| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0135/Э/ |
| Дугаар | 117 |
| Огноо | 2012-06-15 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0135/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 181 дїгээр зїйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Х.Б т холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000283 дугаартай хэргийг 2012 оны 6 дугаар сарын 04-ний єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Х.Б /РД:Т.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 нарын хамт Дархан-Уул аймгийн Шарын сумын .. баг, .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Х.Б нь согтуугаар 2012 оны 4 дїгээр сарын 26-ны єдєр 20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Єсєх трейд" гэх нэртэй бааранд иргэн Б.Г ийг зодож бие махбодид нь хєнгєн зэргийн гэмтэл санаатай учруулж, бусдыг илтэд їл хїндэтгэн, хїч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... “Би 2012 оны 4 дїгээр сарын 26-ны єдєр 14 цаг өнгөрч байхад "Єсєх трейд" гэх баар руу орсон юм. Уг нь би тэр бааранд өмнө нь ажиллаж байсан юм. Тэгээд тэнд пиво ууж байгаад ийм асуудалд орлоо уг нь би Г ийг цохино гэж бодоогүй. Надад үүнээс өөр хэлэх зүйл байхгүй. Би хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Х.Б нь согтуугаар 2012 оны 4 дїгээр сарын 26-ны єдєр 20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Єсєх трейд" гэх нэртэй бааранд иргэн Б.Г ийг зодож бие махбодид нь хєнгєн зэргийн гэмтэл санаатай учруулж, бусдыг илтэд їл хїндэтгэн, хїч хэрэглэн догшин авирлаж танхайрсан болох нь:
хохирогч Б.Г ийн:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ажилтай байсан юм. Тэгээд 20 цагийн үед болов уу гаднаас Б согтуу орж ирээд манай зөөгч Ц ийг шууд цохиод авсан.
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Х.Б -181.2.1-117.doc
Тэгээд бид нар Б ыг салгах гэхэд Т гэдэг зөөгчийг бас цохиод авсан юм. Тэхэд нь би Б т хандан “чи одоо яв, согтуу байна, маргааш ир” гэж хэлэхэд Б намайг муу муухай үгээр доромжлоод нүүр рүү маань шууд цохиод авсан. Тэгээд миний хамар хугарсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,
гэрч Э.Ц ийн:...”Тухайн үед Т намайг салгаад Б т нэг цохиулсан. Мөн Б Г ийг хэл амаар доромжилж байгаад хамар руу цохисон гэсэн. Би яг хараагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
гэрч М.Т гийн:...”Би 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр "Єсєх трейд" нэртэй бааранд зөөгчийн ажилтай байсан юм. Тэгээд 20 цагийн орчимд манай хоёр давхарт байдаг ресторанаас Б согтуу бууж ирсэн. Тэгээд бармен болон Ц э нартай маргалдсан юм. Тухайн үед Б барментай муудалцаж байхад нь би дундуур нь орж салгах гэж байгаад хамар руугаа цохиулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,
гэрч Г.Ү_ы:...”Б юунаас ч болсон юм мэдэхгүй зөөгч залууг цохиод авсан. Тэгэхэд нь би Б ыг салгаж аваад өөрийнхөө сууж байсан сандлын цаад талд суулгахад Б босоод доошоо гүйгээд явсан юм. Тэгэхэд нь би Б ын араас нь буухад Б дахиад нэг залууг цохихоор нь би салгаад байж байхад бармен гэх эмэгтэй нь ирээд Б т хандан “яахаараа хүүхэд цохидог юм бэ” гэж хэлээд түүнийг салгахад Б тэр бармен эмэгтэйн нүүр рүү нь цохисон” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 395 тоот актын
1.“Б.Г ийн биед хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 27 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Б овогт Х.Б ыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Х.Б аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 44 дэх тал/.
Шүүгдэгч Х.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Х.Б ыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Х.Б т 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Х.Б т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Х.Б т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Х.Б т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Х.Б т мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Б т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН