Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2013/ШЦТ/175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 171/2013/0111/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч *******-н өмгөөлөгч П.Батжаргал, З.Энхтуяа,

Шүүгдэгч*******,******* нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

Шүүгдэгч *******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т заасан гэмт хэрэгт Б овогт Д-н У-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэрэгт Б овогт Ч-н У-т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Д-н Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000586 дугаартай хэргийг 2013 оны 10 дугаар сарын 03ы өдөр давж заалдах шатны шүүхээс хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын харьяат, Б овогт Д-н У /РД: ****/ **** оны 02 дугаар сарын 24-ний өдөр **** аймагт төрсөн, **** настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ***** сургуульд захирал ажилтай, ам бүл ****, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг **** дүгээр хороолол **** дугаар байрны **** тоотод оршин суудаг, *****, ял шийтгэлгүй,

2. Монгол Улсын харьяат, Б овогт Ч-н Уг /РД: ****/ **** оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн **** суманд төрсөн, **** настай, эмэгтэй, ****боловсролтой, **** мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ***** ***** ажилтай, ам бүл ****, **** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг **** дүгээр хороолол **** дүгээр байрны **** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

3. Монгол Улсын харьяат, Б овогт Д-н Т /РД: ****/ **** оны 08 дугаар сарын 15-ны өдөр **** аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ***** сургуульд сургалтын *** ажилтай, ам бүл ****, ***** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дүгээр баг **** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Дархан сумын **** дугаар баг ***** тоотод оршин суудаг, ****, ял шийтгэлгүй

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичсэн байдлаар/

 

 

1. Шүүгдэгч **** нь 2009 оны 06 дугаар сарын эхээр Дархан-Уул аймгийн Дархан сумын **** сургуулийн захирлаар ажиллаж байхдаа **** бага ангийн багшийн ажилд авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 400000 төгрөгийн хахуулийг сургалтын менежер **** зуучлуулан авсан,

2. Шүүгдэгч **** нь 2009 оны 06 дугаар сарын эхээр **** сургуульд бага ангийн багшийн ажилд орохдоо захирал **** 400000 төгрөгийн хээл хахуулийг сургалтын менежер **** зуучлуулж өгсөн,

3. Шүүгдэгч **** нь **** сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа 2009 оны 06 дугаар сарын эхээр албан тушаалынхаа байдлыг ашиглаж **** ажилд оруулахаар зуучилж тус сургуулийн захирал ***** 400000 төгрөгийн хээл хахууль зуучилж өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч ***** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2009 оны намар би нилээн олон багш нарыг ажилд авсан. ***** багшийг 9 сарын 1-ний өдөр тушаал гаргаж ажилд оруулсан. ***** багшийг дуудаж дараа нь ажилд авсан. Түүнээс **** багшийг дуудаж 400.000 төгрөгийг өг гэж хэлээгүй, би ер нь багшийг ажилд авахдаа мөнгө төгрөг нэхдэггүй. Багш нарыг ажилд авахдаа бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.2-д заасны дагуу ажилд авдаг. **** багш худал мэдүүлэг өгсөн байна. Би энэ хүнийг сэтгэл гаргаж ажиллуулж байсан. ***** хэзээ ч монгол хэлний шалгалт авч байгаагүй. Би шаардлага өндөр тавьдаг байсан. гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч ***** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2009 оны 6 сарын эхээр ****сургуульд бага ангийн багшийн орон тоо гарсан гээд сургалтын менежертэй уулзсан. Уулзахад орон тоо гарсан, хүмүүсийг бүртгэж байгаа гэсэн. Би утасны дугаараа тэмдэглүүлээд явсан. Дараа нь яриад **** багштай ирж уулзахад 400.000 төгрөг байгаа юу гэсэн. Тэгээд **** багш бид хоёр **** багштай сургуулийн А байранд очоод эхлээд **** багш орж уулзаад дараа нь би орсон. Тэгээд ***** багшийг дуудчих гээд уулзаж байсан. Би 2009 оны 8 дугаар сарын 24-25-ны үед ажилд орсон.  гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч ***** шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2009 оны 6 сард манай багшаар ажиллаж байсан **** өөр сургууль руу шилжих болсон юм. Энэ үед манай найзыг ажилд оруулж өгөөч гэж гуйсан. Би түүний найз одоо манайд бага ангийн багшаар ажиллаж байгаа **** уулзсан. Тэгээд захиралд түүний талаар хэлж танилцуулахад захирал **** уулзаж үзье, сургуульд хандив өгөх боломжтой юм уу гэж хэлсэн. Би ***** яриад сургуульд 400.000 төгрөгийн хандив өгөх боломжтой юу гэж асуусан, тэр зөвшөөрсөн юм. Сургуульд ажилд ороход 500.000 төгрөг өгдөг гэсэн яриа байдаг. 500.000 төгрөг их юм шиг тухайн үед бодож байсан юм. **** захирлын хувьд хэдийг өгөх боломжтой бол гэж асууснаас биш 500.000 төгрөг гэж мөнгөн дүн зааж хэлээгүй. Тэгээд **** захиралтай хэд хоногийн дараа уулзуулсан. Уулзаад намар ажилд авъя гэж хэлсэн. Би ***** захиралтай орж уулзахаас өмнө өрөөнийх нь үүдэнд ирээд цаасанд боодолтой мөнгийг авсан, миний хувьд 400.000 төгрөг гэж хэлсэн учраас 400.000 төгрөг байгаа гэж бодоод авсан, тоолж үзээгүй. **** гарсны дараа уг мөнгийг ***** захиралд өгөөд гарсан. Тэгээд ***** намар ир гэж байна, ажилд авахаар болсон гэж хэлсэн. Намайг мөнгө өгөхөд **** захирал юм хэлээгүй, би ч шууд өгсөн юм***** захирал ***** ажилд оруулсныхаа төлөө авсан хээл хахууль болохоос сургуульд оруулж байгаа хандив биш юм. гэх мэдүүлэг,

 

-2009 онд ажилд орсон багш нарын судалгаа /хэргийн 125-126 дахь тал/,

-Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын **** сургуулийн дотоод журам /хэргийн 127-134 дэх тал/,

-Гэрч **** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Багш, ажилчдыг сонгож авах эрх нь тухайн сургуулийн захирлын эрх хэмжээнд нь байдаг учраас манай газрын зүгээс хяналт тавьж оролцоод байдаггүй юм. Үүнтэй холбоотой гарсан журам бол одоогоор байхгүй. Гэхдээ бид энэ асуудалд багшийг сонгон шалгаруулж ажилд авах нь зүйтэй юм байна гэж шийдээд яаманд энэ талаар танилцуулсан, яамны зүгээс ч дэмжсэн, төсөл хэлбэрээр боловсруулагдаж байгаа.

...Өмнөх жилүүдэд өөрсдөө сургуулиудаар яваад сул орон тоон дээр ажилд ороод явдаг байсан. Тухайн сургуулийн захирлын зүгээс хэрхэн сонгон багшийг авах нь түүний эрх хэмжээний асуудалд хамаарна гэсэн үг. гэх мэдүүлэг /хэргийн 156-157 дахь тал/,

-Гэрч **** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .манай сургуулийн тухайд багш нарыг ажилд авахдаа эхэлж ярилцлага хийж, ерөнхий мэдлэгийг тогтоох байдлаар суурь хичээлээр нь тестийн шалгалт авч, уг шалгалтын дүнд үндэслээд тухайн багшийг авах эсэхийг захирал шийдвэрлэдэг байгаа. гэх мэдүүлэг /хэргийн 172 дахь тал/,

-Гэрч ***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...захирал дээрх хуульд заасны дагуу багшийг ажилд авах эрхтэй. Гэхдээ уг багшийг ямар байдлаар хэрхэн сонгон шалгаруулж авах талаар журамласан журам, дүрэм одоогоор байхгүй. Ерөнхийдөө бол багшийн чанар муудаж байгаатай холбоотойгоор ажилд авахдаа заавал сонгон шалгаруулалт явуулж авах ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд энэ асуудал журамлагдана гэсэн үг. гэх мэдүүлэг /хэргийн 173 дахь тал/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 209-211 дэх тал/,

-Ажилд томилох тухай Дархан-Уул аймгийн **** сургуулийн захирлын 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 44 тоот тушаал /хэргийн 223 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч **** нь 2009 оны 06 дугаар сарын эхээр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** сургуулийн захирлаар ажиллаж байхдаа **** бага ангийн багшийн ажилд авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 400000 төгрөгийн хээл хахуулийг сургалтын менежер **** зуучлуулан авсан, шүүгдэгч **** нь 2009 оны 06 дугаар сарын эхээр **** сургуульд бага ангийн багшийн ажилд орохдоо захирал **** 400000 төгрөгийн хээл хахуулийг сургалтын менежер **** зуучлуулж өгсөн, шүүгдэгч **** нь **** сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа 2009 оны 06 дугаар сарын эхээр албан тушаалынхаа байдлыг ашиглаж **** ажилд оруулахаар зуучилж тус сургуулийн захирал **** 400000 төгрөгийн хээл хахууль зуучилж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Дархан-Уул аймгийн **** сургуульд 2009 онд **** гадна нийт 6 багш бага ангийн багшийн ажилд орсон байх бөгөөд эдгээр багш нараас зөвхөн **** ажилд хэрхэн орсон талаар тодруулж гэрчийн мэдүүлэг авахад ...**** захиралтай ирж уулзахад миний бүх материалуудтай танилцаад багшийн орон тоо гарч магадгүй, эргээд холбогдоно гэсэн. Хэд хоногийн дараа над руу ***** захирал яриад таныг ажилд авахаар боллоо гэж хэлсэн. Сонгон шалгаруулалтанд бол ороогүй. гэжээ. /хэргийн 359-360 дахь тал/

Харин ***** нарыг ажилд авахдаа сонгон шалгаруулалт явуулсан эсэхийг шалгаж тогтоогоогүй байх бөгөөд гэрч **** ажилд авахдаа **** нэгэн адил сонгон шалгаруулалт явуулахгүйгээр захирал өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд бага ангийн багшийн ажилд авсан гэдэг нь түүний мэдүүлгээр нотлогдож байна.

Хэдийгээр ***** сургуульд дэд захирлаар ажиллаж байсан **** мөрдөн байцаалтын шатанд ...манай сургуулийн тухайд багш нарыг ажилд авахдаа эхэлж ярилцлага хийж, ерөнхий мэдлэгийг тогтоох байдлаар суурь хичээлээр нь тестийн шалгалт авч, уг шалгалтын дүнд үндэслээд тухайн багшийг авах эсэхийг захирал шийдвэрлэдэг байгаа. гэсэн мэдүүлэг /хэргийн 172 дахь тал/ өгсөн боловч 2009 онд ажилд орсон бага ангийн багш **** нарыг ажилд авахдаа ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулаагүй байх тул гэрч ***** мэдүүлгийг туйлын үнэн зөв мэдүүлэг гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ.

 

      Бага, дунд боловсролын тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй бөгөөд 2009 оны үед энэ эрхээ эдлэхдээ заавал сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй байсан гэдэг нь гэрч **** Багш, ажилчдыг сонгож авах эрх нь тухайн сургуулийн захирлын эрх хэмжээнд нь байдаг учраас манай газрын зүгээс хяналт тавьж оролцоод байдаггүй юм. Үүнтэй холбоотой гарсан журам бол одоогоор байхгүй. ...Өмнөх жилүүдэд өөрсдөө сургуулиудаар яваад сул орон тоон дээр ажилд ороод явдаг байсан. Тухайн сургуулийн захирлын зүгээс хэрхэн сонгон багшийг авах нь түүний эрх хэмжээний асуудалд хамаарна гэсэн үг. гэх мэдүүлэг /хэргийн 156-157 дахь тал/, гэрч **** ...захирал дээрх хуульд заасны дагуу багшийг ажилд авах эрхтэй. Гэхдээ уг багшийг ямар байдлаар хэрхэн сонгон шалгаруулж авах талаар журамласан журам, дүрэм одоогоор байхгүй. гэх мэдүүлэг /хэргийн 173 дахь тал/ зэргээр нотлогдож байна.

     Иймд шүүгдэгч **** бага ангийн багшийн ажилд авахдаа сонгон шалгаруулалт явуулаагүй ажилд авч, 400000 төгрөгийн хээл хахууль авсан гэж шүүгдэгч ***** буруутгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй.

 

     Шүүгдэгч **** нь захирал **** шинээр ажилд орж байгаа хүмүүсээс 500000 төгрөгийн хахууль авч ажилд оруулдаг гэж сонссон байсан бөгөөд 500000 төгрөг их юм шиг санагдаад **** яриад 400000 төгрөг өгч чадах уу? гэж хэлэхэд зөвшөөрсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна.

     Шүүгдэгч ***** хувьд анх Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөлдөө шинээр ажилд орж буй нэр бүхий багш, ажилтнуудаас хахууль авч байсан. Жишээ нь: нийгмийн ажилтан **** 500000 төгрөг гэх мэт гэж дурьдсан байх бөгөөд энэ талаар ****с гэрчийн мэдүүлэг авахад би л лав ***** захиралд ажилд орох гэж ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Миний хажууд л **** захирал ажилд оруулах гэж хэн нэгэн хүнээс мөнгө төгрөг авч байхыг хараагүй. гэжээ. /хэргийн 170-171 дэх тал/

     Мөн ***** нь ***** 400000 төгрөгийн хээл хахууль авсан гэх асуудлын талаар ...мөн өөр нэр бүхий хүмүүсийг хэлж болох юм. Ууганцэцэг гэж бага ангийн багш байна, одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хүн орохдоо 500000 төгрөг өгсөн гэж байгаа. Ууганаа энэ ажилд орохын өмнө хамт дэлгүүр ажиллуулж байсан үедээ танилцаж байсан. Тэгээд мөнгө өгч байгаад ажилд орсон гэж байгаа. Үүнийг хамт ажиллаж байсан хүүхэн нь мэдэж байгаа байх. **** хэлж чадах байх. /хэргийн 16 дахь тал/ гэсэн тайлбар өгч байсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө би Ууганцэцэгээс боодолтой мөнгө аваад Уртнасан захиралд оруулж өгсөн. гэж зөрүүтэй мэдүүлэг өгч байна.

    

     Мөн шүүгдэгч ***** нь 2009 оны 06 дугаар сарын эхээр **** зуучлуулан ажилд орохын тулд 400000 төгрөгийн хандив захирал ***** өгсөн, тэгээд намар ирээрэй гэж хэлээд явуулсан гэж мэдүүлдэг бөгөөд хэрэг учрал болсон гэх 2009 оны 06 дугаар сард **** нь захирал ***** уулзсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тэрээр 2009 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Дархан-Уул аймгийн ***** сургуулийн захиргаанд ажилд орохыг хүссэн өргөдөл гаргаж, улмаар захирал **** 2009 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр тушаал гаргаж /хэргийн 223 дахь тал/ ***** бага ангийн багшийн ажилд авчээ.

 

     Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэхийг дүгнэж үзэхэд шүүгдэгч **** ажилд орохын тулд **** сургуулийн сургалтын менежер **** зуучлуулан захирал **** 400000 төгрөгийн хээл хахууль өгсөн, шүүгдэгч **** нь **** бага ангийн багшийн ажилд авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 400000 төгрөгийн хээл хахуулийг сургалтын менежер ***** зуучлуулан авсан, шүүгдэгч ***** нь*******уганцэцэгийг ажилд оруулахаар зуучилж тус сургуулийн захирал **** 400000 төгрөгийн хээл хахууль зуучилж өгсөн гэдгийг шүүгдэгч *****, шүүгдэгч ***** нарын мэдүүлгээс өөр нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно гэж хуульчилсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасан зарчмын дагуу хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгч ****, **** нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.1, 283, 290 дүгээр зүйлийн 290.4, 294, 297, 299, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 заасан гэмт хэрэгт холбогдуулан *****, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 заасан гэмт хэрэгт холбогдуулан ****, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан **** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000586 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***** нарыг цагаатгасугай.

 

     2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

     3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т зааснаар **** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

     4. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгагдсан этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл  бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ