| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2011/0237/Э/ |
| Дугаар | 96А |
| Огноо | 2012-12-14 |
| Зүйл хэсэг | 148.4., 254.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 96А
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2011/0237/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ё.Ринзаан, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Ц , Х.Гансүх,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгч Т.Б гийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
шүүгдэгч Ц.С ийн өмгөөлөгч Л.Цуурай, Д.Цагаандарь,
шүүгдэгч Д.Ц гийн өмгөөлөгч Ж.Туяа,
хохирогч Г.Б , Б.Н , Н.Э ,
иргэний нэхэмжлэгч Х.Г ,
иргэний хариуцагч Д.Д , Н.Х ,
гэрч Ц.Г.нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэрэгт .. овогт Ц С , А овогт Т. Б , мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан гэмт хэрэгт Боржигин овогт Д.Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21023612 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 31-ний єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Гүнгэр овогт Ц гийн С /РД:ВЮ.../, 19.. оны .. дугаар сарын .-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, ах, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг . тоотод оршин суудаг, 19..онд Дархан-Уул аймгийн арван жилийн дунд сургуулийн .. дугаар анги төгссөн, 19.. онд Улаанбаатар хотод Худалдааны техникум төгссөн, 2008 оноос хойш Дархан-Уул аймгийн ..дүгээр сургуульд тасралтгүй . жил ажилласан, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
2. Монгол Улсын иргэн, А овогт Т. Б /РД:ТА../, 19. оны . дугаар сарын ..ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 47 настай, дээд боловсролтой, худалдааны нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг .. дүгээр байрны ... тоотод оршин суудаг, 1983 онд Дархан-Уул аймгийн 1 дүгээр арван жилийн дунд сургуулийн 10 дугаар анги төгссөн,1983 оноос 1985 онд Худалдааны техникумыг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
3. Монгол Улсын иргэн, Б овогт Д.Ц /РД:ТВ.../, 19.. оны.. дугаар сарын ..ны өдөр Увс аймгийн Өмнө-Говь суманд төрсөн, эмэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Ц.С , Т.Б нар-148,4-96А.doc
Шүүгдэгч Ц.С нь 2011 оны 6 дугаар сарын 04-ний єдєр иргэн Н.Э ын 7.500.000 тєгрєгийг Ник ХХК-ны кассанд тушаалган залилан мэхэлсэн, Дархан Гїїт ХХК-ны нэрээр МТХХК-тай гэрээ байгуулан хямд їнээр тїлш зарна гэж иргэн С.Сїндэвийн 8.031.000 тєгрєгийг залилан мэхэлсэн, Т.Б тай бїлэглэн хямд їнээр тїлш зарна гэж иргэн Н.Х ын 4.000.000 тєгрєгийг залилан мэхэлсэн, Т.Б тай бїлэглэн иргэн Д.Дагвацэрэнгийн 7.440.500 тєгрєгийг залилан мэхэлсэн, Т.Б тай бїлэглэн иргэн Б.Н ийн орон сууцыг нь МТХХК-ны зээлийн гэрээний барьцаанд тавьж МТХХК болон иргэн Б.Н нарын 15.395.000 тєгрєгийг залилан мэхлэн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Т.Б нь Ц.С тэй бїлэглэн єєрийн эзэмшлийн Дархан Гїїт ХХК-ны нэр дээр МТХХК-тай тїлш зээлээр авах гэрээ байгуулан хямд їнээр тїлш зарна гэж иргэн Н.Х ын 4.000.000 тєгрєгийг залилан мэхэлсэн, Ц.С тэй бїлэглэн иргэн Д.Дагвацэрэнгийн 7.440.500 тєгрєгийг залилан мэхэлсэн, Ц.С тэй бїлэглэн иргэн Б.Н ийн орон сууцыг нь МТХХК-ны зээлийн гэрээний барьцаанд тавьж МТХХК болон иргэн Б.Н нарын 15.395.000 тєгрєгийг залилан мэхлэн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.Ц нь 2011 оны 12 дугаар сарын 12-ны єдєр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанд хууль сануулж гэрчийн мэдїїлэг єгєхдєє Ц.С нь Т.Б д 10.000.000 тєгрєг єгєхийг би харсан гэж бусдыг онц хїнд гэмт хэрэгт холбогдуулж санаатайгаар худал мэдїїлэг єгсєн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2010 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Ц над дээр С ийг дагуулж ирээд түлшний талаар гэрээ байгуулах гэсэн юм даанч компани С т байдаггүй гэж хэлэхээр нь би өөрийн нэр дээр байдаг “Дархан-Гүүт” ХХК-ны тамга тэмдгийг С т ашиглуулсан юм. Надад Х ын 4.000.000 төгрөгийг залилсан гэх үйлдэл байхгүй. Д гийн хувьд яривал манай ажил дээр хар өнгийн “Марк-2- машинтай ирээд надаас түлш асуусан. Тэгтэл дараа нь С Даргварэнцэнгээс мөнгө авсан байсан. Харин “МТ” ХХК-тай холбоотой эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа, энэ талаар хэрэгт авагдсан бөгөөд “МТ” ХХК-ийн өрний асуудал бол гэрээ хийх үеэсээ эхлээд С дээр өр гасан талаар дурьдсан байдаг. Миний хувьд шунахайн сэдэлтээр эдгээр олон хохирогчийн мөнгийг залилсан зүйлгүй. Харин өөрийн компанийнхаа тамга тэмдгийг С т ашиглуулсан нь миний буруу” гэв.
Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би анх Э тай 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр утсаар яриад түлш авах уу гэж асуусан юм. Тэгээд би “НИК” ХХК-тай аман хэлэлцээрээр гэрээ байгуулж шатахуун авдаг байсан болохоор маргааш нь Э тай уулзаж “НИК” ХХК дээр очтол өрөө төлсний дараа шатахуун өгнө гэхэд нь үнэн байдлаа Э ад хэлээд Баттуяатай гэх эмэгтэйтэй Э ыг уулзуулсан юм. Баттуяа төлбөрөө хийх юм бол манайх С т шатахуун олгоно гэж хэлсэн. Тэгээд би шатахуунаа ачих гэхэд өрөө төлсний дараа олгоно гэхэд нь дээд газарт нь хандахад дээд газар нь намайг хүлээлгээд надад шатахуун өгөхөө больсон. Тэгээд би Зоригоо гэх дарга дээр нь ороод үнэн байдлаа хэлээд төлбөр тооцоо хийнэ гэсэн баримтаа харуулсан. Тэгээд би Э аас 17.000.000 төгрөг аваад өрөндөө өгсөн. Одоо 7.500.000 төгрөгийн төлбөртэй үлдсэн. Тухайн үед надад “НИК” ХХК түлш найдвартай өгнө гэж хэлэхэд нь би мөнгө тушаагаад түлшээ ачих гэхэд ачуулаагүй юм. С ийн хувьд яривал 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр миний данс руу шатахуун авна гэж мөнгө шилжүүлсэн. Тухайн үед би шатахууныг ачуулж чадаагүй. Учир нь 2011 оны 9 дүгээр сарын 10-ны үеэс надад “МТ” ХХК шатахуун өгөхөө больсон одоо хохирлыг нь төлж барагдуулж чадаагүй байгаа. Х ын хувьд яривал би энэ хүнийг танихгүй. Намайг Б тай нийлж Х ын 4.000.000 төгрөгийг залилсан гэсэн би энэ хүнийг танихгүй. Харин би Б руу энэ хүний мөнгийг өөрийн хүүхдээрээ өгч явуулсан бөгөөд би Х ыг залилаагүй. Д гийн хувьд яривал, энэ хүн над руу 2010 оны хэдэн сард ч билээ залгаад надад хандан “танайхаас шатахуун авах гэсэн юм” гэхэд нь би зөвшөөрөөгүй ба дараа нь залгахад би Б гийн хамт уулзаад гэрээ хэлэлцээр хийхгүй гэж хэлээд салсан. Дараа нь над руу залгахад би “МТ” ХХК-ны алдангийг төлөх зорилгоор энэ хүнтэй “Сод-Монгол” ХХК-ны ойролцоо уулзсан. Тэгээд Д миний хажууд Б тай утсаар яриад түлш ачуулах талаар яриад ачилт хийхээр болсон. Тэгтэл “МТ” ХХК нь надаар ачилт хийлгэхгүй харин Б тай ачилт хийнэ гэхээр нь би 23.100.000 төгрөгийг няравт нь хүлээлгэж өгөөд алдангаа төлсөн. Тэгээд би Д гийн хүлээлгэж өгсөн мөнгийг “МТ” ХХК-нд өгсөн. Тэр үед Д , Б хоёр миний хажууд байсан. Тэгээд Д гийн ачилтыг нь хийж өгөөд явсан. Н ийн байрны хувьд яривал “МТ” ХХК-тай би гэрээ байгуулсан нь үнэн тухайн үед Н гэдэг хүний байрыг Цэцэгмаа гэдэг хүн надад хэлээд Н , Б бид гурав хамт явж “МТ” ХХК-тай гэрээ байгуулсан юм. Тухайн үед би ачилт хийж байгаад 9 дүгээр сараас хойш Б ачилт хийсэн. Үүнээс хойш би “МТ” ХХК-наас шатахуун авч ачилт хийгээгүй” гэв.
Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”С ийн надад зааж өгсөн үгнээс болоод би 10.000.000 төгрөгийг С Б д өгч байсныг харсан гэж худал мэдүүлэг өгсөн нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр С над руу утсаар яриад “түлш авах уу” гэж хэлэхэд нь би маргааш нь буюу 04-ний өдөр С тэй уулзаад түлш авахаар болсон юм. Тэгээд “НИК” ХХК-ны нягтлантай нь С ийн хамтаар уулзахад нягтлан нь түлш байгаа гэхээр нь би мөнгө тушаасан. Тухайн үед С 17.000.000 төгрөгийн өртэй байсан юм байна лээ. Тэгтэл С даргатай нь орж уулзаад мөнгөө аваад нярвын өрөөнд нь бид хамт орж тушаасан. Тэгээд би удалгүй машин дуудаад түлшээ ачих болсон чинь С маргааш, нэг бол 7 хоногийн дараа ач гээд одоог болтол худал хэлсэн” гэв.
Хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2010 оны 6 дугаар сард миний таньдаг Цэцэгмаагийн хамт С манайд ирээд надад хандан “Манай дүү байрны ордероо хаячихсан юм. Одоо зарлуулаад олдохгүй байна, чи байраа ашиглуулаач” гэж хэлэхэд би зөвшөөрсөн. Тухайн үед С надад хандан “би ашигтай ажиллах болно. Танд мөнгө хэрэгтэй бол надад хэлээрэй” гэж хэлээд миний байрны гэрчилгээг авсан. Би байрны гэрчилгээгээ авмаар байна” гэв.
Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2010 оны 6 дугаар сарын сүүлээр над руу “Дархан-Гүүт” ХХК-наас яриад түлш зарах уу гэж асуусан юм. Удалгүй С , Б , Н гэдэг эдгээр хүмүүс ирээд надтай уулзсан. Тэгээд өөрсдийгөө захирал, менежер гэж танилцуулсан. Тэгээд 2010 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бид гэрээ байгуулсан юм. Тэрхүү гэрээн дээр манай ажилтан юм асгачихсан болохоор нь би дахиж гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манайх С , Б нарт шатахуун өгөөд явж байсан. Тэгтэл 2010 оны 8 дугаар сарын сүүл рүү мөнгө нь орж ирэхгүй удаад байхаар нь би Б руу залгахад утас нь холбогдохгүй байдаг байсан. Тухайн үед хэдэн төгрөгийн өр үүссэнийг сайн мэдэхгүй байна. Тэгээд 2010 оны 9 дүгээр сараас эхлээд Б би өөрөө ачилт хийнэ гэж ярьсан. 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эдгээр хүмүүс өрөө төлсөн бөгөөд 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойших өр нь 15.395.000 төгрөг үлдсэн байгаа үүнийгээ нэхэмжилж байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2011 оны 9 дүгээр сард С нь 18.900.000 төгрөгийг сарын 1.9 хувийн хүүтэйгээр урьдчилгаа 30 хувийг нь тушаагаад манай “Эрэл” банканд 1 өрөө байр барьцаанд тавьж 10 жилийн хугацаатай зээлж авсан юм. Уг үндсэн зээл нь хүүтэйгээ нийлээд нийт 21.967.507 төгрөг болсон. Энэ мөнгийг одоо болтол манайд өгөөгүй бөгөөд манайх байрыг нь худалдан борлуулах гэхэд битүүмжилсэн байсан. Дээрх мөнгөө гаргуулж авмаар байна” гэв.
Иргэний хариуцагч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Дархан-Гүүт” гэдэг ХХК нь “МТ” ХХК-тай гэрээ хийгээд түлш олгож байна гэсэн сураг надад сонсогдсон юм. Би тухайн үед С , Б нартай уулзаж бүх зүйлийг асуусан. Тэгээд би танай компанитай гэрээ хийгээд түлш авъя гээд салсан. Тэгээд дараа нь С над руу залгаад түлш авах уу гэсэн. Анх уулзахдаа би 1 торх түлшний мөнгө байна гэхэд, С 3 торхоор нь өгнө гэсэн. Тухайн үед 1 литр түлшийг 1150 төгрөгөөр бодоод 19 тонн 400 литр түлш авахаар болоод би 22.000.000 төгрөг тушаасан юм. Одоо надад 7.440.500 төгрөгийг төлөх ёстой. Намайг яагаад иргэний хариуцагчаар татсаныг би мэдэхгүй байна. Уг нь би хохироод үлдсэн хүн шүү дээ” гэв.
Иргэний хариуцагч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Гэрэл-Од гэдэг хүн над руу залгаад надад хандан “ачилт хийх үү” гэж асуухад нь би жиргүүл байхгүй учир толгойгоор нь 2 удаа явж болно гэж хэлсэн юм. Тэгтэл Г.чи ер нь түлш авах юм уу гэхэд өөрт байсан 4.000.000 төгрөгөө түлш авах зорилгоор Гэрэл-Одод өгсөн. Миний мөнгийг 16.000.000 төгрөгөн дээр нэмээд нийт 20.000.000 сая төгрөгийг “МТ” ХХК-нд тушаасныг би харсан. Тэгээд би 1 торх түлш ачаад Шарын гол сум руу явсан. Маргааш нь би Баярсайхан гэдэг таньдаг хүнээсээ гуйж байгаад 2 дахь торх түлшийг нь ачуулсан. Тэгээд маргааш нь Б надад хандан “би Орхон сум руу рапс авах гээд явж байна, чиний түлшийг удахгүй өгнө” гэж хэлсэн бөгөөд одоог хүртэл өгөөгүй. Би Б гаас 4.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Намайг хохирсон байхад яагаад иргэний хариуцагчаар татаж шүүх хуралдаанд оролцуулж байгааг би мэдэхгүй байна” гэв.
Гэрч Ц.Г.шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би Х аас мөнгө аваад С ийн хүүхэд болох Батзолбоод өгсөн. Тухайн үед би С т Х аас мөнгө авсан тухайгаа хэлэхэд С өөрийн хүүхэд Батзолбоогоо над руу явуулж авахуулсан. Би яг 20.000.000 төгрөгийг Батзолбоод өгсөн” гэв.
Шүүгдэгч Ц.С нь 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Ник” ХХК-ны кассанд тушаалган гэж иргэн Н.Э ын 7.500.000 төгрөгийг,
Мөн 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Дархан Гүүт” ХХК-ны нэрээр “МТ” ХХК-тай гэрээ байгуулан хямд үнээр түлш зарна гэж иргэн С.С ийн 8.031.000 төгрөгийг,
2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгч Т.Б тай бүлэглэн хямд үнээр түлш зарна гэж иргэн Н.Х ын 4.000.000 төгрөгийг,
2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Т.Б тай бүлэглэн иргэн Д.Дагвацэрэнгийн 7.440.500 төгрөгийг,
2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мөн шүүгдэгч Т.Б тай бүлэглэн иргэн Б.Н ийн орон сууцыг “МТ” ХХК-ны зээлийн гэрээний барьцаанд тавьж “МТ” ХХК- наас 15.395.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авсан,
Түүнчлэн 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Эрэл” банкны Дархан-Уул аймаг дахь салбарт Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 15 дугаар байрны 87 тоот, 18.0 метр квадрат талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаанд тавьж 18.900.000 төгрөгийг 120 сарын хугацаатайгаар сарын 1.9 хувийн хүүтэй зээлэн авч зээлийн төлөлтийг хийлгүйгээр тус банканд 21.967.507 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр С над руу утсаар яриад “түлш авах уу” гэж хэлэхэд нь би маргааш нь буюу 04-ний өдөр С тэй уулзаад түлш авахаар болсон юм. Тэгээд “НИК” ХХК-ны нягтлантай нь С ийн хамтаар уулзахад нягтлан нь түлш байгаа гэхээр нь би мөнгө тушаасан. Тухайн үед С 17.000.000 төгрөгийн өртэй байсан юм байна лээ. Тэгтэл С даргатай нь орж уулзаад мөнгөө аваад нярвын өрөөнд нь бид хамт орж тушаасан. Тэгээд би удалгүй машин дуудаад түлшээ ачих болсон чинь С маргааш, нэг бол 7 хоногийн дараа ач гээд одоог болтол худал хэлсэн” гэсэн мэдүүлэг,
хохирогч С.С ийн:…”2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр С над руу утсаар яриад надад хандан “түлш авах уу” гэж хэлэхэд нь би түүнд хандан “авъя” гэж хэлсэн юм. Тэгээд 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр С надад хандан “түлш ачуулаад өгье, мөнгөө нэг дэх өдрийн 11 цагаас өмнө банкаар шилжүүлээд орхи” гэж хэлсэн юм. Тэгээд би 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11 цагаас өмнө С ийн өөрийнх нь “ХААН” банкны ... дугаарын данс руу 10.231.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд би С т хандан “мөнгөө шилжүүлчихлээ, түлшээ хэзээ очиж ачих вэ” гэж хэлээд утсаар ярихад С надад хандан “МТХХК-ны улирлын тооллого эхэлсэн байна ганц нэг өдөр хүлээгээч гэж хэлсэн юм. Тэгээд би хэд хонож байгаад С тэй утсаар яриад түүнд хандан “чи миний түлш авахаар шилжүүлсэн 10.231.000 төгрөгийг яасан юм бэ” гэж хэлээд асуусан чинь С надад хандан “би мөнгийг чинь тэр доор нь аваад Б эгчийг рапс авна гэхээр нь өгчихсөн” гэж хэлэхээр нь маргааш нь би Б тай уулзаад түүнд хандан “чи миний мөнгөөр рапс авахаар авсан байна шүү дээ, би мөнгөө авъя” гэж хэлэхэд Б надад хандан “би чиний мөнгийг аваагүй хоёулаа С тэй уулзъя” гэж хэлэхэд нь би Б тай хамт С тэй уулзахад С надад хандан “энэ мөнгө Б эгчид ямар ч хамаагүй, би чиний мөнгөөр түлш ачуулсан байгаа. Би чиний мөнгийг өөрөө төлнө” гэж хэлэхэд нь би С т хандан “чи өчигдөр орой надтай утсаар ярихдаа нөгөө түлшний мөнгийг чинь Б эгчид рапс авна гэхээр нь өгчихсөн гэж хэлээ биз дээ” гэхэд С ерөөсөө юм дуугарахгүй байсан юм. Би одоо 8.231.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б энэ мөнгөнд ямар ч хамаагүй. Анх С надаас дээрх мөнгийг авсан юм. Би Б г огтхон ч танихгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45 дахь тал/,
иргэний хариуцагч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Гэрэл-Од гэдэг хүн над руу залгаад надад хандан “ачилт хийх үү” гэж асуухад нь би жиргүүл байхгүй учир толгойгоороо нь 2 удаа явж болно гэж хэлсэн юм. Тэгтэл Г.чи ер нь түлш авах юм уу гэхэд өөрт байсан 4.000.000 төгрөгөө түлш авах зорилгоор Гэрэл-Одод өгсөн. Миний мөнгийг 16.000.000 төгрөгөн дээр нэмээд нийт 20.000.000 сая төгрөгийг “МТ” ХХК-нд тушаасныг би харсан. Тэгээд би 1 торх түлш ачаад Шарын гол сум руу явсан. Маргааш нь би Баярсайхан гэдэг таньдаг хүнээсээ гуйж байгаад 2 дахь торх түлшийг нь ачуулсан. Тэгээд маргааш нь Б надад хандан “би Орхон сум руу рапс авах гээд явж байна, чиний түлшийг удахгүй өгнө” гэж хэлсэн бөгөөд одоог хүртэл өгөөгүй. Би Б гаас 4.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Намайг хохирсон байхад яагаад иргэний хариуцагчаар татаж шүүх хуралдаанд оролцуулж байгааг би мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг,
иргэний хариуцагч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Дархан-Гүүт” гэдэг ХХК нь “МТ” ХХК-тай гэрээ хийгээд түлш олгож байна гэсэн сураг надад сонсогдсон юм. Би тухайн үед С , Б нартай уулзаж бүх зүйлийг асуусан. Тэгээд би танай компанитай гэрээ хийгээд түлш авъя гээд салсан. Тэгээд дараа нь С над руу залгаад түлш авах уу гэсэн. Анх уулзахдаа би 1 торх түлшний мөнгө байна гэхэд, С 3 торхоор нь өгнө гэсэн. Тухайн үед 1 литр түлшийг 1150 төгрөгөөр бодоод 19 тонн 400 литр түлш авахаар болоод би 22.000.000 төгрөг тушаасан юм. Одоо надад 7.440.500 төгрөгийг төлөх ёстой. Намайг яагаад иргэний хариуцагчаар татсаныг би мэдэхгүй байна. Уг нь би хохироод үлдсэн хүн шүү дээ” гэсэн мэдүүлэг,
хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2010 оны 6 дугаар сарын сүүлээр над руу “Дархан-Гүүт” ХХК-наас яриад түлш зарах уу гэж асуусан юм. Удалгүй С , Б , Н гэдэг эдгээр хүмүүс ирээд надтай уулзсан. Тэгээд өөрсдийгөө захирал, менежер гэж танилцуулсан. Тэгээд 2010 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бид гэрээ байгуулсан юм. Тэрхүү гэрээн дээр манай ажилтан юм асгачихсан болохоор нь би дахиж гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манайх С , Б нарт шатахуун өгөөд явж байсан. Тэгтэл 2010 оны 8 дугаар сарын сүүл рүү мөнгө нь орж ирэхгүй удаад байхаар нь би Б руу залгахад утас нь холбогдохгүй байдаг байсан. Тухайн үед хэдэн төгрөгийн өр үүссэнийг сайн мэдэхгүй байна. Тэгээд 2010 оны 9 дүгээр сараас эхлээд Б би өөрөө ачилт хийнэ гэж ярьсан. 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эдгээр хүмүүс өрөө төлсөн бөгөөд 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойших өр нь 15.395.000 төгрөг үлдсэн байгаа үүнийгээ нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,
хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2010 оны 6 дугаар сард миний таньдаг Цэцэгмаагийн хамт С манайд ирээд надад хандан “Манай дүү байрны ордероо хаячихсан юм. Одоо зарлуулаад олдохгүй байна, чи байраа ашиглуулаач” гэж хэлэхэд би зөвшөөрсөн. Тухайн үед С надад хандан “би ашигтай ажиллах болно. Танд мөнгө хэрэгтэй бол надад хэлээрэй” гэж хэлээд миний байрны гэрчилгээг авсан. Би байрны гэрчилгээгээ авмаар байна” гэсэн мэдүүлэг,
гэрч Ц.Г.шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Би Х аас мөнгө аваад С ийн хүүхэд болох Батзолбоод өгсөн. Тухайн үед би С т Х аас мөнгө авсан тухайгаа хэлэхэд С өөрийн хүүхэд Батзолбоогоо над руу явуулж авахуулсан. Би яг 20.000.000 төгрөгийг Батзолбоод өгсөн” гэсэн мэдүүлэг,
иргэний нэхэмжлэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2011 оны 9 дүгээр сард С нь 18.900.000 төгрөгийг сарын 1.9 хувийн хүүтэйгээр урьдчилгаа 30 хувийг нь тушаагаад манай “Эрэл” банканд 1 өрөө байр барьцаанд тавьж 10 жилийн хугацаатай зээлж авсан юм. Уг үндсэн зээл нь хүүтэйгээ нийлээд нийт 21.967.507 төгрөг болсон. Энэ мөнгийг одоо болтол манайд өгөөгүй бөгөөд манайх байрыг нь худалдан борлуулах гэхэд бүтүүмжилсэн байсан. Дээрх мөнгөө гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг,
гэрч О.Б-ын:…”Би гэрээ хийгээгүй, уг гэрээн дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Харин тамга тэмдэг нь манай байгууллагын тамга тэмдэг мөн байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-59 дахь тал/,
гэрч Ч.Б-ийн:…”Ц.С гэрээгээр түлш аваад мөнгийг нь өгөхгүй явсаар байгаад 17.000.000 төгрөг болгосон юм. Тэгээд С т түлш өгөхийг зогсоосон юм. Манайхаас бол гэрээгээр түлш удаан хугацаагаар аваагүй. Манайхтай гэрээ байгуулсан бөгөөд түлшний мөнгөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй учир гэрээг зогсоосон юм. С ганцаараа л ирж байснаас өөр хүн ирж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 67 дахь тал/,
хохирогч Н.Х , гэрч Ц.Г.нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 70-71 дахь тал/,
“Дархан Гүүт” ХХК-ныг татан буулгасан Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1079 дугаартай шийдвэр /хэргийн 166-167 дахь тал/,
Эдийн засгийн шинжээчийн:
1. “МТ” ХХК-ны санхүүгийн баримтаас харахад анхан шатны баримт бүрэн хөтлөгдөөгүйгээс дээрх иргэдээс хээнээс нь, хэдэн төгрөгийг авсан болохыг тодорхойлох боломжгүй болгосон нь магадалгаагаар нотлогдож байна.
2. “МТ” ХХК нь хийсэн ачилт бүрдээ тооцоо хийдэггүйгээс дараагийн ачилт хийхдээ өмнөх өрийг барагдуулж аваагүй нь баримтаас нотлогдож байна” гэсэн дүгнэлт /хэргийн 466-469 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Т.Б 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгч Ц.С тэй бүлэглэн хямд үнээр түлш зарна гэж иргэн Н.Х ын 4.000.000 төгрөгийг,
2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Ц.С тэй бүлэглэн иргэн Д.Дагвацэрэнгийн 7.440.500 төгрөгийг,
2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мөн шүүгдэгч Ц.С тэй бүлэглэн иргэн Б.Н ийн орон сууцыг “МТ” ХХК-ны зээлийн гэрээний барьцаанд тавьж “МТ” ХХК-наас 15.395.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авсан болох нь:
иргэний хариуцагч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Гэрэл-Од гэдэг хүн над руу залгаад надад хандан “ачилт хийх үү” гэж асуухад нь би жиргүүл байхгүй учир толгойгоороо нь 2 удаа явж болно гэж хэлсэн юм. Тэгтэл Г.чи ер нь түлш авах юм уу гэхэд өөрт байсан 4.000.000 төгрөгөө түлш авах зорилгоор Гэрэл-Одод өгсөн. Миний мөнгийг 16.000.000 төгрөгөн дээр нэмээд нийт 20.000.000 сая төгрөгийг “МТ” ХХК-нд тушаасныг би харсан. Тэгээд би 1 торх түлш ачаад Шарын гол сум руу явсан. Маргааш нь би Баярсайхан гэдэг таньдаг хүнээсээ гуйж байгаад 2 дахь торх түлшийг нь ачуулсан. Тэгээд маргааш нь Б надад хандан “би Орхон сум руу рапс авах гээд явж байна, чиний түлшийг удахгүй өгнө” гэж хэлсэн бөгөөд одоог хүртэл өгөөгүй. Би Б гаас 4.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Намайг хохирсон байхад яагаад иргэний хариуцагчаар татаж шүүх хуралдаанд оролцуулж байгааг би мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг,
иргэний хариуцагч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Дархан-Гүүт” гэдэг ХХК нь “МТ” ХХК-тай гэрээ хийгээд түлш олгож байна гэсэн сураг надад сонсогдсон юм. Би тухайн үед С , Б нартай уулзаж бүх зүйлийг асуусан. Тэгээд би танай компанитай гэрээ хийгээд түлш авъя гээд салсан. Тэгээд дараа нь С над руу залгаад түлш авах уу гэсэн. Анх уулзахдаа би 1 торх түлшний мөнгө байна гэхэд, С 3 торхоор нь өгнө гэсэн. Тухайн үед 1 литр түлшийг 1150 төгрөгөөр бодоод 19 тонн 400 литр түлш авахаар болоод би 22.000.000 төгрөг тушаасан юм. Одоо надад 7.440.500 төгрөгийг төлөх ёстой. Намайг яагаад иргэний хариуцагчаар татсаныг би мэдэхгүй байна. Уг нь би хохироод үлдсэн хүн шүү дээ” гэсэн мэдүүлэг,
хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2010 оны 6 дугаар сарын сүүлээр над руу “Дархан-Гүүт” ХХК-наас яриад түлш зарах уу гэж асуусан юм. Удалгүй С , Б , Н гэдэг эдгээр хүмүүс ирээд надтай уулзсан. Тэгээд өөрсдийгөө захирал, менежер гэж танилцуулсан. Тэгээд 2010 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бид гэрээ байгуулсан юм. Тэрхүү гэрээн дээр манай ажилтан юм асгачихсан болохоор нь би дахиж гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манайх С , Б нарт шатахуун өгөөд явж байсан. Тэгтэл 2010 оны 8 дугаар сарын сүүл рүү мөнгө нь орж ирэхгүй удаад байхаар нь би Б руу залгахад утас нь холбогдохгүй байдаг байсан. Тухайн үед хэдэн төгрөгийн өр үүссэнийг сайн мэдэхгүй байна. Тэгээд 2010 оны 9 дүгээр сараас эхлээд Б би өөрөө ачилт хийнэ гэж ярьсан. 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эдгээр хүмүүс өрөө төлсөн бөгөөд 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойших өр нь 15.395.000 төгрөг үлдсэн байгаа үүнийгээ нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,
хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2010 оны 6 дугаар сард миний таньдаг Цэцэгмаагийн хамт С манайд ирээд надад хандан “Манай дүү байрны ордероо хаячихсан юм. Одоо зарлуулаад олдохгүй байна, чи байраа ашиглуулаач” гэж хэлэхэд би зөвшөөрсөн. Тухайн үед С надад хандан “би ашигтай ажиллах болно. Танд мөнгө хэрэгтэй бол надад хэлээрэй” гэж хэлээд миний байрны гэрчилгээг авсан. Би байрны гэрчилгээгээ авмаар байна” гэсэн мэдүүлэг,
гэрч О.Б-ын:…”Би гэрээ хийгээгүй, уг гэрээн дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Харин тамга тэмдэг нь манай байгууллагын тамга тэмдэг мөн байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-59 дахь тал/,
“Дархан Гүүт” ХХК-ныг татан буулгасан Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1079 дугаартай шийдвэр /хэргийн 166-167 дахь тал/,
Эдийн засгийн шинжээчийн:
1. “МТ” ХХК-ны санхүүгийн баримтаас харахад анхан шатны баримт бүрэн хөтлөгдөөгүйгээс дээрх иргэдээс хээнээс нь, хэдэн төгрөгийг авсан болохыг тодорхойлох боломжгүй болгосон нь магадалгаагаар нотлогдож байна.
2. “МТ” ХХК нь хийсэн ачилт бүрдээ тооцоо хийдэггүйгээс дараагийн ачилт хийхдээ өмнөх өрийг барагдуулж аваагүй нь баримтаас нотлогдож байна” гэсэн дүгнэлт /хэргийн 466-469 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Д.Ц нь 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанд хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Ц.С нь Т.Б д 10.000.000 төгрөг өгөхийг би харсан” гэж бусдыг гэмт хэрэгт холбогдуулж санаатайгаар худал мэдүүлэг өгсөн болох нь:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 103 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл:…”Би 2010 оны намар, яг хэзээ гэдгийг нь санахгүй байна С Б д 10,000,000 төгрөг тоолж өгч байсан бөгөөд энэ мөнгийг хэн нэгэн хүнд өгөөрэй гээд байх шиг байсан. Би С ийг Б д мөнгө өгч байхыг харсан бөгөөд хажууд нь байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 442 дахь тал/,
шүүгдэгч Т.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн:..”2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Дархан сумын 7 дугаар баг “Шинэ орчин” төвийн ойролцоо 15 цагийн орчимд Ц тэй таарсан юм. Тэгэхэд Ц надад хандан “уучлаарай би таныг шүүх хуралдаан дээр худал мэдүүлэг өгөөд гүтгэчихлээ, С надаас тэгж хэлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би худал мэдүүлэг өгчихлөө” гэж хэлсэн. Тухайн үед Ц бид хоёроос өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 553 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Ц нь 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанд хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Ц.С нь Т.Б д 10.000.000 төгрөг өгөхийг би харсан” гэж бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж санаатайгаар худал мэдүүлэг өгсөн гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Иймд Дархан-Уул аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан гэмт хэрэгт Боржигин овогт Д.Ц д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Д.Ц г шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн байна гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж,
Мөн шүүгдэгч Гүнгэр овогт Ц гийн С , А овогт Т.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Ц.С , Т.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.С ээс хохирогч Н.Э ад 7.500.000 төгрөгийг, хохирогч С.С т 8.031.000 төгрөгийг, “Эрэл” банкны Дархан-Уул аймаг дахь салбарт 21.967.507 төгрөгийг,
шүүгдэгч Ц.С Т.Б нараас хохирогч Н.Х т 4.000.000 төгрөгийг, хохирогч Д.Д д 7.440.500 төгрөгийг, хохирогч “МТ” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбарт 15,395.000 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Ц.С , Т.Б нарын бүлэглэн “МТ” ХХК-ны зээлийн гэрээний барьцаанд тавьсан орон сууцны гэрчилгээг “МТ” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбараас гаргуулж өмчлөгч этгээд буюу хохирогч Б.Н т буцааж олгох нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Б.Н нь шүүгдэгч Ц.С ээс 750.000 төгрөгийг байрныхаа ордерыг ашиглуулсны төлөө авсан байх тул уг мөнгийг гаргуулж шүүгдэгч Ц.С т буцааж олгох зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.С , Т.Б , Д.Ц нар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна. /хэргийн 107, 114, 557 дахь тал/,
Шүүгдэгч Ц.С , Т.Б , Д.Ц нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Д.Ц нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан гэмт хэрэгт Боржигин овогт Д.Ц д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 болгон өөрчилсүгэй.
2. Гүнгэр овогт Ц гийн С ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
А овогт Т.Б г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Боржигин овогт Д.Ц г шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Ц гийн С ийн хувьд ноогдох эд хөрөнгөөс 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 /арван нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял,
Т.Б гийн эд хөрөнгөөс 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 /арав/ жил 6 /зургаа/ сар хорих ял,
Мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар Д.Ц д 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Ц.С , Т.Б нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид,
Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Д.Ц д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.С ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг,
Т.Б гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.С ээс 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг, . тоотод оршин суух Б овогт Н.Э /РД:.../-д,
8.031.000 /найман сая гучин нэгэн мянган төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг, . тоотод оршин суух И. овогт С.С /РД:..../-д,
7.697.500 /долоон сая зургаан зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч “МТ” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбарт,
2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. тоотод оршин суух О овогт Н.Х /РД:Т.../-д,
3,720.250 /гурван сая долоон зуун хорин мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ..тоотод оршин суух Б овогт Д.Д /РД:И...../-д,
21.967.507 /хорин нэгэн сая есөн зуун жаран долоон мянга таван зуун долоон/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Э” банкны Дархан-Уул аймаг дахь салбарт,
Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Б гаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын.. дүгээр баг ..тоотод оршин суух О овогт Н.Х /РД:Т.../-д,
7.697.500 /долоон сая зургаан зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч “МТ” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбарт,
3,720.250 /гурван сая долоон зуун хорин мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. тоотод оршин суух Б овогт Д.Д /РД:И../-д тус тус олгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар мөрдөн байцаагчийн 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 131 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн Ц.С ийн эзэмшлийн “Пентюм-4 Делл” маркийн иж бүрэн компьютер, “Минск” маркийн хөргөгч, “Сони” маркийн 21 инчийн өнгөт зурагт, мөлхөө стенк,
мөрдөн байцаагчийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 104 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн Ц.С ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 15 дугаар байрны 87 тоотод байрлах 18.0 метр квадрат талбай бүхий V-.. тоот улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээтэй 1 /нэг/ өрөө байр,
мөрдөн байцаагчийн 2011 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 132 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн Т.Б гийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг .. тоотод байрлах 77 метр квадрат талбай бүхий V-. тоот улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээтэй өвлийн орон сууц, 440.5 метр квадрат талбай бүхий Г-.. улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээтэй хашааны газрыг Ц.С , Т.Б нарын учруулсан хохирол, Ц.С ийн банкны зээлд тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус шилжүүлсүгэй.
10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “МТ” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбараас Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар хороолол .. дугаар байрны .. тоотод байрлах 30.4 метр квадрат талбай бүхий орон сууцны V-.. улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг гаргуулж өмчлөгч этгээд буюу хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг . дугаар хороолол ..дугаар байрны .. тоотод оршин суух Б овогт Борхүүгийн Н т олгож, хохирогч Б.Н ээс 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж шүүгдэгч Ц.С т тус тус буцаан олгосугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Ц д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Ц д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Д.Ц д мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Ц д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, Ц.С т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр байлгаж, Т.Б д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүгдэгч Ц.С , Т.Б нарын эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ц д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, Ц.С , Т.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ё.РИНЗААН
Я.ТУУЛ