Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                            Хэргийн индекс: 171/2012/0129/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул  аймаг  дахь  Сум  дундын  шүүхийн  шүүгч  Ё.Ринзаан  би  Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зїйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Ш.Б д холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000032 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 25-ны єдєр хїлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ш.Б  /РД:ТА..../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..дугаар баг ... тоотод  оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж уг ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан.

 

Шүүгдэгч Ш.Б  нь 2011 оны 12 дугаар сарын 04-ний єдєр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжил сургалт їйлдвэрлэлийн тєвийн байрны гадна иргэн Э.Л ын амь насанд нь аюултай аргаар хїч хэрэглэн довтолж улмаар тїїнийг зодож "Нокиа И68" маркийн гар утсыг нь дээрэмдэн авч 40.000 тєгрєгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2011 оны 12 дугаар сарын 04-ний єдєр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжил сургалт їйлдвэрлэлийн тєвийн байранд хүүхэдтэй уулзахаар очсон юм. Тэгээд уулзах гэсэн хүүхдээ хүлээж байхдаа хохирогч Э.Л ын гар утсаар ярих гээд түүний халааснаас нь гаргаж авсан. Тэгээд тэр утсаа 40.000 төгрөгөөр зарсан юм. Би хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна” гэв.

 

             

           D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Ш.Б -147,1-110.doc

 

Шүүгдэгч Ш.Б  нь 2011 оны 12 дугаар сарын 04-ний єдєр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжил сургалт їйлдвэрлэлийн тєвийн байрны гадна иргэн Э.Л ын амь насанд нь аюултай аргаар хїч хэрэглэн довтолж улмаар тїїнийг зодож "Нокиа И68" маркийн гар утсыг нь дээрэмдэн авч 40.000 тєгрєгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.Л ын:...”Би 2011 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн орчимд сургуулиасаа гараад дэлгүүр орох гээд явж байтал үл таних залуу намайг дуудаад надаас мөнгө нэхсэн юм. Тэгэхэд нь би тэр залууд хандан “надад мөнгө байхгүй” гэж хэлэхэд тэр залуу надад хандан “гар утас байна уу” гэж асуухад нь би мөн л байхгүй гэж хэлэхэд нөгөө залуу намайг заамдаж аваад өөр рүүгээ татаад миний элэг рүү цохиод бас нүүр рүү алагдаад миний халаасанд байсан "Нокиа И68" маркийн гар утсыг маань дээрэмдэн авсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8 дахь тал/,

гэрч Ч.Б-ийн:...”2011 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би 15 цагийн үед  ажил дээрээ буюу Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байранд байж байхад дотуур байрны 2 дугаар дамжааны оюутан Л  утсаа дээрэмдүүлчихлээ гээд гаднаас уйлаад ирсэн юм. Тэгээд Л  надад хандан “миний гар утсыг дээрэмдсэн хүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны урд явж байна” гэж хэлэхэд нь би 3 дугаар дамжааны оюутан Г ын хамт араас нь очиж утас дээрэмдсэн гэх залууг барьж авахад манай сургуульд сурч байсан Б  гэдэг хүүхэд байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,

эд зүйлд зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 5 дахь тал/,

шүүгдэгч Ш.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Би 2011 оны 12 дугаар сарын 04-ний єдєр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжил сургалт їйлдвэрлэлийн тєвийн байранд хүүхэдтэй уулзахаар очсон юм. Тэгээд уулзах гэсэн хүүхдээ хүлээж байхдаа хохирогч Э.Л ын гар утсаар ярих гээд түүний халааснаас нь гаргаж авсан. Тэгээд тэр утсаа 40.000 төгрөгөөр зарсан юм. Би хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

  Иймд Б овогт Ш.Б ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ш.Б  нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж уг ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байжээ.

Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэрээр ялгүй болсон байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Л  нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Ш.Б аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ш.Б  бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, урьд ял шийтгүүлж байсан боловч ялтай байдал нь арилсан зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзаж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

           

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ш.Б ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар Ш.Б д 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ш.Б д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Ш.Б  нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ш.Б ы энэ хэрэгт 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ш.Б д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ш.Б д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ш.Б д мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Б д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ё.РИНЗААН