Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2013/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс: 171/2013/0175/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч О.Доржмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт ***** овогт А-н Э-т холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000795 дугаартай хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** /РД:*****/, **** оны 10 дугаар сарын 06-ны өдөр **** аймагт төрсөн, ***** настай, эрэгтэй, ***** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, **** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг ***** тоотод оршин суудаг,

урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *****ны 9 дүгээр сарын 08-ны өдрийн **** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***** оны 12 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж уг ялд өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг сэргээж нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийтгэж байсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***** оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *****дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн **** оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 11 жил 7 сар хорих ялаар шийтгүүлж 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн **** оны 12 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байжээ.

 

Шүүгдэгч **** нь 2013 оны 7 дугаар сарын 30-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан өртөөний хүлээлгийн заалан дотор иргэн ***** авч явсан "Ковш" машины эд ангийн

 

насос 1 ширхэг, 2 ширхэг шүүр, бэлэн  мөнгө 100.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дархан өртөөний хүлээлгийн танхимд ороход сандал дээр нэг тортой юм тавьчихсан байхаар нь би аваад гарсан, тэгээд эзэн нь ирээд надаас тортой зүйлээ аваад гарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч ***** нь 2013 оны 7 дугаар сарын 30-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан өртөөний хүлээлгийн заалан дотор иргэн ***** авч явсан тортой зүйл болох "Ковш" машины эд ангийн насос 1 ширхэг, 2 ширхэг шүүр, бэлнээр байсан 100.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлсан болох нь:

хохирогч *****:...”Би 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос таксигаар **** аймагт хүргүүлээд **** аймгийн Дархан өртөөнөөс шөнийн суудлаар **** сум орохоор хүлээлгийн зааланд сууж байгаад касс онгойхоор нь билетээ авчхаад дэлгүүрээс ундаа авахаар өөрийнхөө авч явсан тортой эд зүйлээ сандал дээр орхиод дэлгүүрээс гараад ирэхэд миний тортой эд зүйл алга болсон байсан. Миний авч явсан торон дотор “Ковш” машины явах эд ангийн насос 1 ширхэг, 2 ширхэг шүүр, бэлэн 100.000 төгрөг байсан. Одоо би энэ хүнээс эд зүйлээ бүрэн бүтэн авсан учир надад ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,

гэрч ****:…2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ажилтан **** ***** руу “Ковш” машины сэлбэгийг *****хотоос худалдаж аваад явуулсан юм. Тэгээд би өөрөө түрүүлээд Шарын гол суманд очсон байсан. **** Шарын гол суманд ирээд Дарханы вокзал дээрээс сэлбэгээ алдаад хөглөж ирлээ гэж надад хэлж байсан. Энэхүү Ковш”  машины насос 1 ширхэг нь 140.000 төгрөг, шүүр 1 ширхэг нь 10.000 төгрөгийн үнэтэй энэ үнийн талаар ***** мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,

гэрч *****:…”Би 2013 оны 7 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчим Дарханы вокзал дээр архи уух санаатай ирсэн. Тэгээд архи авах гээд 1000 төгрөг дутсан чинь вокзал дээр ***** тааралдаад мөнгө асуухад мөнгө байхгүй гэж надад хэлсэн. Тэгтэл зүс таних нэг залуу архи авчихсан надад хандан “хувааж уух уу” гэхээр нь **** бид гурав гадаа сааданд нөгөө архийг нь хувааж уусан. Удалгүй ***** би явлаа гээд явчихсан, ***** явах гээд такси хүлээгээд зогсож байхад ***** вокзалын арын хашааны хаалган дээр ирчихсэн таксины жолооч нараас шинэ Дархан явах уу гээд асуугаад байсан ба гартаа тортой эд зүйл барчихсан зогсож байсан юм. Тэгэхэд нь би түүн дээр яваад очиход модны хажуу талд нөгөө тортой эд зүйлээ тавьчихсан үүнийг харж бай гээд цаашаагаа яваад нэг танихгүй хүнтэй маргалдаад байсан тэгснээ 9 дүгээр байрны чигтээ яваад буцаж ирэхгүй болохоор нь би нөгөө тортой эд зүйлийг нь аваад гэртээ харьсан юм. Тэр торон дотор нь машины сэлбэг байсан бөгөөд тэр оройдоо цагдаад нөгөө тортой эд зүйлийг нь би хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч ***** нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар бусдын эд зүйлийг авснаар бага бус хэмжээний хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***** нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч ***** гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ***** нь урьд удаа дараа шийтгүүлж байсан ба хамгийн сүүлд буюу Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн **** оны 12 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, ялтай байх хугацаандаа дахин гэмт үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ***** бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар ***** 1 /нэг/ сар 20 /хорь/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ***** энэ хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***** нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 

                         ДАРГАЛАГЧ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР