Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 102

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                Хэргийн индекс: 171/2012/0115/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч О.Доржмаа,

хохирогч Б.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт Х  овогт Б.О т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000258 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х  овогт Б.О  /РД:М.../, 19.  оны ..дүгээр сарын .-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь . ангид суралцдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг, . дүгээр хороолол .. дугаар байрны ..тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Б.О  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Дархан номин" худалдааны төвийн урд талын автобусны буудлын орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн Б.Ч гийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... “2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хөдөөнөөс ирсэн найз Т тэй хамт хоёр шил архи хувааж уусан юм. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрэхэд би эрүүлжүүлэх байранд сэрсэн юм. Тухайн үед ухаанаа алдатлаа согтсон байсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэв.

Хохирогч Б.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 17 цаг 30 минутын үед “Дархан Номин” худалдааны төв орчхоод гэртээ харих гээд "Дархан номин" худалдааны төвийн урд талын автобусны буудлын зам дээр явж байсан чинь миний урдаас хоёр согтуу залуу ирж байсан юм.

 

                D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\Á.Îòãîíáàÿð-181.2.1-102.doc

 

Тэгтэл тэр хоёр залуугийн нэг нь газар уначхаад босож ирээд намайг “п…” минь гэж хэлээд гараараа нүүр рүү нэг удаа цохисон юм. Тухайн үед миний хамраас гарсан юм. Тэгээд би тэр хоёр залуугийн араас нь дагаж яваад цагдаа дуудсан юм. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Учир нь энэ хүүхэд залуу хүн цаашид амьдралаа авч явах байлгүй. Эмчилгээний талаар надад баримт байхгүй тул нэхэмжлэх зүйл алга” гэв.

 

Шүүгдэгч Б.О  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Дархан номин" худалдааны төвийн урд талын автобусны буудлын орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн Б.Ч гийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

хохирогч Б.Ч гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:…”2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 17 цаг 30 минутын үед “Дархан Номин” худалдааны төв орчхоод гэртээ харих гээд "Дархан номин" худалдааны төвийн урд талын автобусны буудлын зам дээр явж байсан чинь миний урдаас хоёр согтуу залуу ирж байсан юм. Тэгтэл тэр хоёр залуугийн нэг нь газар уначхаад босож ирээд намайг “п…” минь гэж хэлээд гараараа нүүр рүү нэг удаа цохисон юм. Тухайн үед миний хамраас гарсан юм. Тэгээд би тэр хоёр залуугийн араас нь дагаж яваад цагдаа дуудсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8 дахь тал/,

гэрч А.Т ийн:…”Би тэр өдөр 12 цагийн орчимд Дарханд ирээд О  руу утсаар яриад авто вокзал дээр бид хоёр уулзсан юм. Тэгээд О ын гэрт нь цүнхтэй хувцсаа тавьчхаад 15 цагийн үед бид хоёр дэлгүүрээс хоёр шил архи авч түүнийгээ байрны орцонд орж хувааж уусан юм. Тухайн үед ухаанаа алдсан байсан. Нэг сэрэхэд намайг цагдаа аваад явж байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,

гэрч Д.Э.ийн:…”Тухайн өдөр ээж рүү утсаар ярихад ээж надад хандан “Хуучин хорооллын 14 дүгээр байрны хажууд байна, намайг хоёр хүн явж байгаад нэг нь цохичихлоо” гэж хэлэхэд нь би хучин хорооллын 15 дугаар байрны ойролцоо очиход ээжийн хувцас нь нил цус болчихсон байсан юм. Тэгээд юу болсон талаар асуухад ээж надад хандан “Дархан номин" худалдааны төвийн хажууд явж байсан чинь хоёр согтуу залуу тэрүүгээр агсам тавьж байснаа нэг нь ирээд намайг цохьчихлоо” гэж хэлсэн юм. Тэгээд ээжийн хамар руу харахад хамар нь битүү хавдартай болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

гэрч Д.Х:…”Тэр өдөр хүүхдээ гадаа салхилуулаад сууж байхад 17 цагийн үед О , Т  нар согтуу гэр рүү орж байхаар нь би араас нь ороод байж байхад гаднаас нэг эгч орж ирээд надад хандан “цагаан цамцтай залуу нь намайг цохичихлоо, би цагдаа дуудмаар байна” гэж хэлээд манай нөхөр рүү заагаад байсан юм…Тухайн үед зодуулсан гэх эмэгтэйн хамраас нь цус гарчихсан, хамар нь шалбарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 359 тоот актын

1. “Б.Ч гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 20 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд Х  овогт Б.О ыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ч  нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Б.О аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.О  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 37 дахь тал/.

 

Шүүгдэгч Б.О  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х  овогт Б.О ыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Б.О т 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.О т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.О  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.О т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Б.О т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.О т мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.О т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

   ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                    Ё.РИНЗААН