Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хэргийн индекс: 171/2012/0104/Э

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Г.Яндаг,

хохирогч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Х овогт Н.Б т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000043 дугаартай хэргийг 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Х овогт Н.Б  /РД:..../, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын сумын . дүгээр баг .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Н.Б  нь 2012 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 9 дүгээр хэсэг 3-43 тоотод оршин суух иргэн н.А ийн байшингийн вакуум цонхны босоо салхивчийг түлхэж онгойлгон орж Япон улсад үйлдвэрлэсэн "LCD" дэлгэцтэй 26 инчийн өнгөт зурагтыг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Түлээтийн 2-81 тоотод оршин суух иргэн Б.О ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж "LCD" дэлгэцтэй 24 инчийн өнгөт зурагт, гинж, бөгж, зэрэг эд зүйлийг хулгайлж 308.500 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 9 дүгээр хэсэг 3-92 тоотод оршин суух иргэн Б.А ын байшингийн цонхоор нэвтрэн орж "Могул" фермийн процессор, "Сони эриксон" маркийн хоёр ширхэг гар утас, тэмээний ноосон цамц, мөнгөн гинж зэргийг хулгайлж 865.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 1 дүгээр сарын 07-ны шөнө иргэн н.А ийн байшингийн вакуум цонхны босоо салхивчийг түлхэж онгойлгон орж "LCD" дэлгэцтэй өнгөт зурагтыг хулгайлсан юм. Мөн 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.О ын байшингийн цонхоор нэвтрэн орж "LCD" дэлгэцтэй өнгөт зурагт, гинж, бөгж, зэрэг эд зүйлийг хулгайлсан.

                  

 

                  D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\Í.Á¿ðýíáàÿð-145.2-92.doc

Дараа нь 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.А ын байшингийн цонхоор нэвтрэн орж процессор, "Сони эриксон" маркийн хоёр ширхэг гар утас, тэмээний ноосон цамц, мөнгөн гинж зэргийг хулгайлсан болно. Би хохирогч н.А , Б.О  нарын хохирлыг төлж барагдуулсан харин хохирогч Б.А ын хохиролд 195.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. дахиж хулгай хийхгүй” гэв.

Хохирогч Б.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 2 дугаар сарын 03-ны өглөө ажилдаа яваад орой 19 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны өрөөний урагшаа харсан цонхны вакуум салхивч нь бүтэн онгойчихсон байсан юм. Тэгээд гэртээ орж үзэхэд том өрөөнд байсан “Могул” фермийн компьютерийн процессор алга болчихсон байхад нь би цагдаа дуудсан юм. Тэгээд өөр юм алга болсныг шалгахад "Сони эриксон" маркийн хоёр ширхэг гар утас, тэмээний ноосон цамц, мөнгөн гинж зэрэг алга болсныг мэдсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирж манай гэрт үзлэг хийсэн юм” гэв.

 

Шүүгдэгч Н.Б  нь 2012 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 9 дүгээр хэсэг 3-43 тоотод оршин суух иргэн н.А ийн байшингийн вакуум цонхны босоо салхивчийг түлхэж онгойлгон орж Япон улсад үйлдвэрлэсэн "LCD" дэлгэцтэй 26 инчийн өнгөт зурагтыг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Р ын:…”Би 2012 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө гэртээ байхгүй байсан ба нэгдсэн эмнэлэг дээр хүн сахиж байсан юм. Тэгээд маргааш нь буюу 1 дүгээр сарын 08-ны өдөр манай хүү Нямдаваа гэртээ ирээд над руу утсаар яриад зурагт алга болсон байна гэж хэлэхэд нь би 17 цагийн үед гэртээ харьж цагдаад мэдэгдсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 83 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт.

            1. “Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын /пүүз/ мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

            2. Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөр нь 41-42 орчмын размер байна.

            3. Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөрнөөс сэжигтэй этгээдийн биеийн өндөр 170-175 см орчим байна.

            4. Харьцуулах загварт ирүүлсэн иргэн Н.Б аас хураан авсан хос гутлын улны хээ нь хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт /хэргийн 109 дахь тал/,

            2012 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр эд хөрөнгөд зах зээлийн судалгаа гаргасан комиссын гишүүдийн…”эд зүйлийг 350.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн шийдвэр /хэргийн 21 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

           

2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Түлээтийн 2-81 тоотод оршин суух иргэн Б.О ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж "LCD" дэлгэцтэй 24 инчийн өнгөт зурагт, гинж, бөгж, зэрэг эд зүйлийг хулгайлж 308.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.О ын:…”Би 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө 08 цагт гэрээсээ гарсан юм. Тэгээд би 15 цагийн үед гэртээ ирж байшиндаа оролгүйгээр машины гарашнаас бүтээлэг аваад буцаж гарч явсан юм. Тэгээд орой нь 17 цаг 20 минутын орчимд манай охид болох Золбаяр, Зулбаяр нар над руу утсаар яриад надад хандан “бид хоёр гэртээ ирсэн байна, зурагт байхгүй байна, та аваад явчихсан юм уу” гэж асуухад нь би охиддоо хандан “үгүй тийм зүйл болоогүй” гэж тайлбарлаад гэртээ харихад манай гэрт хулгай орсон байдалтай байсан юм. Тухайн үед манай байшингийн жижиг өрөөний цонхоор хүн орсон байдалтай байсан ба том өрөөний баруун буланд байсан "ВCВ" маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, улаан өнгийн адъял алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 87 дахь тал/,

 

 

гэрч М.Ж-ы:…”Би 2012 оны 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр өглөөний 8 цагт гэрээсээ нөхрийн хамт гарч явсан юм. Тэгээд орой 17 цагийн орчимд манай нөхөр О  гэрт хулгай орсон талаар надад хэлсэн юм. Тэгээд би гэртээ харихад манай гэрийн том өрөөнд байсан 24 инчийн “ВСВ” маркийн хавтгай дэлгэцтэй зурагт алдагдсан байсан. Мөн диван дээр байсан улаан өнгийн адъял алга болсон байсан. Бас жижиг өрөөний эд зүйлийг замбараагүй болгосон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 96 дахь тал/,

гэрч Ш.Б:…”2012 оны 1 дүгээр сарын сүүлээр байх цаг хугацааг нь сайн санахгүй байна. Би Хонгор сумын 1 дүгээр багт байдаг хүнсний дэлгүүрт явж байтал манай хажуугийн байрны Баяраа /Б / надтай тааралдаад надад хандан “ээж нэг зурагт зараарай гэсэн юм, та зурагт авах уу” гэж асуухад нь би түүнд хандан “үзье, ямар зурагт юм бэ” гэж хэлэхэд хавтгай дэлгэцтэй зурагт гаргаж харуулсан юм. Би түүнээс ямар учиртай юм бэ гэж асуухад тэр хэлэхдээ ээж зар гэсэн юм, манай гэрийн зурагт байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхэд Б  50.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн бөгөөд би байгаа 40.000 төгрөгөөрөө худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 99 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт.

            1. “Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын /пүүз/ мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

            2. Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөр нь 41-42 орчмын размер байна.

            3. Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөрнөөс сэжигтэй этгээдийн биеийн өндөр 170-175 см орчим байна.

            4. Харьцуулах загварт ирүүлсэн иргэн Н.Б аас хураан авсан хос гутлын улны хээ нь хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт /хэргийн 109 дахь тал/,

            2012 оны 2 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгөд зах зээлийн судалгаа гаргасан комиссын гишүүдийн…”эд зүйлийг 8500 төгрөгөөр үнэлэв” гэсэн шийдвэр /хэргийн 45 дахь тал/,

            2012 оны 2 дугаар сарын 22-ны өдөр эд хөрөнгөд зах зээлийн судалгаа гаргасан комиссын гишүүдийн…”эд зүйлийг 300.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн шийдвэр /хэргийн 46 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2012 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 9 дүгээр хэсэг 3-92 тоотод оршин суух иргэн Б.А ын байшингийн цонхоор нэвтрэн орж "Могул" фермийн процессор, "Сони эриксон" маркийн хоёр ширхэг гар утас, тэмээний ноосон цамц, мөнгөн гинж зэргийг хулгайлж 865.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.А ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн:…”Би 2012 оны 2 дугаар сарын 03-ны өглөө ажилдаа яваад орой 19 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны өрөөний урагшаа харсан цонхны вакум салхивч нь бүтэн онгойчихсон байсан юм. Тэгээд гэртээ орж үзэхэд том өрөөнд байсан “Могул” фермийн компьютерийн процессор алга болчихсон байхад нь би цагдаа дуудсан юм. Тэгээд өөр юм алга болсныг шалгахад "Сони эриксон" маркийн хоёр ширхэг гар утас, тэмээний ноосон цамц, мөнгөн гинж зэрэг алга болсныг мэдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 91 дахь тал/,

            гэрч Р.Б-ын:…”2012 оны 2 дугаар сарын эхээр байх цаг хугацааг нь нарын санахгүй байна. Намайг биллъярд тоглож байхад Б  хар өнгийн гадаргуутай, товчлуураа дарсан тагтай, нимгэн "Сони эриксон" маркийн гар утас, хавтгай мөнгөн гинж зэргийг худалдаж авах уу гэж надаас асуусан юм. Тэгэхэд нь би түүнд хандан “надад гар утасны хэрэг байхгүй харин мөнгөн гинжийг чинь авъя” гэж хэлээд 5.000 төгрөг өгөөд гинжийг нь худалдаж авсан. Тэгээд би тэр гинжээ биллъярд тоглож байгаад нэг танихгүй хүнд зарчихсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 101 дахь тал/,

           

 

гэрч Х.Б-ы:…”2012 оны 2 дугаар сарын эхээр байх цаг хугацааг нь нарын санахгүй байна. Намайг ажил дээрээ байж байхад Шинэ хорооллын 8 дугаар байрны подвальд байрлах “Төгс дизайн” нэртэй хэвлэлийн үйлдвэр дээр байхад 15 цагийн үед 20 орчим насны 165-аас 170 см өндөртэй, бор царайтай, дунд зэргийн урт үстэй залуу ирээд бараан өнгийн цүнхэн дотор хийсэн “Могул” фермийн хар гадаргуутай процессор гаргаж ирээд 50.000 төгрөгөөр худалдаж авах уу гэж асуусан юм. Тэгээд би тэр процессорыг шалгаж үзэхэд алдаа заагаад байсан ба энэ нь хаардын эвдрэл байсан юм. Тэгээд би тэр процессорт өөрийн хардаа хийж үзэхэд систем танихгүй байсан юм. Тэгээд би тэр залууд хандан “энэ процессорын чинь эх хавтанг нь хэрэглэх юм байна.” гэж хэлэхэд тэр залуу надад хандан “та 15.000 төгрөгөөр худалдаж ав” гэж хэлэхэд нь би 15.000 төгрөгөөр худалдаж авсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 102 дахь тал/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт.

            1. “Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын /пүүз/ мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

            2. Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөр нь 41-42 орчмын размер байна.

            3. Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөрнөөс сэжигтэй этгээдийн биеийн өндөр 170-175 см орчим байна.

            4. Харьцуулах загварт ирүүлсэн иргэн Н.Б аас хураан авсан хос гутлын улны хээ нь хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт /хэргийн 109 дахь тал/,

2012 оны 2 дугаар сарын 22-ны өдөр эд хөрөнгөд зах зээлийн судалгаа гаргасан комиссын гишүүдийн…”эд зүйлийг 865.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн шийдвэр /хэргийн 51 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч Х овогт Н.Б ыг гурван удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бага бус хэмжээний эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Б  нь хохирогч Д.Р , Б.О  нарын хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Б.А ын хулгайд алдсан эд зүйлүүдээс мөнгөн гинжний болон процессорын хард дискний үнэ нийт 195.000 төгрөг төлөгдөөгүй байх тул дээрх мөнгийг шүүгдэгч Н.Б аас гаргуулж хохирогч Б.А д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Б  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна. /хэргийн 159 дахь тал/,

 

Шүүгдэгч Н.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт Н.Б ыг гурван удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Н.Б т эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Н.Б ын энэ хэрэгт 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Б аас мөнгөн гинжний болон процессорын хард дискний үнэ 195.000 /нэг зуун ерэн таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг, дүгээр хэсэг …. тоотод оршин суух Б. овогт Б.А  /РД:.../-д олгосугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн цэнхэр өнгийн хос пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Б т буцааж олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ёстой ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                            

              ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН