| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0051/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/93 |
| Огноо | 2013-05-30 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2013/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0051/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******аваадорж,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
хохирогч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт ******* ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000657 дугаартай хэргийг 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт ******* /РД:ТВ.../, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч, ".." ХХК-нд жолоочоор ажилладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг .. дугаар гудамжны ... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч ******* нь 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг . дугаар худгийн хажууд иргэн Ж.Т г ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би сонгуулийн ажлаар 12 дугаар сургуулийн хажуугаар өнгөрч явахад Т гэдэг хүн хэдэн хүмүүстэй зодолдож байхад нь С бид хоёр салгах гэхэд С г Т гэдэг эмэгтэй үснээс нь зулгаагаад авахад нь би салгасан. Би энэ Т гэх эгчид огт гар хүрээгүй” гэв.
Хохирогч Ж.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Би Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулиар Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байтал сонгуулийн өдөр болох 2012 оны 11 дүгээр сарын 21-ний орой 17 цаг өнгөрч байхад МАН-аас бэлэн мөнгө тараагаад байна гэсэн мэдээлэл аваад цуг ажиллаж байсан Нурийжантай цуг Дархан сумын 7 дугаар багийн 5 дугаар худгийн штабын байр руу очсон. Нурийжан түрүүлээд штаб руу ороод мөнгө тараалгүй шударга өрсөлд гэж хэлээд гарч ирэхэд МАН-ын гишүүд Б , С нартай таарсан. Тэгээд Б Н бид гурвын дунд маргаан үүссэн. Тэгтэл бид хэдийг зууралдаж байхад хар хөх өнгийн жийп машин ширүүн ирээд зогссон.
D:\My D\My office files\Ðèíçààí 2011-2012 ýðõèéí àêò àðõèâ\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\******* -181.2.1-93.doc
Машинаас С эхлээд бууж надаас татахаар нь би түүнтэй маргалдаж байтал Д гэх залуу хүрч ирээд намайг цохисон. Д эхлээд намайг цохихдоо түлхэх маягаар цохисон. Уруу газар байсан болохоор би газар унасан юм. Дараа нь машинд суухдаа Д намайг дахин түлхсэн. Д ыг би урьд танихгүй энэ хүн архи дарс уудаггүй гэж найз нар нь ч хэлж байсан. Миний хувьд би эрүүл мэнд, эд эрхтэн, сэтгэл санаагаар хохирсон тул цагдаад хандсан юм. Би гомдолтой байна” гэв.
Шүүгдэгч ******* нь 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 5 дугаар худгийн хажууд иргэн Ж.Т г ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:
гэрч Н.У-ийн:…”Дархан сумын 7 дугаар багийн нутаг буюу худгийн ойролцоо хоёроос гурван хүүхэн хоорондоо барьцалдаад байх шиг харагдсан. Бид нар юу болоод байгаа талаар сонирхоод машиныхаа цонхыг буулгаад ойртоод хартал тэд нар сонгуулийн маргаанаас болоод маргалдаж байгаа бололтой байсан. Тэгтэл нэг залуу 40 гаран насны нэг хүүхнийг араас нь татаад толгойн тус газар нь цохиход тэр хүүхэн хөлдүү газарт дагзаараа саваад унасан. Унаад босоод ирэхэд нь нөгөө хүүхнийг тэр залуу хувцаснаас нь татаад дахин цохиж байгаа харагдсан. Тэгтэл манай Булган багш тэсэлгүй машинаас буугаад нөгөө залууд хандан “болиоч, чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд нөгөө залуу бидний үгийг аваагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 69 дахь тал/,
гэрч Б.Б-ы:…”2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би өөрийн эзэмшлийн 57-89 ДАХ улсын дугаартай машинтайгаа хамт ажилладаг найз У, Б нарын хамт У-ийг сонгууль өгүүлэх гээд Толгойтод явж байтал гурваас дөрвөн хүүхэн хоорондоо маргалдаж барьцалдаж байсан. Тэгтэл бараан өнгийн “Ланд” маркийн авто машинаас 25-аас 30 орчим насны залуу бууж ирээд нэг настай эгчийг татаж ирээд өшиглөсөн. Тухайн үед тэр эгч хөлдүү газар дагзаараа саваад унасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 72 дахь тал/,
гэрч Б.Б-гийн:…”2012 оны 11 дүгээр сард орон нутгийн сонгууль болж байсан. Биднийг гүний усны худгийн ойролцоо зам дээр машинтай явж байтал нэг намхан залуу эмэгтэй бас нэг өндөр хүүхэн хоёр бие биетэйгээ зууралдах үед хажууд нь хоёр эмэгтэй хүн байх шиг харагдсан. Тэгтэл нэг цэнхэр машин хажууд нь ирж зогсоход нэг эрэгтэй хүн уг машин дотроос бууж ирээд тэдгээр зууралдаж байсан хоёр хүүхний өндөр, настайвтар, үстэй малгай өмссөн хүүхнийг араас нь татаж газарт унагааж биеийн хажуу хэсэг рүү нь өшиглөж байх шиг харагдсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 95 дахь тал/,
гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 73 дахь тал/,
гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /74 дахь тал/,
шинжээч эмч Д.Т , Ө.С нарын мэдүүлэг /хэргийн 137-141 дэх тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 981 тоот актын
1. “Ж.Т гийн биед 2 тохой, өвдөгний зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 24 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн 275 тоот актын
1. 2. Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 981 болон 09 үндэслэлтэй байна.
3.4.5. Ж.Т гийн биед тухайн үед сээрний 6 дугаар нугаламын шахагдсан, бүсэлхийн 1 дүгээр нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун, зүүн тохой, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирчээ.
6. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
7. Дахин авахуулсан хяналтын зургаар сээрний 6 дугаар нугаламын шахагдсан хугарлаас гадна бүсэлхийн 1 дүгээр нугаламын арын сэртэнгийн хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хэргийн 133-135 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Б овогт ******* ыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч Ж.Т д 533.000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж бардуулсан, хохирогч Ж.Т нь 312.240 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэмж нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч ******* аас энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 46 дахь тал/
Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусад төлөх хохирол төлбөргүй зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт ******* ыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ******* ад 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* ад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хохирогч Ж.Т гийн амбулторын карт болон 7 ширхэг рентгений зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч этгээдэд нь буцааж олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* ад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* ад мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зїйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* ад авсан бусдын батлан даалтад єгєх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелїїлэх хїртэл хэвээр їргэлжлїїлсїгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР