| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0108/Э/ |
| Дугаар | 93 |
| Огноо | 2012-05-04 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0108/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Н.Идэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа /0-1238/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Д.Б ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000190 дугаартай хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Д.Б /РД:.../, 19.. оны . дугаар сарын ..-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ... ..гэх газар оршин суух хаягтай, одоогоор Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Буян” нэртэй захын арын хашаанд хувийн маргааны улмаас иргэн С.Б ын нүүрэн тус газар нь өшиглөж 5 ширхэг шүдийг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б ын хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Буян” нэртэй захын ойролцоо архи уусан юм. Тухайн үед 1 шил архи, 5 пиво уусан юм. Тэгээд бид хоёр архи ууж байгаад би нэлээн согтчихсон байсан ба Б аас салаад явсан. Тэгээд сүүлд нь Б ын шүд нь хугарсныг мэдсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Буян” нэртэй захын арын хашаанд хувийн маргааны улмаас иргэн С.Б ын нүүрэн тус газар нь өшиглөж 5 ширхэг шүдийг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан учруулсан болох нь:
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\Ä.Áàëäîðæ-98.1-93.doc
хохирогч С.Б ын:...”2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Биржийн хажуу талын дэлгүүрээс пиво аваад таньдаг хүмүүсийн хамтаар нийт гурван шил пиво уучхаад байж байсан чинь нэг сэрэхэд би зодуулчихсан газарт хэвтэж байсан юм. Би хэнд зодуулснаа санахгүй байгаа. Тухайн үед намайг газарт хэвтэж байгаад нэг сэрэхэд О гэх залуу намайг босооч гээд татаж байхаар нь О намайг зодсон байна гэж бодсон юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-7 дахь тал/,
гэрч Т.Б.ын:...”Б /Б / нөгөө Б а гэдэг залууг манаачийн пүүтэгнээс гаргачихсан газар унагаачихсан нүүрэн дээр нь хөлөөрөө дэвсэж байхаар нь би О од хандан “наад хоёроо салгаад хашаанаас гарга” гэж хэлэхэд О очиж Б /Б /-г хашаанаас хөөгөөд гаргачихсан юм. Тэгээд нөгөө газар хэвтэж байсан залууг босгож хувцсыг нь гөвж, малгайг нь толгой дээр нь тавиад одоо яв гэж хэлэхэд Б а гэх залуу О од хандан “чи намайг зодсон, би чамайг таньж байна” гэж хэлээд ухаан орсон бололтой байсан бөгөөд Чинбат руу хандан “та намайг хүнд зодуулж байхад хамгаалсангүй” гэж хэлж байгаад хашаанаас гараад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-11 дахь тал/,
гэрч Б.Ч ын:...”Манаачийн пүүтэг рүү ороход Б /Б /, Б а нар архи уучихсан сууж байсан юм. Тэгээд О бид хоёр Б ын дэлгүүрт нь ороод юм яриад сууж байхад гадаа хүмүүс чанга, чангаар хоорондоо маргалдаж байхад нь О гарчхаад удалгүй буцаад дэлгүүрт орж ирсэн юм. О буцаж дэлгүүрт орж ирэхдээ надад хандан “гадаа хүмүүс хоорондоо зодолдоод байхаар нь салгачхаад ирлээ” гэж хэлж байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,
Д.О ыг сэжигтнээр байцаасан:...”Удалгүй гадаа юм түжигнээд байхаар нь хаалга онгойлгоод харсан чинь Б /Б / гэх залуу Б ыг газар унагаачихсан дээрээс нь өшиглөж байхаар нь би Б /Б /-д хандан “болиоч” гэж хэлээд түүнийг хойш нь татаж Б ыг дээш нь босгоод явуулсан юм. Б ыг Б /Б / гэх залуу өшиглөж байхыг хашааны эзэн Болдоо гэх залуу харсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-37 дахь тал/,
гэрч Т.Б , хохирогч С.Б а нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 14-15 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 276 тоот актын
1. “С.Б ын биед 5 шүдний хугарал, тархи доргилт, нүүр, зүүн гуяын зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15 хувиар алдагдуулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 19 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Б овогт Д.Б ийг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б а нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Д.Б оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 43 дахь тал/.
Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д.Б ийг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Д.Б ид 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Б ид оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Б ид энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Э Д.Б ид хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Д.Б ид мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б ид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б ид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН