Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2013/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0145/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Д.Цагаандарь нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр

зүйлийн 211.1зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ид холбогдох эрүүгийн 201309000247 дугаартай нэг хавтас хэргийг 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын .. дугаар баг ..... оршин суух, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт *******  /РД: О.../  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******  нь 2012 оны 12 дугаар сард Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Хар бэлчир гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 13 ширхэг буюу 4.3м3 нарс модыг тээвэрлэсэн ба ойн санд 1.973.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 12 сард Хонгор сумын нутаг Хар бэлчирийн ам гэх газар ууланд мод бэлтгэсэн хураагаад орхичихсон мод байсан. Хэд хоногийн дараа ахиад малд явж байхад нөгөө мод байж байхаар нь морин тэргээрээ татаж авчраад өөрийн хашаандаа оруулсан. Нийтдээ 4-5 удаа зөөж авчраад модоо зүсэж янзалсан. 1.973.700 төгрөг төлсөн, хийсэн хэрэгтээ дүгнэлт хийсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Иргэний нэхэмжлэгч Н.Л гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...*******  Хонгор сумын ойн ангиас хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл 2012, 2013 онд авч байгаагүй бөгөөд зөвшөөрөлгүй амьд мод бэлтгэж өвөлжөө барьсан” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар тал/

 

 

 

\\Z_TUNGALAGMAA\share doc\2013\shitgeh togtool\Shiitgeh togtool-Galsandorj 211.1.docx

Гэрч Г.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сум Хал бэлчир гэх газар С.Ж  гэж айлд очиж хөлсөөр мал маллаж эхэлсэн. Ингээд мал маллаж байх хугацаанд буюу 2012 оны 12 дугаар сарын эхээр манай гэрийн хойно байдаг модтой толгойд нойтон мод хийгээд орхичихсон байсан. Тэгээд би мод хийгээд орхичихсон байгаа талаар С.Ж  болон түүний ах ******* , тэдний малчин Монгол нарт хэлсэн. Тэр модыг *******  зөөж аваад хашаагаа барьсан байсан гэх мэдүүлэг, /хэргийн 14 дүгээр тал/

 

Гэрч Х.Д  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… *******  ууланд мод бэлтгээд орхисон байна гээд хэдэн мод зөөж авчирч өвөлжөөгөө янзалж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар тал/   

 

******* ийн хууль бусаар тээвэрлэж авчирсан модоор барьсан өвөлжөөний зураг /хэргийн 8 дугаар тал/,

 

Шинжээчийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтэнд: “...Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн 4,3 м3 хэрэглээний бөөрөнхий модны үнэлгээ нь 4,3 м3*1,8 /итгэлцүүр/* 255000=1973700 /нэг сая есөн зуун далан гурван мянга долоон зуу/ төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /хэргийн 21-22 дугаар тал/,

Мөрдөн байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор “...******* ийн зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэхэд ашигласан гэх морин тэрэг, 1 тооны морийг битүүмжилсэн” тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хэргийн 33-34 дүгээр тал/, мөрдөн байцаагчийн “Г ийн гэх өвөлжөөг битүүмжилсэн” тухай тогтоол, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 35-37 дугаар тал/,

Шүүгдэгч ******* ийг “урьд нь ял шийтгэгдэж байгаагүй тухай” ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн засаг даргын “тус багийн иргэн *******  нь Зулзагат оршин суудаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хэргийн 31 дүгээр тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *******  нь 2012 оны 12 дугаар сард Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Хар бэлчир гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 13 ширхэг буюу 4.3м3 нарс модыг тээвэрлэсэн ба ойн санд 1.973.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч Г.Б , Х.Д  нарын мэдүүлэг, шүүгдэгч ******* ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  Шинжээчийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасан “ Зохих зөвшөөрөлгүйгээр мод ....тээвэрлэснээс үлэмж хэмжээний хохирол учруулсан... ” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******  нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа болон хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б  овогт ******* ийг зохих зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар шүүгдэгч ******* ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* ид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Мөрдөн байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилсэн, шүүгдэгч ******* ийн зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэхэд ашигласан морин тэрэг, 1 тооны морийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч ******* ид оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* ид анхааруулж мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* ид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

 

            ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                    З.ТУНГАЛАГМАА