| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 171/2012/0145/Э/ |
| Дугаар | 130 |
| Огноо | 2012-06-26 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | У.Солонго |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 130
2012 оны 06 сарын 26 өдөр Дугаар 130 Дархан
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2012/0145/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,
улсын яллагч У.Солонго,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
шүүгдэгч Б.П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-ад холбогдох эрүүгийн 201209000228 дугаартай хэргийг 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн П.Б-, /РД: /, 1981 оны 10-р сарын 21-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **************** гэх газар оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжаар хугацаанаасаа 5 сар 29 хоногийн өмнө тэнсэн суллагдсан.
Шүүгдэгч П.П.Б- нь 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Бугат гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 8.1 шоометр хэрэглээний хуурай нарсан мод бэлтгэж 874.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Асуултанд хариулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.”
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох:
Хохирогч Ж.Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, /хэргийн 4-5 дугаар хуудас/,
C:\Documents and Settings\User\Desktop\Ï.Á¿ðýíáàò 211.1-.doc
Гэрч Д.Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хэргийн 6 дугаар хуудас/,
Гэрч Ц.Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хуудас/,
Яллагдагч П.П.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 15-19 дүгээр хуудас/,
Модны нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон тэмдэглэл /хэргийн 24 дугаар хуудас/
Шүүгдэгч П.П.Б-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.П.Б- нь 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Бугат гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 8.1 шоометр хэрэглээний хуурай нарсан мод бэлтгэж 874800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.Ж.Б-ын “2012 оны 03 дугаар сарын 27-нд манай Хонгор сумын байгаль хамгаалагч Н- Шарын гол, Хонгор сумын нутагт шалгалтаар явж байгаад Шарын гол сумын Булагт гэх газар оршин суудаг П.П.Б- гэж хүнийг зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний 27 ширхэг 8.1 шоометр хуурай нарсан мод бэлтгэж гадаанаа хураасан байсныг нь илрүүлсэн юм. Энэ хэрэглээний нарсан мод нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 874.800 төгрөг болж байгаа юм. Тэр 27 ширхэг мод нь 2 метрээс дээш урттай бэлтгэсэн модыг хэрэглээний, 1 метрээс дотогш бэлтгэсэн модыг түлээний гэж ангилдаг юм. Иргэн П.П.Б- нь хуулийн дагуу мод бэлтгэх эрхийн бичгээ аваагүй, зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний мод бэлтгэсэн байна. Иймээс учирсан хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна ” гэсэн мэдүүлэг, /хэргийн 4-5 дугаар хуудас/,
гэрч Д.Д.Б-гийн “Тэр моднуудыг П.Б- 2012 оны 2 дугаар сараас хойш 2-3 удаа морин тэргээр ойгоос бэлтгэсэн бөгөөд тэр моднуудаараа гэрийнхээ гадаа амбаар барих гэж байсан юм. Зарим нэг муу модыг нь түлнэ гэж байсан. Тэр мод бэлтгэхдээ морин тэргээ хөлөглөөд л хөрөө аваад шууд яваад өгдөг байсан. Зөвшөөрөл бол аваагүй. Модоо бэлтгэж дуусчихаад дараа нь авна гэж тэр хэлж байсан юм. Уг нь хэзээ билээ нэг гоожин авах гээд очиход өгөх болоогүй гээд өгөөгүй гэсэн. Тэгээд л П.Б- хугацаа алдаж байхаар бэлдэж байя гээд л бэлдсэн. Манайх мод худалдаж авах ямар ч мөнгө байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хуудас/,
гэрч Ц.Ц.Г-ийн “2012 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Шарын гол сумын Цагдаагийн тасгаас ирүүлсэн албан бичгийн дагуу Хонгор сумын Булагт гэх газар оршин суудаг Шарын гол сумын харьяат П.П.Б-ын ойгоос бэлтгэж гэрийнхээ гадаа хураасан байсан моднуудад очиж үзлэг, тооллого хийж экологи эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлалын дагуу үнэлгээ гаргасан. Уг хураалттай байсан моднууд нь бүгд 27 ширхэг байсан бөгөөд бүгд 2 метрээс дээш урттайгаар бэлтгэгдсэн хэрэглээний хуурай нарс байсан. Тэр 27 ширхэг мод дотор түлээний гэх мод байхгүй байсан бөгөөд түлээний мод нь 1 метрээс дотогш бэлтгэх ёстой байдаг юм. Тэгээд би П.Б- гэж хүнээс энэ бэлтгэсэн моднуудыг бэлтгэх эрхийн бичиг нь хаана байна гэхэд тухайн үед ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй. Энэ моднуудыг бэлтгэчихээд дараа нь би эрхийн бичиг авах гэж байгаа юм гэсэн тайлбар өгч байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 7 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.П.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн “Би Шарын гол сумын *************** гэх газар мал маллаж амьдардаг бөгөөд гэрийнхээ хойт болон урд уулнаас 2012 оны 02 дугаар сарын 15-наас 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл дөрвөн удаа морин тэргээр ойгоос өмхөрөөд уначихсан хуурай нарсан мод 4-5 ширхэгээр нь түүж гэртээ авч ирсэн байсан юм. Тэр моднуудыг заримыг нь түлээд ашиглаж болохыг нь зүсүүлээд банз болгон амбаар барих санаатай байсан. Тэгээд би гэрийнхээ гадаа тэр моднуудыг хураачихсан байсан юм. Тэнд нийт 27 ширхэг мод байсан бөгөөд зарим нь манайд хуучин байсан түлээний моднуудтай нийлүүлээд хураасан байсан юм. Зөвшөөрөл аваагүй нь миний буруу л даа. Би дараа модоо зүсүүлэхдээ л гоожингоо авчихья гэж бодож байсан юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 15-19 дүгээр хуудас/,
Модны нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай тэмдэглэлд “Дээрх нөөцийн үнэлгээг модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн модны ашгийн гарц нь 2.5 метр урттай хэрэглээний бөөрөнхий мод учраас 1.8 итгэлцүүрээр үржүүлж экологи эдийн засгийн нөхөн төлбөрийн хэмжээ нь 874.800 төгрөгөөр тооцогдож байна” гэсэн тэмдэглэл /хэргийн 24 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.П.Б- нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Бугат гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 8.1 шоо метр хуурай нарсан хэрэглээний мод бэлтгэсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч байгууллага болох “Дархан-Уул аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар”-аас 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн албан бичигт ”иргэн П.П.Б- нь 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хохирлоо барагдуулсан тул манай газраас хохирол, гомдолгүй болно” гэсэн хүсэлт шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул П.П.Б-аас гаргуулах хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.П.Б- урьд нь 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай захирамжинд “Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 302 дугаартай “Эдлэх ялд өөрчлөлт оруулах тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн 2 жил 10 хоногийн хорих ял болгон өөрчилж” гэж дурьджээ.
Шүүгдэгч П.П.Б- нь урьд хүнд гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар ял шийтгүүлж байсан боловч дээрх захирамжинд дурьдсанаар хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялыг өөрчилсөн тул түүнийг хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай “Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжаар П.П.Б-ийн эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийн ялыг тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзжээ.
П.П.Б-ын хянан харгалзах хугацаа нь 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т хамаарч байх тул уг зүйл хэсэгт зааснаар П.П.Б-ын ялыг тэнсэж хянан харгалзсан хугацааг хэрэгсэхгүй болгож түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.П.Б- нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй болох тухайгаа шүүхэд бичгээр ирүүлсэн байгаа байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. П.Б-ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар П.Б-ыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар П.П.Б-ад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар П.П.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар П.П.Б- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 8.1 м/куб модыг П.П.Б-аас гаргуулж төрийн өмчлөлд хураасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц П.П.Б-ад буцаан олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар П.П.Б-ад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил хугацаагаар тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар П.П.Б-ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн Газарт хариуцуулсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар П.П.Б- нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл П.П.Б-ад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ