| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0167/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/167 |
| Огноо | 2013-10-08 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2013/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0167/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч *******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт М овгийн Г-н Д, М овогт Г-н Б, Б овогт А-н А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000429 дугаартай хэргийг 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, М овгийн Г-н Д /****/, **** оны 05 дугаар сарын 09-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, **** мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн **** ажилтай, ам бүл ***, ***, **** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг **** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн *** тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлж байсан,
2. Монгол Улсын харьяат, **** овогт Г-н Б /****/, **** оны 09 дүгээр сарын 09-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, **** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, **** ****, ам бүл ****, эхнэр, **** хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг ***** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,
3. Монгол Улсын харьяат, Б овогт А-н А /*****/ **** оны **** дугаар сарын ****-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, **** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ****, ***** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг ***** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,
Шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн, 2013 оны 07 дугаар сарын 22-ны орой архи ууж согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын **** багийн нутаг дэвсгэр болох Хараа голын эрэг дээр иргэн Г.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Altantulga nar 99.2.doc
Шүүгдэгч *******-с шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хараагийн гүүрэн дээр 0.75 граммын архи*******,******* бид гурав хувааж уусан. Тэгээд гэрлүүгээ харих гээд явж байгаад Эрхэмбаяр дуудахаар нь очсон. Гурван баавгайт гээд пиво хийж өгсөн. Э*******-н малгайг нь цохиод унагасан тэгээд түлхэж унагасанаас болж зодоон үүссэн. Би бөгс рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд шанаадсан гэв.
Шүүгдэгч*******-с шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Д Т хоёртой малд явах гэж байгаад хамт архи уусан. Тэгээд Э таараад ууж сууж байгаад маргалдсан гэв.
Шүүгдэгч*******-с шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гүүрний тэнд 0.75-ын архи хувааж уусан. Тэгээд гэрлүүгээ явах гэж байтал Эрхэмбаяр пиво уу гээд дуудсан. Тэгээд мориноос буухдаа Б ахын малгайг цохиж унагасанаас болж маргалдаад зодолдсон гэв.
Шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн, 2013 оны 07 дугаар сарын 22-ны орой архи ууж согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын *** багийн нутаг дэвсгэр болох Хараа голын эрэг дээр иргэн Г.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч Г.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2013 оны 07 дугаар сарын 22-ны 23 цагийн алдад Хараа голын эрэг дээр Г бид хоёр гурван баавгай гэж 2.5 литрийн пиво нэгийг аваад уугаад сууж байхад нэг гудамжны таньдаг залуучууд болох Д, Б, А нар ирэхээр нь пиво дуусаж байхаар нь ууж байсан аягаараа тэр гуравт нэг, нэг хийж өгөөд пиво дууссан.
...цаанаас Б давхиж ирээд толгой руу ташуур шиг зүйлээр цохьсон, тэгэхэд миний толгойноос цус гараад толгой эргээд ухаан орж гараад доошоо уначихсан. Нэг мэдсэн чинь хэн хоёрын мэдэхгүй намайг заамдаад чирээд айлын хашааны буланд аваачаад Б толгой руу, Д цээж, гэдэс, гар бие рүү, Д хажууд А зогсоод зүүн хөл, гэдэс, нуруу, цээжин бие рүү өшиглөж, хэдэн удаа яаж өшиглөж байсныг нь санахгүй байгаа, зогсоо зайгүй гурвуулаа өшиглөж байсан.. гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
-Гэрч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2013 оны 7 дугаар сарын 22-ны 22 цагийн үед Э бид хоёр голын эрэг дээр пиво уугаад сууж байхад Б, Д, А ирсэн. Ууж байсан пивоноос тэр гуравт хийж өгөөд тэр гурав ууцгаасан. Пиво дуусаж байхад Д намайг нэг шил архи аваад өгөөч гэхээр нь би мөнгө байхгүй, чи яахаараа надаар архи авахуулж уудаг юм бэ?, Чи атмаан юм уу?, Тосгонд атмаан байхгүй шүү гээд жаахан маргасан. Тэгээд Э намайг за за явъя гээд татаж босгоход би Б-г гараараа түлхсэн. Тэгээд бид хоёр цаашаа алхаад явж байхад ардаас тэр гурав ирээд намайг татаж унагаад намайг өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод зугтаасан чинь ардаас Б морьтой ирээд цулбуураар толгой, нуруу руу ороолгосон. Тэгээд би зугтаад яваад өгсөн. Тэр хооронд Э-г зодсон байсан. гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
-Хохирогч Г.Э-н биед үзлэг хийж гаргасан Г.Э-н биед тархи доргилт, чихний мөгөөрсний хугарал, нүүр, гар, их бие, чихний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт, хуйхны шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 906 тоот дүгнэлт /хэргийн 27 дахь тал/,
-Яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хэргийн 30 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******,*******,******* нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэв.
Шүүгдэгч*******,******* нар нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 63, 64 дэх тал/, шүүгдэгч ******* нь 2011 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар ялтай байдал дууссан байх тул шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч Г.Э нь хавтаст хэргийн материалтай танилцаад гомдол саналгүй гэсэн, шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд Замын-Үүдэд байна, мөд очихгүй, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй. гэсэн хариу өгсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, шүүгдэгч*******-н 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.60 см урт, үзүүр хэсэг нь зангидсан хатуу, 1.50 см цагаан нарийн олс залгасан цулбуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч*******-д буцаан олгохоор шийдвэрлэснийг дурьдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Г-н Д, М овогт Г-н Б, Б овогт А-н А нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч М овогт Г Д, Мовогт Г Б, Б овогт А-н А нарт тус бүр 260 /хоёр зуун жар/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч *** 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч*******лтантулгын цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг албадан ажил хийлгэх ялын найман цагтай тэнцүүлж, ялын хугацаанд оруулан тооцохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогч Г.Эрхэмбаярт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.60 см урт, үзүүр хэсэг нь зангидсан хатуу, 1.50 см цагаан нарийн олс залгасан цулбуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч **** буцаан олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ***** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *****нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ