| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0167/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/160 |
| Огноо | 2013-10-04 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2013/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0167/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч *******-н өмгөөлөгч Л.Жаргалсайхан,
Иргэний нэхэмжлэгч Л.У-н өмгөөлөгч И.Атарбямба
Иргэний нэхэмжлэгч Л.У,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт М овгийн Ж-н А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000429 дугаартай хэргийг 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, *** оны *** дугаар сарын ***-нд **** аймгийн **** суманд төрсөн, **** настай, ***, *** боловсролтой, ****, ****, ам бүл ****, хүүхдийн хамт **** аймгийн *** сумын *** дугаар баг *** гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овгийн Ж-н А /РД:****/
Шүүгдэгч ******* нь 2013 оны 07 дугаар сарын 09-ний орой 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ***-р багийн нутаг дэвсгэр болох Өргөөгийн 4-н замын уулзварт “Хюьндэй Портер” маркийн **** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.10-т заасан “...Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж чигээрээ явсан “Аксент” маркийн 80-87 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээвийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Д.Г-н бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...” 2013 оны 07 сарын 09-ний өдөр 5-6 цагийн үед айлд оччихоод буцах замдаа Дархан сумаас бирж орох гээд Өргөөгийн уулзвар дээр би зүүн гар талруу эргэх дохио өгөөд зүүн тийшээ эргэтэл баруун гар талаас ногоон өнгийн жижиг машин хурдтай ирээд мөргөсөн.
Шийтгэх тогтоол 2013.*******юуржав 2015.2.doc
Миний машины хойд хэсэгт ард талаас ирж байсан машин мөргөсөн. Ард явж байсан машин миний машины хойноос орсон гэж бодож байна. Миний араас зайгаа бариагүй явсан гэж үзэж байна. Миний машин гүйцэд эргээгүй байсан” гэв.
2013 оны 07 дугаар сарын 09-ний орой 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ***-р багийн нутаг дэвсгэр болох Өргөөгийн 4-н замын уулзварт “Хюьндэй Портер” маркийн **** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.10-т заасан “...Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж чигээрээ явсан “Аксент” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээвийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Д.Гансүхийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн болох нь:
-Иргэний нэхэмжлэгч Л.У***н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 07 сарын 09-ний өдөр Тосгоноос 18-ын буудлын чиглэлд явж байсан. Зам чөлөөтэй болоод манай машин тойроод гарах гэтэл урд явсан Портер маркийн машин бөгсөөрөө ухраад орж ирээд мөргөсөн. Одоо журмын хашааны мөнгө, үнэлгээнд гарсан мөнгө, үнэлгээ хийлгэхэд өгсөн мөнгө, нийт 4.730.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-7дахь тал/,
-“...******* нь 2013 оны 07 дугаар сарын 09-ний орой 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, ***-р баг, Өргөөгийн 4-н замын уулзварт “Хюьндэй Портер” маркийн **** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.10-т заасан ‘...Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...* гэсэн заалтыг зөрчиж чигээрээ явсан Г.Г****н жолоодож явсан "Аксент’ маркийн **** улсын дугаартай автомашин, Д.Б****н жолоодож явсан Т/Аllion маркийн **** улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан гэж дүгнэлт гаргав.
Нэмэлт-Г.Г нь **** улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3/б/ “...хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна.” гэж дүгнэлт гаргав.” гэх зам тээврийн ослын акт /хэргийн 8-9 дэх тал/,
-Хохирогч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр найз ****хамт Дарханд ирээд хуучин Дарханы *** дугаар буудлаас *** явах гээд зогсож байтал ногоон өнгийн такси ирж зогсоод бид хоёр суусан. Тэгээд суугаад удаагүй явж байтал гэнэт түс тас гээд явчихсан. Тэгээд миний ухаан балартаад яаснаа мэдэхгүй, маргааш нь эмнэлэгт сэрсэн. Тэгээд аваарт орсон гэсэн, миний толгой хагарсан, толгойндоо зууралттай оёдол тавиулсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16- 17 дахь тал/,
-Иргэний нэхэмжлэгч Г.Г****н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хуучин Дарханы ***-ийн буудлаас 4 хүн суулгаад Тосгон луу явсан. Тэгээд 18-н буудлаас хөдлөөд удаагүй Өргөөгийн уулзвараар ортол миний урд цэнхэр өнгийн Портер машин зүүн гар тийш эргэх дохио өгөөд эргэж байсан. Тэгэхээр нь би гол замаар явж байсан учраас надад зам тавьж өгөх байх гэж бодоод чигээрээ явтал нөгөө Портер машин намайг зогсож өнгөрүүлээгүй шууд ирж миний машиныг мөргөсөн. Тэгээд тэр үед нэг хэсэг толгой эргээд миний хамраас цус гараад би машинаас хүмүүсээ буулгасан чинь арын суудал дээр сууж явсан нэг залуугийнх нь толгой нь хагарч цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дэхь тал/,
-Иргэний нэхэмжлэгч С.Э****н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...****, ****, **** бид 4 Тосгоны эцсийн буудал орох гээд 18-н буудал дээр зогсож байсан чинь ногоон өнгийн Аксент маркийн автомашин ирээд бид 4 суугаад явсан. Тэгээд хөдлөөд удаагүй бид нар хоорондоо юм яриад явж байтал түс тас хийгээд явчисан би жолоочийн хажуу талын суудал дээр урд сууж явсан машины урд талын салхины шил мөргөсөн, дух жоохон газар хагарсан байсан. Тэгээд хойшоо эргээд харсан чинь *** *** 2 зүгээр **** толгойноос цус гарчихсан цус нь тогтохгүй байсан...миний толгой өвдөөд байхаар нь 10 хоног толгойгоо бариулсан болон эм тарианы мөнгө 113000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/,
-Гэрч *****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би нөхөр У****н хамт **** улсын дугаартай Аплион маркийн саарал өнгийн автомашинаар Древень талаас МСҮТ-ийн урдуур 18-н буудал чиглэлд явж байтал Өргөөгийн уулзвар ороход миний урд явж байсан Портер маркийн автомашин зүүн гар тийш эргэх дохио өгөөд эргээд орохоор миний урд зам чөлөөтөй болохоор нь араар нь чигээрээ явах гэтэл нөгөө цэнхэр өнгийн Портер маркийн автомашин ухраад миний машины зүүн урд хэсгээр мөргөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 26-27 дахь тал/,
-Гэрч Т.С****н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...****, *****, **** бид 4 Дэрэвэн орох гээд хуучин Дарханы 18-н буудал дээр таксинд суух гээд зогсож байсан чинь ногоон өнгийн Аксент маркийн машин ирж зогсоод бид дөрөв тэр машинд суугаад древень орно гэж хэлээд би буудлаас древень тийшээ хөдөлсөн. Хөдлөөд удаагүй хүнснээс доошоо уруудаад Өргөөгийн уулзвар орсон. Жолоочийн хажуу талын суудалд урд суудал дээр **** сууж явсан, арын суудалд *****х, **** бид 3 ард нь сууж явсан. Тэгээд яасныг нь мэдэхгүй түс тас хийх чимээ гарахаар нь харсан чинь цэнхэр өнгийн Портер машин зүүн талаас ирээд мөргөлдчихсөн байсан. Тэгээд бид нар машинаас буугаад замын хажууд гарсан чинь ***** толгой нь хагарчихсан цус гараад **** дух нь шалбарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28-29 дэх тал/,
-Гэрч ****н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...****, ****, **** бид 4 18-н буудлаас Дэрэвэн явах гээд такси барих гээд зогсож байсан чинь ногоон өнгийн Аксент маркийн автомашин ирж зогсоод **** *****бид 4 суусан. Тэгээд хөдлөөд удаагүй Өргөөгийн уулзвар өнгөрөөд явтал нэг мэдсэн түс тас хийгээд явсан. Тэгсэн цэнхэр өнгийн портер машинтай мөргөлдчихсөн байсан. Тэгээд бид нар машинаас буугаад ирсэн чинь **** толгой хагарчихсан, цус нь гоожчихсон байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 30-31 дэх тал/,
-Хохирогч **** биед үзлэг хийж гаргасан “**** биед гавлын дух, суурь ясны хугарал, тархи няцрал, хатуу бүрхүүл дээрх цусан хураа, нүүрний зөөлөн эдийн шарх, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 677 тоот дүгнэлт /хэргийн 34 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд:
1. “хамгаалах бүс хэрэглээгүй замын хөдөлгөөнд оролцсон жолооч **** зам тээврийн осол гарахад нөлөөлсөн” гэж мэтгэлцэж байх боловч энэ нь шүүгдэгч **** замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.10-т заасан “...Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас авто осол гарсан гэдгийг тогтоосон дүгнэлтээр /хэргийн 8-9 дэх тал/,
2. ****жолоодож явсан тоёота аllion маркийн 56-39 ДАХ улсын дугаартай автомашин нь **** араас мөргөж зам тээврийн осол гаргасан гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь гэрч ***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өргөөгийн уулзвар ороход миний урд явж байсан Портер маркийн автомашин зүүн гар тийш эргэх дохио өгөөд эргээд орохоор миний урд зам чөлөөтөй болохоор нь араар нь чигээрээ явах гэтэл нөгөө цэнхэр өнгийн Портер маркийн автомашин ухраад миний машины зүүн урд хэсгээр мөргөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 26-27 дахь тал/, зам тээврийн осол гарсан тухай дүгнэлт /хэргийн 8-9 дэх тал/ зэргээр үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.10-т заасан “...Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж чигээрээ явсан “Аксент” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээвийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн**** бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч ***** тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэв.
Шүүгдэгч*нь урьд шүүхээ******р ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 98 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч **** нь хавтаст хэргийн материалтай танилцаад гомдол саналгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэ-Очир нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг өгсөн /хэргийн 21 дэх тал/, иргэний нэхэмжлэгч***** нь “...хохирол болох 1 сая төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 27-нд өгч барагдуулсан тул гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй.” гэсэн хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул хохирогч ******, иргэний нэхэмжлэгч **** нарт төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч ***** нь “Капитал зууч” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд “тоёота allion” маркын **** улсын дугаартай автомашиныг засварлахад 4.550.000 төгрөгийн зардал гарна гэж үнэлгээ гаргажээ. /хэргийн 83-86 дахь тал/.
Мөн үнэлгээ гаргуулахад 80000 төгрөг төлсөн /хэргийн 81 дэх тал/, зам тээврийн ослын улмаас журмын хашааны төлбөрт 92600 төгрөг төлсөн /хэргийн 104 дэх тал/ болох нь нотлогдож байх тул нийт 4722600 /дөрвөн сая долоон зуун хорин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ***** олгох нь зүйтэй.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын зарим хэсгийг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй, шар өнгийн си ди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, ***** жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч *****тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 сар 5 хоног /гурван сар тав хоног/ баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч **** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ****х, иргэний нэхэмжлэгч *****нарт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч **** 4722600 /дөрвөн сая долоон зуун хорин хоёр мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг ****0 дугаар байр **** тоотод оршин суугч **** олгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй, шар өнгөтэй 1 ширхэг сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг баривчлах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний жолоочийн **** дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***** цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл***** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ