Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2012 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 171/2012/0099/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч А.Алтанхуяг, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

иргэдийн төлөөлөгч С.Банди, Д.Ганболд, Д.Б чулуун,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,

хохирогч Б.П  

гэрч Б.П  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт Ц.Ө д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123651 дугаартай хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт Ц.Ө , /РД:ТА.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..дугаар баг, . тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Ц.Ө  нь 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Үйлдвэрийн 3-19 тоотод оршин суух гэртээ согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Б ийг зодож амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж, үүний улмаас Б.Б  нас барж,  танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.                              

                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.Ө  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би юуны өмнө мэдүүлэг өгөхөөсөө өмнө талийгаачийн гэр бүлээс уучлалт гуйж байна. 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би гэрээсээ Б  ахын машиныг янзлахаар гараад явсан юм. Тэгээд Б  ахын машиныг янзлаад 15 цагийн үед Б  ахын гэрт нь С , Дэмбээ нартай хамт очиж 1 шил архи хувааж уусан юм…Тэгээд гадаа харанхуй болсон байхад нь Б  ахынхаас гарч замаасаа 2 шуудай нүүрс аваад гэрээ галлаад эхнэр хүүхэд дээрээ очно гэж бодож байсан юм. Тэгээд гэртээ ирээд галаа түлээд гарах гээд байж байтал талийгаач гаднаас нүүр нь хавдсан байдалтай хүнд зодууллаа гэж

                D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\ªíºðæàðãàë 91.1-90.doc

хэлээд нэг шил архитай орж ирсэн юм. Тэгээд талийгаач бид хоёр “Даяар Монгол” гэдэг нэртэй архи хувааж уугаад сууж байгаад би бие засах гээд гарсан юм. Тэгээд намайг гаднаас орж ирсэн чинь гэрт үмхий үнэртэхээр би талийгаачид хандан “Чи манай гэрт бие зассан юм биш биз дээ” гэж хэлэхэд талийгаач надад хандан “юу яриад юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёр маргалдсан юм. Тэгээд талийгаач сандалдаа сууж байснаа босож ирээд намайг нэг зохиход нь би зөрүүлээд нэг цохисон юм. Тухайн үед талийгаачийн хамраас нь цус гарахад би арчиж өгөөд түүнд хандан “чи унт, би унтлаа” гэж хэлээд орон дээрээ гарч унтсан юм. Тэгтэл өглөө гэгээ орох үед талийгаач хөдөлгөөнгүй болчихсон амьсгал нь давчидсан байдалтай байхад нь би сандраад хиймэл амьсгаа хийгээд айсандаа гэрээсээ гараад явсан юм. Тухайн үед би яахаа ч мэдэхгүй болчихсон байсан ба эхнэр хүүхэд дээрээ очих гээд гэрээсээ гараад явж байхдаа Б  ахтай тааралдсан юм. Б  ах намайг хараад надад хандан “чи яачих аа вэ, юу болсон юм бэ” гэж хэлэхэд нь би түүнд болсон явдлын талаар бүх зүйлээ үнэнээр нь хэлсэн юм. Тэгээд Б  ахаар 200 грамын архи авахуулж уугаад эхнэр хүүхэд дээрээ очиж болсон явдлын талаар бүх зүйлээ хэлж эхнэрээрээ цагдаа дуудуулсан юм” гэв.

Хохирогч Б.П  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2011 оны 12 дугаар сарын 16-ны орой ажилд дээрээ байж байхад манай дүү Ганбаяр надад Б.Б ийг өнгөрсөн гэдийг нь хэлсэн юм. Тэр үед л би Б.Б ийг нас барсныг нь мэдсэн. Тухайн үед Ганбаяр цагдаа дуусан юм. Энэ хүн миний нас барсан дүүгийн маань найз болохоор надад нээх гомдол санал байхгүй байна. Гэхдээ дүүгээ алдсан болохоор харамсалтай, гомдмоор байна” гэв.

гэрч Б.П  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Би гадуур явж байсан чинь 15 цаг өнгөрч байхад талийгаач өөрийнхөө 99587840 гэсэн дугаартай утаснаас 99053209 гэсэн миний дугаар луу залгаад надад хандан “эгчээ танайд хүн байгаа юм уу, би танайд орох гээд хаалгыг чинь цохиод зогсож байна” гэж хэлсэн юм. Тэгээд би 18 цагийн үед гэртээ иртэл манай талийгаач дүү манайд хувцсаа угаагаад тавьчихсан зүгээр л гараад явсан юм. Тухайн үед талийгаач ямар ч архи дарс хэрэглээгүй, зодоон цохион хийсэн тэмдэггүй, нүүр ам нь зүгээр  манайхаас гараад явсан юм. Талийгаач найзындаа очиж хононо гэж хэлээд гараад явсан” гэв.

 

Шүүгдэгч Ц.Ө  нь 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрөө 16-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Үйлдвэрийн 3-19 тоотод оршин суух гэртээ согтуугаар өөрийн найз гэх иргэн Б.Б ийг зодож амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж, үүний улмаас Б.Б  нас барсан болох нь:

хохирогч Б.П гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...” Би 2011 оны 12 дугаар сарын 16-ны орой ажилд дээрээ байж байхад манай дүү Ганбаяр надад Б.Б ийг өнгөрсөн гэдийг нь хэлсэн юм. Тэр үед л би Б.Б ийг нас барсныг нь мэдсэн. Тухайн үед Ганбаяр цагдаа дуусан юм. Энэ хүн миний нас барсан дүүгийн маань найз болохоор надад нээх гомдол санал байхгүй байна. Гэхдээ дүүгээ алдсан болохоор харамсалтай, гомдмоор байна” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Г-ын:…”Б  ахыг нас барсныг сая л мэдлээ. Тэр Толгойтод хашаан дотор Монгол гэрт ганцаараа амьдардаг байсан. Эхнэр хүүхэд байхгүй. Б  ах нас бардаг өдрөө эгчийнхээс 18 цаг өнгөрч байхад гараад найзындаа очиж хонолоо, шууд тийшээ явна гэж хэлж байсан юм. Эгчийнхээс гарахдаа Б  ах архи дарс хэрэглээгүй эрүүл байсан ба хүнтэй зодолдсон ямар нэгэн шинж тэмдэггүй, нүүр ам нь зүгээр байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/,

гэрч П.Т-ийн:…”2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би гэрээсээ гарч яваад дэлгүүр ороод идэж уух юм цуглуулаад буцаад аавындаа 12 цаг 30 минутын үед орж ирэхэд манай нөхөр Ө  ирчихсэн хүүгээ тэвэрсэн сууж байсан юм…Тэгээд Ө  надад хандан “найз нь хэрэгт холбогдсон, нөгөө Баадай чинь үхчихсэн байна. Тэр гэрт байгаа, би гаднаас нь цоожлоод ирлээ” гэж хэлсэн юм.

 

 

Тэгэхэд би түүнд хандан “чи юу яриад байгаа юм бэ, худлаа яриад байгаа юм уу” гэж хэлэхэд Ө  уйлаад надад хандан “би юу гэж худлаа хэлэх юм бэ? Баадай өчигдөр орой харанхуй болж байхад гаднаас хүнд зодуулчихсан согтуу орж ирсэн юм. Тэгээд би түүний хамраас гарсан цусыг нь арчиж өгөөд бид хоёр нэг шил архи хувааж уусан юм. Тэр манай гэрт бие зассан юм. Тэгэхээр нь би түүнийг ор руу нь түлхэж унагасан юм. Тэгээд л унтаад өгсөн юм. Тэр шөнө Баадай эвгүй, эвгүй дуугараад байсан. Тэгэхэд нь би Баадай чи зүгээр үү гэхэд Баадай аан хаан гээд байсан юм. Тэгээд өглөө гэгээ орох үед дуудсан чинь Баадай чимээгүй байсан. Тэгэхэд нь би Баадайг татсан чинь хөдлөхгүй байсан юм. Тэгээд үхэж гэж бодоод гаднаас нь цоожлоод гараад исрэн” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50 дахь тал/,

гэрч С.О-ы:…”Тэгээд Тодгэрэл гарч ирээд надад хандан “Ө тай цуг архи уусан хүн нь нас барсан байна” гэж хэлсэн юм. Тухайн үед би Тодгэрэлд хандан цагдаа дуудаач гэж хэлэхэд тэр хоёр гараад явсан. Сүүлд нь Тодгэрэл надад хэлэхдээ “Ө  тэр нас барсан хүнийг гэрт бие зассан гэсэн шалтгаанаар зодолдсон” гэж хэлж байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 53 дахь тал/,

гэрч Д.Б-ын:…”2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 09 цаг өнгөрч байхад үед Ө ыг гэрээс нь машинтай явж очиж авсан юм. Тэгээд замаасаа Дэмбээг аваад С  гэдэг авто засварчин ахын ажил дээр нь очиход ажил дээрээ байхгүй байхад нь С  ахын гэрт очиж түүнийг аваад ажил дээр нь буцаж очоод миний машиныг засах ажил эхэлсэн юм…Тэгээд 17 цагийн үед нөгөө архиа ууж дуусгаад бид нар манайхаас гарсан юм. С  ах нэлээд согтсон учраас түүнийг гэрт нь хүргэж өгөх гээд Толгойт руу явсан юм. Тэгээд толгойтоос буцахдаа Ө  2 шуудай нүүрс аваад Ө ынх руу явсан юм. Тэгээд Ө ын гэрийн гадаа Дэмбээ бид хоёр худалдаж авсан 2 шуудай нүүрсийг нь дамжлалцаж үүдний тампорын үүдэнд нь тавиад Ө ыг гэрт нь үлдээгээд бид нар явсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 56 дахь тал/,

Шүүх эмнэлгийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 155 тоот магадлан шинжилгээний

  1. “Талийгаачийн биед дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр нэг цаг хугацаанд

үүсгэгдэх боломжтой, амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

  1. Талийгаачийн биед бөөрний болон уушигны гуурсан хоолойн архаг үрэвсэл

илэрсэн бөгөөд энэ нь үхэлд нөлөөлөхгүй.

  1. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх

судасны дутагдлаар нас баржээ.

            5. Талийгаачийн цусанд 3.3 промиль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байсныг харуулна.

            6. Талийгаачийн цусны бүлэг ОI байна” гэсэн дүгнэлт /хэргийн 75-76 дахь тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 1629 тоот шинжээчийн

  1. “ХГҮ-ээр авсан гэх марольны хэсэг дээр цус илэрсэн. Энэ нь А /II/ бүлгийн

харьяалалтай хүний цус байна.

2. ХГҮ-ээр авсан гэх алчуур дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 87 дахь тал/,

Шүүх химийн шинжилгээний 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 60 тоот хариу. /хэргийн 156 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 3424 тоот шинжээчийн

1. “Талийгаач Б.Б ийн гэх өмдөн дээр цус илэрсэн. Энэ нь О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.

2. Талийгаач Б.Б ийн гэх цамц, хүрэм дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 158 дахь тал/,

 

 

шүүгдэгч Ц.Ө ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Би юуны өмнө мэдүүлэг өгөхөөсөө өмнө талийгаачийн гэр бүлээс уучлалт гуйж байна. 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би гэрээсээ Б  ахын машиныг янзлахаар гараад явсан юм.     

Тэгээд Б  ахын машиныг янзлаад 15 цагийн үед Б  ахын гэрт нь С , Дэмбээ нартай хамт очиж 1 шил архи хувааж уусан юм…Тэгээд гадаа харанхуй болсон байхад нь Б  ахынхаас гарч замаасаа 2 шуудай нүүрс аваад гэрээ галлаад эхнэр хүүхэд дээрээ очно гэж бодож байсан юм. Тэгээд гэртээ ирээд галаа түлээд гарах гээд байж байтал талийгаач гаднаас нүүр нь хавдсан байдалтай хүнд зодууллаа гэж хэлээд нэг шил архитай орж ирсэн юм. Тэгээд талийгаач бид хоёр “Даяар Монгол” гэдэг нэртэй архи хувааж уугаад сууж байгаад би бие засах гээд гарсан юм. Тэгээд намайг гаднаас орж ирсэн чинь гэрт үмхий үнэртэхээр би талийгаачид хандан “Чи манай гэрт бие зассан юм биш биз дээ” гэж хэлэхэд талийгаач надад хандан “юу яриад юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёр маргалдсан юм. Тэгээд талийгаач сандалдаа сууж байснаа босож ирээд намайг нэг зохиход нь би зөрүүлээд нэг цохисон юм. Тухайн үед талийгаачийн хамраас нь цус гарахад би арчиж өгөөд түүнд хандан “чин унт би унтлаа” гэж хэлээд орон дээрээ гарч унтсан юм. Тэгтэл өглөө гэгээ орох үед талийгаач хөдөлгөөнгүй болчихсон амьсгал нь давчидсан байдалтай байхад нь би сандраад хиймэл амьсгаа хийгээд айсандаа гэрээсээ гараад явсан юм. Тухайн үед би яахаа ч мэдэхгүй болчихсон байсан ба эхнэр хүүхэд дээрээ очих гээд гэрээсээ гараад явж байхдаа Б  ахтай тааралдсан юм. Б  ах намайг хараад надад хандан “чи яачих аа вэ, юу болсон юм бэ” гэж хэлэхэд нь би түүнд болсон явдлын талаар бүх зүйлээ үнэнээр нь хэлсэн юм. Тэгээд Б  ахаар 200 грамын архи авахуулж уугаад эхнэр хүүхэд дээрээ очиж болсон явдлын талаар бүх зүйлээ хэлж эхнэрээрээ цагдаа дуудуулсан юм” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.Ө ын үйлдсэн гэх гэмт хэрэг нь танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Иймд Дархан-Уул аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт Ц.Ө д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Ц.Ө ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг шууд бус санаатайгаар алсан байна гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч Ц.Ө  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна. /хэргийн 122 дахь тал/,

 

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Ө  нь хохирогч Б.П д оршуулгын зардалд 2.027.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн цэнхэр өнгийн судалтай цус мэт зүйлээр бохирлогдсон гар нүүрний алчуур, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон марло, “Даяар Монгол” гэдэг нэртэй архины шил зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогчийн өмсөж байсан гэх цагаан өнгийн куртика, цэнхэр өнгийн даавуун цамц, шар өнгийн өмд зэргийг мөн хуулийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.П д буцааж олгохоор тогтоолд заав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт Ц.Ө д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон өөрчилсүгэй.

 

2. Б  овогт Ц.Ө ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Ц.Ө д 7 /долоо/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ц.Ө д оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.Ө ын энэ хэрэгт 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 137 /нэг зуун гучин долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ө  нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн цэнхэр өнгийн судалтай цус мэт зүйлээр бохирлогдсон гар нүүрний алчуур, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон марло, “Даяар Монгол” гэдэг нэртэй архины шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогчийн өмсөж байсан гэх цагаан өнгийн куртика, цэнхэр өнгийн даавуун цамц, шар өнгийн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.П д буцааж олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Ө д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Ө д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

      ДАРГАЛАГЧ,

                                        ШҮҮГЧ                                                        Ё.РИНЗААН

 

ШҮҮГЧИД                                                       А.АЛТАНХУЯГ

           

Б.МАНЛАЙБААТАР