Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2013/ШЦТ/164

 

 

 

 

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0179/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч **** өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт **** овогт **** **** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000561 дугаартай хэргийг 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, **** овогт Н-н Н, /РД: ****/ **** оны 9 дүгээр сарын 23-ны өдөр **** хотод төрсөн, **** настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ***** хамт Улаанбаатар хот **** дүүрэг **** дүгээр хороо **** дугаар гудамжны **** тоотод оршин суудаг, урьд:

- **** оны 8 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ял,

- **** оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,  шийтгэгдэж, **** оны 2 дугаар сарн 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-**** оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д, 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэгдэж **** оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хугацаа дуусч суллагдсан.

 

Шүүгдэгч *******нь 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дархан сумын **** дугаар багийн Дархан захын 1 дүгээр лангууны ард байсан иргэн Б.С****н түрийвчтэй 209.300 төгрөгийг шунахайн сэдэлтээр хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан хулгайн гэмт хэргийг ялтайд тооцогдох хугацаандаа давтан үйлдэхийг гэх гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас 104 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.        

                                   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч  ***** шүүхийн  хэлэлцүүлэгт   мэдүүлэхдээ:  “2013

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Namhainymbuu 145.2.doc

 

оны 9 дүгээр сарын 10-ны өдөр би хотоос Дарханыг үзэх гэж ирсэн. Тэгээд хот руу буцаж явах зардлын мөнгө олох санаатай байсан. Тэгээд түрийвч харагдахаар нь авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Түрийвчинд 209.300 төгрөг байсан гэсэн бөгөөд тэр үед нь буцаагаад өгчихсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм юм хэзээ ч хийхгүй. Аав, ээж дээрээ очмоор байна” гэв.  

 

Шүүгдэгч ***** нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дархан сумын **** дугаар баг Дархан захын 1 дүгээр лангууны ард байсан иргэн Б.С****н түрийвчтэй 209.300 төгрөгийг шунахай сэдэлтээр хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Хохирогч Б.С*****н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Дархан зах дээр өөрийнхөө павилоны хажуугийн бие засах газрын угаалтуураас ус авах гэж ороод 1-2 минут орчим болоод павилондоо орж ирэхэд нэг танихгүй хар хувцастай залуу миний лангуу руу тонгойгоод энгэртээ юм хийж байхаар нь би энгэртээ хийсэн юмаа гарга чи гэсэн чинь нөгөө залуу энгэрээсээ миний түрийвчийг гаргаж ирсэн, тэгээд би хамгаалагч дуудсан юм. Миний түрийвчинд 209.300 төгрөг байсан” гэх мэдүүлэг /хэргийн 8-9 дэх тал/,

-Гэрч Л.Б*****н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө миний бие ажилтай байж байхад гэр ахуйн барааны павилоны хүүхэн хамгаалагчаа гээд намайг дуудсан. Тэгээд би яваад очиход нэг эрэгтэй хүнтэй байж байсан, тэгээд энэ хүн сая миний түрийвчийг хулгайлж байлаа, өөр юм авсан байна уу та үзээд өг гэхээр нь би биеийг нь үзэхэд өөр эд зүйл гарч ирээгүй, тэгээд тэр нөхрийг дагуулаад би захын Цагдаагийн өрөөнд хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,

-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 7 дахь тал/,

-Шүүгдэгч ***** мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд ***** ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ***** нь урьд **** оны 8 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ял,

- **** оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,  шийтгэгдэж, **** оны 2 дугаар сарн 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-**** оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д, 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэгдэж 2011 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон Шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 28-34 дэхь тал/-аар нотлогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар ялтай байх хугацаа дуусаагүй байна.

Шүүгдэгч ***** нь Б.С****н 209.300 төгрөгийг хэрэг үйлдсэн үедээ хүлээлгэн өгсөн /хэргийн 7 дахь тал/ байх тул энэ тогтоолоор шүүгдэгч ***** гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ***** нь энэ хэргийн улмаас 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 26 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ***овогт ***** эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног /гурван сар арав хоног/ баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***** энэ хэрэгт 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т заасныг баримтлан хохирогч ***** төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ