| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0156/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/146 |
| Огноо | 2013-09-05 |
| Зүйл хэсэг | 145.4., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2013/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0156/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Ё.Ринзаан, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Б.Сүрмандах,
Иргэдийн төлөөлөгч Д.Ганболд, С.Банди, Ц.Цэндсүрэн,
Хохирогч Б.А ,
Шүүгдэгч ******* ийн өмгөөлөгч Л.Оюунсувд, Д.Пүрэвдорж,
Шүүгдэгч Э.Д ийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч Б.Б , Ц.В нарын өмгөөлөгч З.Энхтуяа,
Шүүгдэгч ******* э, Э.Д , Б.Б , Ц.В нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт Э овогт Б. Б , Ш овогт Ц.В нарт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт Б овогт ******* э, Б овогт Э.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201318010045 тоот хэргийг 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: 1. Монгол Улсын иргэн, 19.. оны . дугаар сарын ..-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг .. .. тоотод оршин суух,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 94 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 40000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хурааж, 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, 2009 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 445 дугаар ангид 00 жил 5 сар 00 хоног хорих ялыг биечлэн эдэлж байгаад 03 жил 00 сар 00 хоног Өршөөлийн хуульд хамрагдаж 2009 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт ******* э /РД: В..../
2. Монгол Улсын иргэн, 19. оны .. дүгээр сарын.. -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь... коллежийн Ашигт малтмал, хайгуулийн ажилтны 2-а ангид сурдаг, ам бүл 4, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. тоотод оршин суух
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 17-ны
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Gan-Erdene, Damdindorj nar 145.4, 153.1.doc
өдрийн 21 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Б овогт Э.Д /РД: ../
3. Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын .-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, тусгай дунд боловсролтой, авто машины засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 10 дугаар байрны 93 тоотод оршин суух, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Б. Б /РД: УП../
4. Монгол Улсын иргэн, 19. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. тоотод оршин суух, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Ц.В /РД: МЮ.../
Шүүгдэгч ******* э, Э.Д нар нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялгүй болох дуусаагүй байхад бусдын эд хөрөнгө хулгайлах онц хүнд гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Б , Ц.В нар нь бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч ******* э, Э.Д , Б.Б , Ц.В нар нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.А ын эзэмшлийн ...ДАХ дугаарын автомашины хаалганы шил, гэрэл, хойд, урд цонхны салхины шил зэргийг хагалж, дээд тавцан, хажуу хаалга, урд гупер, хойд гупер зэргийг хонхойлгож цөмөлж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* э, Э.Д нар нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялгүй болох дуусаагүй байхад бусдын эд хөрөнгө хулгайлах онц хүнд гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Б , Ц.В нар нь бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч ******* э, Э.Д , Б.Б , Ц.В нар нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.А ын эзэмшлийн ...ДАХ дугаарын автомашины хаалганы шил, гэрэл, хойд, урд цонхны салхины шил зэргийг хагалж, дээд тавцан, хажуу хаалга, урд гупер, хойд гупер зэргийг хонхойлгож цөмөлж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
-Шүүгдэгч ******* ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 03 дугаар сарын 31-ний орой З , С , Г нартай гэртээ хоол идчихээд байж байсан. Тэгээд гаднаас Б , В нар ирсэн. С хохирогч Б.А ын найз юм байна лээ. С утсаар ярьж байгаад А намайг танина гэхээр нь би ярьсан. Гэтэл миний бензин дуусчихлаа ирээд аваач гэсэн. Тэгээд Б очоод авчихъя гэсэн. Очиж аваад жаахан хүүхэдтэй нь гэрт нь хүргэж өгсөн. Буцаж гэртээ ирээд үлдсэн архиа уучихаад А С тай гэрлүүгээ харьсан. Б.Б ээж дуудаад байна гээд явсан. Буцаж ирээд бид нар Б.А ын машин дээр нь очсон. Б.Б машин дээр нь гарсан. Би зөвхөн арын шил хагалсан өөр хийсэн юм байхгүй” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Э.Д ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ халтуур хийх гээд гарсан. 00 цагийн үед вогзал дээр Б.Б тай таарсан. Тэгээд ******* ийн гэрт нь очъё гээд Б.Б ы машинтай явсан. Тэгээд очоод байж байхад ийшээ гарчихаад ирье гээд нэг мэдэхэд машин дээр нь очсон. Би машинд хүрсэн зүйл байхгүй, бөөлжөөд байж байсан. Б.Б дээр нь гараад дэвхцэж байсан. Анх Б.Б машины дугуй авна гэж ярьж байсан. Би хулгайн юм гэдгийг мэдээгүй. Хөгжим хөмсөгийг нь Баторгилд зарсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Б.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө дотор халтуур хийгээд тойрч байсан. ******* э дуудаад гэрт нь очсон. Очиход манай нэг найзын бензин дуусчаад зогсчихсон байна гэсэн. Тэгээд очоод чирэх үү гэхэд чирэгч байхгүй байсан. Б.А ын хүүхдийг хүргэж өгчихөөд бид нар Г ийнд очсон. Б.А ыг хүргэж өгчихөөд явж байхад Ганэрдэнэ залгасан. Тэгээд явж байгаад вогзал дээр Э.Д той таарсан. Ганаагийнх руу явъя гээд хамт ширээ нуруунд ирсэн. Юмаа ууж дуусчихаад нөгөө машин руу очъё гээд очсон. Хаалгыг нь онгойлгоод би орой дээр нь дэвхцсэн, буухдаа хойд шилийг нь хагалсан” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Ц.В ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Б.Б тай хамт дотор тойрч байсан. Бид нар хамт Г ийд очиход манай найз хавцлын тэнд бензингүй болчихсон байна гэсэн. Тэгээд Б.А ыг очиж аваад хүргэж өгсөн. Б.Б бид хоёр вокзал дээр байж байхад юм олоод ирээч гээд ярьж байсан. Тэр үедээ Д тай таараад машиныг нь гэрт нь аваачиж тавьчихаад бид гурав хамт Г ийнх рүү очсон. Авчирсан юмаа хувааж уугаад байж байгаад гараад Б.А ын машин дээр очсон. 4 дугуйг ******* э тайлсан, машиныг өргөөдөх гээд Э.Д бид хоёроор өргүүлсэн” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 3 дугаар сарын 31-ний орой хөдөөнөөс ирж байтал бензин дуусаад зогсчихсон юм. Тэгээд С руу залгахад Г этэй яриулсан. Тэгээд намайг ирж аваад гэрт хүргэж өгсөн юм. Тухайн үед машиныхаа бүсийг таслаад чирэх гэтэл тасрахгүй байхаар нь машинаа орхичихоод явсан. Маргааш нь бензин авах гээд явж байтал эхнэр залгаад чи машинаа яасан юм, осолд орсон юм биш үү, цагдаагаас залгаад байна гэсэн. Хохирол төлбөр үнэлгээгээр гарсан 2.072.500 төгрөг бүрэн төлөгдсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд 13 ширхэг, /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/
-Гэрч Ж.У.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр намайг дотор хүн зөөж байхад хүү Д гэрээсээ гараад явсан байсан. Яг хэдийд гарсныг бүү мэд, намайг гэрт байхад хүү 18-19 цагийн орчимд ирээд машин аваад явсан юм. Тэгээд ирээгүй, өглөө 06 цаг өнгөрөөгөөд босоход хүү байхгүй, машинаа хашаанд оруулаад тавьчихсан байсан. Тэгээд Д 10-11 цагийн орчим гаднаас орж ирсэн, би хүүг хаашаа яваад ирэвээ гэр орондоо хонохгүй гэхэд над руу харж инээгээд юм хэлээгүй, тэгээд бид 2 хамт гараад хүү замд бууж үлдээд, би цаашаа явсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 58 дугаар хуудас/,
- Гэрч А.З гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Г э гэх залуутай дотно найзууд бөгөөд найз Г , С нар над дээр ирээд Г ийн гэрт очсон юм. Очоод замдаа ууж байсан пивоо ууж байгаад би согтоод унтчихсан, нэг сэртэл Б түүнтэй ирсэн бололтой танихгүй 2 залуу, насаар бага охин хамт явж байсан. Тэгтэл тэр 2 танихгүй залуу Г ийг хот явъя гээд Г нөгөө охины хамт тавуулаа Г ий машинтай хот явсан. Улаанбаатар ороод Г замдаа бууж үлдээд бусад нь Нарантуулын цаана Өгөөмөр зах орж тэнд нөгөө хэд машины багаажнаас 4 дугуй гаргаж ирээд зарсан. Тэгээд тэндээсээ мэдэхгүй
газар очиж буудалд хоноод архи пиво ууж хотод 3 хоноод Дарханд буцаж ирсэн. Миний хувьд Сэлэнгийн Хөтөл сумын цагдаад шалгагдаж эхлэхэд л нөгөө хэдийг бусдын эд зүйл хулгайлсан тэр зарсан 4 дугуй нь хулгайн юм болохыг мэдсэн. Намайг шөнө унтаж байхад л гарч хулгайлсан бололтой юм билээ, тухайн үед би юу ч мэдээгүй, согтуу унтаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 60 дугаар хуудас/
Гэрч Э.С гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байх би найзууд болох Г , З нартай өдөржингөө байсан ба орой нь З гийн найз гэх Г э гэх залуутай уулзаад Ширээ нуруунд Г ийн гэрт нь очиж хоол идээд нэг шил архи, 1 том пиво хувааж ууцгаагаад зарим нэг нь амарсан. Тухайн үед А гэх танил залуу над руу залгаад хаана байна, яваад очъё гээд хэсэг хугацааны дараа эргэж залгаад бензин дуусаад хөдөө зогсчихлоо, наагуур чинь машин байна уу? гэхээр нь би түүнийг Г этэй яриулсан. Тэгээд гаднаас Г ийн найзууд гээд танихгүй 2 залуу орж ирээд машинтай яваа гэхээр нь Г э тэр хоёрыг дагуулаад ирсэн машинтай нь А руу явж түүнийг авчирсан. Ирэхдээ түүний машиныг хөдөө үлдээчихээд ирлээ, бензингүй болчихсон гэж байсан бөгөөд хоол идээд дахиж тал шил архи байсныг уугаад явцгаахаар болж А бид 2 сүүлд машинтай ирсэн танихгүй 2 залуугаар хүргүүлээд нөгөө 2 явсан. Түүнээс хойш 3-4 хоногийн дараа Хөтөлийн цагдаагаас яваа гээд 2 хүн ирж надаас мэдүүлэг аваад явсан бөгөөд түүнээс хойш А ын машины эд зүйл алдагдсаныг мэдсэн. Тэр 2-ын нэгийг Сайханаа гэж дуудаж байсан. Намайг явахад гэрт Г э, З 2 унтаад үлдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 61 дүгээр хуудас/
Гэрч Д.Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би дүүгийнхээ хэрэг үйлдсэнийг мэдээгүй. Байцаагч гэх хүн утсаар хэлэхээр нь мэдсэн юм. Манай дүү бид хоёр хамт амьдардаг ба тэр үед надтай хоноогүй, айлд найзындаа хонолоо гээд яваад байсан гэх мэдүүлэг /хэргийн 63 дугаар тал/
Гэрч О.Г гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гэрт нь очиж ууцгааж байтал Б найз нь гэх В гэх залуутай хамтдаа машинтай ирээд байж байтал А хөдөө машин нь суучихсан, бензин нь дуусчихлаа хүрээд ирээч гэж С руу яриад Г э, Б , В 3 машинтай явцгаагаад 1 цаг орчмын дараа А ыг дагуулаад ирсэн. Ингээд ирээд бүгдээрээ архи пиво ууж сууж байтал А харьлаа гээд С тай явахаар болж Б , В 2 хүргэж өгчихөөд эргэж ирэхдээ Дамиа гэх залуу бас нэг охиныг дагуулчихсан 4-үүлээ архи пиво аваад ирсэнийг ууж байгаад би согтоод унтсан. Өглөө босоод бүгд байцгааж байгаад 6-уулаа Г ийн машинтай гадагшаа гараад төмөр замын буудлын тэнд очоод Дамиа В 2 машины эд зүйл болох хуванцар зүйл, машины хөгжим зэргийг хүнтэй уулзаад зарсан. Дараа нь нөгөө хэд хот явна гэхээр нь би ажилтай байсан тул хамт явъя гээд 6-уулаа Улаанбаатар хот орж би хот ороод 5 шарын тэнд нөгөө хэдээс салаад бууж үлдээд найз руугаа явсан. Ахиж нөгөө хэдтэй уулзаагүй. Тухайн эд зүйлийг хаанаас авсанг нь мэдэхгүй, сүүлд цагдаад шалгуулахаар л хулгай хийсэн гэдгийг мэдсэн. Би С , Б , З , Г э нарыг таньдаг бөгөөд нөгөө хэдийг нь танихгүй, тэгэхэд л таньдаг болсон юм.” гэх мэдүүлэг, / хэргийн 64 дүгээр хуудас/
Гэрч Л. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байхаа сайн санахгүй байна, өглөө 10 цагийн үед Д гэх танил залуу залгаад соната машины хөмсөг буюу борооны хамгаалалт авах уу? гэхээр нь би өөрөө явж очтол Д аванте маркийн мөнгөлөг саарал өнгийн машинтай явж байгаа бололтой 2 танихгүй залуутай надтай уулзаад борооны хамгаалалт, хөмсөг үзүүлэхээр нь үзэж байтал хамт байсан улаан машинтай залуу нь ахаа та машины хөгжим авахгүй юу, би урд соната машинтай байгаад зарахдаа авч үлдсэн юм гээд машины хөгжим үзүүлэхээр нь би хөмсөгтэй нь нийлүүлж 40.000 төгрөгөөр худалдаж аваад нөгөө хэд явцгаасан. Тэр аванте машин ... ДАА дугаартай байсан.” гэх мэдүүлэг, /хэргийн 65 дугаар хуудас/
2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10/07/025/033 тоот техникийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 148 дугаар хуудас/,
Автомашинд учирсан эвдрэлийн хохирлын үнэлгээг тогтоосон баримт /хэргийн 139-144, 159-161 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ******* э, Э.Д нар нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялгүй болох дуусаагүй байхад бусдын эд хөрөнгө хулгайлах онц хүнд гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Б.Б , Ц.В нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч ******* э, Э.Д , Б.Б , Ц.В нар нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.
Шүүгдэгч ******* э нь 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 40000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хурааж, 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 5 сарыг биечлэн эдэлж, 3 жилийг Өршөөлийн хуульд хамрагдаж 2009 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан боловч түүний ялтай байдал өршөөлд хамрагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн 78 дугаар 78.2.4-т зааснаар ялтай байдал дуусаагүй,
Шүүгдэгч Э.Д нь 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар 78.2.1-т зааснаар ялтай байдал дуусаагүй байхдаа “бусдын эд хөрөнгө хулгайлах” онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Ц.В , Б.Б нар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 114, 119 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогч Б.А нь шүүхийн шатанд “Вендо” ХХК-ийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр гарсан 2.072.500 төгрөгийг шүүгдэгч нараас авсан, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна гэж үзнэ.
Шүүгдэгч ******* э, Э.Д , Б.Б , Ц.В нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, ******* э, Э.Д нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болон бусад нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулав.
Шүүгдэгч Ц.В , Б.Б нарын ар гэрийн амьдралын нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох “Ассент” маркийн ...ДАХ улсын дугаартай автомашины хууль ёсны эзэмшигч нь “Нэт Капитал” ББСБ болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хурааж, улсын орлого болгох үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн ахлах мөрдөн байцаагч Д.Г.ийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт ******* э, Б овогт Э.Д нарыг “урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлснээс хойш ялгүй болох хугацаа дуусаагүй байхад” бусдын эд хөрөнгө хулгайлах онц хүнд гэмт хэрэг үйлдсэн,
-Шүүгдэгч Э овогт Б. Б , Ш овогт Ц.В нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
-Шүүгдэгч ******* э, Э.Д , Б.Б , Ц.В нарыг бусдын эд хөрөнгө санаатайгаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар Б овогт ******* э, Б овогт Э.Д нарын хувьд ногдох эд хөрөнгөнөөс тус бүр 30.000 /гучин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, тус бүр 10 /арав/ жил 6 /зургаа/ сар хорих ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Э овогт Б. Б , Ш овогт Ц.В нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 3 /гурав/ жил хорих ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар Б овогт ******* э, Б овогт Э.Д , Э овогт Б. Б , Ш овогт Ц.В нарт тус бүр 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан шүүгдэгч ******* э, Э.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 30.000 /гучин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 6 /зургаа/ сар хорих ялд багтааж, шүүгдэгч ******* э, Э.Д нарын эдлэх ялыг 10 жил 6 сар хорих ялаар,
-шүүгдэгч Б.Б , Ц.В нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялд багтааж, шүүгдэгч Б. Б , Ц.В ын эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Д ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил 6 сар хорих ял дээр 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсаныг сэргээж, түүний эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг буюу 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Д ийн нийт биечлэн эдлэх ялыг 11 /арван нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч ******* эд оногдуулсан 10 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Э.Д ид оногдуулсан 11 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Б , Ц.В нарт оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч ******* э, Э.Д нарын энэ хэргийн улмаас 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 45 /дөчин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б , Ц.В нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар “Нэт Капитал” ББСБ-ын эзэмшлийн “Ассент” маркийн ...ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн ахлах мөрдөн байцаагч Д.Галбадрахийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Б , Ц.В нарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоосугай.
10. Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Б , Ц.В нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хїлээвэл цагдаагийн байгууллагын саналыг їндэслэн хорих ялыг биечлэн эдлїїлэхийг Б.Б , Ц.В нарт мэдэгдсїгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч ******* э, Э.Д нарт авсан цагдан хорих, Б.Б , Ц.В нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл ******* э, Э.Д нарт цагдан хорих, Б.Б , Ц.В нарт бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН
З.ТУНГАЛАГМАА