| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0123/Э/ |
| Дугаар | 107 |
| Огноо | 2012-05-31 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0123/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч О.Доржмаа,
хохирогч Я.Г ,
хохирогчийн өмгөөлөгч Д.Цагаандарь,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Ч овогт Ш.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000279 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч овогт Ш.Ад /РД:М.../, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн ..сумын .. тохой гэх газар оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Ш.Ад нь согтуугаар 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэр Шаазгайт гэх газар иргэн Я.Г тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хавсарч газар унагааж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Ад шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шаазгайт гэх газар Б , П нарын хамтаар архи ууж байхад Г ах бидэн дээр ирсэн юм. Тэгээд бид нар хамт архи ууж дуусчхаад намайг явах гэхэд Г ах явуулахгүй зуурчхаад тавихгүй байхаар нь би түүнийг хавсраад газар унагаачихсан юм. Би Г ахын хөл нь хугарсныг дараа нь мэдсэн юм. Хийсэн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Я.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б , П , Ад нартай таарсан. Тухайн үед Б , П , Ад нар гудамжинд 1 шил архи уугаад сууж байхаар нь би очиж тэдэндээ архийг нь хувааж уусан юм…Тэгээд бидний ууж байсан архи дуусаж. байтал Ад миний зүүн хөлийн шилбэ орчимд өшиглөх шиг болсон.
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\Ø.Àìàíãåëä-98.1-107.doc
Тэгээд би газар унаж хөл маань хугарах шиг болсон. Одоо би гарсан хохирлоо төлүүлмээр байна. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсан, тул тодорхой хугацааны ажилгүй байсны хөдөлмөрийн чадвар алдалтын мөнгө авмаар байна. Манай эхнэр ажил хийдэггүй, би энэ хүн эр хүний хувьд над руу нэг ч удаа утсаар яриагүйд гомдож байна. Бидэнд туслах хүн байхгүй, манай хоёр хүүхэд оюутан мөн би сар болгон Шарын гол сумын эмнэлгийн эмчийн хяналтад байдаг учир хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна” гэв.
Шүүгдэгч Ш.Ад нь согтуугаар 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэр Шаазгайт гэх газар иргэн Я.Г тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хавсарч газар унагааж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
гэрч З.Б ийн:...”2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед би П , Ад нарын хамтаар Шарын гол сумын Шаазгайт гэх газар гудамжинд гурван шил архи хувааж уусан юм. Тэгтэл Г ах бидэн дээр хүрч ирээд бид хамтдаа архи уугаад сууж байтал Ад, Г ах хоёр хоорондоо юм ярьж байснаа маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би гайгүй биз гэж бодоод П ахыг аваад явж байтал ард Ад, Г ах хоёр үлдсэн юм. Гэтэл удалгүй араас Ад гүйгээд ирсэн. Тэгээд Ад надад хандан “сая Г ах намайг заамдаад тавихгүй болохоор нь би түүнийг хавираад газар унагаачихлаа” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дахь тал/,
гэрч А.П ы:…”2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай хүүхдийн хонхны баяр болоод хүү маань медаль авсан байсан. Тэгээд би баярлаад архи уугаад явж байсан юм. Ингэж явахдаа Ад, Б хоёртоо таарсан. Тэгээд бид гурав нийлж архи уусан юм. Тухайн үед бид гурвыг архи ууж дуусаагүй байхад Г ах бас архи уучихсан халамцуу ирсэн юм…Тэгээд Б бид хоёрыг явж байтал араас Ад гүйж ирснээ бидэнд хандан “Г ах надад агсам тавих гээд байхаар нь би түүнийг хавсраад газар унагаачихлаа” гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч Р.З.гийн:...”2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн орчим намайг хашаан дотроо байж байтал Г ах манай арын хашааны булан хавьд хөл хугарчихлаа гээд орилоод байсан. Тэгтэл Г ахын цаана огт танихгүй гурван согтуу ах цаашаа явж байсан. Харин наана нь Г ах хөл хугарчихлаа гээд хажуулдаад газар хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-10 дахь тал/,
хохирогч Я.Г ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б , П , Ад нартай таарсан. Тухайн үед Б , П , Ад нар гудамжинд 1 шил архи уугаад сууж байхаар нь би очиж тэдэндээ архийг нь хувааж уусан юм…Тэгээд бидний ууж байсан архи дуусаж. байтал Ад миний зүүн хөлийн шилбэ орчимд өшиглөх шиг болсон. Тэгээд би газар унаж хөл маань хугарах шиг болсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-5 дахь тал/,
шүүгдэгч Ш.Адийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн:…”Би 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шаазгайт гэх газар Б , П нарын хамтаар архи ууж байхад Г ах бидэн дээр ирсэн юм. Тэгээд бид нар хамт архи ууж дуусчхаад намайг явах гэхэд Г ах явуулахгүй зуурчхаад тавихгүй байхаар нь би түүнийг хавсраад газар унагаачихсан юм. Би Г ахын хөл нь хугарсныг дараа нь мэдсэн юм. Хийсэн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 35 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 399 тоот актын
1. “Я.Г ийн биед зүүн шилбэний хоёр ясны битүү хугарлын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 26 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Ч овогт Ш.Адийг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Ад нь бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хохирогчид 493.800 төгрөгийг төлсөн байх бөгөөд энэхүү тогтоолоор нэмж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Я.Г д цаашид эмчилгээний зардал гарлаа гэж үзвэл баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Ад урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 38 дахь тал/.
Шүүгдэгч Ш.Ад нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч овогт Ш.Адийг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Ш.А-д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ш.А-д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ш.Ад нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-д хохирогч Я.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ш.А-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 983.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ш.А-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ш.А-д мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.А-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.А-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН