Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгч Б.Б , Б.Г  нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

шүүгдэгч Д.Б ийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

шүүгдэгч Б.Б , Б.Г , Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт Ш овогт Д.Б , Б  овогт Б.Г , Б  овогт Б.Б  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000026 дугаартай хэргийг 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн Ш овогт Д.Б , /РД:МЛ.../, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, “Эрчит Од” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон 3-р баг 43 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Төмөр замын 4-а 3 тоот түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

Монгол улсын иргэн Б  овогт Б.Г , /РД:МФ.../, 19.. оны .. дугаар сарын 0..-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, “Д ” ХХК-ний нягтан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, .. сум, .. ..-р баг .. тоот оршин суух, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар хорих ял шийтгүүлж 1 жилийн  хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.

 

Монгол улсын иргэн Б  овогт Б.Б , /РД:МФ..../, 19..оны 0.. дүгээр сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, “Д ” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон тосгон .-р баг .. тоот оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

Шүүгдэгч Д.Б , Б.Г , Б.Б  нар нь бүлэглэж 2011 оны 7 дугаар сард иргэн Д.Н ийг хуурч мэхлэн “Д ” ХХК-ний гэрчилгээг өөрийн компанийн гэрчилгээ гэж итгүүлэн өгч, 12 тонн гурилыг залилан авч 6740000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр будаандаа хор цацах гээд мөнгө хэрэг болсон юм. Би  Н оос дээр мөнгө зээлэх гэж очсон юм. Гэтэл мөнгө байхгүй гэсэн юм. Тэгээд бид хоёр гурил зээлээр худалдан авах тухай гэрээ байгуулсан. Намар ургац хураахад буцааж өгнө гэж гэрээ байгуулсан даруйдаа гурил аваагүй. Дараа нь очиж 2 тонн гурил зээлж авсан. Тэгээд дахиад 10 тонн гурил зээлж авсан юм. Тэр үед Н  гуай ямар нэгэн барьцаанд үлдээх юм байна уу гэхэд нь би “Д ” ХХК-ний гэрчилгээг барьцаанд үлдээсэн юм. Гэрчилгээ нь надад байсан юм. Намар болоод ургацаа хураах гээд техникээ засах гэхэд болохгүй байсан учир “Вагнер ази” компаниас комбайн түрээслээд тариагаа хураасан. Хураасан тарианаас Б  Хөтөлийн шийдвэр гүйцэтгэлд өрөндөө өгсөн бөгөөд хурааж амжаагүй 30 гаруй га тариагаа цасанд даруулсан. Б  надад энэ тарианаасаа Н ид өгчих гэхээр нь наад будаа чинь гурил хийх стандартад таарахгүй харлаад байдаг юм, мөнгийг нь өгье гэсэн юм. Би тэгээд Улаанбаатар хотруу зээл хөөцөлдөх гээд яваад бүтээгүй юм. Н  намайг зээл авах гэж байна гэдгийг мэдээд болиулсан юм. Би 1997 оноос газар тариалан эрхэлж байна. 2002  оны 01 сарын 05-ны өдөр “Д ” ХХК-ийн захирал Б  намайг өөрийн өмнөөс төлөөлж оролцох итгэмжлэл хийж, уг компани одоо хүртэл удирдаж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Нөхөр бид хоёр Н  гуай дээр мөнгө зээлэх гээд очсон юм. Очоод мөнгө асуухад мөнгө байхгүй гурил байна гэсэн юм. Тэгээд нөхөр гэрээ байгуулж 2 тонн гурил авсан. Дараа нь нэмж 10 тонн гурил авсан юм. Намар будаа хураах үед цасанд даруулаад будааны чанар муудсан. Манай нөхөр хот руу зээл хөөцөлдөх гээд  явсан боловч зээл нь бүтээгүй юм. Тэгээд газрынхаа гэрчилгээ барьцаанд тавьсан юм. Тэгээд мөнгөө 4 сард төлнө гэсэндээ төлсөн. Мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй нь цаг агаарын эрсдэлээс болсон юм” гэв.

 

Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Зун намайг ангийнхаа уулзалттай байх үед ах нь хор цацах хэрэгтэй байна гэж байсан. Мөнгө байхгүй олох хэрэгтэй байна гэж ах маань хэлж байсан. Тэгээд ах мөнгө олоод хор цацсан байсан. Би энэ хэрэгт оролцоо байхгүй. Хохирогч гээд байгаа Н  гэдэг хүнийг би танихгүй. Би  хоёрдахь байцаалтаа өгч байхдаа анх харсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд болох хохирогч Д.Н ийн ”2011 оны 07 дугаар сарын 10-ны үеэр Б , Гэрэлээ нар надтай ирж уулзаад бэлэн мөнгө байна уу, тарианы газар дээр уринш хийх гэтэл мөнгө хэрэгтэй байна гэтэл би бэлэн мөнгө байхгүй гэсэн. Тэгтэл Гэрэлээ та тэгвэл гурил өгчих гэхээр нь за гээд 2 тонн гурилыг Б ийн унаж ирсэн ачааны машинд ачуулаад явуулсан. Дараа нь 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дахин ирж, 10 тонн гурил авъя гэхээр нь би барьцаа хөрөнгөгүй бол гурил өгөхгүй гэхэд намайг Сэлэнгэ аймгийн Номгон сум руу дагуулж яваад Номгоны Цахирын ам гэдэг газарт улаан буудай, манжин тарьсан талбай, мөн буудай тарьсан талбай үзүүлэхэд би “Д ” ХХК-ийн гэрчилгээг барьцаа болгон авч 10 тонн 25 кг-аар савласан шуудайтай гурил өгч явуулсан юм. Түүнээс хойш Б , Гэрэлээ нар манай компанид улаан буудай болон мөнгө төгрөг өгөөгүй, өөрсдөө уулзахгүй, гар утсаа ч авахгүй алга болсон. Номгонд байдаг хаягаар очиж асуухад Б ийн ээж гэх хүн тэд нар Улаанбаатар хотод амьдардаг гэж хэлсэн. Номгоны Татварын байцаагчтай уулзахад “Д ” ХХК-ийн захирал нь Б  гэдэг хүн байхгүй, Б  гэдэг хүн байдаг. Б  өөр компанитай гэж хэлсэн. Тэгээд би Б ийг өөр хүний компанийн тамга, тэмдгийг ашиглан өөрийгөө захирал гэж итгүүлэн манайхаас 12 тонн гурил авсан ба надад 6.740.000  төгрөгийн хохирол учруулаад одоо болтол төлөхгүй байна” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

гэрч Б.Гүндийн “2011 оны 08 дугаар 15-ны өдөр Н  захирал намайг Сундуйжавын хамт гурил ач гэхээр нь Япон улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн ачааны тэргэнд 12 тонн гурил ачсан. Мянган-Аянч гэсэн ногоон ууттай гурил байсан“ гэсэн мэдүүлэг, /хэргийн 40 дүгээр хуудас/

гэрч Д.Э-ын: “Д ” ХХК-ийн захирал нь Б  гэдэг хүн байдаг бөгөөд албан ёсны бүртгэлд Б ы нэр дээр байдаг. Одоо “Д ” ХХК-ний талаар Б тай харилцдаг. Харин Б ийн нэр дээр 2008 онд байгуулагдсан “Эрчит-Од” ХХК байдаг ба үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа” гэсэн мэдүүлэг, /хэргийн 45 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Татварын албаны улсын байцаагчийн “Тус багийн нутаг дэвсгэрт газар тариалан эрхэлдэг Д  ХХК-ний захирал нь Б.Б ” гэсэн тодорхойлолт, /хэргийн 20 дугаар хуудас/

Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн баримт, мөн зарлагын баримтууд 2 ширхэг, /Хэргийн 9-11 дүгээр хуудас/

            2002 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б.Б , Д.Б  нарын хооронд итгэмжлэл хийсэн гэх баримт, /хэргийн 7 дугаар хуудас/

            Б.Б ы гэрчээр өгсөн “Д ” ХХК нь Б  миний нэр дээр байдаг. 1998 оноос өв залгамжлалаар шилжиж ирсэн юм. Би 10 жилийн хүүхэд байсан учраас 2002 он хүртэл хүргэн ах Б  итгэмжлэлээр миний өмнөөс компанийг удирддаг байсан ба 2004 оноос хойш “Д ” ХХК-ийг би өөрөө удирдсан. .... Одоо гүйцэтгэх захирал, нягтлан бодогч орон тоон дээр ямар нэгэн хүн байхгүй би ганцаараа компанийг удирдаж байгаа. 2002 оны 1 дүгээр  сарын 05-ны өдөр Б той байгуулсан миний өмнөөс компанийг төлөөлж оролцох итгэмжлэл хугацаа дууссан. Одоо Б  өөрийн компанитай тул намайг төлөөлж миний өмнөөс төлөөлж оролцохгүй.

...2002 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн нотариатч Ренчинтогмид гэдэг хүн дээр хийсэн итгэмжлэл дээр зурсан гарын үсэг бол миний гарын үсэг биш.

... Би “Д ” ХХК-ний гэрчилгээ, тамга, тэмдэгийг ашиглаж зээл ав гэж өгөөгүй. Угаасаа Г  эгч, Б  ах бид гурав дундаа нэг машинтай бөгөөд тайлан балансаа татварт хэн ч хамаагүй аваачаад өгдөг болохоор хар цүнхтэй компаний бичиг баримт Б ийн машинд нь явж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

             

            Шүүгдэгч Д.Б , Б.Б , Б.Г  нарыг бусдын бүлэглэн залилан мэхэлж эд хөрөнгийг нь авч 6740000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хавтаст хэрэг цугларсан нотлох баримтуудаар Б.Б , Б.Г  нар нь Д.Н ийг залилан мэхлэх үйлдэлд оролцсон оролцоо буюу үйлдэл эс үйлдэхүй болон бусдыг залилан мэхлэх гэсэн субьектив байдал тогтоогдоогүй байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж Б.Б , Б.Г  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Харин Д.Б  нь “Д ” ХХК-ийг өөрийн компани өөрөө захирал нь мэтээр Д.Н ид итгүүлэн түүний эд хөрөнгө буюу 12 тонн гурилыг залилан мэхэлж авсан үйлдэл нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Д.Б ийн үйлдлийн улмаас Д.Н ид нийт 6740000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд энэ үйлдэл нь 2011 оны 7 дугаар сард явагджээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлын тогтоолоор 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 140400 төгрөгөөр тогтоосон байх тул Д.Б ийн бусдад учруулсан хохирол нь бага бус хэмжээнд хамаарч байна.

Иймд Д.Б ийг бусдыг залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэж үзэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 болгон өөрчилж Д.Б ийг уг хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Н оос “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, нэхэмжилсэн 6700000 төгрөгийг хүлээн авсан тул нэмж нэхэмжлэх нэхэмжлэл байхгүй болно” гэсэн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Д.Б оос гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Д.Б ид холбогдох хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 246 дугаар зүйлийн 246.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 248 дугаар зүйлийн 248.1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б.Г , Б  овогт Б.Б  нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож Б.Г , Б.Б  нарыг цагаатгасугай.

 

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш  овогт Д  овогтой Б ид холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1  болгон өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Ш овогт Д.Б-ыг бусдыг залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар Д.Б ид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Д.Б ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

 

6. Шүүгдэгч Д.Б , Б.Б , Б.Г  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Д.Б  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн “” ХХК-ний ..1 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Б ид, “Д ” ХХК-ний .. дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Б д тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.Б , Б.Г , Б.Б  нарт урьд авсан авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

             

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.АЛТАНХУЯГ