Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2012 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 118

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 171/2012/0138/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Н.Идэр,

хохирогч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зїйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Б  овогт Ч.Б д холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000252 дугаартай хэргийг 2012 оны 6 дугаар сарын 06-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт Ч.Б  /РД:М..../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын .. баг .. тоотод оршин суудаг, үндсэн хаяг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын .. дугаар баг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Ч.Б  нь 2012 оны 4 дїгээр сарын 09-ний єдєр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг ... гэх газарт иргэн Д.Б г хувийн маргааны улмаас хавсран газар унагааж түүний зїїн хєлийнх нь шаант ясыг хугалан бие махбодид нь хїндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 4 дїгээр сарын 09-ний єдєр Шарын гол сумын Буянт гэдэг газар руу Пүрэвдорж, Б , Баасандорж, Мөнхбат нарын хамтаар алт олборлохоор явсан юм. Тэгээд бид нар тэнд очоод нүхний аман дээр архи хувааж уусан юм. Тэгээд согтуу санаандгүй энэ хүний хөлийг хугалсан. Тухайн үед Б  бид хоёр овоолсон шороо дээр хамт унасан. Би Б гийн хөлийг хугалснаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Б  бид нар хамт 1 жил гаруй хугацаанд ах дүү шиг амьдарсан юм. 2012 оны 4 дїгээр сарын 09-ний єдєр Б  архи ууж согтчихоод манай машины шилийг хагална гээд дайраад байхаар нь би болиулах гээд түүнтэй хэрэлдсэн.

                                                                                                                                        

 

                                                                                                                                        D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Ч.Б -98.1-118.doc

Тэгтэл Б  миний хоёр хөлийн завсраар өөрийнхөө хөлийг хийж хавсарч газар унагаасан юм. Тухайн үед миний хөл шарх ийгээд дуугарсан. Тэгээд л би босож чадахгүй байсан. Одоо би тархиндаа гэмтэлтэй болсон. Би хөлөө хугалснаас хойш эмнэлгийн хяналтад байдаг болсон. Миний хөлд цус хурж байгаа тул Улаанбаатар хот руу явж хөлөө эмчлүүлнэ. Энэ хүнээс би 1.200.000 төгрөг нэхэмжилснийг өгөөгүй” гэв. 

 

Шүүгдэгч Ч.Б  нь 2012 оны 4 дїгээр сарын 09-ний єдєр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг Буянт гэх газарт иргэн Д.Б г хувийн маргааны улмаас хавсран газар унагааж түүний зїїн хєлийнх нь шаант ясыг хугалан бие махбодид нь хїндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

гэрч П.М-ын:...”Би 2012 оны 4 дїгээр сарын 09-ний єглөө Пүрэвдорж, Б , Б , Баасандорж, өөр бас нэг танихгүй залуугийн хамтаар Шарын гол сумын “Буянт” гэх газар руу алт олборлохоор явсан юм. Тэгээд тэнд очоод нүхний аман дээр Б , Б  мөн хамт явсан танихгүй залуу нар шороог татаж авч байсан. Тэгээд удалгүй нүхний аман дээр хэн нэгэн хүн хэрүүл хийгээд байх шиг сонсогдсон юм. Тэгэхэд нь би нүхнээс гараад хартал Пүрэвдорж ах Б д хандан “чи манай эхнэрийн хөлийг хугалчихлаа” гэж хэлээд дайраад байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дахь тал/,

гэрч Д.Б-ийн:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “Буянт” гэх газарт төрсөн эгч Б  түүний нөхөр Пүрэвдорж, Б  нарын хамтаар алтанд явсан юм. Тэнд очоод Б  уусан архиндаа согтоод манай эгч Б тай хэрэлдэж муудалцсан. Тэгж байтал Б  манай эгч Б г хавсарч унагаад өөрөө дээрээс нь дарж унасан. Энэ үед манай эгч Б гийн хөл нь хугарсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дахь тал/,

гэрч П.П-ийн:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Шарын гол сумын “Буянт” гэх газар руу Б , эхнэр Б , эхнэрийн дүү Баасандорж нарын хамтаар алтанд явсан юм. Тэгээд тэнд очоод Б  бид нарт агсраад байсан. Тэгтэл намайг нүхэн дотор байх үед Б  манай эхнэртэй хэрэлдэж байгаад манай эхнэрийн хөлийг хугалсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,

хохирогч Д.Б гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 4 дїгээр сарын 09-ний єдєр Б  архи ууж согтчихоод манай машины шилийг хагална гээд дайраад байхаар нь би болиулах гээд түүнтэй хэрэлдсэн. Тэгтэл Б  миний хоёр хөлийн завсраар өөрийнхөө хөлийг хийж хавсарч газар унагаасан юм. Тухайн үед миний хөл шарх ийгээд дуугарсан. Тэгээд л би босож чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-23 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 345 тоот актын

1. “Д.Б гийн биед зүүн хөлийн шилбэний шаант ясны үе дайрсан битүү хугарлын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 64 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд Б  овогт Ч.Б г бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Б  нь бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хохирогчид 300,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд энэхүү тогтоолоор нэмж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

 Хохирогч Д.Б  нь цаашид эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Б  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 84 дахь тал/.

 

Шүүгдэгч Ч.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Ч.Б г бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Ч.Б д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Б д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ч.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-д зааснаар хохирогч Д.Б  нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ч.Б д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ч.Б д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ч.Б д мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Б д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Б д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                           Ё.РИНЗААН