Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,

Шүүгдэгч Т.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Т-ын Н-д холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Г-А аймгийн Х сум *** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЭ**** регистрийн дугаартай, Б овгийн Т-н Н,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ннь Говь-Алтай аймгийн Е сумын О баг **** тоотод 2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн үед хаалгыг нь цохиж дотроос нь нээлгэн орж Д.Отэй хэрүүл маргаан үүсгэж байгаад буцаж гарахдаа цагаан өнгийн цаа бугын арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогчид 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.Ннь Говь-Алтай аймгийн Е сумын О баг ***  тоотод 2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн үед хаалгыг нь цохиж дотроос нь нээлгэн орж Д.О-тэй хэрүүл маргаан үүсгэж байгаад буцаж гарахдаа цагаан өнгийн цаа бугын арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогчид 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

1.Шүүгдэгч Т.Н шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: “Хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулна гэв” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

2.Хохирогч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн үед гэртээ амарч байсан чинь хаалга хүн цохиод байхаар нь хүүхдээ ирж байгаа юм байх гэж бодоод хаалга нээсэн чинь 6-7 насны орчим эрэгтэй хүүхэд дагуулсан танихгүй эмэгтэй согтуу хүн гэрт түрж орж ирээд танай хүүхэд байна уу гээд өрөө өрөө рүү ороод байхаар нь манай хүүхдээр яах гэж байгаа юм гэсэн чинь танай хүүхэд хөргөгчнөөс мах аваад явсан байна гэхээр нь манай хүүхэд яахаараа танай махыг авдаг юм гэж бид хоёр маргалдаад 1 цаг орчим болохоор нь би цагдаа дуудлаа шүү гээд гэрлээ унтраасан чинь тэр доороо гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь босоод хуучин гутлаа өмсөх гэсэн чинь хажууд нь байсан миний цагаан өнгийн цаа бугын гутал байхгүй байхаар нь тэр дор нь цагдаад хандаж өргөдөл өгөөд цагдаа шалгасан. Тухайн гутлыг Улаанбаатар хот Дүнжингарав худалдааны төвөөс авсан 40-41 размерын цагаан өнгөтэй гутлыг 1,350,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би гутлаа унтдаг өрөөнийхөө зүүн урд хэсэгт тавьсан байсан юм...” гэх мэдүүлэг/хх- ийн 53-54-р хуудас/,

3.Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ах Б гэдэг хүнийг таньдаг байсан тэднийхээр орж гардаг байсан тэгээд хоорондоо танилцаад 1 жил орчим 2021 оноос 2022 оны хүртэл хамт амьдарсан одоо тус тусдаа амьдарч байна. Би тухайн он сар өдрийг нь санахгүй байна. Намайг Н хайж явж байгаад 5 литр сүү, гутал хоёр оллоо гэж орон доороос гаргаж үзүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 62-63-р хуудас/,

4.Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 11 сарын 11-ний өдрийн “...Цааны арьсан цагаан өнгийн годон гутал 1 ширхэг бодит үнэ цэнийг 1,350,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх ТХҮ-921/4233 дугаартай хөрөнгийн үнэлгээ/хх-ийн 67-69-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

               Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас Т.Ннь Говь-Алтай аймгийн Ег сумын О баг **** тоотод 2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн үед хаалгыг нь цохиж дотроос нь нээлгэн орж Д.О-тэй хэрүүл маргаан үүсгэж байгаад буцаж гарахдаа цагаан өнгийн цаа бугын арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогчид 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Тус үйл баримт нь бусдын эд хөрөнгөд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өмчлөх эрхэд нь халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзэв.

          Шүүгдэгч Т.Н-ийн үйлдэл нь “Бусдын 1,350,000 (Нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид материаллаг хохирол учруулсан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

          Хууль зүйн хувьд шүүгдэгч Т.Ннь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй үйлджээ.

          Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Т.Н-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110 дугаар хуудас/, хохирол төлбөр 300,000 төгрөг төлсөн баримт /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Т.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Н-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Н-д шүүхээс оногдуулсан 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Н-д мэдэгдлээ.

          3.Гэм хор хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-д 1,350,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.Ннь хохирогчид 300,000 (Гурван зуун мянга) төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Н-с 1,050,000 (Нэг сая тавин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.О-д олгуулж шийдвэрлэлээ.

4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Т.Н-с 300,000 (Гурван зуун мянга) төгрөгийг хохирогч Д.О-д төлсөн, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2 ширхэг баримтыг хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Б овгийн Тын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Н-д шүүхээс оногдуулсан 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Н-д мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Т.Н-с 1,050,000 (Нэг сая тавин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.О-д олгосугай.

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирол төлбөрт шүүгдэгч Т.Н-с 300,000 (Гурван зуун мянга) төгрөгийг хохирогч Д.О-д төлсөн, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2 ширхэг баримтыг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР