| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/00787/и |
| Дугаар | 142/ШШ2020/00958 |
| Огноо | 2020-08-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 142/ШШ2020/00958
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, З.М/регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух, Д.Ж /Регистрийн дугаар: /-т холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.М, хариуцагч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Жтай 2005 онд танилцаж, 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин М.М2006 онд төрсөн. Сүүлийн үед таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин М.М-ыг өөрийн асрамжиндаа авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгох тухай хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Д.Ж шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Д.Ж би З.Мгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр тусдаа 5 жил гаран амьдарч байгаа болно. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Ямар нэгэн маргаан байхгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.М нь хариуцагч Д.Жт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
З.М, Д.Ж нар нь 2005 онд танилцаж 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2006 оны 05 дугаар сарын 28-ны өдөр охин М.Мтөрсөн болох нь зохигчийн тайлбар, М.Маралын ФД06252809 тоот регистртэй төрсний гэрчилгээний лавлагаа, гэрлэгчдийн Г-1251 дугаартай гэрлэлтийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа зан харилцааны хувьд таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, талууд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж, эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон байх тул З.М, Д.Ж нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Охин М.Мнь эхийн хамт амьдарч байгаа гэж тайлбарласан ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч охин М.М-ыг ээжийнх нь асрамжид байлгахыг зөвшөөрсөн, мөн хүүхдийн насны байдал, саналыг харгалзан насанд хүрээгүй охин М.М-ыг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Д.Жаас сар бүр хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй гэж тус тус заасныг зохигчид анхаарвал зохино.
Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй байна.
Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1 хүүхдийн тэтгэлэг 1,236,000 төгрөгнөөс тэмдэгтийн хураамж тооцож 34,214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан З.М/регистрийн дугаар ФБ85020564, 99902707/, Д.Ж/Регистрийн дугаар: ФМ81071015, 94119545/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2006 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин М.М-ыг эх З.Мгийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2006 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин М.М-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Ж/Регистрийн дугаар: ФМ81071015/-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурьдсугай.
5.Шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШЗ2020/03037 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар авсан урьдчилсан арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Гэрлэгсэд дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Жаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Мд, 34,214 төгрөг гаргуулан Төрийн санд олгосугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.
10.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН