| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2020/00462/и |
| Дугаар | 142/ШШ2020/00493 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 142/ШШ2020/00493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* /регистрийн дугаар /-д холбогдох,
“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Г, М-той 2014 онд танилцаж 2014 оноос хамтран амьдарсан. Бидний охин М-ын У нь 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй, хоёулаа өргөдөл бичиж охин ааваараа овоглосон.
Бид зан харилцаа таарахгүйгээс 2016 оны 01 сард тусдаа амьдарч байгаад 2017 оны 07 сараас 10 сарын хооронд буцаж хамтран амьдарч байгаад мөн л таарамжгүй байдлаас болон тусдаа амьдарсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, удаа дараа охинтойгоо уулзах санал тавьсан ч татгалзсан тул охин М овогтой У-д хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд гаргасан *******-ын нэхэмжлэлтэй, ******* надад холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлнө. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлгүй байна. Иймд шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
*******, ******* нар нь 2014 онд танилцан хамтран амьдарч, тэдний дундаас 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин М.У төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Хариуцагч ******* нь охин М.У-г өөрийн нэрээр овоглож гэрчилгээ авсан байх ба, нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч хүүхдийн тэтгэлгийг төлнө гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн сард нэг хүүхдэд олгох тэтгэлгийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно гэж заасан.
Иймд М.У-г насанд хүртэл нь эцэг *******-оор тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Хариуцагч нь өөрийнхөө эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин М.У-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******-оор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-оос 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА