| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0146/Э/ |
| Дугаар | 124 |
| Огноо | 2012-06-22 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0146/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,
шинжээч Б.Б-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б.Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000179дугаартай хэргийг 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Н- /РД: /, 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Булган аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар **************** тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.
Шүүгдэгч Б.Б.Н- нь Н.Г.Б-тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Мандухай" нэртэй зоогийн газарт хууль бусаар нэвтрэн орж виски, конъяк, тамхи зэрэг зүйлсийг хулгайлж бусдад 256.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Б.Б.Н- нь Н.Г.Б-тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 7 дугаар байранд байрлах "Смарт" нэртэй барааны дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бугуйн цаг, бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 201.000 төгрөгийн хохирол учруулсан зэрэг гэмт хэргүүдийг хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа давтан үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…"2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө "Мандухай" нэртэй зоогийн газарт орох
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Б.Нарантөгс-145.2-124.doc
үед би Г.Б-г хорьж дийлэлгүй архины халуунд орж хулгай хийсэн. Учир нь Г.Б- "Мандухай" нэртэй зоогийн газарт орж хулгай хийх гээд намайг уруу татсан. Би тухайн үед түүнийг хорьж дийлэлгүй хамт орсон юм. Мөн өдөр "Смарт" нэртэй барааны дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бугуйн цаг, бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлсан нь үнэн. Тухайн үед би гэм буруугаа ойлгоод тэрхүү дэлгүүрийн хамгаалагчид буцаж очоод бүх үнэнээ хэлсэн. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шинжээч Б.Б-э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би энэхүү хэрэгт гутлын мөрийг харьцуулж шинжилгээ хийсэн юм. Миний гаргасан дүгнэлт бол гуталд бус хоёр өөр гутлын мөрөн дээр шинжилгээ хийсэн дүгнэлт юм. Миний хийсэн шинжилгээнд уг гутлын мөр нь урсгал маягийн хээтэй мөр байсан” гэв.
Шүүгдэгч Шүүгдэгч Б.Б.Н- нь Н.Г.Б-тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Мандухай" нэртэй зоогийн газарт хууль бусаар нэвтрэн орж виски, конъяк, тамхи зэрэг зүйлсийг хулгайлж бусдад 256.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан болох нь:
хохирогч С.С.З-ийн:...”2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө буюу үүрээр 06 цагийн орчимд Шонхор хамгаалалтын албанаас над руу утсаар яриад надад хандан “байгууллагын дохиол дуугарсны дагуу ирээд шалгахад танай цонх чинь онгорхой байна” гэж мэдэгдсэний дагуу би ажил дээрээ очиход манай байгууллагын цонхыг онгойлгон хулгай орсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Манай текэн дээр байсан 70.000 төгрөгийн үнэтэй “валлентейнс” нэртэй 1 литрийн виски, 40.000 төгрөгийн үнэтэй “жонни волкер” нэртэй 1 литрийн виски, 20.000 төгрөгийн үнэтэй “кирсберри лёкор” нэртэй 1 литрийн виски, нэг ширхэг нь 9.100 төгрөгийн үнэтэй нийт хоёр ширхгийг алдсан “ченет” нэртэй 0,75 литрийн вино хоёр ширхэг, 220.000 төгрөгийн үнэтэй “нарколеон” нэртэй 1 литрийн конъяк, нэг хайрцаг нь 2.000 төгрөгийн үнэтэй “парламент” нэртэй тамхи дөрвөн хайрцаг нийт 8.000 төгрөг, нэг хайрцаг нь 2.000 төгрөгийн үнэтэй “кент” нэртэй тамхи нэгийг, нэг шил нь 8.600 төгрөгийн үнэтэй нийт 26.400 төгрөг “жем беат” нэртэй 0.75 литрийн гурван шил виски, 25.000 төгрөгийн үнэтэй “блавод” нэртэй 1 литрийн хар архи зэрэг эд зүйлс алдагсдан байсан. Хяналтын камерт тодорхой бичигсдэн байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,
гэрч Г.Г.Ш-ийн:...”2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө би Ч-ын хамтаар шуурхай бүлэгт ажиллаж байсан юм. Тэгтэл шөнө 03 цаг 03 минутад манай оперотроос дуудлага ирсэн. Тэгээд 5 минутын даруу буюу 03 цаг 08 минутад уг газарт ирээд бид нар объектын гадна талыг тойрч ажиглалт хийхэд уг объектын үүдний хэсгийн цонхны тал онгорхой байсан юм. Тэгээд бид төв рүүгээ залгаж цонх онгорхой байгаа тул хэрэглэгчийг дууд гэж хэлсэн. Тэгтэл цонхоор нь гэрэл тусгаад харсан чинь шалан дээгүүр бугуйн цагууд газар унасан байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд төв рүүгээ залгаж хулгай орсныг мэдэгдсэн. Удалгүй би урагшаа буюу Кредит Монгол тал руу харин Ч- хойд зүг буюу Эзэнт гүрний зүг рүү шалгалт хийхээр явсан юм. Тэгтэл Ч- хоёр сэжигтэй хүнийг дагуулаад ирсэн. Тэгээд тэр хоёр залуугийн бичиг баримтыг үзэх гэхэд тэр хоёр бичиг баримтгүй байсан ба бидэнд хандан нэг нь “бид хоёр ахындаа орчхоод гарч явна, худлаа гэвэл очоод ахаас асуу” гэж хэлэхэд нь нэгийг нь ахынх руу нь явуулаад байж байтал “Смарт” дэлгүүрийн эзэн нь ирсэн юм. Тэгтэл бид хоёртой үлдсэн нэг залуу нь зугтаагаад явчихсан ба харин ахындаа орсон гэх залуу буцаж исрэн юм. Удалгүй цагдаа нар ирэх үед манай хамгаалагч цэнхэр өнгийн цүнхтэй эд зүйл олсон. Тэгээд уг цүнхийг шалгаж үзэхэд дотор нь баахан бугуйн цагууд, шилтэй виски, тамхи, архи зэрэг зүйлүүд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/,
гэрч Ц.Ч-ын:...”Би тэр хоёр залуу дээр очоод “та нар юу хийж байгаа юм бэ” гэж асуухад тэр хоёр залуу надад хандан “ахындаа очоод явж байна” гэж хэлсэн юм. Тэгтэл тэр хоёр залуу надад нэг л сэжигтэй санагдаад байхаар нь би тэр хоёрын явж байсан газраар явахад цүнхтэй бугуйн цаг, шилтэй виски, архи, тамхи зэргийг олсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дахь тал/,
хулгай орсон гэх газарт хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-9, 11-12 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 40-48, 50-51, 53-57 дахь тал/,
Шүүгдэгч Б.Б.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө "Мандухай" нэртэй зоогийн газарт орох үед би Г.Б-г хорьж дийлэлгүй архины халуунд орж хулгай хийсэн. Учир нь Г.Б- "Мандухай" нэртэй зоогийн газарт орж хулгай хийх гээд намайг уруу татсан. Би тухайн үед түүнийг хорьж дийлэлгүй хамт орсон юм. Мөн өдөр "Смарт" нэртэй барааны дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бугуйн цаг, бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлсан нь үнэн. Тухайн үед би гэм буруугаа ойлгоод тэрхүү дэлгүүрийн хамгаалагчид буцаж очоод бүх үнэнээ хэлсэн. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
мөн шүүгдэгч Б.Б.Н- нь Н.Г.Б-тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 7 дугаар байранд байрлах "Смарт" нэртэй барааны дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бугуйн цаг, бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 201.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Н.Эрдэнэбадрахын:...”Би 2012 оны 3 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед дэлгүүрээ хаагаад гарахдаа дохиол залгаад гарсан юм. Тэгтэл тэр шөнө Дархан хамгаалалтын албанаас над руу утсаар ярьж “танай дэлгүүрийн дохиолол дуугарахад нь ирж шалгахад дэлгүүрийн чинь цонх онгорхой, хулгай орсон бололтой байна” гэж хэлэхэд нь би дэлгүүр дээрээ очиход хамгаалагч нар хоёр залууг барьчихсан зогсож байсан...Үүдний хэсэгт байрлах цаг байдаг лангууг онгойлгож дотор нь байсан цаг болон бусад зүйлийг шалан дээгүүр тараагаад хаячихсан байсан...Тэгээд шалгахад арван таван ширхэг бугуйн цаг, бугуйвч зэрэг зүйлс алдагдсан байсан. Алдагдсан болон гэмтээсэн эд зүйлээ нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,
гэрч Г.Г.Ш-ийн:...”2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө би Ч-ын хамтаар шуурхай бүлэгт ажиллаж байсан юм. Тэгтэл шөнө 03 цаг 03 минутад манай оперотроос дуудлага ирсэн. Тэгээд 5 минутын даруу буюу 03 цаг 08 минутад уг газарт ирээд бид нар объектын гадна талыг тойрч ажиглалт хийхэд уг объектын үүдний хэсгийн цонхны тал онгорхой байсан юм. Тэгээд бид төв рүүгээ залгаж цонх онгорхой байгаа тул хэрэглэгчийг дууд гэж хэлсэн. Тэгтэл цонхоор нь гэрэл тусгаад харсан чинь шалан дээгүүр бугуйн цагууд газар унасан байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд төв рүүгээ залгаж хулгай орсныг мэдэгдсэн. Удалгүй би урагшаа буюу Кредит Монгол тал руу харин Ч- хойд зүг буюу Эзэнт гүрний зүг рүү шалгалт хийхээр явсан юм. Тэгтэл Ч- хоёр сэжигтэй хүнийг дагуулаад ирсэн. Тэгээд тэр хоёр залуугийн бичиг баримтыг үзэх гэхэд тэр хоёр бичиг баримтгүй байсан ба бидэнд хандан нэг нь “бид хоёр ахындаа орчхоод гарч явна, худлаа гэвэл очоод ахаас асуу” гэж хэлэхэд нь нэгийг нь ахынх руу нь явуулаад байж байтал “Смарт” дэлгүүрийн эзэн нь ирсэн юм. Тэгтэл бид хоёртой үлдсэн нэг залуу нь зугтаагаад явчихсан ба харин ахындаа орсон гэх залуу буцаж исрэн юм. Удалгүй цагдаа нар ирэх үед манай хамгаалагч цэнхэр өнгийн цүнхтэй эд зүйл олсон. Тэгээд уг цүнхийг шалгаж үзэхэд дотор нь баахан бугуйн цагууд, шилтэй виски, тамхи, архи зэрэг зүйлүүд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/,
гэрч Ц.Ч-ын:...”Би тэр хоёр залуу дээр очоод “та нар юу хийж байгаа юм бэ” гэж асуухад тэр хоёр залуу надад хандан “ахындаа очоод явж байна” гэж хэлсэн юм. Тэгтэл тэр хоёр залуу надад нэг л сэжигтэй санагдаад байхаар нь би тэр хоёрын явж байсан газраар явахад цүнхтэй бугуйн цаг, шилтэй виски, архи, тамхи зэргийг олсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дахь тал/,
хулгай орсон гэх газарт хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-9, 11-12 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 40-48, 50-51, 53-57 дахь тал/,
Шүүгдэгч Б.Б.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө "Мандухай" нэртэй зоогийн газарт орох үед би Г.Б-г хорьж дийлэлгүй архины халуунд орж хулгай хийсэн. Учир нь Г.Б- "Мандухай" нэртэй зоогийн газарт орж хулгай хийх гээд намайг уруу татсан. Би тухайн үед түүнийг хорьж дийлэлгүй хамт орсон юм. Мөн өдөр "Смарт" нэртэй барааны дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бугуйн цаг, бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлсан нь үнэн. Тухайн үед би гэм буруугаа ойлгоод тэрхүү дэлгүүрийн хамгаалагчид буцаж очоод бүх үнэнээ хэлсэн. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг,
эд зүйлд зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 37, 99 дахь талууд/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Н-ийг иргэн Н.Г.Б-тэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол шүүгдэгч Б.Б.Н- нь хохирогч С.С.З-ийн алдагдсан эд зүйлийн үнэ болох 256.000 төгрөг, хохирогч Н.Эрдэнэбадрахын алдагдсан эд зүйлийн үнэ болох 219.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор нэмж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б.Н- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагатай гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б.Н- нь ялтай байх хугацаандаа давтан удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Н-ийг Н.Г.Б-тэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Н-т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар Б.Б.Н-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 жил хорих ялд, өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил хорих ялыг сэргээж уг ялын зарим болох жил 6 /зургаа/ сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Н-ийн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Б.Н-т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Б.Н-ийн энэ хэрэгт 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б.Н- нь энэ тогтоолоор хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Б.Б.Н-ийн марк нь тодорхой бус 21 инчийн өнгөт зурагт, хоёр хүний диван ор, буйдан сандал, гар нүүрний угаалтуур зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 218 дугаар тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болсонд тооцсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн цэнхэр өнгийн цүнх, хар өнгийн хос гутал, саарал өнгийн юүдэнтэй цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж олгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН