Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 125

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2011/0141/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Тө.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч С.Банди, Д.Ганболд, Ц.Цэндсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Б.Сүрмандах,

хохирогчийн өмгөөлөгч С.Чинбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь,

хохирогч Б.Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зїйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Х.Х-ад холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000292 дугаартай хэргийг 2012 оны 6 дугаар сарын 07-ны єдєр хїлээн авч  шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х.Х- /РД: /, 1965 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, эрэгтэй, 47 настай, боловсролгүй, мэргэжилгүй, “***************” ХХК-нд туслах ажилчны ажил эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ************* тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч Х.Х.Х- нь согтуугаар 2012 оны 5 дугаар сарын 01-ний єдєр 20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг, Тосгоны 1 дїгээр гудамжинд иргэн Б.Б.Т-тай хувийн таарамжгїй харьцааны улмаас маргалдаж тїїний хэвлийн тус газар нь хурц ир їзїїртэй зїйлээр хатгаж бие махбодид нь хїнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Х.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 5 дугаар сарын 01-ний єдєр 18 цагийн үед ажлаасаа цалингаа авчхаад буцаж явахдаа дэлгүүр орсон юм. Тэгтэл уг дэлгүүрт Б.Т- архи уучихсан согтуу байдалтай байсан. Тэгээд Б.Т- надад хандан “архи аваад өгчих” гэж хэлэхэд нь би түүнд нэг шил архи авч өгөөд бид хоёр тэр архийг гудамжинд хувааж уусан юм. Тэгтэл Б.Т- дахиад архи авч өг гэхэд нь би дахиад авч өгөөд бид хоёр хамт уугаад дуусаж байтал Б.Т- дахиад архи авч өг гээд байхад нь би түүнтэй архи авч өгөхгүй гэдэг үндэслэлээр маргалдсан юм. Тэгээд Б.Т- намайг бариад авахад нь би газраас хавтгай төмөр аваад түүний гэдэс рүү нь хатгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

           

            D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Х.Хавдылмурат-96.1-125.doc

 

            Хохирогч Б.Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр би архи уучихсан Х.Х-тай тааралдсан юм. Тэгээд би Х.Х-ад хандан архи авч өг гэхэд Х.Х- надад дэлгүүрээс хоёр ширхэг том савтай пиво авч өгсөн. Тэгээд бид хоёр авсан пиво хуваан ууж дуусгаад би дахин пиво авч өгөхийг Х.Х-ад хэлэхэд Х.Х- надад хандан “чамд дахиад пиво авч өгөх албатай юм уу” гэж хэлээд миний гэдэс рүү хутга юм уу нэг зүйлээр хатгасан. Тэр үед би сонин болоод арагшаа ухраад хашаа дагаж яваад Н- гэдэг хүний дэлгүүрийн цонхыг нь нүдсэн юм. Үнээс хойш ухаан балраад юу болсноо санахгүй байна. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэв.

 

Шүүгдэгч Х.Х.Х- нь согтуугаар 2012 оны 5 дугаар сарын 01-ний єдєр 20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг, Тосгоны 1 дїгээр гудамжинд иргэн Б.Б.Т-тай хувийн таарамжгїй харьцааны улмаас маргалдаж тїїний хэвлийн тус газар нь хурц ир їзїїртэй зїйлээр хатгаж бие махбодид нь хїнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...” 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр би архи уучихсан Х.Х-тай тааралдсан юм. Тэгээд би Х.Х-ад хандан архи авч өг гэхэд Х.Х- надад дэлгүүрээс хоёр ширхэг том савтай пиво авч өгсөн. Тэгээд бид хоёр авсан пиво хуваан ууж дуусгаад би дахин пиво авч өгөхийг Х.Х-ад хэлэхэд Х.Х- надад хандан “чамд дахиад пиво авч өгөх албатай юм уу” гэж хэлээд миний гэдэс рүү хутга юм уу нэг зүйлээр хатгасан. Тэр үед би сонин болоод арагшаа ухраад хашаа дагаж яваад Н- гэдэг хүний дэлгүүрийн цонхыг нь нүдсэн юм. Үнээс хойш ухаан балраад юу болсноо санахгүй байна” гэсэн мэдүүлэг,

гэрч М.Н-ийн:...”Би 2012 оны 5 дугаар сарын 01-ний орой Шаазгайтад байдаг “Моност шарын гол” гэдэг нэртэй дэлгүүрээ манахаар хонож байсан юм. Тэгтэл ойролцоогоор 23 цаг 30 минутын орчимд дэлгүүрийн цонхыг хэн нэгэн хүн чангаар нүдээд байхад нь би хашааны гадаа гараад харахад дэлгүүрийн үүдэнд Б.Т- гэдэг казак ах надад хандан “ахыг нь хутгалчихлаа, ахдаа туслаарай” гэж хэлээд хувцсаа дээш нь сөхөж харуулсан. Тэгтэл Б.Т- ахын хүйснийх нь ойролцоо байх ямар нэгэн хурц үзүүртэй зүйлээр хатгасан цус гарсан байдалтай байсан. Тэгээд би түүнийг гэрт нь оруулж өгөөд цагдаа, түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дахь тал/,

гэрч М.Б-ы:...”Би он сарыг нь сайн санахгүй байна. 2012 оны 5 дугаар сарын эхээр Н-аа гэдэг залуу над руу утсаар яриад “танай хүү Шаазгайтад хүнд хутгалуулчихсан юм шиг байна, яаралтай эмнэлэг рүү оч” гэж хэлсний дагуу Шарын гол сумын эмнэлэг дээр ирэхэд манай хүү ухаангүй байсан. Тэгээд тэр шөнөдөө Дарханд ирээд хагалгаанд орж, өглөө 6 цагт хагалгаанаас гарсан. Манай хүүг Х.Х- гэдэг хүн хутгалсан гэдгийг хүү маань надад хэлсэн юм. Юунаас болж хутгалсныг нь би мэдээгүй”  гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,

гэрч Ч.Х-:...”2012 оны 5 дугаар сарын 02-ны шөнө Шарын гол сумын нутагт эргүүлийн үүргийг цагдаагийн ахлах ахлагч Г- хамт гүйцэтгэж байх үед 23 цаг 15 минутын үед эмнэлгийн хүлээн авах дээр хутгалуулсан хүн ирсэн байна гэсний дагуу очиход иргэн Б.Т- нь гэдсэндээ хутгалуулсан байдалтай архи уучихсан халамцуу явж байсан юм. Тухайн үед Б.Т-тай уулзаж юу болсон талаар асуухад “намайг Х.Х- хутгалсан” гэж хэлсэн. Тэгээд Х.Х-ыг эрэн сурвалжилж гэрт нь очиход тэр бас архи уусан байдалтай байсан тул цагдаагийн хэсэг дээр аваачин хүлээлгэн өсгөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,

Б.Б.Т-ын өвчний түүхийн хуулбар /хэргийн 23 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 408 тоот актын

1. “Б.Б.Т-ын биед хэвлийн хөндийд нэвтэрч сэмжийг гэмтээсэн шархны гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Гэсэн дүгнэлт /хэргийн 41 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

 

Иймд Х.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Х.Х.Х-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Х.Х.Х- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байжээ.

Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар тэрээр ялгүй болсон байна.

 

Шүүгдэгч Х.Х.Х- болон түүний өмгөөлөгчөөс ганц бие эцэг тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай шүүхэд санал гаргасныг хянахад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Х.Х.Х-ын хүү Б.А- 2011 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн нь үнэн боловч түүний эх С.А- нь эрэн сурвалжлагдсан, нас барсан, эх байх эрхээ хасуулсан тухай бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Х.Х.Х-ыг ганц бие эцэг гэж дүгнэх эрх зүйн боломжгүй болно.

 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Х.Х-ын гэр түүний 2011 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн 0000586862 дугаарын төрсний гэрчилгээтэй хүү Б.А- харгалзан дэмжүүлэхээр Х.Х.Х-ын төрсөн эгч Ж, дүү Е- нарт шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Х.Х- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Б.Т-ад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж эдлэх ёстой ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой юм гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х.Х-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар Х.Х-ад 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар Х.Х.Х-ад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

 

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Х.Х.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар Х.Х.Х-ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Х.Х-ын гэр, 2011 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн 00************ дугаарын төрсний гэрчилгээтэй хүү Б.А- харгалзан дэмжүүлэх, хамгаалуулахаар шүүгдэгч Х.Х.Х-ын төрсөн эгч Ж-, дүү Е- нарт шилжүүлэн өгсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Х.Х-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

     

 

ДАРГАЛАГЧ,

                                           ШҮҮГЧ                                                    Ё.РИНЗААН

                                   

                ШҮҮГЧИД                                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                         

              Тө.ЭНХЖАРГАЛ