| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0080/Э/ |
| Дугаар | 67 |
| Огноо | 2012-03-20 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 67
Хэргийн индекс: 171/2012/0080/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа /0-1238/,
хохирогч Ө. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Ч.О д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21023246 дугаартай хэргийг 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ч.О /РД:ТА.../, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж уг ялыг тэсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ял нь 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдаж байсан.
Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъя хорих 417 дугаар ангид эдэлж байгаа болно.
Шүүгдэгч Ч.О нь 2010 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дүгээр байранд байрлах иргэн Ө.Н ын мужааны цехэд хууль бусаар нэвтэрч мужааны хэрэгсэл болох харуул, будаг шүршигч, зүлгүүрийн машин, мод тасдагч, хувил тасдагч, уран хөрөө, дриль, дрилийн ком, Монгол гэрийн хаалга 3 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Би тухайн үед С гэдэг охинтой үерхдэг байсан юм. Тэгээд 2010 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр С тай гэрт нь байж байхад Улаанбаатар хотоос түүний эмээ нь
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\×.Îäãýðýë-145.2-67.doc
утсаар яриад С д хандан “Хуучин хорооллын 9 дүгээр байрны түрээсэлдэг подволийг очоод үзээд өг, тэнд ус алдсан байна цэвэрлээд өгөөрэй” гэж хэлсэн юм. Тэгээд бид хоёр уг подвольд очиход үүдний өрөөний шалаар нь ус болчихсон байсан юм. Тэгээд С бид хоёр үүдний өрөөний усыг шавхаж цэвэрлэчхээд цаад өрөөнд нь ус алдаж уу үгүй юу гэж үзэх гээд ороход даавуугаар хучсан модон эдлэлүүд байсан юм. Тэгээд уг подволийн баруун талд байрлах мухрын өрөө рүү ороход өрөөний голд ногоон өнгийн будаг нь халцарсан хөрөө рам, хажууд нь улаан өнгийн компрессор, гэрийн тавилга, хаалга зэрэг байсныг харсан юм. Тэгээд С бид хоёр цэвэрлэж дуусчхаад С ы гэр рүү нь хамт явсан юм. Тэгээд би түлхүүр хийдэг хайрцгаас түлхүүрийг нь аваад хулгай хийсэн. Тэгээд би зах дээр очиж ачаа ачдаг машинууд зогсдог зогсоол дээр очоод таксины жолоочид 20.000 төгрөгөөр ачуулахаар ярьсан юм. Тэгээд тэр подволоос хоёр ширхэг монгол гэрийн хаалга, нэг ширхэг компрессор, нэг хөрөө рам ачсан юм. Тэгээд Улаанбаатар хот руу явж 100 айл дээр очиж байтал цагаан аксент машинтай ах ирээд надад хандан “наад зүйлүүдээ зарах уу” гэж хэлэхэд нь би тэр ахад хоёр ширхэг монгол гэрийн хаалга, нэг ширхэг компрессор, нэг хөрөө рамыг бүгдийг нь 400.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд уг мөнгөөр хорооллын дэлгүүр ороод өмд, пүүз, гар утас зэрэг зүйлүүдийг авсан. Би бусад эд зүйлүүдийг нь хулгайлж аваагүй. Авсан зүйлүүд бол хоёр ширхэг монгол гэрийн хаалга, нэг ширхэг компрессор, нэг хөрөө рамыг авсан” гэв.
Хохирогч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Би 2010 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хөдөө байсан юм. Миний байсан газар утасны сүлжээ барьдаггүй байсан юм. Тухайн үед би сүлжээ барьдаг газарт очиж дүү Алтангэрэлтэйгээ утсаар ярихад манай дүү надад хандан “мужааны цехэд хулгай орсон юм шиг байна, та хүрээд ирээч” гэж хэлэхэд нь би тэр оройдоо Дархан руу орсон юм. Тэгтэл мужааны цехээс мужааны хэрэгсэл болох харуул, будаг шүршигч, зүлгүүрийн машин, мод тасдагч, хувил тасдагч, уран хөрөө, дриль, дрилийн ком, Монгол гэрийн хаалга 3 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Одоо миний зүгээс хохирлоо барагдуулмаар байна” гэв.
Шүүгдэгч Ч.О нь 2010 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 9 дүгээр байранд байрлах иргэн Ө.Н ын мужааны цехэд хууль бусаар нэвтэрч мужааны хэрэгсэл болох харуул, будаг шүршигч, зүлгүүрийн машин, мод тасдагч, хувил тасдагч, уран хөрөө, дриль, дрилийн ком, Монгол гэрийн хаалга 3 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ө.Н ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн:…”Би 2010 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хөдөө байсан юм. Миний байсан газар утасны сүлжээ барьдаггүй байсан юм. Тухайн үед би сүлжээ барьдаг газарт очиж дүү Алтангэрэлтэйгээ утсаар ярихад манай дүү надад хандан “мужааны цехэд хулгай орсон юм шиг байна, та хүрээд ирээч” гэж хэлэхэд нь би тэр оройдоо Дархан руу орсон юм. Тэгтэл мужааны цехээс мужааны хэрэгсэл болох харуул, будаг шүршигч, зүлгүүрийн машин, мод тасдагч, хувил тасдагч, уран хөрөө, дриль, дрилийн ком, Монгол гэрийн хаалга 3 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12, 137-138 дахь талууд/,
гэрч Ж.С ы:…”Тэр өдөр О бид хоёрыг подвольд ороход цаад талын өрөөнд даавуу мэт зүйлээр бүтээсэн хана дагуу тавьсан байсан. Тэр өрөөний хажуу талын өрөөний голд том хөрөө рам болон багажууд байсан юм. Тэгээд бид хоёр цэвэрлэж дуусаад цуг гэр рүүгээ явсан юм. Гэрт ирээд подволийн хаалга түгжсэн түлхүүрээ, мөн гэрээс авч явсан түлхүүрүүдээ хооронд нь холбож түлхүүр хийдэг сав болох авдран дээр байдаг ногоон модон хайрцагт хийсэн. Тухайн үед тэдгээр түлхүүрүүдийг хайрцагт хийхийг О мэдсэн бөгөөд миний хажууд байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,
2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 133 дахь тал/,
2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-5 дахь тал/,
эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 7 дахь тал/,
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б овогт Ч.О ийг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Хохирогч Ө.Н ын хулгайд алдсан эд зүйлүүдийн үнэ болох 1.410.000 төгрөг төлөгдөөгүй байх тул дээрх мөнгийг шүүгдэгч Ч.О ээс гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.О урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж уг ялыг тэсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ял нь 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдаж байсан ба ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Ч.О нь Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъя хорих 417 дугаар ангид эдэлж байгаа болно.
Шүүгдэгч Ч.О ийг ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулаагүй зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Ч.О ийг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ч.О д эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ч.О д Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялд нь, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялын зарим буюу 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Ч.О ийн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 8 /найм/ сар 10 /арав/ хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ч.О ийн биечлэн эдлэх 3 жил 8 сар 10 хоногийн хорих ялаас өмнөх шийтгэх тогтоолоор биечлэн эдэлсэн 9 /ес/ сар 16 /арван зургаа/ хоног хорих ял, энэхүү хэрэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг тус тус хасаж үлдэх 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 12 /арван хоёр/ хоногийн хорих ялыг энэ өдрөөс эхлэн биечлэн эдлүүлж ялыг нь тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.О ийн эдлэх энэхүү хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.О ээс мужааны хэрэгсэл болох харуул, будаг шүршигч, зүлгүүрийн машин, мод тасдагч, хувил тасдагч, уран хөрөө, дриль, дрилийн ком, Монгол гэрийн хаалга гурван ширхэг зэрэг эд зүйлийн үнэ болох 1.410.000 /нэг сая дөрвөн зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ... тоотод оршин суух Ш овогт Ө.Н /РД:..../-д олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.О д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.О д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН