| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0143/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/133 |
| Огноо | 2013-07-18 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2013/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0143/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Батмөнх,
Улсын яллагч Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Хохирогч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэрэгт Д овогтой В Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000348 дугаартай хэргийг 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-нд Хөвсгөл аймаг Хатгал суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хуваираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум ..р баг . тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогтой В Б /РД: Т.../
Шүүгдэгч ******* нь 2013 оны 06 сарын 01 өдрийн 20 цаг 14 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багийн нутаг дэвсэр Арбатын гудамж Баяр супермаркетын орчимд Ванчинсүрэн овогтой Б Х.Сонота маркийн .... ДАХ улсын дугаартай авто машиныг жолоодож явах үедээ Монгол Улсын ЗХД-ийн 9.1, 2.3-а заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж явган зорчигч Гансүх овогтой М , нэргүй овогтой М нарыг мөргөж зам тээврийн осол гаргаж ослын улмаас Г М ,Н.М нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учируулсан нь гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20:00 цагийн орчим би гэрээсээ гараад эхнэр Чинцэцэгтэй хамт машинтайгаа толгойгоос уруудсан, бид хоёр хоолонд орох гэж явсан. Тэгээд Буян зах руу уруудаад явж байтал зам дээр нэг машин зогсож байсан. Түүнийг тойроод гарах гэтэл урдуур хоёр хүн гараад ирсэн. Ингээд тэр хоёр хүнийг мөргөхгүй гэж хажуу тийшээ дарсан, тэгээд гар тоормосоо татах гээд жолоогоо тавьсан нэг мэдсэн замын хашлага даваад явган зам дээр цуваад явж байсан хоёр хүнийг мөргөсөн гэв.
Хохирогч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тэр өдөр би Гэрээсээ гараад найз М тай нийлээд төмөр зам ороод буцаад гэртээ харих гээд Буян зах өгсөөд явж байсан. Буян зах чиглээд өгсөөд алхаж байтал М ын найш гээд нэг залуу тааралдсан тэгээд тэр 2 миний урд алхаж явтал гэнэт машины тоормос дарах чимээ гараад нэг мэдхэд намайг нэг машин ирээд мөргөсөн би тэр дороо газар унаад ухаан алдах шиг болсон тэгээд сэртэл эмнэлгэ ирсэн би машинд мөргүүлсэн байсан гэв.
Хохирогч Г.М ын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Тэр өдөр би найз М ын хамт төмөр зам ороод буцаад буян зах чиглээд өгсөөд явж байсан тэгээд Арбатын гудамжинд Баяр супермаркетын орчимд найз Галаатай таараад мэнд мэдээд байж байтал гэнэт нэг машины тоормосны чимээ гарсан тэгтэл гэнэт намайг ирж мөргөөд би шидэгдээд газар унаж ухаан алдсан тэгээд хэсэг хутацааны дараа ухаан орход түргэн тусламж ирчихсэн байсан ингзэд би эөрийгөө машинд мөргүүлээд осол орсон байна гэж мэдсэн“ гэх мэдүүлэг /хэргийн 20, 21 дахь тал/
Гэрч Р.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би тэр орой буюу 2013 оны 06 сарын 01 ний орой 20 цаг өнгөрч байхад Арбатын гудамжинд миний таньдаг залуу М тааралдсан М нэг залуутай хамт явж байсан тэгээд бид 2 гар барьж уулзаад мэнд мэдээд салтал нэг машин заиаас гараад тоормос дараад ороод ирсэн эргээд хартал надтай уулзаад салсан М ыг мөргөсөн тэгээд мөн цаана зайтай явж байсан хамт явсан нөгөө залууг мөн мөргөсөн” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/
Гэрч В.Г ын мөрдөн байцаалтад өгсөн: “…2012.06.01-нд өдөр 20 цагийн орчимд би гэрээсээ гараад эхнэр Чинцэцэгтэй хамт машинтайгаа толгойгоос уруудсан бид 2 хоолонд орох гэж явсан тэгээд Буян захруу уруудаад явж байтал зам дээр нэг машин зогсож байсан түүнийг тойроод гарах гзтэл урдуур нь 2 хүн гараад ирсэн ингээд тэр 2 хүнийг мөргөхгүй хажуу тийшээ дарсан тэгээд гар тоормосоо татах гээд жолоогоо тавьсан нэг мэдсэн замын хашлага даваад явган хүний зам дээр цувууд явж байсан 2 хүнийг мөргөсөн нэг мэдсэн чинь баарны байшин тойроод зогссон байсан. Миний машины хойд талын тоормос тухайн үед жаахан тааруу барьж байсан, би засах гээд амжаагүй яваад байсан” гэх мэдүүлэг /хэргийн 9 дахь тал/
Техникийн шинжээчийн “…Соната-5 маркийн ....ДАХ дугаарын авто машины ажлын тормосны 1 дүгээр тэнхлэг буюу урд тормосны ажиллагаа жигд, баруун гар талын хойд тормосны ялтас нимгэрсэнээс ажлын тормос бүрэн ажилладаггүй, зөрүүтэй, …хойд тэнхлэгийн ажлын тормос зөрүүтэй зэрэг нь “Автотээврийн хэрэгслийн темникийн байдалд тавих, ерөнхий шаардлага MNS4598:2011 Улсын стандартын 5 дугаар зүйлийн 5.5, 5.12 дахь заалтуудыг хангахгүй байна” гэсэн дүгнэлт,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4, 5 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6, 7 дахь тал/, Замын Цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хэргийн 8 дахь тал/, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хэргийн 10 дахь тал/, зам орчны байдал /хэргийн 11 дахь тал/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна
Шүүгдэгч ******* н энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэж, хэрэгт ирүүлсэн баримтын хүрээнд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн, анх удаа болгоомжгүй хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх үндэслэл болгон авч үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Д овогтой В Б г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.В Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ******* гийн эзэмшилийн Х.Сонота 5 маркийн ....ДАХ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн 2013 оны 06 сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч Г.М , Н.М нар нь цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой нэмэлт зардал гарвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР