| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0154/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/147 |
| Огноо | 2013-09-09 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2013/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0154/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю овогт ******* өд холбогдох эрүүгийн 201309000318 тоот хэргийг 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Буурал” нарийн боовны цехэд борлуулагч жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн . гол сумын .. багийн . тоотод оршин суух, одоогоор Дархан сумын .. дугаар баг 8.. дугаар баг хэсэг . гудамж .. тоотод түр оршин суух,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 137 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 159 тоот шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын баривчлах ял оногдуулж, 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар эдлээгүй үлдсэн 24 хоногиийг өршөөн хэлтрүүлж байсан, Ю овогт ******* /РД: ТЯ....../
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн задгайд оршин суух иргэн Л.О ын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Dell маркийн компьютерийн дэлгэц, Acer маркийн процессор, савхин куртик зэрэг эд зүйл хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 7 дугаар сары 24-ний өдөр О тай архи хувааж уугаад 2-уулаа хамт явж байгаад О
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Turmunkh 145.2.doc
дэлгүүр ороод тамхи авах хооронд би буцаж гэр лүү нь яваад компьютер, процессорын хамт авсан. Хохиролд 300.000 төгрөг бэлнээр төлсөн бөгөөд компьютер болон процессорыг буцааж өгсөн. Миний хувьд савхин дээл аваагүй, гэхдээ дээлээ хулгайд алдсан гэж нэхээд байсан учир мөнгийг нь өгсөн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн задгайд оршин суух иргэн Л.О ын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, Dell маркийн компьютерийн дэлгэц, Acer маркийн процессор, савхин куртик зэрэг эд зүйл хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4 дэх тал/,
-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 7-8 дахь тал/,
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 9 дэх тал/,
-Хохирогч Л.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэрийн хаалганы цоожийг цохиж эвдсэн, цоож гэрийн гадаа газар хэвтэж байсан. Гэрийнхээ эд зүйлийг үзтэл 2013 оны 1 сард шинээр авсан Dell маркийн компьютерийн LCD дэлгэц, Acer маркийн процессор, хайрцагтайгаа бас эрэгтэй хүний савхин куртик алга болсон байсан. Мөнхөө бид 2 хамт явж байгаад Монгол алтны уулзвараас салсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/,
-Гэрч А.Баясалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хашааныхаа хаалгыг онгойлгоод ортол гэрийн хаалга онгорхой гэр дотор юм ундуй сундуй замбараагүй гэрийн хаалганы цоож эвдээд гадаа хаячихсан хулгай орсон нь илт байсан. Dell маркийн LCD дэлгэц, Acer маркийн процессор нөхрийн савхин куртик алга болсон. Сая Мөнхөөгийн гэрээс компьютер байсныг хураан авч цагдаа нар бид нарт хүлээлгэн өглөө.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
-Гэрч У.М гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Улаанбаатар хотоос ирээд шууд охиноо авах гээд Бателонд очсон чинь Т гэртээ ганцаараа байж байсан. Гэрт шинэ бололтой 2 ширхэг хайрцагтай компьютер, процессор 2 байсан, тэгэхээр Т өөс энэ юу юм бэ? гэсэн чинь би Эрдэнэт рүү найзтайгаа цуг хүргэж өгсөн юм гэж хэлсэн. Тухайн үед би мөнгө байхгүй гэчихээд ямар үнэтэй юм өгдөг юм гэж гайхаж байсан. Гэртээ тавьсан байсан компьютер процессорыг эзэн О ыг дагуулж очоод таниулсан чинь манай гэрээс алдагдсан компьютер мөн байна гээд цагдаа нар хурааж авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,
-Гэрч У.Я-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 5 дугаар сарын 24-ний орой 23 цаг болж байхад Т гаднаас таксины 1000 төгрөг өгчих гээд надаас авч гараад эргэж орж ирэхдээ тэр 2 хайрцагтай компьютер, процессорыг барьж ирсэн тэгэхээр нь би энэ юу юм гэхэд Т машин хүргэсэн хөлс 150.000 төгрөг нөгөө хүн өгч чадахгүй эхнэр нь уурлаад өгүүлэхгүй мөнгө хайсаар байгаад Эрдэнэтэд 2 хоночихлоо тэгсэн нөгөө хүн энэ компьютер процессорыг өглөө сарын сүүлээр мөнгөтэй болоод надад мөнгөө өгөөд буцааж авна гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ю овогт ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн задгайд оршин суух иргэн Л.О ын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Dell” маркийн компьютерийн дэлгэц, “Acer” маркийн процессор, савхин куртик зэрэг эд зүйл хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 137 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 159 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын баривчлах ял оногдуулж, 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар эдлээгүй үлдсэн 24 хоногийг өршөөн хэлтрүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар ялтай байдал нь дууссан байна.
Иймд шүүгдэгч ******* ийг анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч Л.О ын хулгайд алдсан “Dell” маркийн компьютерийн дэлгэц, “Acer” маркийн процессорыг бодит байдлаар буцааж өгсөн, савхин куртикны үнэ болох 300.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч ******* ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл болно.
Иймд шүүгдэгч ******* ийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* ийн ар гэрийн амьдрал, хувийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн тул түүний “Нокиа 2100” маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Н.Марал-Эрдэнийн 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 781 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* ийн цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ю овогт ******* ийг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ю овогт ******* өд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* өд оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Ж.Т ийн энэ хэргийн улмаас 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зїйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ж.Т нь хохирогчид тєлєх тєлбєргїй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ******* ийн өмчлөлийн “Нокиа” 2100 маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Н.Марал-Эрдэнийн 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 781 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ******* өд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоосугай.
8. Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* өд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хїлээвэл цагдаагийн байгууллагын саналыг їндэслэн хорих ялыг биечлэн эдлїїлэхийг ******* өд мэдэгдсїгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* өд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ