| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0105/Э/ |
| Дугаар | 94 |
| Огноо | 2012-05-04 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0105/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Н.Идэр,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам /0-301/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Д овогт Х.А , Б овогт Б.Г , Л овогт Э.С нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000221 дугаартай хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн Д овогт Х.А /РД:УУ.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Г.нэртэй бааранд зөөгчийн ажил эрхэлдэг, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын.. дүгээр баг ..дүгээр хороолол .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
2. Монгол Улсын иргэн Л овогт Э.С /РД:ТБ.../, 19..оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг дахь .. . сургуулийн .. .дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . дүгээр баг .. дүгээр хороолол .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
3. Монгол Улсын иргэн Б овогт Б.Г /РД:ТЕ..../, 19.. оны .. дугаар сарын .-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ, төрийн өмчит ХК-д ээлжийн ц. ажил эрхэлдэг, Дархан-Уул аймаг дахь . сургуулийн оройн англи хэлний орчуулгын 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Х.А , Б.Г , Э.С нар нь бүлэглэн 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шөнийн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар багийн 14 дүгээр байрны гадаа зогсож байсан иргэн П.Т ийн эзэмшлийн
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\Ñàíæààäîðæ íàð-145.2-94.doc
"Тоёота прус-20" маркийн .....УНУ улсын дугаартай авто машины 190.000 төгрөгийн
үнэлгээтэй баруун урд талын обудтай дугуйг боолтын хамт хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 3 дугаар 31-ний орой 21 цаг өнгөрч байхад Г бид хоёр “Гранд” нэртэй бааранд байж байхад С ирсэн юм. Тэгтэл бид гурвыг хамт байж байхад С ийн таньдаг хүн нь тааралдаад бид гуравт архи хундгалж өгөхөд нь бид гурав архийг нь уулгүй амсаад буцааж өгсөн юм. Тэгээд би найзтайгаа уулзах гээд С ийн ахынх нь машинтай бид гурав хамтдаа Шинэ хорооллын 14 дүгээр байрны гадаа очоод зогсож байтал тэнд "Тоёота прус-20" маркийн машин зогсож байхаар нь бид гурав хоорондоо өвөл, зуны дугуй гэж ярьж байгаад гурвуулаа тэр машины дугуйг хулгайлахаар болсон юм. Тэгээд С машинаасаа дроцов гаргаж ирээд уг машины баруун урд дугуйны хоёр ширхэг боолтыг нь тайлсан юм. Тухайн үед би бас хоёр ширхэг боолтыг нь тайлаад Г нэг ширхэг боолтыг нь тайлаад дугуйг нь авах гээд байж байхад тэр машины эзэн нь гарч ирсэн юм. Тэгэхэд нь С бид хоёр зугтаад Г машиндаа суугаад үлдсэн юм. Тэгээд Г , С нар баригдсаны маргааш нь би өөрийн биеэр цагдаа очиж баригдсан юм” гэв.
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 3 дугаар 31-ний орой 21 цаг өнгөрч байхад А бид хоёр “Гранд” нэртэй бааранд байж байхад С ирсэн юм. Тэгтэл бид гурвыг хамт байж байхад С ийн таньдаг хүн нь тааралдаад бид гуравт архи хундгалж өгөхөд нь бид гурав архийг нь уулгүй амсаад буцааж өгсөн юм. Тэгтэл А найзтайгаа уулзана гээд бид гурав хамт Шинэ хорооллын 14 дүгээр байрны гадаа очоод зогсож байтал "Тоёота прус-20" маркийн машин зогсож байхаар нь бид гурав хоорондоо өвөл, зуны дугуй гэж ярьж байгаад гурвуулаа тэр машины дугуйг хулгайлахаар болсон юм. Тэгээд С машинаасаа дроцов гаргаж ирээд уг машины баруун урд дугуйны хоёр ширхэг боолтыг нь тайлсан ба би нэг ширхэг боолтыг нь харин А хоёр ширхэг боолтыг нь тайлаад дугуйг машинаас нь сугалах гээд байж байхад уг машины эзэн нь гарч ирэхэд нь С , А хоёр зугтаагаад харин би машиндаа сууж байгаад баригдсан. Дараа нь С баригдсан” гэв.
Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 3 дугаар 31-ний орой 21 цаг өнгөрч байхад би Г , А хоёртой уулзах гээд “Гранд” нэртэй бааранд ороод бид гурав хамт сууж байтал миний таньдаг хүн ирээд бид гуравт архи хундгалж өгөхөөр нь бид нар амсаад буцаагаад өгсөн юм. Тэгтэл А найзтайгаа уулзана гээд бид гурав хамт Шинэ хорооллын 14 дүгээр байрны гадаа очоод зогсож байтал "Тоёота прус-20" маркийн машин зогсож байхаар нь бид гурав хоорондоо өвөл, зуны дугуй гэж ярьж байгаад гурвуулаа тэр машины дугуйг хулгайлахаар болсон юм. Тэгээд би машинаасаа дроцов гаргаж ирээд уг машины баруун урд дугуйны хоёр ширхэг боолтыг нь би тайлсан ба нэг ширхэг боолтыг нь Г , үлдсэн хоёр ширхэг боолтыг нь А тайлсан юм. Тэгээд дугуйг нь сугалах гэж байхад машины эзэн нь гарч ирэхэд нь А зугтааж харин Ганбатаар машиндаа орж байгаад баригдсан юм. Би цэцэрлэг дотроос гарч ирээд баригдсан” гэв.
Шүүгдэгч Х.А , Б.Г , Э.С нар нь бүлэглэн 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шөнийн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 14 дүгээр байрны гадаа зогсож байсан иргэн П.Т ийн эзэмшлийн "Тоёота прус-20" маркийн .....УНУ улсын дугаартай авто машины 190.000 төгрөгийн үнэлгээтэй баруун урд талын обудтай дугуйг боолтын хамт хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан болох нь:
Хохирогч П.Т ийн:…”Би 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн үед Улаанбаатар хотоос ирээд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр байранд байх өөрийн гэр рүүгээ орох гээд явж байтал машины зогсоол дээр миний машин байсан ба хажууд нь “Avente xd” маркийн машинд хүмүүс суугаад байж байсан юм. Тэгээд би…хардах сэтгэл төрөөд хараад байж байхад тэр машины жолооч нь машинаасаа буучихсан миний машины баруун талын дугуйг татаж байхаар нь яваад очтол дугуй тайлж байсан залуу зугтаачхаар нь би машины түлхүүрийг нь сугалж аваад дотор нь байсан хоёр залууг миний бие цагдаа дуудаж хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
гэрч О.Г-ын:...”Нэг залуу ганцаараа цонхон дээр хүрч ирээд “цагдаа хэрэгтэй байна” гэхэд нь би гарч уулзахад нөгөө залуу “манай байрны гадаа зогсоол дээр байсан машины дугуйг гурван залуу тайлж байхад нь би нэгийг нь барихад нөгөө хоёр нь зугтчихлаа” гэж хэлэхэд нь хэрэг болсон газар нь очиход "Тоёота прус-20" маркийн машины баруун урд талын дугуйны боолтыг нь тайлагдсан байдалтай хажууд нь “Avente xd” маркийн машин байсан юм. Тэгээд хохирогч залуу надад хандан “энэ машинаас тэр залуус буусан” гэж хэлсэн бөгөөд нэг залууг нь барьчихсан байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дахь тал/,
шүүгдэгч Х.А гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...”2012 оны 3 дугаар 31-ний орой 21 цаг өнгөрч байхад Г бид хоёр “Гранд” нэртэй бааранд байж байхад С ирсэн юм. Тэгтэл бид гурвыг хамт байж байхад С ийн таньдаг хүн нь тааралдаад бид гуравт архи хундгалж өгөхөд нь бид гурав архийг нь уулгүй амсаад буцааж өгсөн юм. Тэгээд би найзтайгаа уулзах гээд С ийн ахынх нь машинтай бид гурав хамтдаа Шинэ хорооллын 14 дүгээр байрны гадаа очоод зогсож байтал тэнд "Тоёота прус-20" маркийн машин зогсож байхаар нь бид гурав хоорондоо өвөл, зуны дугуй гэж ярьж байгаад гурвуулаа тэр машины дугуйг хулгайлахаар болсон юм. Тэгээд С машинаасаа дроцов гаргаж ирээд уг машины баруун урд дугуйны хоёр ширхэг боолтыг нь тайлсан юм. Тухайн үед би бас хоёр ширхэг боолтыг нь тайлаад Г нэг ширхэг боолтыг нь тайлаад дугуйг нь авах гээд байж байхад тэр машины эзэн нь гарч ирсэн юм. Тэгэхэд нь С бид хоёр зугтаад Г машиндаа суугаад үлдсэн юм. Тэгээд Г , С нар баригдсаны маргааш нь би өөрийн биеэр цагдаа очиж баригдсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 28, 34 дахь тал/,
шүүгдэгч Б.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...”2012 оны 3 дугаар 31-ний орой 21 цаг өнгөрч байхад А бид хоёр “Гранд” нэртэй бааранд байж байхад С ирсэн юм. Тэгтэл бид гурвыг хамт байж байхад С ийн таньдаг хүн нь тааралдаад бид гуравт архи хундгалж өгөхөд нь бид гурав архийг нь уулгүй амсаад буцааж өгсөн юм. Тэгтэл А найзтайгаа уулзана гээд бид гурав хамт Шинэ хорооллын 14 дүгээр байрны гадаа очоод зогсож байтал "Тоёота прус-20" маркийн машин зогсож байхаар нь бид гурав хоорондоо өвөл, зуны дугуй гэж ярьж байгаад гурвуулаа тэр машины дугуйг хулгайлахаар болсон юм. Тэгээд С машинаасаа дроцов гаргаж ирээд уг машины баруун урд дугуйны хоёр ширхэг боолтыг нь тайлсан ба би нэг ширхэг боолтыг нь харин А хоёр ширхэг боолтыг нь тайлаад дугуйг машинаас нь сугалах гээд байж байхад уг машины эзэн нь гарч ирэхэд нь С , А хоёр зугтаагаад харин би машиндаа сууж байгаад баригдсан. Дараа нь С баригдсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 32, 36 дахь тал/,
шүүгдэгч Э.С ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...”2012 оны 3 дугаар 31-ний орой 21 цаг өнгөрч байхад би Г , А хоёртой уулзах гээд “Гранд” нэртэй бааранд ороод бид гурав хамт сууж байтал миний таньдаг хүн ирээд бид гуравт архи хундгалж өгөхөөр нь бид нар амсаад буцаагаад өгсөн юм. Тэгтэл А найзтайгаа уулзана гээд бид гурав хамт Шинэ хорооллын 14 дүгээр байрны гадаа очоод зогсож байтал "Тоёота прус-20" маркийн машин зогсож байхаар нь бид гурав хоорондоо өвөл, зуны дугуй гэж ярьж байгаад гурвуулаа тэр машины дугуйг хулгайлахаар болсон юм. Тэгээд би машинаасаа дроцов гаргаж ирээд уг машины баруун урд дугуйны хоёр ширхэг боолтыг нь би тайлсан ба нэг ширхэг боолтыг нь Г , үлдсэн хоёр ширхэг боолтыг нь А тайлсан юм. Тэгээд дугуйг нь сугалах гэж байхад машины эзэн нь гарч ирэхэд нь А зугтааж харин Ганбатаар машиндаа орж байгаад баригдсан юм. Би цэцэрлэг дотроос гарч ирээд баригдсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 30, 38 дахь тал/,
эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 51 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Д овогт Х.А , Б овогт Б.Г , Л овогт Э.С нарыг бүлэглэн бусдын бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлахаар завдсан гэм буруутайд тогтоож Х.А , Б.Г , Э.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.Т нь “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Х.А , Б.Г , Э.С нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Х.А , Б.Г , Э.С нар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогдож байна. /хэргийн 48-50 дахь тал/.
Шүүгдэгч Х.А , Б.Г , Э.С нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт Х.А , Б овогт Б.Г , Л овогт Э.С нарыг бүлэглэн бусдын бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлахаар завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Х.А д эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил хорих ял,
Б.Г т эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил хорих ял,
Э.С ид эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Х.А , Б.Г , Э.С нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Х.А , Б.Г , Э.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Х.А гийн 32 инчийн “ТCL” маркийн LCD дэлгэцтэй зурагт,
Б.Г ын 22/0.002/ метр квадрат нэг машины ггааш,
Э.С ийн “Самсунг” маркийн Солонгос улсад үйлдвэрлэсэн хөргөгч зэргийг битүүмжилсэн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 169 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосонд тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Х.А д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар,
Б.Г т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар,
Э.С ид энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Х.А , Б.Г , Э.С нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Х.А , Б.Г , Э.С нарт мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.А , Б.Г , Э.С нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.А , Б.Г , Э.С нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН