Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 119

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                  Хэргийн индекс: 171/2012/0133/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оч даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,

иргэдийн төлөөлөгч Д.Ганболд, С.Банди, Ц.Цэндсүрэн

улсын яллагч Н. Идэр

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл /0-838/, И.Атарбямба /0-311/

хохирогч Ж.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт Харагчууд овогт Б. Г д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000128 дугаартай хэргийг 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Харагчууд овогт Б. Г , /РД:О.../, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 28 настай, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, “Мон Энко” ХХК-д уулын инженер ажилтай, ам бүл 5, 4 дүүгийн хамт Улаанбаатар хотын .. дүүргийн .. дүгээр хороо, Ж. Уулын өвөр ..тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

            1991 он хүртэл Увс аймгийн Хяргас сумын цэцэрлэгт хүмүүжсэн,

            1991-1999 он хүртэл Увс аймгийн Хяргас болон Улаангом сумын бүрэн дунд сургуульд суралцсан,

            1999-2001 он хүртэл Дархан-Уул аймгийн Дархан Өргөө МСҮТ-д суралцаж төгссөн,

            2002-2007 онд ШУТИС-д суралцан уулын инженер мэргэжил эзэмшсэн,

            2007 оноос “Мон Энко” ХХК-д уулын инженерээр ажиллаж байгаа.

 

Шүүгдэгч Б.Г  нь 2012 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн орчим Дархан сумын .. дугаар баг, .. .. дүгээр хэсгийн ..тоотод авга ах Ж.Б тай хувийн харилцааны улмаас маргалдаж толгойн тус газар нь цохиж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2012 оны 2 дугаар сарын 3 өдөр Цагаан сарын Шинийн 2-ны өдөр Улаанбаатар хотоос золголт хийхээр Дарханд  15 цаийн орчим ирсэн. Тэгээд хоол, цай идэж сууж байгаад орой 20 цагийн орчим гарч биеэ заасан, дараа Ц  ахтай гадаа барилдаад буцаж гэрт орж ирсэн. Тэр үед би  “Ц  ахыг барахгүй  юм” байна гэж хэлтэл авга ах Б  надад “ Надад ахтай нэг баралдчих уу” гэхээр би зөрүүлээд бариад буцаагаад тавьсан.Тэгээд Б  ах настай хүнээр тоглолоо гээд ширээн дээр байсан хутгыг аваад над руу дайрад Ц  ах салгаад намайг  настай хүнээр тогло гээд хамар луу гараараа Ц  ах цохисон. Тэгтэл миний

 

D:\My D\My office files\Шийтгэх тогтоол\Б.Г -91.1-119.doc

хамраас цус гарсан тэгэхээр нь 00-ийн цаасаар хамрынхаа цусыг тогтоосон. Энэ манай дүү Г  намайг та гарч бай гээд гаргасан. Тэгээд намайг гадаа 5  миунт орчим байж байтал Цээлай эхнэртэйгээ ирээд “Юу болоод байгаа юм бэ” гэхээр нь би  “Сүртэй юм болоогүй” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гэр лүү орсон, дараа нь мөн араас би ороход Б  ахыг Б  эгчийнх рүү явж хоно гээд явуулж байсан. Уг би тэр өдөр буцаад Улаанбаатар явахаар төлөвлөж байсан боловч  ирсэн машин маань намайг орхиод явчихсан байсан. Ингээд  Б  ах гэрээс гараад 20 минут орчимын дараа би найзындаа хонохоор гэрээс гараад 50 метр орчим явж байтал зам дээр нэг хүн уначихсан байхаар нь очоод хартал Б  ах байсан. Тэгээд нүүрэнд хүртэл нойтон зүйл мэдрэгдсэн тэгэхээр нь тэр үед “Надтай маргалдсан болохоор намайг цохичихсон байна” гэж бодох байх гэж бодоод буцаж гэр лүү очиж дүү Г оо дуудаад “Б  ах тэнд уначихсан байна, аваарай” гэж хэлчихээд буцаж явж Б  эгчийнд очиж унтсан” гэв.

Хохирогч Ж.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: : Тэр өдөр намайг очиход идэж уугаагаад сууж байсан. Г  янз бүрийн хэрэгт холбогдож байгаагүй. Манай нагац ахын хүүхэд, бид ийм хэрэг хийчихнэ гэж бодохгүй байна.  Надад нэхэмжлэх хохирод төлбөр, гомдол санал байхгүй”  гэв.

Гэрч Б.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2012 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хотоос 15 цагийн орчим ирсэн. Тухайн үеп 60 насны ой гээд архи дарс ууцгааж байсан.  Ц  ах, талийгаач, энэ хэд 17 цагийн үеэс ууж эхлээд 3 шил архи уусан байх. Тэгээд сүүлд Цээлэй ах явчихсан байсан. Тэгтээд Ц , Г  ах хоёр барилдчихаад орж ирэхэд Б  “Аахтайгаа барилдах уу” гэхэд Г  ах очоод сугагнаас нь өргөөд тавьчихсан.Тэгсэн Б н ах “Ахаараа тоглооду гээд  уурлаад хутга бариад чичилсэн энэ үед би орон дээр сууж байсан. Тэгээд Цээлэй ахыг дуудсан. Бас Г  ахыг маргаан намжтал гадаа байж бай гээд гаргасан. Тэгсэн Г  ах Цээлэй ах буцаад цуг ороод ирсэн. Цээлэй ах та нар ээжийн насыг хүндэлсэн гэж уурлаад талийгаач Б  ахыг “Та явж Б  эгчийнд очиж хоно” гээд явуулсан. Г  ах мөн Б  ах гарснаас хойш 20 миунтын дараа гэрээс гарсан. Тэгсэн удалгүй 1-2 дараа намайг хаалга шагайгаад намайг дуудаад “Б  тэнд уначихсан байна. Хүн дуудаж гэрт оруул” гэж хэлсэн. Тэгээд би утсаар залгаад О  ахыг Б  ахыг гэрт оруулж ирсэн. Би тэр үед Г  ах Б  ахтай маргалдаад байсан болохоор цохисон юм байх гэж бодсон. Тэгээд байцаалт дээр тэгж хэлсэн. Г  ахыг Б  ахыг цохисонг хараагүй. Б  ах дээр намайг очиход худагийн хажууд хажуу талаараа хэвтэж байсан, цаана нь мөс байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгчдэгч болон хохирогчийн мэдүүлэг, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Б.Г  нь 2012 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн орчим Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 4 дүгээр хэсгийн 46 тоотод авга ах Ж.Б тай “Ахтай нэг барилдъя” гэснээс болж хоорондоо маргалдан муудалцаж, тэдний маргааныг уг гэрт байсан иргэн Ж.Ц , Ж.О  нар зогсоожээ. Улмаар Б.Г  нь гэрээс гарч яваад гудамжинд иргэн Ж.Б г гарч ирэхийг хүлээж байгаад түүнийг Мангиртын 4 дүгээр хэсгийн 46 тоотоос гарч ирэхэд нь зодож, нүүр толгойн тус газарт гавал тархины битүү гэмтэл, тархины няцрал, гавлын чамархай ясны цуурсан хугацрал, зүүн чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа, нүүхний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулан санаатайгаар алсан болох нь:

 

            - Ж.Б гийн биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 28 тоот акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 51-55 дахь тал/

            Дүгнэлт:

1. Талийгаачийн биед дээр оношид /гавал тархины битүү гэмтэл, тархины няцрал, гавлын чамархай ясны цуурсан хугацрал, зүүн чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа, гавал тархины хагалгааны дараах байдал, хуйхан доорхи цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн бөөрний уйланхайт архаг үрэвсэл, элэг өөхжилт, тархины хаван, дотор эрхэтний цус дүүрэлт, уушигны гуурсанцрын архаг үрэвсэл, голомтлог хатгалгаа, бөөрний артериол судасны хатуурал/ бичигдсэн гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайлбал биеэ авч явах чадваргүй байх үедээ өөрөө унаж авах боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

            3. Ж.Б гийн биед үүссэн дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно.

            4. Талийгаач нь гавал тархины гэмтлээр нас баржээ.

            6. Талийгаачийн биед бөөр, элэг, уушигны архаг хууч өвчин илэрсэн болно. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй.

            7. Талийгаач нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 3 хоног хэвтэж эмчлүүлсэн тул архи согтруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

            8.Талийгаачийн цусны бүлэг АII байна” гэсэн дүгнэлт,

Гэрч Б.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Юунаас болж та нар хоорондоо маргалдав гэж асуугаад тэр талаар бид нар ярилцаж байсан. Тэгтэл 10-20 минутын дараа Г  ах хаалгаар шагайгаад “Зоригоо ахын дүү гараад ир” гэж намайг дуудсан. Би түүнийг дагаж хашааны гадна гартал “Ах нь Б  ахыг тэр урд цохисон чинь ухаан алдаад уначих шиг боллоо” гээд ертөнцийн зүгээр баруун тийш заасан. Тухайн үед Г  ах нилээн согтуу байсан. Г  ах надад “Ах нь Б  эгчийнх рүү явлаа, чи хүн дуудаад эмнэлэгт хүргээрэй” гэж хэлсэн. Тэгээд би Г  ахын заасан зүгт хашааны хаалганаас ертөнцийн зүгээр баруун тийш 50 орчим метр зайд худгийн ойролцоо очтол Б  ах ухаангүй дээшээ харчихсан хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,

Гэрч Ж.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Г  бид хоёр барилдаад байж байтал Ц  ах гарч ирж бие зассан, тэгэхэд Г  Ц  ахаа хоёулаа нэг барилдчихъя гэсэн, тэгээд Ц  ах тэр хоёр нэг удаа барилдсан, тэгээд араас гэр рүү орж ирээд Г  Ц  ахыг барилдаад яагаад ч барахгүй юм байна гэж хэлсэн, тэгээд Б  ахыг гэрийн баруун талын орон дээр сууж байхад нь Г  хоёулаа нэг барилдчих уу гэж хэлээд цээжээр нь тэврээд тавьсан, тэгэхэд нь Б  ах уурлаад босч ирээд чи намайг доромжилж байна уу гээд ууцан дээр байсан жижиг хутгыг шүүрээд авсан, тэгэхэд Ц  ах Б  ахын хутгатай гарыг нь барьж аваад хутгыг нь салгаж авсан. ... Ц  ах Б  ахыг хуучин хороололд Б  эгчийнд очиж хоно Г  та 2 дахиад хоорондоо маргалдана гэж хэлсэн, тэгэхэд Б  ах гадуур хувцасаа өмсөөд гараад явчихсан. 10-20 минутын дараа Г  хаалга онгойлгоод нилээн амьсгаадсан байдалтай хаалганы цаанаас Зоригоо гялс гараад ир гэж Г ийг дуудсан, тэгэхэд Г  гадуур хувцасаа өмсөөд гарсан. 10 орчим минутын дараа Г  миний ... гэсэн дугаар руу ... өөрийнхөө дугаараас залгаад О  ахаа гараад ир гэж хэлсэн. Би гадуур хувцасаа өмсөөд гартал Г  хашааны үүдэнд хүрээд ирсэн байсан. Тэгээд намайг дагуулж гүйгээд хашааны хаалганаас ертөнцийн зүгээр баруун тийш 10-20 метрийн зайтай хажуу айлын хашааны буланд худгийн хажууд очсон, тэнд Б  ах дээшээ харчихсан, нүүр нь цус болчихсон ухаангүй хэвтэж байсан, Г  надад хэлэхдээ Б  ахыг Г  ах цохьчихсон гээд гүйгээд явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Г  бид 2 Б  ахыг өргөж гэр рүү оруулсан. Тэгэхэд манай ээж Б  ахыг харчихаад орилоод уйлаад байсан. Би ээжийгээ тайвшруулсан, энэ хооронд Ц  ах эхнэр Оюунтуяагийн хамаатны машинтай хүнийг утсаар дуудсан. Машинтай хүн удалгүй ирсэн, Б  ахыг Ц  ах, Оюунтуяа эгч, Г  нар эмнэлэг рүү авч явсан.” гэсэн мэдүүлэг / хэргийн 21-23 дахь тал/

Гэрч Б.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Удалгүй Г  ах, Ц  ах 2 инээлдээд ороод ирсэн. Г  ах би Ц  ахыг барилдаад барахгүй юм байна гэж хэлсэн. Тэгэхэд Б  ах гэрийн баруун талын орон дээр сууж байснаа Г  ахыг барилдъя гэж хэлсэн. Тэгэхэд Г  ах Б  ах дээр очоод барилдъя гээд очиж байсан. Нэг хартал Б  ахаараа тоглолоо гээд уурласан. Тэгэхэд Ц  ах, О  ах 2 босож ирсэн. Тэр 2 дээр очсон Ц  ах Г  ахыг хажуугийн орон дээр  суулгасан. Тэгэхэд Б  ах ууцан дээр байсан жижиг хутгыг аваад  та нарыг алаад хаячихна шүү гээд Г  ах руу хутгаа чиглүүлээд байсан. Тэгэхэд О  ах Г  ахын урдуур ороод Ц  ах Б  ахын хутгыг нь гараас нь аваад тайвшруулж суулгасан. ... Ц  ах Б  ахыг та шинэ рүү очиж Б  эгчийнд хоно таниас бүх юм болдог гэж хэлсэн. Тэгээд Б  ах  гадуур хувцасаа өмсөөд гараад явсан, энэ хооронд яагаад хэрүүл болсон талаар хүмүүс Ц  ахад тайлбарлаж өгч байсан, хэсэг хугацааны дараа Г  ах Г ийг Зоригоо гараад ир гэж дуудсан. Г  гэрээс гарсан, удалгүй О  ах гэрээс гараад явсан, удалгүй Г , О  ах 2 Б  ахыг гэрт дамжилж орж ирсэн, Б  ах ухаангүй, нүүр нь цус болчихсон, хувцас хунар нь шороо болчихсон байсан. О  ах Г  2 Г  зодчихоод явчих шиг боллоо гэж хэлсэн, түргэн рүү ярина гэж байснаа болиод хэн нэг нь машин дуудсан, удалгүй машин ирээд Б  ахыг эмнэлэг рүү Ц  ах, О  ах, Г , Отгонтуяа эгч нар явсан.” гэсэн мэдүүлэг / хэргийн 24 дэх тал/

Гэрч Ж.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б  эгч миний гар утас руу залгаад ээжийнд нөгөөдүүл чинь маргалдаад зодолдоод байна, чи очоод зохицуулаадах гэж байсан. Тэгээд би буцаад гэр рүүгээ очсон. Намайг очиход Б  ах орон дээр суучихсан их согтсон байсан. Г  надтай зөрөөд гарчихсан байсан юм. Б  ахыг та явж Б  эгчийнд хоно гэж хэлсэн. Б  за гээд хувцасаа өмсөөд гараад явсан. Би тэнд байсан хүмүүсээс юу болсон талаар асууж байтал Г , О  хоёр Б  ахыг гаднаас өргөөд ороод ирсэн. Б  ахын нүүр нь цус болчихсон, нүүрэнд нь хөх туяа суучихсан байсан.” гэсэн мэдүүлэг / хэргийн 30-31 дэх тал/

Гэрч Ж.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Б  хувцасаа өмсөөд гараад явсан. Б ыг гарсны дараа Г  хаалгаар шагайгаад Зоригоо гараад ир гэж Г ийг дуудсан. Г  гараад явсан, хэсэг хугацааны дараа Г , О  2 Б ыг дамжлаад ороод ирсэн. Б  нүүр нь цус болчихсон байсан, ямар нэгэн үг дуугарахгүй байсан ба Б гийн байгаа байдлыг хараад их сандарсан.” гэсэн мэдүүлэг / хэргийн 34-35 дахь тал/

Гэрч Ж.Д ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б  ах за гээд хувцас хунараа өмсөөд гараад явсан. Тэгтэл 10-20 минутын дараа Г  гэрийн хаалга онгойлгоод /дөнгөж хаалга онгойлгоод/ их амьсгаадсан байдалтайгаар Зоригоо гялс гараад ир гэж Г ийг дуудсан. Тэгэхэд Г  гараад явсан. 5-10 минутын дараа О ын гар утас нь дуугарсан. О  Зоригоо залгаж байна гээд 10 орчим минутын дараа О  Г  2 Б  ахыг дамжилчихсан гэрт оруулж ирсэн. Б  ахын нүүр нь цус болчихсон ухаангүй байсан, Б  ахыг ээж /Тогтох/ хараад  сандарч уйлаад хашгираад явчихсан. ” гэсэн мэдүүлэг / хэргийн 37-38 дахь тал/

Гэрч Л.Ц ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 2012.2.20-р байсан шиг санаж байна. Цагаан сарын үеэр би гэрэтэ байж байтал ойролцоогоор 21-22 цагийн орчимд болов уу даа манай баз хүргэн Ц  над руу утсаар эмнэлэг явах хэрэг байна, машинтайгаа манай ээжийнд хүрээд ир гэсэн, тэгээд би машинаа асаагаад тэдний ээжийнх манайхаас холгүй байдаг учир гадаа нь очоод сигнаалдсан чинь Ц , эхнэртэйгээ бас нэг залуутай нэг хүнийг аваад  гарч ирсэн, тэгээд машинд суулгаад нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр тэд нарыг буулгаад би яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44 дэх тал/ зэрэг нотлох баримтаар  нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Г  нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Би талийгаачийг цохиогүй, намайг очиход газар уначихсан байсан” гэх зэргээр хэргийн талаар өөрөөр мэдүүлж байгаа боловч гэрч Б.Г , Ж.О , Б.Г , Ж.Ц, Ж.Т, Ж.Д нарын мөрдөн байцаалтад өгсөн тухайн өдөр болсон үйл явдлын талаар, тухайлбал гэрт Б.Г , Ж.Б  нар маргалдсан, маргааныг салгасны дараа гэрээс Б.Г  түрүүлж гарчихсан байсны дараа Ж.Ц гийн “Эгчийн гэрт очиж хоно” гэсний дагуу талийгаач Ж.Б  гэрээс гарч явсан, удалгүй Б.Г  амьсгаадсан байдалтай өөрийн төрсөн дүү Б.Г ийг дуудаж гаргаад “Ах нь Б  цохьсон чинь ухаан алдаад уначих шиг боллоо” гэж хэлж байсан зэргийг тодорхой мэдүүлсэн мэдүүлгүүд /хэргийн 14-38 дахь тал/, талийгаач Ж.Б  нь гавал тархины гэмтлээр нас барсныг тогтоосон Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 28 тоот акт /хэргийн 51-55 дахь тал/ зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна.

 

Дээрх нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас удалгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авахад үйл баримтыг харилцан нөгөөгөө баталсан байдлаар тодорхой мэдлүүлсэн байх тул шүүгдэгч Б.Г ийн үйлдлийг хангалттай нотолсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Энэхүү үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Б.Г  нь талийгаачийг санаатай алсан тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх нөхцөл байдлуудаар Б. Г ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна. /хэргийн 96 дахь тал/

 

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.6-д заасны дагуу онц хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Г ий сэтгэцийн байдалд шинжилгээ хийлгэхэд 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 24/2012 дугаартай магадалгаагаар тэрээр: “сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл байна, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай” нь тогтоогджээ. /хэргийн 62 дахь тал/

 

Хохирогч Ж.Б гоос шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Г эс нэхэмжлэх хохирол төлбөр болон гомдол санал байхгүй байхгүй” гэж мэдүүлсэн тул түүнээс энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Г  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй, хохирогч нь ямар нэгэн гомдолгүй гэж тайлбарласан зэрэг байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, уг хорих ялыг эдлүүлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасны дагуу хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Г ийн куртик, цамц, талийгаач Ж.Б гийн малгай, куртик, цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоолд заав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Харагчууд овогт Б. Г ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Б. Г д 7 /долоо/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар Б. Г д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Г ийн энэ хэрэгт 2012 оны 2 дугаар сарын 25ы өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ тогтоолоор Б.Г ээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Г ийн куртик, цамц, талийгаач Ж.Б гийн малгай, куртик, цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ОЧ          

                                   

   ШҮҮГЧИД                                                    А.АЛТАНХУЯГ

 

                                                                                    Ё.РИНЗААН