Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 129

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хэргийн индекс:171/2012/0148/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,

улсын яллагч У.Солонго,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

шүүгдэгч Б.Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 201209000309 тоот хэргийг 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн Б.Э-, /РД: /, 1974 оны 06-р сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт ************* тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 11-р сарын 11-ний өдрийн 421 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123в, 240 дүгээр зүйлийн 240в-д зааснаар оногдуулсан ялыг 3 жил тэнсэж хянан харгалсан, 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар оногдуулсан ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар  тэнсэж хянан харгалзсан,  2007 оны 01 сарын 23-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоног хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

 

            Шүүгдэгч Б.Б.Э- нь 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдөр *************** тоотод архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэсний улмаас иргэн С.С.Ү-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байхад С.Ү- эгч шар Т-г асуугаад манайд орж ирсэн. Тэгээд намайг гаръя гээд хамт гарсан.

 

C:\Documents and Settings\User\Desktop\Á.Ýíõöýöýã 99.1-.doc

Бид хоёр шар Т-гийн эгчийнд очоод шар Т-г аваад бид гурав вокзал ороод Ү- эгч надад 40000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр 4 шил архи 1 том Боргио пиво авсан. Тэгээд манайд ирээд манай нөхөр бид дөрөв хамт уусан. Ү- эгч тэгээд сууж байхдаа талийгаач хүүгээ яриад уйлж унжаад байхаар нь харанхуй шөнө зовлон яриад гээд би уурласан. Тэрнээс болж бид хоёр маргалдаад би хөхний даруулганаас нь мөнгийг нь авсан. Тэгээд гараад явсан. Хохирол төлбөрт 120.000 төгрөг өгсөн” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох:

            Хохирогч С.С.Ү-ын хэрэг бүртгэлтийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, /хэргийн 9 дүгээр хуудас/,

            Гэрч Д.Д.Тын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, /хэргийн 12 дугаар хуудас/,                                   

            Гэрч Н.Н.Ж-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг. /хэргийн 11 дугаар хуудас/,

Гэрч П.П.А-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/,

Сэжигтэн Б.Б.Э-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/,

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹432 тоот дүгнэлт. /хэргийн 15 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Б.Э-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Б.Э- нь 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ********** тоотод С.С.Ү-, Т.Т-, Д.Д.Т нартай хамт архидан согтуурч улмаар хоорондоо хэрүүл маргаан үүсгэж С.С.Ү-ыг үснээс нь зулгаан толгой тус газар нь цохиж зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь:

Хохирогч С.С.Ү-ын “Би 2012 оны 05 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн орчим найз шар Т-г хайгаад Т-ын гэрт ороход Т-, эхнэр Б.Э- хүүхдүүдийн хамт байсан. Би Ж- ахаас самар бөөндөж авч зарах гэсэн юм гэж хэлээд 120.000 төгрөг зээлээд биедээ авч явсан. Миний биед нийт 160.000 төгрөг байсан. Би тэр орой Б.Э-ийн хамт гараад шар Т-г олж аваад бид гурав вокзал орж 4 шил 0.5 литрийн Ерөөл архи, том савтай 2 литрийн Боргио пиво аваад Б.Э-ийн гэрт ирж нөхөр Т- нарын хамт дөрвүүлээ архи уусан. Бид нар архи уугаад сууж байхад Б.Э- над руу мөнгө өг гэхээр нь чи миний хариулт мөнгийг өгөөгүй байж юу яриад байгаа юм гээд маргалдаж эхэлсэн. Бид хоёр маргалдаад сууж байхад Б.Э- босож ирээд миний үснээс зулгааж байгаад миний хөхний даруулган дотор байсан 120.000 төгрөг аваад би дээрэм хийсэн юм чинь ууж идэж байгаад шорондоо явна гээд гэрээсээ гараад явсан. Намайг Б.Э- үснээс зулгааж чирч толгой тус газар удаа дараа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 9 дүгээр хуудас/,

гэрч Д.Д.Тын “Би 2012 оны 05 дугаар сарын 05-ны шөнө хүргэн ах Б-гийн гэрт унтаж байхад Б.Э- орж ирэээд гаръя гэхээр нь хамт гарахад гадаа С.Ү- зогсож байсан. Би Б.Э- С.Ү- нарын хамт таксигаар вогзал орж 4 шил архи, 2 литрийн Боргио пиво авсан. Тэгээд Т-ын гэрт ирээд дөрвүүлээ архи уугаад сууж байхад Б.Э-, Ү- нар хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Би хэрүүл эхлэхэд гараад явсан. Би Цэрэнбаатарын гэрт очоод унтаад өгсөн. Маргааш өглөө босоод Т-ын гэрт орсон. Миний араас Ү- хоёр нүд нь хөх булуу болчихсон чамайг шөнө гарсны дараа Б.Э- намайг зодсон гэж надад ярьсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,

гэрч Н.Н.Ж-гийн “Би 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим деревенгийн долоогийн буудал дээр өөрийн эзэмшлийн ******ДАР улсын дугаартай цагаан өнгийн Ехсел маркийн авто машинтай зогсож байсан. Над дээр Ү- ирээд миний бие өвдөөд байна. Би самар бөөндөж авч зарах гэсэн юм гээд мөнгө зээлээч гээд гуйгаад байхаар нь 120.000 төгрөг тоолоод өгсөн. Би С.Ү-ын аавтай нь найз байсан. Би 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ХААН банкнаас тэтгэврийн зээл 500.000 төгрөг авсан байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 11 дүгээр хуудас/,

гэрч П.П.А-ийн “Намайг 2012 оны 05 дугаар сарын 06-ны өглөө гэртээ хүүхдүүдийн хамт байхад С.Ү- эгч 07 цагт цустайгаа холилдсон орж ирсэн. Би та хэнд зодуулсан юм гэхэд намайг Б.Э- зодчихлоо гэж хэлж байсан. Би С.Ү- эгчийн цусыг угааж өгөхөд Ү- эгч ээмэгний өрөөсөн олж ирнэ гээд гараад явсан. Манайд Ү- эгч орж ирэхэд согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 10 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Б.Э-ийн “... Би шар Т-, Ү- эгч нарын хамт такси зогсоож вокзал орсон. Надад Ү- эгч 40.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр нь 4 шил Ерөөл архи, 2 литрийн Боргио пиво авсан. Тэгээд манай гэрт ирж нөхрийн хамт дөрвүүлээ архи уусан. Манайд Ү- эгч архи ууж сууж байхдаа нас барсан хүүгээ яриад ээжийгээ савны хорт хавдартай болсон гээд зовлон яриад уйлаад байсан. Тэгээд Ү- эгч шар Т-гийн уруул дээр үнсээд салтаа саамруу нь гараа хийгээд байхаар нь би уурласан. Би Ү- эгчид миний гэр ямар буудал юм уу, нэг бол уйлж унжаад аль эсвэл буудал болгох гээд байх юм гэж хэлсэн. Тэгээд миний дургүй хүрээд Ү- эгчийг гар зайл гээд хөөхөд би дүүгийнхээ гэрт байна гээд миний үснээс зулгаасан. Бид хоёрыг нөхөр шар Т- нар салгахад гуйлгачин минь миний дүү Т-ын буян дааж амьдраарай гээд хэл амаар доромжлоод байсан. Би чамайг бодвол мөнгө төгрөгтэй хүн гээд дайраад байхаар нь чи яасан их мөнгөтэй юм гээд гүйж очоод үсдэж аваад толгойгоор нь шал мөргүүлж байхдаа хөхний даруулганы цаана ил харагдаж байсан 20000 төгрөгийг булаагаад авсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 21 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹432 тоот дүгнэлтэнд “С.С.Ү-ын биед тархи доргилт, нүүр, хуйх, хүзүү, их бие мөчдийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 15 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Б.Э-, хохирогч С.С.Ү- нарын хувийн таарамжгүй харьцаа нөлөөлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын хэрэг бүртгэлт болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Харин хохирогч С.С.Ү- нь “Б.Б.Э- нь надад учруулсан хохирол 120.000 төгрөг өглөө. Надад гомдол санал байхгүй. Б.Б.Э- намайг эмнэлэгт хэвтүүлж, эмчлүүлж өгнө гэсэн. Би Б.Э-тэй эвлэрсэн болно. Шүүх хуралд оролцох боломжгүй” тухай шүүхэд хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Б.Б.Э-ийг хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б.Б.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б.Э-ийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар Б.Э-т холбогдох эрүүгийн 201209000309 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Б.Б.Э-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Б.Э-т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.АЛТАНХУЯГ