ тус банкны харилцагч Ж.А ийн хугацаатай хадгаламжийн данснаас 2012 оны 3 сарын 3-ны өдөр 10000000 төгрөг, 2012 оны 6 сарын 7-ны өдөр 12000000 төгрөг, нийт 22000000 төгрөг, Э ийн хугацаатай хадгаламжийн данснаас 3000000 төгрөг, нийт 25000000 төгрөгийг авч завшиж үрэгдүүлэн, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Ж.А ийн данснаас 10.000.000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 12.000.000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Ө.Э ийн данснаас 3.000.000 төгрөг авсан. АТМ-д мөнгө дутсан байсан. Тэр мөнгөөр АТМ цэнэглэсэн. АТМ-аас дутсан мөнгөний дүнгээ мэдэхгүй байна. АТМ-ыг Б.М бид хоёр хариуцдаг байсан гэв.
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Altantuya Munkhzaya nar -150.3.docx
Шүүгдэгч Б.М гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Ж.А ийн данснаас 10.000.000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 12.000.000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Ө.Э ийн данснаас 3.000.000 төгрөг авсан. АТМ-д мөнгө дутсан байсан. Тэр мөнгөөр АТМ цэнэглэсэн гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Ц оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.М , ******* нар нь *** банкинд ажиллаж байх хугацаандаа Ж.А ийн данснаас 22.000.000 төгрөг, Ж.А ийн хохирлыг хүүгийн хамт төлж барагдуулсан. ******* , Б.М нар хохирол төлбөртөө хүү болох 915.165 төгрөгийг төлөөгүй байсан. Э ийн хохирлын хувьд 2012 оны 12 сард төлөөд барагдуулсан байгаа. Одоогийн байдлаар хохирол төлбөрийг барагдуулсан. Банкны зүгээс ямар нэгэн гомдол саналгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ******* гийн: “… Ж.А ийн данснаас 10.000.000 төгрөг, 12.000.000 төгрөг, Ө.Э ийн данснаас 3.000.000 төгрөг авсан.“ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.М гийн: “… Ж.А ийн данснаас 10.000.000 төгрөг, 12.000.000 төгрөг, Ө.Э ийн данснаас 3.000.000 төгрөг авсан“ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.Ц ын: “… ******* , Б.М нар нь Ж.А ийн данснаас 22.000.000 төгрөг, Э ийн данснаас 3.000.000 төгрөгийг авсан байсан. Ж.А , Ө.Э нарын хохирлыг хүүгийн хамт төлж барагдуулсан. Банкны зүгээс ямар нэгэн гомдол саналгүй.“ гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн *** банкны төв салбар дээр ирээд өөрийн 5045488465 тоот хадгаламжийн дансныхаа хүүг бичүүлэхэд 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 10.0 сая төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 12.0 сая төгрөгийн зарлага гарсан байсан. Миний бие уг зарлагыг огт хийгээгүй учир банкны удирдлага дарга нарт танилцуулахад 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн баримтыг үзүүлэхэд миний гарын үсгийг дуурайлгаж зурсан баримт байсан. 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн баримтыг дугаарласан байснаас дутсан байсан.“ гэх мэдүүлэг,
Хохирогч Ө.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** банкны Дархан салбарт нээлгэсэн өөрийн хугацаатай хадгаламжийн .... тоот данснаас 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2281,52 долларын зарлага гарсан байсан. Би 2009 оноос өнөөг хүртэл Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа ба энэ хугацаанд Монголдоо очоогүй болно. Би энэ мөнгийг огт аваагүй. Иймээс зарлага гаргасан энэ мөнгийг *** банкнаас гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү.“ гэх тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ******* , Б.М нар нь Дархан-Уул аймгийн *** банкинд ахлах теллерээр ажиллах үедээ тус банкны харилцагч Ж.А ийн хугацаатай хадгаламжийн данснаас 2012 оны 3 сарын 3-ны өдөр 10000000 төгрөг, 2012 оны 6 сарын 7-ны өдөр 12000000 төгрөг, нийт 22000000 төгрөг, Э ийн хугацаатай хадгаламжийн данснаас 3000000 төгрөг, нийт 25000000 төгрөгийг авч завшиж үрэгдүүлсэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* , Б.М нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бага насны буюу 3 хүртэлх насны хүүхэдтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл болж байна.
Иймд шүүгдэгч ******* , Б.М нарыг итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /таван/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч ******* , Б.М нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2012 оны 3 сарын 3-ны өдрийн *** банкны зарлагын мэдүүлэг /хэргийн 305 дахь талд/ уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн байх тул тэдний өмчлөлийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Х-ийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч ******* гийн асрамжинд 2012 оны 7 сарын 26-ны өдөр төрсөн Д.Тэргэл, шүүгдэгч Б.М гийн асрамжинд 20.. оны . сарын ..-ны өдөр төрсөн С. , 200.. оны .. сарын 22-ны өдөр төрсөн С.Н нар байдаг болох нь Д.Т., С.У , С.Н нарын төрсний гэрчилгээний хуулбараар /хэргийн 215, 210, 212 дахь талд/ нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар ******* , Б.М нарт тус бүр 5 жил 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г. овогт ******* , С овогт Б.М нарыг итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Г. овогт ******* гийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг хурааж, 5 /таван/ жил 6 /зургаан/ сар хорих ял, шүүгдэгч С овогт Б.М гийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг хурааж, 5 /таван/ жил 6 /зургаан/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* , Б.М нарт оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* , Б.М нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2012 оны 3 сарын 3-ны өдрийн *** банкны зарлагын мэдүүлгийг /хэргийн 305 дахь талд/ уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч ******* гийн өмчлөлийн Hisense маркын 39 инчийн LCD зурагт, мечта маркийн плитка, 5 хаалгатай хувцасны шкаф, гал тогооны ширээ, угаалгын машин, шүүгдэгч Б.М гийн өмчлөлийн самсунг маркын 32 инчийн LCD зурагт, Hisense маркын 40 инчийн зурагт, dell маркын зөөврийн компьютер, WW маркын төгөлдөр хуур, лисьва маркын плитка, шарп маркын хөргөгч зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Х-ийн 2013 оны 1 сарын 5-ны өдрийн 27 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар ******* , Б.М нарт тус бүр 5 жил 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* , Б.М нарт мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* , Б.М нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* , Б.М нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Ё.РИНЗААН
З.ТУНГАЛАГМАА