Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 127

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                            Хэргийн индекс: 171/2012/0131/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам /0-301/,

хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг /0-012/,

хохирогч П.П.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т заасан гэмт хэрэгт Б.У-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000027 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.У- /РД: /, 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн , эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбарын 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ************** тоотод оршин суудаг, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 280 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч Б.Б.У- нь 2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутагт байрлах наадмын талбайн хойд талд иргэн П.П.Х-гийн амь бие нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүйгээс болж бусдын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...” 2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө би найзуудтайгаа архи ууж байгаад ээжин төрсөн өдөр болж байгаа газар руу явсан юм. Тэгээд тэнд очоод ээжийн найзуудыг машинаараа хүргэж өгнө гээд хохирогчийг гэрт нь хүргэхээр явсан юм. Тэгтэл хохирогч миний машины арын суудлаас намайг үнсээд байхад нь би Хайрхан багийн нутагт байрлах наадмын талбайн хойд талд очоод машинаа зогсоогоод машинаасаа бууж арын суудал руу суусан. Тэгээд хохирогч бид хоёр бэлгийн ажил хийсэн. Тэгтэл манай ээж над руу байн байн залгаад байхад нь би хохирогчид хандан “ээж дуудаад байна” гэж хэлэхэд хохирогч надад хандан “чи яв яв би өөрөө харьж чадна” гэж хэлээд миний машины хаалгыг хаагаад буусан.

          D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Б.Уугантамир-107.3-127.doc          

 

 

Тухайн үед хохирогч тасраагүй гайгүй байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

Хохирогч П.П.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад миний утас руу О- гэдэг эмэгтэй залгахад миний утсыг манай нөхөр авсан юм. Тэгээд нөхөр маань ярьж байснаа тасалчхаад “ёо ёо зүрхээр хатгачихлаа, ямар аймар юм бэ” гэж хэлэхэд нь би нөхөртөө хандан “чи яагаад байгаа юм бэ, юу болов”  гэж асуухад манай нөхөр надад юм хэлээгүй. Тэгээд  манай эгч  утас аваад хэн юу ярьсныг мэдэх гээд миний гар утас руу залгасан дугаар руу буцааж залгахад манай эгч их сандарсан байдалтай “юу яриад байгаа юм бэ Х- үхчихсэн гэж байна шүү дээ” гэж хэлээд уйлаад эхэлсэн юм. Тэгээд би утсаа аваад буцааж залгахад миний дугаар руу залгасан эмэгтэй Х- эгчийг нас барсан гэж надад хэлсэн юм. Манай эгч гурван хүүхэдтэй, хүүхдүүдийнх нь төрсөн эцэг нь салсан, эх нь өнгөрсөн. Одоо эдгээр хүүхдүүдийн ааш зан нь эвдрээд байгаа. Тухайн үед шүүгдэгч манай эгчийг гэрт хүргэж өгөх дургүй байсан юм бол өөрийнхөө гэрт харихдаа ээждээ манай эгчийг хаан үлдээснээ хэлэхгүй яасан юм бэ. Манай эгч машинаас түлхүүлж газар унасан байдалтай байсан. Тэгээд ч бас шүүгдэгчийн ээж нь манай эгчийг сүүлд ирсэн гээд яагаад архиар шахдаг юм бэ. Ээж нь манай эгчийг архиар шахаад хүү нь авч явж хөлдөөж алсанд нь би маш их гомдолтой байна. Одоо би гэмт хорын хохирол оршуулгын зардалд 4.996.350 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Б.У- нь 2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутагт байрлах наадмын талбайн хойд талд иргэн П.П.Х-гийн амь бие нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүйгээс болж бусдын амь нас хохирсон болох нь:

гэрч  А.С-:...”2012 оны 1 дүгээр сарын 06-ны орой талийгаачтай бааранд таарсан. Тэр орой 18 цагаас А- гэдэг эмэгтэй “Оргил” нэртэй бааранд төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. Би 18 цаг 30 минутын үед тэнд очсон, тэнд О- эгч, С- эгч, О- эгч, Сүхмаа , Ангирмаа , Цэнгэлмаа, Цоомоо нар байсан. Тэгээд хоол идэж архи ууцгаасан юм. Тэгээд 20 цагийн орчим А- Ш-гийн утсаар Ш-, Ч-, П.Х- нарыг дуудаад тэр гурвыг ирэхэд оройтож ирсэн гээд стаканаар архи тойруулж байгаа нь харагдсан. Бид нар тэнд дуулж бүжиглэж нилээн сууцгаасан. Тухайн үед хүүхнүүд нилээн халцгаасан бөгөөд бид нар шөнийн 23 цаг болгоод тарцгаасан. Тухайн үед тэнд нийт арван дөрөв орчим хүн байсан. Тэгээд бид нар арав гаран том шилтэй архи уусан юм. Тухайн үед би ч нилээн согтсон байсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дахь тал/,

гэрч Т.А-ын:...”2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр миний төрсөн өдөр байсан юм. Тэгээд “Оргил” нэртэй бааранд найзуудаа хүлээн авахаар болсон юм. Тэгээд оройн 20 цагийн орчим Ш-, Ч- талийгаач П.Х- гурав ирсэн. Бид нилээн олон архи уусан. Тэгээд оройхон 22 цаг нилээд өнгөрөөгөөд тарахаар болж юмаа эмхэлсэн, хүү маань баарны гадаа машинтайгаа байсан болохоор түүний машинаар гурван удаа ээлжилж хүмүүсийг хүргэсэн, хүмүүсийг хүргэж өгөхөд би хүүгийн хажууд машины урд өөрөө сууж явж байсан юм. Тухайн үед хүмүүсийг хүргэж өгөхөд талийгаач харагдаагүй. Тэгтэл Ш-гийн нөхөр Н- ирээд Ш-г авч явсан болохоор тэд нартай хамт П.Х-г явсан байх гэж бодсон. Би 23 цаг өнгөрч байхад гэртээ очсон байх гэж бодож байна. Б.У- тэр шөнө хадмындаа очиж хонолоо гэж Т-д хэлсэн байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 31 дахь тал/,

гэрч Л.Л.Н-ийн:...”Би 2012 оны 1 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэртээ байсан. Манай том хүү бэр хоёр тэр өдөр Улаанбаатар хотоос ирсэн байсан юм. Би Б.У-ыг тэр өдөр гэрт ирснийг мэдэхгүй байна, харин шөнө 23 цагт манай хүү хотоос ирэхэд би хоол унд хийж өгөөд байж байтал шөнийн 01 цаг нилээн өнгөрч байхад Б.У- гаднаас орж ирсэн. Б.У- тэр шөнө архи үнэртүүлсэн байсан бөгөөд би түүнээс яагаад уусныг нь асуугаагүй. Харин Б.У- архи ууснаа нуух гэж их хичээгээд байсан. Уг нь Б.У- дуу цөөтэй томоотой хүү шиг харагддаг” гэсэн мэдүүлэг /хэргийн 33 дахь тал/

гэрч Г.И-:...”2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагт 12 дугаар байрны РС тоглоомын газар ороход тэнд Б.У-, Б- нар байсан юм. Би тэд нартай хоёр шил архи уусан. Тэгтэл Б.У- ээжийн төрсөн өдөр болж байгаа газар руу очно гээд явсан. Тэгээд би РС тоглоомын газраас гараад Б- хамт “Оргил” нэртэй баар руу очсон. Тэнд А- ах, Т- ах, З- ах гурав караокед сууж байсан юм. Тэгээд байж байхад Б.У- өрөөнд орж ирээд бид нарт нэг шил архи авч өгөөд хувааж ууцгаасан. Тухайн үед Б.У- нилээд халамцуу байдалтай харагдсан, тэгээд баар хаатал суусан юм. Тэгээд 10 дугаар байрны тэнд Б.У- машинтайгаа надтай тааралдаад бидэнд хандан “ээжийнхээ найз нарыг хүргэж өгөөд ээжийгээ буулгачихлаа” гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 35 дахь тал/,    

хохирогч П.П.Э-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад миний утас руу О- гэдэг эмэгтэй залгахад миний утсыг манай нөхөр авсан юм. Тэгээд нөхөр маань ярьж байснаа тасалчхаад “ёо ёо зүрхээр хатгачихлаа, ямар аймар юм бэ” гэж хэлэхэд нь би нөхөртөө хандан “чи яагаад байгаа юм бэ, юу болов”  гэж асуухад манай нөхөр надад юм хэлээгүй. Тэгээд  манай эгч  утас аваад хэн юу ярьсныг мэдэх гээд миний гар утас руу залгасан дугаар руу буцааж залгахад манай эгч их сандарсан байдалтай “юу яриад байгаа юм бэ Х- үхчихсэн гэж байна шүү дээ” гэж хэлээд уйлаад эхэлсэн юм. Тэгээд би утсаа аваад буцааж залгахад миний дугаар руу залгасан эмэгтэй Х- эгчийг нас барсан гэж надад хэлсэн юм. Манай эгч гурван хүүхэдтэй, хүүхдүүдийнх нь төрсөн эцэг нь салсан, эх нь өнгөрсөн. Одоо эдгээр хүүхдүүдийн ааш зан нь эвдрээд байгаа. Тухайн үед шүүгдэгч манай эгчийг гэрт хүргэж өгөх дургүй байсан юм бол өөрийнхөө гэрт харихдаа ээждээ манай эгчийг хаан үлдээснээ хэлэхгүй яасан юм бэ. Манай эгч машинаас түлхүүлж газар унасан байдалтай байсан. Тэгээд ч бас шүүгдэгчийн ээж нь манай эгчийг сүүлд ирсэн гээд яагаад архиар шахдаг юм бэ. Ээж нь манай эгчийг архиар шахаад хүү нь авч явж хөлдөөж алсанд нь би маш их гомдолтой байна. Одоо би гэмт хорын хохирол оршуулгын зардалд 4.996.350 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,

Шүүх эмнэлгийн 2012 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот магадлан шинжилгээний дүгнэлт

  1. “Талийгаачийн биед их бие, хөлийн зөөлөн эдийн зулгаралтын гэмтэл

Тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой,

хамрагдах талбай бага учир гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна.

  1. Талийгаач нь осголтын улмаас цусны эргэлтийн дутагдлаар нас баржээ.
  2. Талийгаачид зүүн бөөрний чулуу, идээт уйланхайт өвчин тогтоогдсон бөгөөд

үхэлд нөлөөлөхгүй байна.

  1. Талийгаачийн цусанд 3.0 промиль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн

согтолт болно.

  1. Талийгаачийн цус нь А// бүлэг байна.
  2. Талийгаачийн үтрээн наалдац, арчидасд эр бэлгийн эс үрийн шингэн

илрээгүй болно.

  1. Талийгаачийн дотоожинд эр бэлгийн илэрсэн байна” гэсэн дүгнэлт /хэргийн 62-63 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны

өдрийн 315 тоот шинжээчийн дүгнэлт

  1. “Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 12 тоот акт үндэслэлтэй

байна.

  1. Талийгаачийн цогцост хэвлий, баруун гуяд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нидрэгдэх, үрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

  1. Талийгаач нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ.
  2. Уушигны тоосжилт буюу нүүрсилт нь агаар болон орчны бохирдолтой

холбоотой үүснэ.  Уушигны цулцангийн хөндий хоосон, тархины хаван, дотор эрхтний цус дүүрэлт, тэжээл хувирал зэрэг нь осголтын үед илэрч байгаа эд эрхтний өөрчлөлт болно” гэсэн дүгнэлт /хэргийн 149-151 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 2 дугаар сарын 28-ны

өдрийн 018 тоот шинжээчийн дүгнэлт

  1. Хэргийн газраас фото зургаар бэхжүүлж авсан авто машины дугуйн мөрний

зураг харьцуулах шинжилгээний шаардлага хангана.

  1. Яллагдагч Б.Б.У-ын эзэмшиж байсан “Карина” маркийн ****УНО

улсын дугаартай авто машины баруун хойд талын дугуйн хээ нь хэргийн газраас бэхжүүлж авсан дугуйн мөрний хээтэй тохирч байна” гэсэн дүгнэлт /хэргийн 76-78 дахь тал/,

            гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 79-82 дахь тал/,

            эд мөрийн баримтаар хураагдан ирсэн авто машины 4 ширхэг суудлын бүрээс, хохирогчийн өмсөж явсан хүзүүний ороолт, богино өвлийн пальто, ноосон цамц, улаан өнгийн ноосон цамц, эмэгтэй хүний өмд, бэлтгэлийн өмд, хүрэн түрүүтэй хос гутал, хар өнгийн хос оймс, шаргал өнгийн хөхөвч, шар өнгийн дотоож, тамхины асаагуур, “эссэ” нэртэй тамхи 7 ширхэг, уг тамхины хайрцаг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд Б.У-ыг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч П.П.Э- нь гэмт хорын хохирол, оршуулгын зардалд 4.996.350 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримт нь 3.892.950 төгрөгийн баримт хавсрагдсан байна. Шүүгдэгч Б.Б.У- нь хохиролд 4.400.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хохирогчийн хүү Э.Ж-, Э.С-, Э.М- нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг жич нэхэмжлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Б.У- нь урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 280 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан ба уг  ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагатай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б.У- нь ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэнийг хуульд заагдсан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б.У-ыг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар Б.У-т 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Б.У-т оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Б.У-ын энэ хэрэгт 2012 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б.У- нь энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн авто машины 4 ширхэг суудлын бүрээс, хохирогчийн өмсөж явсан хүзүүний ороолт, богино өвлийн пальто, ноосон цамц, улаан өнгийн ноосон цамц, эмэгтэй хүний өмд, бэлтгэлийн өмд, хүрэн түрүүтэй хос гутал, хар өнгийн хос оймс, шаргал өнгийн хөхөвч, шар өнгийн дотоож, тамхины асаагуур, “эссэ” нэртэй тамхи 7 ширхэг, уг тамхины хайрцаг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар Э.Ж-, Э.С-, Э.М- нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б.У-т авсан эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ёстой ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                           Ё.РИНЗААН