Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2013 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2013/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0095/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Г.Яндаг,

хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам

хохирогч Ю.О  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С. О , Ш.Э  нарт холбогдох эрүүгийн 201309000100 дугаартай, нэг хавтас хэргийг 2013 оны 08 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Б” ХХК-ны захирал ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. дүгээр хороолол .. дугаар байрны .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ... дугаартай, Б  овогт ******* .

2. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар хороолол .. дугаар байрны .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн МЗ.... дугаартай, В  торгууд овогт Ш.Э .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Ш.Э , С. О  нар нь 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Б " ХХК-ний ачааны автомашины пүүний хажууд мөн Дархан сум 4 дүгээр баг Төмөр замын ачих буулгахын гадаа тус тус иргэн Ю.О ыг ялимгүй зүйлээр шалтаглан зодож танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С. О  мэдүүлэхдээ: “...О ыг би малгай аваад єг гэж хэлснээр намайг зодсон гээд байна. Би ємнє нь гурван ч удаа О тай маргасан байгаа. О  Сїхээ гээд дууддаг хужаагийн жолооч хийгээд явдаг байсан. Миний шахах гэж байсан рапсийн їнэ дээр О  ажиллах гээд яваад байсан. Хэдэн цаас олж чадаагїйгээс болж О  єдий хїртэл явж байгаа. Би О тай маргаагїй. Єєрєє намайг цохьсон би зєрїїлээд цохьсон. Ганц хоёр цохилцсон. Тэгээд гинж алга болчихлоо гэж яриад байгаа. ...хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

 О , Э  нар 181.2.5 ШТ-101-А

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э  мэдүүлэхдээ: “Би зодоонд оролцоогїй салгасан” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.О  мэдүүлэхдээ: “...2012 оны 12 дугаар сарын 02-ны єдрийн орой Б  компаний пїїний гадаа  О , Э  нар намайг бїлэглэж зодсон. Би  О ын малгайг нь авч єгєєгїй нь тєлєє зодуулсан. Намайг хоёр талаас нийлээд зодож байхад Г  ирээд салгасан. Би єєрєє машиныхаа гэрлийг асаагаад гинжээ олж авсан. Миний гинжний түгжээ нь мултарчихсан байсан болохоор би машиндаа орж эргээд гинжээ хүзүүндээ зүүсэн. Тэгээд би тємєр зам ачих буулгах руу явсан. Тэнд очсон хойно араас  О  Э  нар ирээд миний машины хаалгыг нїдсээр байгаад онгойлгуулаад їгийн зєрїїгїй намайг зодсон. Миний хувцсыг ураад хаясан. Миний хүзүүнд байсан гинж ална болсон. Намайг болон Г ыг зодох гэж очсон юм билээ. Гантємєр гэдэг хїн салгасан. Салгасны дараа Э  намайг єшиглєєд авч байсан удаатай. Энэ хоёрт би ямар гэм хийсэн юм бэ. Тэр хятад хїн єєрєє Монголоор ярьчихдаг хїн. Би дундуур нь орох ямар ч орох шаардлагагїй, би ажлаа хийгээд явсан. Би гинжээ олон жил зїїж байсан. Би  О ыг цохиогїй. Нэг удаа ч надаас уучлалт гуйгаагїй яваа. Нийт 3.852.070 тєгрєгийн эмчилгээний болон бусад зардал гарсан. Тэрнээс 240.000 тєгрєгийг єгсєн. Маш их гомдолтой байгаа, би хүн гүтгээд яваагүй“ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч  Г.Г  мэдүүлэхдээ: “ О  Э  нар О ыг 2 талаас нь цохьсон.  О  хужаа нарын боол гэж орилсон. Тємєр замын ачих буулгах дээр О ын гинж алга болчихож гэж сонсогдож байсан. Би гинжтэй явсныг мэдэж байгаа, хэзээ алга болсныг мэдээгїй. Пүүн дотор орж ирээд хужаагийн боолууд гээд  О  орилсон.  О , Э  нар согтуу байсан” гэв.

 

Хавтас хэргээс:

            Хохирогч Ю.О  мөрдөн байцаалтанд өгсөн “2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг Б  ХХК-ний байрны гадаа ажлаар явж байсан чинь 23 цагийн орчим  О , Э  нар пүүний өрөөнөөс согтуу гарч ирсэн юм. Тэр үед  О ын нүүрнээс цус гарчихсан байсан ба миний урдуур явж байгаад  О  газар халтирахад газар малгай нь уначихсан чинь намайг газраас малгай аваад өг гэхээр нь өөрөө авахгүй юу гэж хэлсэн чинь чи ямар овоо хулгайч юм бэ гээд миний шанаа руу гараараа цохисон. Би хариуд нь ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй ба араас нь Э  гэх залуу хүрч ирээд намайг боогоод авахад намайг  О  намайг цохьсон юм. Тэгээд  О  нь намайг боогоод авахад Э  нь намайг цохиод ээлжлээд намайг зодоод байсан. Би тэр хоёроос арай хийж салахад миний хүзүүнд байсан цагаан алттай монетон гинж газар тасраад уначихаар нь газраас аваад өөрийн 74-07 УНХ улсын дугаартай авто машиндаа суугаад төмөр замын ачаа буулгах газар руу явсан юм. Явах замдаа өөрийнхөө гинжийг харахад түгжээ нь мултарчихсан байхаар нь түгжээг нь янзалчихаад буцааж хүзүүндээ зүүсэн юм. Төмөр замын ачаа буулгах газар очиход Э ,  О  нар жижиг автомашинтай ирчихсэн байсан. Мөн тэнд байсан Г  гэх залуу руу ална хядна энээ тэрээ гээд дайраад байсан ба намайг харангуутаа тэр хоёр над руу хүрээд ирэхээр нь би машинаасаа буулгүй хаалга түгжсэн чинь хаалгаа онгойлго гээд нүдээд машины хаалга эвдэх гээд байхаар нь буугаад очиход хоёулаа над руу дайраад намайг зодсон юм. Намайг зодохдоо миний дээгүүрх хувцсыг ураад нийлээд бараг нэг цаг орчим зодсон юм. Сүүлдээ намайг цээж нүцгэлээд зодсон юм. Тэнд байсан 20 гаруй хүн хараад л зогсож байсан ба Гантөмөр гэх жолооч хүрч ирээд  О ыг салгаад авсан чинь Э  над дээр хүрч ирээд намайг зодоод байхаар нь хажууд нь байсан Пүрэвдорж гэх залууг дуудаад наадах аа болиул гэж хэлэхэд Эрдэнийг салгаж авсан юм. Тэгээд л байж байсан чинь удалгүй цагдаа нар ирээд  О  Э  нарыг аваад явсан юм. Тэр хоёрыг цагдаа нар ирээд авч явахад би газар уначихсан байсан цамцаа авч өмсөхөд миний хүзүүнд байсан гинж алга болчихсон байхаар нь тэнд байсан Гантөмөр, Г , Энхээ гэх жолооч нарт хэлчихээд цагдаа руу явсан”  /хэргийн 9-10 дугаар тал/,

“... Эхлээд “Б ” компаний пүүний гадаа байхад  О , Э  нар намайг зодож байхдаа миний хоолой амыг шахаж байгаад гинж тасалчихсан байсан. Тэр машины гэрэл тусгаж байгаад харахад цасан дээр уначихсан байхаар нь авахад түгжээ нь мултарчихсан байсан.  Би тэгээд газраас авчихаад машиндаа суугаад төмөр замын ачих буулгах газар очиж явах замдаа машин дотроо гинжээ буцаагаад зүүсэн юм. Тэгээд намайг төмөр замын ачих буулгах дээр очиход Э ,  О  нар машины хаалга түгжчихсэн байсан чинь хаалга тогшоод эвдэлчихээд буугаад ир гэж байсан. Би тэгээд машинаасаа буугаад ирэхэд намайг 2 талаас ирээд зодсон байсан ба сүүлдээ миний цамцыг ураад тайлаад цээж нүцгэлсэн юм. Тэнд салгах хүн байхгүй байсан ба сүүлд Гантөмөр ирж салгахад удалгүй цагдаа нар ирээд  О  Э  нарыг аваад явсны дараа гинжээ үзэхэд алга болчихсон байсан. Би тэр хавиар хайгаад олоогүй юм. Тэгээд жолооч нарт хэлээд цагдаа руу явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 73 дугаар тал/,

Гэрч Т.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2012.12.02-ны орой, харанхуй болчихсон үед  О  над руу утсаар яриад Дархан сумын 5 дугаар баг “Б ” компаний пүүний газар оччихоод ирье рапс пүүлүүлчихээд ирье гэж хэлэхээр нь тэгье гээд  О , найзынх нь хамтаар гэрээс нь авч явсан юм. Ингээд тэр пүүний газар ирэхэд  О  найзынхаа хамтаар буучихаар нь би машиндаа суугаад байж байсан чинь рапс пүүлүүлнэ гээд байр руу орж гараад байсан юм. Тэгсэн чинь нэг харсан чинь  О  нэг эрэгтэй хүнтэй барьцалдаж аваад бие биенийгээ цохиод байсан чинь цуг явж байсан найз нь салгах гээд байсан юм. Мөн тэр үед  О ын хамраас цус гарчихсан байсан. Тэгээд  О  нь нөгөө хүнтэйгээ салчихаад байж байсан чинь нөгөөх нь гинж алга болчихлоо гээд хаанаас ч билээ нэг газраас машины гэрэл тусгаж байгаад газраас нөгөө гинжээ олоод өөрөө авч байсан. Гинж нь хоёр хэсэг болчихсон байсан. Тэгээд л  О  нь нөгөө найзынхаа хамтаар миний машинд суугаад төмөр замын ачих буулгах газар очоод  О  машинаас буухад нөгөө өмнө барьцалдаад авсан  машинаасаа буухад ахин тэр барьцалдаад авсан чинь удалгүй цагдаа нар ирээд  О ыг  найзынх нь хамтаар аваад явсан.

... О , Э  нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийн хувьд хэрэглэчихсэн байсан. Өөрсдийн гэсэн ухаантай байсан.

....Би тэр хоёроос хол байсан ба  О  малгайгаа газар унагаачихаад миний малгайг аваад өгөөч гэж байх шиг байсан. Тэрнээс болоод маргалдаж эхэлсэн юм.тэгээд барьцалдаад авсан чинь нөгөөх нь хамраас нь цус гарчихсан байсан.  Харин Э  гэх залуу салгах гээд гүйгээд байсан”  гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дугаар тал/.

Гэрч Б.Д мөрдөн байцаалтанд  өгсөн ““Би тэр өдөр пүүн дээр ачааны машин пүүлүүлчихээд гаргахад хоёр хүн хоорондоо зодолдож байсан.  О ынх нь хамраас нь цус гарчихсан мөн куртик нь цус болчихсон байсан. Тэгээд хажууд нь байсан хүмүүс салгасан чинь удалгүй явцгаасан юм гэжээ.

Ю.О ын гинж тасраад унахыг нь хараагүй. Машины гэрэл тусаад юм хайж байсан ба гинж хайж байна гэж хэлж байсан. Удалгүй тэрийгээ газраас олоод авч байх шиг байсан. О  нь эрүүл байсан. Харин  О , Э  нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Э  гэдэг залуу О ыг зодож байхыг хараагүй, салгах гээд ноцолдож байсан.

О  нь би яахаараа чиний малгайг авч өгдөг юм бэ гээд малгайнаас болоод л хоорондоо маргалдаад байх шиг байсан. Намайг харахад  О , Э  нар бүлэглэн зодсон зүйл болоогүй байсан. Э  халамцуу байсан ба хажуугаас нь салгах гээд ноцолдоод байсан”  гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр тал/.

Гэрч Г.Г  мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний 6129 ДАА улсын дугаартай ЗИЛ-130 машинтайгаар тээвэрт явдаг юм. О  намайг хөлслөөд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас рапс ачаад ир гэж явуулахаар нь  О  гэдэг хүнээс рапс ачаад Дарханд шөнө харанхуй болсон байхад ирээд Дархан сумын 5 дугаар баг Б  ХХК-ний пүүн дээр ирсэн юм. Ачиж байсан рапсаа пүүлүүлээд зогсож байхад гаднаас хоёр согтуу хүн ирээд хятад нарын боолууд та нарыг ална гээд намайг  О  гэх залуу пүүн дотор заамдаж аваад намайг цохих гээд болохгүй болохоор нь би гараас бариад авсан чинь намайг толгойгоороо мөргөчихсөн юм. Тэр үед пүүн дээр байсан эмэгтэй наад хүнээ аваад гар гэхээр нь би аваад гарсан чинь хажууханд О  зогсож байхаар нь би машиндаа суучихсан юм. Тэгтэл  О  гэх залуу О ын хажуугаар гарсан чинь малгайн газар уначихсан чинь малгай аваад өг гэхэд О  би чиний малгайг авч өгдөг хэн юм бэ гэж хэлэхэд  О  цуг явж байсан залуугийнхаа хамтаар хоёр талаас нь гараараа цохиод байсан юм. Би тэгээд очиж нэгийг нь салгаад О  төмөр замын ачих буулгах руу зугтаагаад явчихсан юм. Би тэгээд ачаатай машинаа бариад төмөр замын ачих буулгах руу очиход  О  мөн оччихсон О тай зууралдаад зогсож байсан чинь нэг жолооч очиж салгаж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд  О ыг цуг явж байсан залуугийнхаа хамтаар аваад явсан юм.  Тэр хоёр нэлээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 тал/.

Гэрч Т.П мөрдөн байцаалтанд өгсөн “ Тэр өдөр би вагонд рапс ачаад Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын ачих буулгах гэдэг газар байж байсан чинь шөнө нэлээн орой болчихсон байсан юм. Тэгтэл О  хажууд өөрийнхөө машинтайгаа ирчихсэн зогсож байсан чинь түүний араас цагаан өнгийн аксент маркийн машинтай хоёр согтуу хүн ирээд  О ыг дуудаж машинаас нь гаргаж ирээд Ю.О  руу дайраад хоёулаа хоёр талаас нь зодож нүдэх гээд дайраад нэг нь цамцнаас нь заамдаж авахад нөгөөх нь хажуугаас нь өшиглөөд байхаар нь би хажуугаар нь орж нэгийг нь тас тэврээд салгаж холдуулахад нөгөөх нь эргэж дайраад огт салж өгөхгүй байсан. Тэгээд хажуу талаас нь Сэлэнгэ аймгийн машинтай жолооч нэг залуу орж салгаж байсан, тэгтэл удалгүй цагдаагийн машин ирээд О ыг зодоод байсан хоёр залууг аваад явсан юм.

Өмнө нь хүзүүндээ алт гэмээр шаргал өнгийн гинж байнга зүүгээд явж байдаг байсан. Тэр өдөр байхгүй болчихсон байсан. Тухайн үед тасарч унасан эсэх талаар талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дүгээр тал/

Гэрч С.Г мөрдөн байцаалтанд өгсөн “Би 2012 оны 12 дугаар сарын 02-ны өглөө байж байсан чинь О  над руу утсаар яриад Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумаас рапс ачаад ир гэхээр нь өөрийн ... СЭА улсын дугаартай ЗИЛ-130 автомашинтайгаар очиж ачаад Дарханд харанхуй болчихсон байхад ирсэн юм. Ингээд Дарханд ирчихээд Б ын пүүн дээр очиж пүүлүүлчихээд ачих буулгах руу ачаа буулгах гээд очсон юм. Ингээд төмөр замын ачих буулгах дээр дөнгөж очоод удаагүй байж байсан чинь араас жижиг машинтай хоёр залуу ирээд О  хаанаа байгаа юм бэ гэж асуухаар нь мэдэхгүй одоо удахгүй ирэх байлгүй гэж хэлчихээд байж байсан чинь О  удалгүй машинтайгаа хүрээд ирсэн чинь О ыг асуусан хоёр залуу О ыг харангуутаа машиных нь хаалгыг нүдсээр байгаад машинаас нь буулгаж ирээд үгийн зөрүүгүй хоёулаа зодсон.  Зодож байхдаа хувцсыг нь ураад дээгүүр цамцыг нь урчихсан юм. Тэгээд болих шинжгүй болохоор нь би хоёуланг нь бариад авсан чинь Э  гэх залуу надад уурлаад миний куртикийг урчихсан. Би тэгээд тэр хоёр залууг бариад зогсож байсан чинь удалгүй цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн машин ирээд тэр хоёрыг аваад явсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 74-75 дугаар тал/

Гэрч Г.А мөрдөн байцаалтанд өгсөн “2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрүүлжүүлэхээс гарахад нь  О  Э  нарын гаргасан үйлдлийг захиргааны зөрчил гэж үзээд захиргааны арга хэмжээ авсан байсан юм. Эрүүлжүүлэхэд хонохдоо бусадтай маргалдсан гэсэн зөрчлийн улмаас хоносон байсан. Ингээд өглөө нь уулзахад  О  гэгчийн биед ил харагдахаар ямар нэгэн шарх сорив байгаагүй байсан гэж санаж байна. Хэрэв ямар нэгэн гэмтэл байсан бол би санах ёстой. Өөрсдөөс нь юу болсон талаар асуухад нээх сүр болсон асуудал байгаагүй. Архи уучихсан явж байгаад таньдаг хүнтэйгээ жаахан маргалдсан юм гэж өөрсдөө хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дугаар тал/

Гэрч Г.Г , Б.Д нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 78-79 дүгээр тал/,

Гэрч Л.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн “би он сар өдрийг нь санахгүй байна. 2012 оны 12 дугаар сард л юм. О  намайг рапс ачаад өгөөч гэсэн. Тэгээд би Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумаас рапс ачаад Дарханд орж ирсэн ямар ч байсан гадаа харанхуй болчихсон байхад “Б ” гурилын үйлдвэрийн пүүн дээр ачсан ачаагаа пүүлүүлээд ачих буулгах дээр очоод ачаагаа буулгах гээд зогсож байтал О  өөрийн унадаг цагаан өнгийн пекап жийп машинтай хүрээд ирсэн. Удалгүй араас нь суудлын машинтай хүмүүс ирсэн. Машины кабинаас хоёр согтуу хүн бууж ирээд О ыг  О  гэгч залуу нь заамдаад барилцаад аваад дээр доороо ороод ноцолдоод байсан.  О ыг О  нь хужаагийн барлаг хийлээ гэж хэлж хэрүүл маргааныг эхэлсэн юм. 10-20 минутын дараа болов уу гэж санагдаж байна О  цээж нүцгэн болчихсон байсан юм. Нэг залуу очиж зодооныг салгаж байсан. Би араас нь зодоон болсон газар очоод байж байтал цагдаа нар ирээд  О ыг болон цуг байсан согтуу залууг авч явсан. ...  О  О ыг заамдаад ноцолдож байсан юм. Би хаана хаана яаж цохьсныг мэдэхгүй байна. О тай цуг байсан согтуу залуу  О , О ыг заамдчихсан байхад нь араас нь өшиглөж байсан.

... О  болон түүнтэй цуг байсан залууг цагдаа авч явсны дараа намайг машины кабин дотор сууж байхад О  ирээд гинж алга болчихлоо гэж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 210 дугаар тал/,

Гэрч Ө.Д-ын 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн “О  газраас юм хайж байснаа гинж олж аваад түүнийгээ гартаа унжуулж бариад машиндаа орж суусан хоёр хэсэг тасарсан зүйл харагдаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 233 дугаар тал/,

Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...машинаа тойроод зодоон болж байгаа газар луу хальт харахад О  ах цээж нүцгэн болчихсон байсан дундуур нь Гантөмөр орчихсон, түүний цаана согтуу бололтой хоёр хүн байсан. Үргэлжлүүлж ачаагаа буулгаад машиндаа суух гэж байтал цагдаагийн машин ирчихсэн хоёр согтуу залууг авч явж байсан. Би складнаас урагшилж зогсоод ачаатай машины араар гарах гэхэд Г  ахын машины араар гарч болохгүй байсан тул зогсоод Г  ахын машины кабинд ороход Гантөмөр, Энхбаатар, Г  ах гурав байсан. Бид дөрвийг кабинд сууж байтал О  ах машины зүүн талаар ирээд хулгайчууд чинь шинж тасдаад хаячихаж, гинж байдаггүй гэж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 235-236 дугаар тал/,  

Гэрч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт эрүүлжүүлэх байрны эмч ажилтай Ц.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...уг хоёр хүн хэлэхдээ бид хоёр хүнд зодуулсан байхад яахаараа эрүүлжүүлдэг юм бэ гээд агсан тавиад байсан. Тухайн үед согтолт дунд зэрэг байсан ба  О  гэх хүний хамраас нь цус гарсан байдалтай, хамрын нахиу нь бага зэрэг хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 80 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 12 дугаар  сарын 10-ны өдрийн 1022 дугаар дүгнэлтэнд: “Ю.О ын биед цээжний баруун өмнө хэсгийн цус хуралт, нүүрний зулгаралт тогтоогдлоо. Энэ хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно” гэсэн дүгнэлт /хэргийн 25 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтэнд: “Ю.О ын биед тухайн үед цээжний цус хуралт, нүүрний зулгаралт гэмтэл учирчээ.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Урьд гаргасан Дархан-Уул аймгийн ШША-ний шинжээч эмч Д.Т-ийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1022 тоот дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 82-83 дугаар тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтэнд: “ О ын биед хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд сорив бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 101-102 дугаар тал/,

Эд хөрөнгө үнэлэх комиссын 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр “Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн, Худалдаж аваад 10 жил болж байгаа, Цагаан алт, Монет хосолсон 23.5 грамм гинжийг хохирогч 3000,000 төгрөгийн үнийн саналтай, комисс үнэлэх боломжгүй,

Хятад улсад үйлдвэрлэсэн шинэвтэр ноолууран задгай энгэртэй цамцыг хохирогч 80,000 төгрөгийн үнийн саналтай, комисс 70,000 төгрөгөөр үнэлсэн” болно. /хэргийн 7 дугаар тал/

Хохирогч О ын бусдад зодуулсны дараа авахуулсан гэх фото зураг, /хэргийн 27-28 дугаар тал/,

            Шүүгдэгч Ш.Эрдэнийг ял шийтгүүлж байгаагүй тухай шалгах хуудас /хэргийн 53 дугаар тал/, Ш.Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 52 дугаар тал/, “Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 3 дугаар байрны 121 тоотод  оршин суудаг болохыг тодорхойлсон” багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 54 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч С. О ын ял шийтгүүлж байгаагүй тухай шалгах хуудас /хэргийн 55 дугаар тал/, С. О ын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 40 дүгээр тал/, “Дархан сумын 9 дүгээр баг 4 дугаар хороолол 6 дугаар байрны 43 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон” багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 56 дугаар хуудас/,

            Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хэргийн 57-58 дугаар тал/,

            Капитал зууч ХХК-ний 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээний тайлангаар “Оросын холбооны улсын сорьцтой эрэгтэй хүний монетон өргөн, 2,5 грамм гинжний үнэ 3,290,000 төгрөгөөр үнэлсэн” /хэргийн 89-92 дугаар тал/, Капитал зууч ХХК-нд үнэлгээний хөлс 30,000 төгрөг төлсөн тухай баримт /хэргийн 95 дугаар тал/, толгой бариулсан эмчилгээний баримт гэх 20,000 төгрөгийн төлбөрийн хуудас /хэргийн 99 дүгээр тал/, Шунхлай ХХК-ний 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 100,000 төгрөгийн шатахууны баримт /хэргийн 93 дугаар тал/, тус компаний 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 60,000 төгрөгийн шатахууны баримт /хэргийн 158 дугаар тал/,  Сод Монгол групп баруун туруу дахь салбараас 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 47,000 төгрөгийн шатахуун авсан баримт, Алт богд ХХК-ний Мэдрэлийн эмнэлгийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн эмчийн үзлэг оношлогоо 35,000 төгрөг, тус эмнэлгийн тархины цахилгаан бичлэг 20,000 төгрөгийн баримт, авто зам ашигласны төлбөр 1500 төгрөг төлсөн баримт, /хэргийн 93 дугаар тал/, фүжифильм ХХК-ний 12,000 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 159 дүгээр тал/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 261 дугаартай “нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,  хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тухай” захирамж /хэргийн 126 дугаар тал/ , 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж 59120 төгрөгийг төрийн сангийн 190000941 тоот дансанд  төлсөн тухай баримт /хэргийн 132 дугаар тал/, шүүх эмнэлгийн үзлэгт 3000 төгрөг төлсөн баримт /хэргийн 23 дугаар тал/, “Богд өөд” ХХК-ний 2013 ны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Зочид буудлын байрны хөлс 45,000 төгрөгийн тооцооны баримт, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Богд өөд” ХХК-ний 2013 ны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Зочид буудлын байрны хөлс 45,000 төгрөгийн тооцооны баримт /хэргийн 259 дүгээр тал/, хот хоорондын зорчих тасалбар 10,000 төгрөгийн баримт, Монгол шуудан компаний 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үйлчилгээний хураамж 1200 төгрөгийн баримт, Монгол шуудан компаний 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн үйлчилгээний хураамж 1750 төгрөгийн баримт, УБТЗамын зорчих эрхийн тасалбар 5000 төгрөгийн баримт /хэргийн 260 дугаар тал/,

 

Дархан-Уул аймгийн прокурорын газрын прокурорын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар “Эрүүгийн хэргээс зарим сэжигтэн, яллагдагчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “Эрүүгийн 201309000100 дугаартай хэргээс яллагдагч Ю.О  2012 оны 12 дугаар сарын 02-ны орой С. О ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” тогтоол./хэргийн 135 дугаар тал/

2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ю.О  нь хохирлын мөнгө 240,000 төгрөгийг хүлээн авсан тухай баримт /хэргийн 49 дүгээр тал/,

Дархан-Уул аймгийн  Прокурорын газрын прокурорын 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай “Захиргааны шийтгэвэр хүчингүй болгох тухай” тогтоол,

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаар “Эрүүгийн хэргээс зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “Эрүүгийн 201309000100 дугаартай хэргээс иргэн С. О  биедээ хөнгөн гэмтэл авсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгожээ” /хэргийн 227 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С. О , Ш.Э  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ шүүгдэгч С. О  нь үл ялих зүйлээр шалтаглан Дархан сумын 5 дугаар баг Б  ХХК-ний ачааны автомашины пүүний хажуу талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн, малгай авч өгсөнгүй гэдгээр шалтаглан хохирогч Ю.О ыг шүүгдэгч Ш.Эрдэний хамт бүлэглэн  зодсон, мөн Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын ачих буулгахын гадаа талбайд хохирогч  Ю.О ыг шүүгдэгч нар нь бүлэглэн зодож танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

-хохирогч Т.О ын “...2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг Б  ХХК-ний байрны гадаа ажлаар явж байсан чинь 23 цагийн орчим  О , Э  нар пүүний өрөөнөөс согтуу гарч ирсэн юм. Тэр үед  О ын нүүрнээс цус гарчихсан байсан ба миний урдуур явж байгаад  О  газар халтирахад газар малгай нь уначихсан чинь намайг газраас малгай аваад өг гэхээр нь өөрөө авахгүй юу гэж хэлсэн чинь чи ямар овоо хулгайч юм бэ гээд миний шанаа руу гараараа цохисон. Би хариуд нь ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй ба араас нь Э  гэх залуу хүрч ирээд намайг боогоод авахад намайг  О  намайг цохьсон юм. Тэгээд  О  нь намайг боогоод авахад Э  нь намайг цохиод ээлжлээд намайг зодоод байсан. ... Төмөр замын ачаа буулгах газар очиход Э ,  О  нар жижиг автомашинтай ирчихсэн байсан. Мөн тэнд байсан Г  гэх залуу руу ална хядна энээ тэрээ гээд дайраад байсан ба намайг харангуутаа тэр хоёр над руу хүрээд ирэхээр нь би машинаасаа буулгүй хаалга түгжсэн чинь хаалгаа онгойлго гээд нүдээд машины хаалга эвдэх гээд байхаар нь буугаад очиход хоёулаа над руу дайраад намайг зодсон юм” гэсэн мэдүүлэг,

-гэрч Т.Б-ийн “....Би тэр хоёроос хол байсан ба  О  малгайгаа газар унагаачихаад миний малгайг аваад өгөөч гэж байх шиг байсан. Тэрнээс болоод маргалдаж эхэлсэн юм...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Г.Г ын: “...Дархан сумын 5 дугаар баг Б  ХХК-ний пүүн дээр ирсэн юм. Ачиж байсан рапсаа пүүлүүлээд зогсож байхад гаднаас хоёр согтуу хүн ирээд хятад нарын боолууд та нарыг ална гээд намайг  О  гэх залуу пүүн дотор заамдаж аваад намайг цохих гээд болохгүй болохоор нь би гараас бариад авсан чинь намайг толгойгоороо мөргөчихсөн юм. Тэр үед пүүн дээр байсан эмэгтэй наад хүнээ аваад гар гэхээр нь би аваад гарсан чинь хажууханд О  зогсож байхаар нь би машиндаа суучихсан юм. Тэгтэл  О  гэх залуу О ын хажуугаар гарсан чинь малгайн газар уначихсан чинь малгай аваад өг гэхэд О  би чиний малгайг авч өгдөг хэн юм бэ гэж хэлэхэд  О  цуг явж байсан залуугийнхаа хамтаар хоёр талаас нь гараараа цохиод байсан юм. Би тэгээд очиж нэгийг нь салгаад О  төмөр замын ачих буулгах руу зугтаагаад явчихсан юм. Би тэгээд ачаатай машинаа бариад төмөр замын ачих буулгах руу очиход  О  мөн оччихсон О тай зууралдаад зогсож байсан чинь нэг жолооч очиж салгаж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд  О ыг цуг явж байсан залуугийнх нь хамтаар аваад явсан юм” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Т.П-ийн “ Тэр өдөр би вагонд рапс ачаад Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын ачих буулгах гэдэг газар байж байсан чинь шөнө нэлээн орой болчихсон байсан юм. Тэгтэл О  хажууд өөрийнхөө машинтайгаа ирчихсэн зогсож байсан чинь түүний араас цагаан өнгийн аксент маркийн машинтай хоёр согтуу хүн ирээд  О ыг дуудаж машинаас нь гаргаж ирээд Ю.О  руу дайраад хоёулаа хоёр талаас нь зодож нүдэх гээд дайраад нэг нь цамцнаас нь заамдаж авахад нөгөөх нь хажуугаас нь өшиглөөд байхаар нь би хажуугаар нь орж нэгийг нь тас тэврээд салгаж холдуулахад нөгөөх нь эргэж дайраад огт салж өгөхгүй байсан. Тэгээд хажуу талаас нь Сэлэнгэ аймгийн машинтай жолооч нэг залуу орж салгаж байсан, тэгтэл удалгүй цагдаагийн машин ирээд О ыг зодоод байсан хоёр залууг аваад явсан юм” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Г-ийн “...Ингээд төмөр замын ачих буулгах дээр дөнгөж очоод удаагүй байж байсан чинь араас жижиг машинтай хоёр залуу ирээд О  хаанаа байгаа юм бэ гэж асуухаар нь мэдэхгүй одоо удахгүй ирэх байлгүй гэж хэлчихээд байж байсан чинь О  удалгүй машинтайгаа хүрээд ирсэн чинь О ыг асуусан хоёр залуу О ыг харангуутаа машиных нь хаалгыг нүдсээр байгаад машинаас нь буулгаж ирээд үгийн зөрүүгүй хоёулаа зодсон.  Зодож байхдаа хувцсыг нь ураад дээгүүрх цамцыг нь урчихсан юм. Тэгээд болих шинжгүй болохоор нь би хоёуланг нь бариад авсан чинь Э  гэх залуу надад уурлаад миний куртикийг урчихсан. Би тэгээд тэр хоёр залууг бариад зогсож байсан чинь удалгүй цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн машин ирээд тэр хоёрыг аваад явсан юм” гэсэн мэдүүлэг

Гэрч Л.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн “...ачих буулгах дээр очоод ачаагаа буулгах гээд зогсож байтал О  өөрийн унадаг цагаан өнгийн пекап жийп машинтай хүрээд ирсэн. Удалгүй араас нь суудлын машинтай хүмүүс ирсэн. Машины кабинаас хоёр согтуу хүн бууж ирээд О ыг  О  гэгч залуу нь заамдаад барилцаад аваад дээр доороо ороод ноцолдоод байсан.  О ыг О  нь хужаагийн барлаг хийлээ гэж хэлж хэрүүл маргааныг эхэлсэн юм. 10-20 минутын дараа болов уу гэж санагдаж байна О  цээж нүцгэн болчихсон байсан юм. Нэг залуу очиж зодооныг салгаж байсан. Би араас нь зодоон болсон газар очоод байж байтал цагдаа нар ирээд  О ыг болон цуг байсан согтуу залууг авч явсан. ...  О  О ыг заамдаад ноцолдож байсан юм. Би хаана хаана яаж цохьсныг мэдэхгүй байна.  О тай цуг байсан согтуу залуу  О , О ыг заамдчихсан байхад нь араас нь өшиглөж байсан” гэсэн мэдүүлэг

Гэрч Б.-ийн “...машинаа тойроод зодоон болж байгаа газар луу хальт харахад О  ах цээж нүцгэн болчихсон байсан дундуур нь Гантөмөр орчихсон, түүний цаана согтуу бололтой хоёр хүн байсан. Үргэлжлүүлж ачаагаа буулгаад машиндаа суух гэж байтал цагдаагийн машин ирчихсэн хоёр согтуу залууг авч явж байсан” гэсэн мэдүүлэг,

Эрүүлжүүлсэн хүний бүртгэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С. О , Ш.Э  нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т заасан “танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч С. О , Ш.Э  нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Т.О ын хүзүүнд зүүсэн гинж алга болсон болох нь:

-Хохирогч Т.О ын “... Эхлээд “Б ” компаний пүүний гадаа байхад  О , Э  нар намайг зодож байхдаа миний хоолой амыг шахаж байгаад гинж тасалчихсан байсан. Тэр машины гэрэл тусгаж байгаад харахад цасан дээр уначихсан байхаар нь авахад түгжээ нь мултарчихсан байсан.  Би тэгээд газраас авчихаад машиндаа суугаад төмөр замын ачих буулгах газар очиж явах замдаа машин дотроо гинжээ буцаагаад зүүсэн юм. Тэгээд намайг төмөр замын ачих буулгах дээр очиход Э ,  О  нар машины хаалга түгжчихсэн байсан чинь хаалга тогшоод эвдэлчихээд буугаад ир гэж байсан. Би тэгээд машинаасаа буугаад ирэхэд намайг 2 талаас ирээд зодсон байсан ба сүүлдээ миний цамцыг ураад тайлаад цээж нүцгэлсэн юм. Тэнд салгах хүн байхгүй байсан ба сүүлд Гантөмөр ирж салгахад удалгүй цагдаа нар ирээд  О  Э  нарыг аваад явсны дараа гинжээ үзэхэд алга болчихсон байсан. Би тэр хавиар хайгаад олоогүй юм. Тэгээд жолооч нарт хэлээд цагдаа руу явсан” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Г.Г ын “...эхлээд “Б ”-ийн Пүүн дээр байхад гинж тасраад уначихлаа гэж хэлж байсан. Мөн төмөр замын ачих буулгах дээр очоод цагдаа нар  О ыг аваад явсны дараа миний гинж алга болчихсон байна гэж ярьж байсан. Тэгээд тэр хавиар тэр гинжийг хайгаад олоогүй юм. ...Том шаргал өнгийн гинж зүүдэг байсан. Тэр гинжийг зүүгээд нэлээн олон жил болж байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дугаар тал/,

-Гэрч Т.П-ийн “Өмнө нь хүзүүндээ алт гэмээр шаргал өнгийн гинж байнга зүүгээд явж байдаг байсан. Тэр өдөр байхгүй болчихсон байсан. Тухайн үед тасарч унасан эсэх талаар талаар мэдэхгүй...Тухайн үед надаас миний гинж харагдаагүй биз гэж надаас хальт асууж байсан. Тэр үед нь би мэдэхгүй хараагүй гэж хариулж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дүгээр тал/,

-Гэрч Л.Э-ын “... О  болон түүнтэй цуг байсан залууг цагдаа авч явсны дараа намайг машины кабин дотор сууж байхад О  ирээд гинж алга болчихлоо гэж байсан. Түүний хүзүүнд алт юм уу, монетон бүдүүн гинж байдаг юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 210 дугаар тал/

-Гэрч Ө.Д-ын “О  газраас юм хайж байснаа гинж олж аваад түүнийгээ гартаа унжуулж бариад машиндаа орж суусан хоёр хэсэг тасарсан зүйл харагдаагүй” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Л.Т-ийн “Г  ахын машины кабинд ороход Гантөмөр, Энхбаатар, Г  ах гурав байсан. Бид дөрвийг кабинд сууж байтал О  ах машины зүүн талаар ирээд хулгайчууд чинь шинж тасдаад хаячихаж, гинж байдаггүй гэж байсан” гэсэн мэдүүлэг,

-“Си Энд чи” ХХК-ний захирал Н.Б-гийн “Ю овогтой О  нь “Си энд чи” ХХК-ний ломбарданд 2009 оны 05 дугаар сарын 10-нд 23.5 граммтай цагаан алт, монет хосолсон гинж барьцаалж 500,000 төгрөг авч байсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, барьцаат зээлийн гэрээ /хэргийн 96-97 дугаар тал/,

-“Капитал зууч” ХХК-ний 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Үнэлгээний тайланд: “ОХУ-ын 585 сорьцтой, 23.5 гр жинтэй эрэгтэй хүний монетон өргөн гинжний зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2013 оны 04 дүгээр сарын 09-ний байдлаар 3,290,000 төгрөгийн үнэтэй байна” гэжээ /хэргийн 89-90 дүгээр тал/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч С. О , Ш.Э  нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гинжний үнэ 3,290,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Т.О аас ирүүлсэн, болон хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой  нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Эд хөрөнгө үнэлэх комиссын шийдвэрээр тогтоосон “хятад ноолууран задгай энгэртэй цамц”-ны үнэ 70,000 төгрөг, “Капитал зууч” ХХК-ний 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Үнэлгээний тайлангаар тогтоосон “ОХУ-ын 585 сорьцтой, 23.5 гр жинтэй эрэгтэй хүний монетон өргөн гинж”-ний үнэ 3,290,000 төгрөг, “Капитал зууч” ХХК-ний үнэлгээний хөлс 30,000 төгрөг, Шунхлай ХХК-ний 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шатахууны зардал 100,000 төгрөг, Сод монгол групп ХХК-ний 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шатахууны зардал 47,000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зам ашигласны төлбөр 500 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зам ашигласны төлбөр 500 төгрөг, Алт-Богд ХХК-ний мэдрэлийн эмнэлгийн эмчийн үзлэг оношлогооны төлбөр 35,000 төгрөг, Алт-Богд ХХК-ний мэдрэлийн эмнэлгийн тархины цахилгаан бичлэгийн төлбөр 20,000 төгрөг, Фүжи фильм ХХК-ний зургийн төлбөр 12000 төгрөг, Богд Өөд ХХК-ний 2013 оны 04 дүгээр сарын 01-02ны өдөр хүртэл 1 хоногийн зочид буудлын хөлс 45,000 төгрөг, Монгол шуудан компаний 2013 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн үйлчилгээний хураамж 1200 төгрөг, Монгол шуудан компаний 2013 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн үйлчилгээний хураамж 1750 төгрөг,”Энх уламжлал” эмнэлгийн эмчилгээний төлбөр 20,000 төгрөгийн баримт зэрэг нотлох баримтаар хохирогч Т.О д нийт 3,672,950 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

 

Харин хохирогч Т.О ын нэхэмжилсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 261 дугаар захирамжаар “төрийн сангийн дансанд хэвээр үлдээхээр заасан улсын тэмдэгтийн хураамж 59120 төгрөг”, Шунхлай ХХК-ний 2012 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн шатахууны зардал 60,000 төгрөг, Богд Өөд ХХК-ний зочид буудлын хөлс 45,000 төгрөг, хот хооронд автобусаар зорчих тасалбар 10,000 төгрөг, УБТЗамын зорчих тасалбар 5000 төгрөг, нийт 179,120 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С. О , Ш.Э  нар нь хохирол төлбөрт төлсөн 240,000 төгрөгийг, 3,672,950 төгрөгөөс хасаж, үлдэгдэл 3,432,950 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, хохирогч Т.О д олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 297.1.1-279.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт ******* , В овогт Ш.Э  нарыг “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар шүүгдэгч ******* т 3  /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял,

шүүгдэгч Ш.Э д 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С. О , Ш.Э  нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч С. О , С.Э  нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С. О , Ш.Э  нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 3.435.950 /гурван сая дөрвөн зуун гучин таван мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.О д олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар хохирогч Т.О ын нэхэмжлэлээс 179.120 /нэг зуун далан есөн мянга нэг зуун хорин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С. О , С.Э  нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.      

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С. О , С.Э  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.ТУНГАЛАГМАА