Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 111/ШШ2020/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн, гомдол гаргагч , хариуцагч , нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ийн гомдолтой, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч д холбогдох Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч ы 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн овогт ын миний бие дараах учир шалтгааны улмаас нэхэмжлэл гаргаж байна. Миний төрсөн дүү ын нь Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багийн харъяат, ОХУ-ын хотод суралцдаг бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хилээр нэвтэрсэн бөгөөд Соvid19 халдварт өвнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хилээр нэвтрүүлсэн иргэдийг Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах гэх амралтын газарт 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байрлуулсан талаар дүү маань надад хэлж, мэдэгдсэн.

Дээрх тусгаарлалтын асуудалтай холбоотойгоор 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цаг 33 минутад дугаарын утаснаас Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас гэж хүн байнаа уу биеийн байдал нь сайнуу, *******ийн амралтад байна уу, манай аймгаас тав, зургаан хүн байгаа тусгаарлалтаас гарах хугацаанд нь аймгаас автомашин явуулж магадгүй, хуралдаж байгаа хэрэв унаа гарахгүй бол нийтийн тээвэрт сууж болохгүй жижиг унаагаар /хувийн/ ирж болно гэсэн мэдээллийг өгч утсаар холбогдсон. Би эгч нь байнаа ******* Төв аймгийн гэдэг амралтын газарт байгаа, утасны дугаар нь ******* гэж хэлж өгсөн. Дахиж онцгой байдлын газраас гэж холбогдоогүй бөгөөд миний төрсөн дүү *******тай ч холбогдож ямар нэгэн мэдээлэл өгөөгүй болно.

Би 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Онцгой байдлын газраас холбогдсоны дагуу тэр дор нь дүүрүүгээ ******* дугаартай гар утсаар нь залгаж аймгийн онцгой байдлаас уу гээд минйй ******* дугаарлуу ярьлаа чиний дугаарыг өгчихлөө гэж хэлтэл дүү маань надад тухайн үед монгол дугаар байхгүй учраас таны дугаарыг анх энд буухдаа өгсөн /ын ар гэртэй холбоо барих утас ганц миний ******* дугаар/ байсан юмаа харин энд тусгаарлалтад байгаа хүүхдүүдэд нэгдсэн журмаар дугаар захиалж өгсөн тэмдэглэж аваагүйн байхдаа л гэж байсан. Онцгой байдлын газраас ярьсан гэгч нь *******тай огт холбогдоогүй. 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр миний төрсөн дүү ******* надаас чатаар Яасе/ таньруу дахиж Онцгой байдлын газраас ярьсан уу гэж асуусан. Би яриагүй чиний дугаарыг өгсөн учраас чамтай холбогдох байхаа гэж удаа дараа хариулсан.

******* үүнээс хойш 21 хоног тусгаарлалтад байх хугацаа нь энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дуусаж, 4 дүгээр сарын 17-ны өдрийн вагоноор нэгдсэн журмаар хотруу оруулахаар болсон гэж надад мэдэгдсэн. 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цаг 05 минутад ******* вакзол дээр буухаасаа өмнө болон буучихаад яахаа мэдэхгүй. Ажаа онцгой байдлын газраас надтай ерөөсөө холбогдоогүй, намайг авах юм болов уу?, би аас ганцаараа л Баянхонгор явах хүн юм шиг байна та асуугаад өгөөч гэж удаа дараа асуугаад чат бичээд байсан учраас би Онцгой байдлын газрын гэж хүний дугаарт залгаж амралтын газраас вагоноор дүү маань ирчихсэн вакзол дээр буучихаад байна. Аймгууд тусгаарлалтад байгаа хүнээ аваад байна намайг яах юм болоо? гэж асууж байна танайхаас унаа гарсан юм уу?, хэрэв унаа очсон бол яаж холбогдох уу? гэж асуусан. Гэтэл гэгч нь шийдвэртэй хариу хэлээгүй бөгөөд манайхаас унаа гараагүй байгаа, нийтийн тээвэрт л сууж болохгүй жижиг унаанд сууж болно гэж хэлсэн ба би өөрөө тай холбогдоё гэсэн. Ингээд гэгч хүн холбогдохгүй байсаар 12 цаг 49 минутад ын дугаар биш гээд байна, холбогдож чадахгүй байна мессэжээр явуулчих гэсэн учраас /баримтыг хавсаргав/ та буруу залгасан байхаа гээд дугаарыг нь явуулж тэд хоорондоо холбогдсон бөгөөд жижиг унаанд сууж болно гэсний дагуу жижиг унаанд ******* суусан байсан. Хэсэг хугацааны дараа гэгч хүн *******луу эргэж залгаад маргааш ирэх автомашинд суухгүй бол хариуцлагаа өөрөө хүлээгээрэй гээд дарамтлаад байна ш дээ ажаа би яах ёстойн бэ анхнаасаа чиглэл өгөөгүй байж гээд бухимдаад та нар ажпаа мэдэхгүй байна ш дээ хэн хаанаас ирэхийг ч мэдэхгүй байж яагаад хүнийг загнаад байгаан гээд хэлчихсэн юм байна лээ. Гэтэл ******* хорио цээрийн дэглэм зөрчөөгүй бөгөөд тухайн байгууллагаас чиглэл хүлээж байсан. /Энэ талаар гэгч нь надад танай дүү та нар ажлаа мэдэхгүй байна гээд уурлаж байна гэхээр нь үгүй байлгүй дээ гэж салгаад дүүгээ загнасан, өөр асуудал болоогүй бөгөөд онцгой байдлын ажилтнуудын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, зөрчсөн зүйл байхгүй/. Онцгой байдлын газрын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа ёс зүйгүй авирлаж, өөрсдийн алдаа, дутагдалыг иргэнд үүрүүлж, хариуцлага тооцож байгаад гомдолтой байна.

Ингээд /баримтыг нь хавсаргасан/, гэгч 2 надруу залгаад нэг нь өмнөөс загналаа, нөгөө нь дарамталлаа гэж хэлсэн учраас би Онцгой байдлын газрын даргад хандсан юм. /Танай байгууллагын гэж хүн утсаар яриад тусгаарлалтаас гарсан хүмүүсээ унаа явуулж авч магадгүй гэсэн чиглэл өгсөн юм. Одоо болохоор аймгаас гарсан унаа байхгүй гээд байнаа ямар арга хэмжээ авах вэ? гэж асуусан/

Би иргэн хүний үүргээ биелүүлж, төрсөн дүүгийнхээ төлөө энэ байгууллагаас мэдээлэл авахаар, мөн тусгаарлалтаас гарч байгаа хүмүүсийг тосож авах юм бол холбож өгье гэсэн сэтгэлээр л хандсан байхад яагаад асуусныхаа төлөө эргэж дарамтанд орох ёстойг ойлгохгүй байна. Онцгой байдлын газрын дарга надад *******т байгаа хүнийг чи ямар шугамаар гаргаж авсан, наад хүн чинь 18-ны өдөр гарах ёстой. Наад хүнийг чинь заавал аймагт ирүүлэх шаардлага ч байхгүй хэмээн загнаж чи ер нь хэн юм хаана ажилладаг хүн бэ гээд байсан тул би цагдаад ажилладаг гэсэн чинь, цаашаа ыг дууд хаагуур бантан хутгаад байнаа гэж загнаад л утсаа салгасан. Харин цагдаагийн газрын даргад юу гэж танилцуулсныг сайн мэдэхгүй. Цагдаагийн газрын дарга надруу 13 цаг 38 минутад залгаад онцгой байдлын газарт ажлыг нь заадаг чи хэн юм бид мэдэж байгаа хар хүний өмнөөс шар хүн гэгчээр гээд баахан загнаад утсаа салгасан миний үгийг ч сонсоогүй. /Би Онцгой байдлын газарт хувийн асуудлаар хандсан албаны шугамаар хандаагүй/

Мөн өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 17-ны 15 цаг 36 минутад Тагнуулын газраас ярьж байна гээд цол, нэрээ ч хэлэлгүй залгаад үү Онцгой байдлын газраас гомдол ирсэн юу болсон юм гэж асуусан. Миний дүү ОХУ-аас ирээд тусгаарлалтад 21 хоноод өнөөдөр хотод ирсэн бөгөөд аймгаас унаа явуулсан бол холбож өгөх гэж хандсан гэдгээ хэлтэл тэр хүнийг чинь хаа байгаа газраас нь саатуулна гэж бас л дарамталсан.

гэгч нь маргааш ирэх манай унаанд суу гэсэн байсан бөгөөд ******* хариуд нь хотод байрлах газар байхгүй тул шууд явмаар байна гэдгээ хэлэхэд нь гэгч нь *******луу эргэж залгаад Улаанбаатар хотоос жижиг автомашин олж өгсөн учраас тэр автомашинд нь сууж Баянхонгор аймагт /Улаанбаатар хотоос ******* жижиг унаанд суугаад гарах гэж байхад 22-н товчооны тэнд буугаад 17 цаг хүртэл онцгойгоос машин олж өгтөл хүлээж тэр жижиг машинд суугаад гарсан/

******* нь сумын нутагт байрлах ******* гэдэг газарт хөдөө гэртээ очихоор бүртгүүлсэн бөгөөд тусгаарлалтаас гарахад нь төрсөн эгч нь тосон авах ёстой байсан / сумын төвийн эмч нь 1 удаа холбогдож өөрсдийн унаагаар тосож авах талаар урьд мэдэгдсэн/ бөгөөд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар гэгч нь 2020 оны 4 сарын 18-ны 01 цаг 20 минутад хүнээ ирж ав гэж залгасан мөн өөрөө *******ыг надад хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж, тэмдэглэл бичүүлж авсан дээрээс 2020 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө 01 цаг 56 минутад хүлээлгэн өгсөний дагуу хувийн унаа буюу цагаан өнгийн Уегпа БНА ******* дугаартай автомашинаар хүргэж өгсөн бөгөөд эргэж онцгой байдлын газарт хүргэж өгсөн талаар мэдээлсэн болно. Дээрх байгууллага, алба хаагчид нь өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа иргэнд үүрүүлж байна гэж үзэж байна.

Гэтэл одоо иргэн би 2020 оны 4 дүгээр сарын 18-ны 01 цаг 20 минутад дугаарын утсаар Онцгой байдлын газрын ажилтан гэгч нь хүнээ ирж ав гэж надруу холбогдсоны дагуу ОХУ-аас Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар дээр ирсэн байсан оюутан дүү *******ыг Баянхонгор аймаг дахь Онцгой байдлын газраас 2020 оны 1 дүгээр сарын 18-ны 01 цаг 56 минутад гэгчээс хүлээлгэж өгсөн тэмдэглэл бичиж хүлээн авч, байх ёстой хаягт нь хүргэж өг гэж Онцгой байдлын газрын ажилтан н., сумын Эрүүл мэндийн төвийн ажилтан ******* нарын мэдэгдсэний дагуу сумын 4 дүгээр баг ******* гэх газарт хаягт нь хүргэж өгсөн юм тэгтэл Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын байцаагч Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад буюу хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан буюу энэ зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хийсэн үйл ажиллагаанд саад учруулсан эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон гэх үндэслэлээр хялбаршуулсан журмаар 50.000 төгрөгийн шийтгэлийн хуудсаар торгосонд гомдолтой байна.

Онцгой байдлын ажилтан, гамшгаас хамгаалах улсын байцаагч нь намайг торгохдоо манай ажилтан ыг байгууллагын ёс зүйн зөвлөлөөрөө хэлэлцүүлж, сахилгын арга хэмжээ авч шийдвэрлэх болно тэр хүний хариуцлага алдсанаас болж ийм байдалд хүрсэн байна хэмээн ярьсан. Онцгой байдлын ажилтан, гамшгаас хамгаалах улсын байцаагч ы үйл ажиллагаанд саад учруулсан, хөндлөнгөөс нөлөөлсөн ямар нэг зүйл байхгүй мөн гэгч нь намайг дуудаж мэдүүлэг авахад нь тухайн асуудалд би буруугүй, танай байгууллагын алба хаагч гэгч нь ирж ав гэсний дагуу ирж, хүлээлгэж өгснийх нь дагуу хүлээж авсан гэдгээ хэлсээр байтал, та зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй бол цагдаагийн байгууллагад шилжүүлнэ чамд төвөгтэй, дарамттай бишүү, гэгч нь ажлын хариуцлага алдсан байна гэхдээ дотооддоо ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж хариуцлагыг нь хүлээлгэнэ, энэ асуудал гайгүй өнгөрнө, ингээд торгуулчих юм бол зүгээр болно гэж хэлсээр байгаад шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан, мэдүүлгийг уншуулаагүй гарын үсэг зуруулсан юм, би тухайн үед мэдүүлэг өгөхдөө Онцгой байдлын байгууллага дээр 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед өөрийн биеэр очиж мэдүүлэг өгсөн байхад 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөр тухайн асуудлыг шийдвэрлэсэн мэтээр шийтгэлийн хуудас болон мэдэгдэх хуудас өгсөн зэргээр зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчиж намайг торгосон, энэ байдлаас болж албан байгууллага дээр албаны шалгалт явуулж, арга хэмжээ тооцогдоход хүрээд байгаа учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож миний эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

Хариуцагч  шүүхэд гаргасан тайлбартаа: Тус аймгаас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хот болон Төв аймгийн ******* суманд тусгаарлагдсан Баянхонгор аймгийн харьяат иргэдийг хүлээн авч гэрээр 14 хоног тусгаарлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд Төв аймгийн ******* суманд тусгаарлагдсан 9 иргэний тусгаарлалтын хугацаа дуусах өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб-тай хугацаа тохиролцсоны дагуу тус аймгийн ******* суманд тусгаарлагдсан иргэдийг зөөвөрлөн авч ирэх зорилгоор Баянхонгор аймгийн Онцгой комиссоос эмнэлгийн тусгай зориулалтын автомашинтай жолооч, эмч нарыг томилгоожуулан зохион байгуулалтын арга хзмжээг авч ажилласан.

Энэ үеэр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Эмч-сэтгэл зүйч Төв аймгийн ******* суманд байрлах амралтын газарт тусгаарлагдсан иргэн *******тай 2020 оны 04 дүгээр сарын 12, 15-ны өдрүүдэд удаа дараа утсаар холбогдох гэсэн боловч тэмдэглүүлсэн утасны дугаар нь түүний төрсөн эгч болох ийн утасны дугаар (*******) байсан. Иймээстөрсөн эгч болох ээр дамжуулж 2020 оны 04 дүгээр 17-ныөдөр *******тай ******* дугаарын утсаар холбогдож, аймгийн Онцгой комиссоос томилсон автомашинаар Баянхонгор аймагт ирэх талаар хэлж мэдэгдэхэд Би Улаанбаатар хотод ирчихсэн байна. Битгий солиор, ажлаа хийхгүй байж, хуц новшоо гэж хэл амаар доромжлон утсаа тасалсан. Иргэн *******тай 1 минутын дараа эргэн холбогдоход Би Улаанбаэтар хотоос хувь хүний автомашинаар Баянхонгор аймаг руу гараад явж байна гэж хэлэхэд нь тус газрын Эмч сэтгэл зүйч, ахлах дэслэгч ******* Олон хүнтэй автомашинаар явж болохгүй, одоо сууж яваа автомашинаасаа буу, бид нар эндээс автомашин шийдвэрлэсэн гэж хэлэхэд иргэн ******* Би энэ автомашинаас буухгүй, өөр автомашинд суухгүй гэж эсэргүүцэл үзүүлэхэд нь Газрын Орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга дахин утсаар холбогдож хуулийн хариуцлага хүлээлгэх тухай мэдэгдэж сууж явсан автомашинаас нь буулгах арга хэмжээ авч буцаасан.

Иргэн ******* нь тавьсан шаардлага биелүүлэхгүй, хэл амаар доромжилж, тусгаарлах иргэний журам зөрчсөн тухай төрсөн эгч, аймгийн Цагдаагийн газрын Бичиг хэрэг, архивын эрхлэгч, цагдаагийн ахлагч д мөн өдрийн 12.32 цагт ******* дугаарын утсаар залгаж мэдэгдэхэд Миний дүүг битгий дарамтлаад бай гэж хэлээд утсаа салгасан.

Үүний дараа мөн өдрийн 13.21 цагт иргэн Онцгой байдлын газрын дарга руу утсаар холбогдож Манай дүү ******* Улаанбаатар хотод тусгаарлалтаас гарч, Баянхонгор аймагт ирэх гэсэн чинь танай байгууллагын үйл ажиллагаанаас болж саатаад байна. Танай алба хаагчид ажлаа мэдэхгүй, дээр нь чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна гэх зэргээр Цагдоагийн байгууллагын нэрийг барьж аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд хендлөнгөөс оролцож, саад учруулсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнийн 01.45 цагт Төв аймгийн ******* сумаас Баянхонгор аймагт ирсэн иргэн *******ыг сумаас томилогдсон автомашин ирж авах байсныг ар гэрийн төлөөлөл болох Э.Менхгэрэл болиулж, өөрийн биеэр ирж Би ийн төрсөн эгч тул би авч явна, хөдөө гэрт нь шууд хүргэж өгнө гэж хэлээд Баянхонгор аймгийн сум руу аймгийн Онцгой комиссын зөвшөөрөлгүйгээр авч явсан.

Энэхүү үйл ажиллагаа нь аймгийн Онцгой комиссоос: зохион байгуулж байгаа хуваарьт үйл ажиллагаа байсан бөгөөд гэрийн тусгаарлалтад байх иргэн *******ыг сумаас ирж авах автомашиныг (сумын Онцгой комиссоос шийдвэрлэсэн автомашин) тус аймагт ирүүлээгүй, улмаар өөрийн биеэр авч явсан нь аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд саад учруулсан зөрчил үйлдсэн байх тул иргэн д (Цагдаагийн газрын Бичиг хэрэг, архивын эрхлэгч, цагдаагийн ахлагч) Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүлийн 1.3 дахь заалт(хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно)-аар 50 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан болно.

Мөн миний бие иргэн ээс (Цагдаагийн газрын Бичиг хэрэг, архивын эрхлэгч, цагдаагийн ахлагч) 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тайлбар мэдүүлэг авах үеэр хэрэв та зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа бол зөрчлийн хэрэг нээлгээд 14 хоногийн дотор шийдвэрлэх боломжтой, цаашлаад зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын дагуу шилжүүлэх арга хэмжээ авч болох тухай өөрт нь хэлж танилцуулсан. Ингэж хэлэхэд би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна (холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хуудас-9-10/, ******* дугаартай шийтгэлийн хуудас) гэж хэлээд цаашид ямар нэгэн гомдол саналгүй гэж хэлсэн. Мөн хариу мэдэгдэх хуудсыг танилцуулж 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах апбан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхтэйг дахин танилцуулсан бөгөөд ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлээгүй болно.

Голомттой бүс нутаг болох ОХУ-аас ирсэн иргэн *******ыг холбогдох дүрэм журмын дагуу зөөвөрлөх, тусгаарлах явцад иргэн ийн гаргасан үйлдсэн зөрчил нь өөртөө халдвар аваад зогсохгүй улмаар улс, аймгийн хэмжээнд коронавируст (соvid-19) халдварын цар тахлыг тархаах эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн байдаг.

ОХУ-д халдвар авсан хүний тоо өдөрт дунджаар 10 мянгаар нэмэгдэж, нийт өвчтэй хүний тоо 335 мянгад хүрсэн. СОVID19-ийн халдвар тархахад цаг агаар болон газар зүйн байршил хамааралгүй болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч д холбогдуулан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч ы 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар шүүхэд гомдол гаргажээ.

Шүүх захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч ийг аймгийн Онцгой комиссын ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу 50 нэгж буюу 50.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг ногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.3-д хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасны дагуу гомдол гаргагчийг 50.000 төгрөгөөр торгосон нь хууль бус байна.

Гомдол гаргагчийн дүү ******* Оросын Холбооны улсаас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн боомтоор нэвтрэн Монгол Улсад ирж, Төв аймгийн ******* сумын амралтын газар 21 хоног тусгаарлагдан, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тусгаарлалтаас гарчээ. Улмаар 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн сайдын баталсан Коронавируст халдвар /COVID-19/-ын үед иргэдийг гэрт нь үргэлжлүүлэн тусгаарлах түр заавар-ын дагуу иргэн 14 хоног Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр баг, ******* хэмээх газар, гэртээ үргэлжлүүлэн тусгаарлагдах байжээ.

Баянхонгор аймгийн Онцгой комиссийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Гадаадын улс орноос Covid-19-ийн голомтын бүсээс Монгол улсад ирж тусгаарлагдсан Баянхонгор аймгийн харъяат иргэдийг зөөвөрлөх хуваарийн дагуу Улаанбаатар хот, Төв аймгийн чиглэлд Эрүүл мэндийн газар хариуцан иргэдийг зөөвөрлөн ирэх хуваарьтай байсан боловч *******ыг 21 хоногийн тусгаарлалтаас гарч, Улаанбаатар хотод ирэхэд иргэнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл, жолооч, холбогдох этгээдүүд байгаагүй, Онцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйч ******* тусгаарлагдагч *******ыг түүний эгч д хариуцуулан, хүлээлгэн өгсөн зэрэг нөхцөл нь маргаан гарах шалтгаан болсон байна.

Хариуцагч Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч гомдолд холбогдуулан гаргасан хариу тайлбартаа ...аймгийн Онцгой комиссоос томилсон автомашинаар Баянхонгор аймагт ирэх талаар хэлж мэдэгдэхэд ..., ... сумаас томилогдсон автомашин ирж авах байсныг ... болиулж, аймгийн Онцгой комиссын зөвшөөрөлгүйгээр авч явсан ... улмаар өөрийн биеэр авч явсан нь ...үйл ажиллагаанд саад учруулсан зөрчил ... гэсэн нь баримтаар тогтоогдохгүй, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн ... сумын засаг дарга руу 2020.4-17-18-нд шилжих шөнийн 22.00-01.50 цөг хүртэл залгасан боловч нэг ч удаа утас нь холбогдоогүй, Эрүүл мэндийн төвийн дарга *******той нэг удаа холбогдоход ийн ар гэрээс машин явуулсан. Хөдөө гэртээ ирэхээр нь бид нар очоод үзнэ гэж хэлсэн... гэх хэсгээр үгүйсгэгдэнэ.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дахь хэсэг нь төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахтай холбоотой харилцаанд хэрэглэгдэх бөгөөд энэ зохицуулалтыг хэрэглэхийн өмнө төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хийсэн үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг харгалзах шаардлагатай.

Аймгийн Онцгой комиссоос томилсон автомашин Улаанбаатар хотоос *******ыг зөөвөрлөн ирэх, Баянхонгор сумаас сум руу тээвэрлэх үйл ажиллагаануудад саад учруулсан, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон тохиолдолд дээр хуулийн заалтыг хэрэглэн шийтгэлийн хуудас ногдуулах боломжтой юм.

Тухайн тохиолдолд албан тушаалтны ямар үйл ажиллагаанд, хэрхэн саад учруулсан, нөлөөлөхийг оролдсон нь тодорхойгүй, баримтаар нотлогдохгүй, хариуцагч шийтгэлийн хуудас ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчим, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна., 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэснийг тус тус зөрчсөн, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч ы 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН