Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 103

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж

нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,

улсын яллагч Н.Идэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт А  овогт О.Г эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000202 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн А  овогт О.Г  /РД:Т.../, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, “Б.” ХХК-нд экскаваторчин ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг . хэсэг . тоотод оршин суух, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

           

Яллагдагч О.Г  нь согтуугаар 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт байрлах “Эрдэнэс плаза” төвийн гадаа хувийн маргааны улмаас О.Г ыг өшиглөж баруун хөлийн шилбэний шаант ясыг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Г  шүүхийн хэлэлцүүлэгт:  “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч О.Г  нь 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн О.Г ыг өшиглөж баруун хөлийн шилбэний шаант ясыг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Г ын “…2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр....Г  миний өмсөж явсан хувцасны захнаас боохоор нь салгах гээд ноцолдож байтал Г  миний баруун хөлийн шилбэ рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед миний баруун хөл янгинаад явчихсан. ...Гэртээ очоод баруун хөлөө хартал шилбэ хэсгээрээ тахийчихсан байсан”  гэсэн мэдүүлэг, /хэргийн 12-14 дахь хуудас/,

гэрч Б.М-ийн “…2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ...Г  уурлаад Г  тэр 2 бааранд маргаад байхаар нь би тэр хоёрыг бааранд зодоон хийхгүй шүү гээд болиулсан. Тэгээд би ... Билгүүнийг дагуулаад явсан.  ...Г  маргааш нь над руу утсаар яриад өчигдөр Г  намайг зодоод хөлийг маань хугалчихсан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 23-24 дэх хуудас/,

гэрч О.О-ын  “...2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ....Г  гартаа шил барьчихсан Г ийг чамайг ална ална гээд Г  Г ыг ч гэсэн ална зодно гээд гээд дайраад байхаар нь бие засах гээд булан тойроод бие засаад буцаж ирэхэд Г  оё оё хөл хугалаад хаячихлаа гэж хэлсэн ба Г  Г ын нүүрний хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьчихоод зугтаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг, /хэргийн 25-26 дахь хуудас/,

Гэрч Б.Б-ий мэдүүлэг “...баарнаас гарч ирээд Г  Г  2 бие бие рүүгээ хашгираад зодолдох гээд 2 талаас л тайраад байсан. Мөнгөнхуяг бид хоёрыг баарны гаднаас явах үед Г ын хөл хугараагүй зүгээр байсан. “Гэсэн мэдүүлэг , /хэргийн 27-28 дах хуудас/,

 

Шинжээч эмч Д.Т-ийн “...2012 оны 03  дугаар сарын 21-ний өдрийн Г ын биед учирсан баруун хөлийн шилбэний шаант ясны битүү хугарал нь шинэ гэмтэл байсан. Хэдий хуучин ясны гэмтэл нь салсан байсан ч гэсэн ясны гэмтэл гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. ...Г ын биед гэмтлийн зэрэг тогтоогдох эсэх талаар үзлэг хийхэд үүдэн дээд баруун талын нэгдүгээр шүдний хөдөлгөөнтэй байдал тогтоогдсон. Энэ нь дангаараа бол гэмтлийн зэрэгт хамаарч болно. Гэвч Г ын баруун хөлийн шаант ясны битүү гэмтэл нь шүдний гэмтлээс илүү хүнд зэргийн гэмтэл байсан учраас хөлийн гэмтлээр нь хүндэвтэр зэргийн гэмтлээр нь дүгнэлтийг гаргасан юм. “ гэсэн мэдүүлэг, /хэргийн 22 дахь хуудас/,

Шүүгдэгч Г ийн “...Г ын мэдүүлж байгаа үнэн зөв би тухайн үед Г тай маргаж заамдалцаж байгаад Г ын баруун хөлийг Г ын баруун хөл рүү нь нэг удаас өшиглөхөд Г  надад Ганаа хөгшин миний хөл гэмтчихлээ ш дээ гээд оёлоод байсан. Тэгчихээд Г  миний хувцаснаас зуураад тавихгүй байсан болохоор би Г ын нүүрний хэсэг рүү нэг удаас цохичхоод зугатаад яваад өгсөн юм.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹289 тоот актын “Хохирогчийн биед баруун хөлийн шилбэний шаант ясны битүү хугарал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал тогтоогдлоо. .

Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 22 дахь хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч О.Г  нь хохирогч О.Г ыг хувийн маргааны улмаас өшиглөж баруун хөлийн шилбэний шаант ясыг нь хугалж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүгдэгч Н.Түвшинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч О.Г  нь миний бие хохирогч Г эд гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй гэж бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч О.Г ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Г ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй байна гэжээ. /хэргийн 45 дахь хуудас/

Шүүгдэгч О.Г  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа, сайн дураар хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг байдлуудыг шүүгдэгч ял шийтгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А  овогт О.Г ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар А  овогт О.Г  1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар О.Г эд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч О.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

                                                                                                                     

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар О.Г ээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3-т зааснаар хохирогч О.Г  нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ, сувилгаатай холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар О.Г эд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар О.Г эд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн Газарт хариуцуулсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар О.Г эд хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

11. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл О.Г эд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ