| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0115/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/113 |
| Огноо | 2013-06-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2013/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0115/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Т.Оюунжаргал,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б овогт ******* ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000283 дугаартай хэргийг 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б овогт ******* /РД:ТЕ.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар байрны .. тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 10 сарын хугацаанд засарч хүмүүжих хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг .. дугаар байрны . тоотын жижиг өрөөг хөлслөн суудаг найз н.Т ийн гэрт нь ирж архи ууж согтуурсан үедээ том өрөөнд амьдардаг иргэн Г.О гийн өрөөнд сэм орж хос монетон ээмэг, 80.000 төгрөг, алтан бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр манай найз Т намайг гэртээ дуудсан. Тэгээд би гэрт нь очиж бид хоёр архи уусан юм. Тэгтэл манай найзын хажуу хаалганы хүн бөө гэхэд нь би хальт орж шагайж харах гэж байгаад ширээн дээр байсан бөгж, ээмэг, мөнгө зэргийг аваад үүрээр 06 цагийн үед гэрээс нь гарч эгчийндээ очиж байж байгаад зах дээр очиж бөгжийг нь 300.000 төгрөгөөр зарсан. Тэгээд буцааж аваад хохирогчид өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
C:\Users\VERITON\Desktop\******* -145.2-113.doc
Шүүгдэгч ******* нь 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 7 дугаар байрны 10 тоотын жижиг өрөөг хөлслөн суудаг найз н.Т ийн гэрт нь ирж архи ууж согтуурсан үедээ том өрөөнд амьдардаг иргэн Г.О гийн өрөөнд сэм орж хос монетон ээмэг, 80.000 төгрөг, алтан бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М.О гийн:...”2013 оны 5 дугаар сарын 07-ны орой би найзуудтайгаа гадуур явж байгаад гэртээ ороод шууд унтсан юм. Тэгээд өглөө 08 цагийн үед сэрсэн чинь манай хажуу өрөөг хөлсөлж суудаг залуу архи уусан бололтой унтаж байсан. Тэгээд би хаалгыг гаднаас нь хаачхаад хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд гэртээ ороход миний тахилын ширээн дээр байсан 80.000 төгрөг, монетон ээмэг, бөгж зэрэг зүйлс алга болчихсон байсан. Тэгэхэд нь хажуу өрөө хөлсөлдөг хоёр залууг дуудаад тэдэнд хандан миний хамаг юм алга болчихсон байна, хэн авсан юм бэ гээд асуухад бид хоёр мэдэхгүй байна гэж хэлэхэд нь би цагдаад хандсан юм. Тэгтэл манай хажуу өрөөг хөлсөлдөг Түвшингийн найз У гэх залуу өглөө босоод манай өрөөгөөр яваад хамаг юмыг маань хулгайлаад гараад явсан байсныг олж мэдсэн...Миний хулгайд алдсан зүйлс гэвэл 2 цэнийн алтан бөгж, 6 граммтай монетон хос ээмэг, бэлэн байсан 80.000 төгрөг зэрэг зүйлс алдагдсан. Одоо би дээрх алдсан зүйлсээ бүрэн барагдуулж авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18 дахь тал/,
Гэрч Б.З-ын:...”2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байсан шиг санагдаж байна. Намайг өглөө ажил дээрээ байж байхад 10 цагийн үед хоёр танихгүй залуу ирээд алт авах уу гэж асуугаад алтан бөгж гаргаж ирсэн. Тэр бөгж ямар нэгэн шигтгээ байхгүй бөгж байсан. Тэгээд би шалгаж жигнэж үзээд 300.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 39 дахь тал/,
Гэрч О.Г-ийн:...”2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шиг санагдаж байна. намайг 10 цагийн үед бирж дээр явж байхад манай төрсөн дүү У тааралдсан юм. Тэгээд манай дүү найз маань бөгж зараад ир гэсэн юм гээд эрэгтэй бололтой алтан бөгж надад харуулсан. Тэгээд бид хоёр хамт явж биржийн алт мөнгө авдаг ченж дээр очоод бөгжөө шалгуулаад 300.000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үед манай дүү намайг хадгалж байгаарай гээд надад 90.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 40 дахь тал/,
Гэрч О.А-ийн:...”2013 оны 5 дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн орчимд намайг гэртээ байх үед У гаднаас түлхүүрдээд ороод ирсэн. Тэгэхээр нь би түүнд хандан гадуур хоноод хаагуур явж байгаад ирсэн юм бэ гэж хэлэхэд У надтай үг дугаралгүй архи уусан бололтой байсан. Тэгтэл гартаа нэг юм барьчихсан бололтой байхад нь би алгыг нь дэлгээд хартал монетон хос ээмэг байсан. Тухайн үед би У аас юун ээмэг юм, хэнийх юм бэ гэж асуухад тэр огт дуугарахгүй байсан. Тэгээд би тэр ээмгийг нь аваад түүнд өгөлгүйгээр өрөөндөө оруулчхаад 00 ороход У зөрж гараад явсан. Тэгээд би орой ирж байгаад асуудлыг шийдье гэж бодоод ажилдаа явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 41 дахь тал/,
эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 3 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Б овогт ******* ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан бөгөөд хохирогч М.О д “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс нэмж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 10 сарын хугацаанд засарч хүмүүжих хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан бөгөөд тэрээр ялгүй болсон байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, их дээд сургуульд суралцдаг зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт ******* ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ******* ад эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* ад оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ******* ын эзэмшлийн 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээтэй “Нокиа-1661” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 546 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болсонд тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* ад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* ад мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР